- Нүүр
- Сайдын тушаал
- 220 кВ-ЫН LW30-252 МАЯГИЙН ФАЗЫН УДИРДЛАГАТАЙ, SF6 ХИЙН ТАСЛУУРЫН УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Эрчим хүчний сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны
өдрийн 173 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
220 кВ-ЫН LW30-252 МАЯГИЙН ФАЗЫН УДИРДЛАГАТАЙ, SF6 ХИЙН ТАСЛУУРЫН УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
220 кВ-ын хүчдэлийн LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг ил хуваарилах байгууламж (ИХБ)-д суурилуулах угсралтын ажлын технологийн картанд хөдөлмөр зарцуулалтын калькуляц, угсралтанд хэрэглэх багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, таслуурыг суурилуулах угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулалтыг оруулсан.
LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуур нь 220 кВ-ын хүчдэлтэй 3 фазын, хувьсах гүйдлийн сүлжээг хэвийн ба аваарын горимын үед таслах ба залгах үйлдлийг гүйцэтгэх зориулалттай.
LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуур үйлдвэрлэгчээс дараах байдалтай нийлүүлэгдэнэ. Үүнд:
- Таслуурын доорхи төмөр тулгуур бүтээц;
- Таслуурын колонк;
- SF6 хийтэй баллон;
- SF6 хийг шахах уян хоолой, силикон, ламп, боолт.
LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурын угсралтын ажлыг БД 43-101-03, цахилгаан байгууламжийн дүрмийн 4.2 дахь бүлэг, техникийн нөхцөл, үйлдвэрлэгчийн заавар, шаардлагыг баримтлан хөдөлмөр хамгаалал, барилга угсралтын ажлын үед мөрдөх норматив баримт бичиг, ажлын зургийн дагуу гүйцэтгэнэ.
Хур тундасгүй, орчны температур t<100C байх үед таслуурыг суурилуулбал зохино.
Хүснэгт-1.1. Таслуурын техникийн үндсэн үзүүлэлт
№ |
Нэр, үзүүлэлт |
LW30-252 |
1 |
Хэвийн хүчдэл, кВ |
220 |
2 |
Давтамж, Гц |
50 |
3 |
Хэвийн гүйдэл, А |
4000 |
4 |
Хэвийн таслах гүйдэл, кА |
50 |
5 |
Таслах хугацаа, милл.сек |
≤50 |
6 |
Ажиллах орчны температур, 0С |
+40:-40 |
7 |
Таслуурын жин, кг |
4040 |
8 |
SF6 хийн жин, кг |
40 |
Уг картанд LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг үйлдвэрийн зориулалттай төмөр тулгуур бүтээц дээр (Зураг-1) суурилуулж угсрах технологийн дэс дарааллыг оруулав.
Зураг-1.1. LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг үйлдвэрийн зориулалттай төмөр тулгуур бүтээц дээр угсарсан байдал
2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Технологийн карт нь угсралтын үеийн гарын авлагын баримт бичиг юм.
Энэхүү технологийн картыг LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурыг цахилгаан станц ба дэд станцын 220 кВ хүчдэлтэй, хувьсах гүйдлийн ИХБ-д угсрах болон зураг төсөл боловсруулахад гарын авлага болгоно. SF6 хийн таслуурыг угсрахтай холбоотой бүх ажлууд, тэдгээрийг суурилуулах талбайд угсралтын ажлыг шууд гүйцэтгэхээр оруулсан.
Угсралтын үед тухайн SF6 хийн таслуурыг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн заавар, эрчим хүчний барилгын нормативын баримт бичгүүд, угсралтын ажлыг гүйцэтгэх үеийн техник ашиглалтын болон угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм, угсралтын холбогдох нормативын баримт бичгүүдийг мөрдөн ажиллана.
3. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ
Хүснэгт-3.1. Угсралтын үеийн машин механизм ба тоног төхөөрөмж
№ |
Нэр |
Тоо, ширхэг |
Тайлбар |
1 |
Автокран, 6.6 тн-оос багагүй ачаа өргөх даацтай |
1 |
|
2 |
Ачааны автомашин, 5 тн даацтай |
1 |
|
3 |
Үйлчилгээний машин |
1 |
|
4 |
Компрессор |
1 |
|
5 |
Гагнуурын аппарат, САК |
1 |
|
6 |
Гагнуурын кабельтай гар, 30м |
1 |
|
7 |
Гагнуурын хамгаалалтын малгай иж бүрдэл |
1 |
|
8 |
Угсардаг тавцантай шат (зориулалтын) |
1 |
|
9 |
Сунадаг шат (2-5 м) |
1 |
|
10 |
Дөрөв салаалсан өргөх зориулалтын оосор, 3 м |
1 |
|
11 |
Хоёр салаалсан өргөх зориулалтын оосор, 3 м |
1 |
|
12 |
Тусгай зориулалтынуян оосор |
1 |
|
Хүснэгт-3.2. Угсралтын үеийн багаж хэрэгсэл
№ |
Нэр |
Тоо, ширхэг |
Тайлбар |
1 |
Монтёрын хамгаалалтын бүс |
4 |
|
2 |
Монтёрын иж бүрэн багаж |
4 |
|
3 |
Бүх төрлийн хийн торцовкын иж бүрдэл |
1 |
|
4 |
Бүх төрлийн түлхүүрний иж бүрдэл |
4 |
|
5 |
Хийн торцовкын толгой, шланкны хамт |
1 |
|
6 |
Боолт чангалагдсаныг шалгах хүчний иш |
1 |
|
7 |
Мегаомметр, 1000В |
1 |
|
8 |
Ган эвхдэг метр, 20м |
1 |
|
9 |
Щтангенциркуль |
1 |
|
10 |
Тэгш ус |
1 |
|
11 |
Өндөржилт болон хэвтээ, босоо тэнхлэгийн тэгш хэм үздэг багаж |
1 |
|
12 |
Нивеллер |
1 |
|
13 |
Будгийн багс |
1 |
|
Хүснэгт-3.3. Угсралтын үед хэрэглэгдэх материал
№ |
Нэр |
Хэмжих нэгж |
Тоо |
Тайлбар |
1 |
Арчих материал, цэвэр |
м2 |
1 |
|
2 |
Арчих материал, бохир |
кг |
0,2 |
|
3 |
Зориулалтын арчих бодис |
л |
1 |
|
4 |
Этилийн спирт |
л |
0,5 |
|
5 |
Техникийн оосор |
кг |
4 |
|
6 |
Төмрийн будаг |
кг |
1 |
|
7 |
Гагнуурын электрод, Э-42 А |
|
- |
Зураг төсөлд тооцогдоно. |
8 |
Туузан төмөр, ДГП 4,5х40 |
|
- |
|
9 |
Дюбель хадаас, ДГП 4,5х40 |
|
- |
4. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
4.1 220 кВ-ын SF6 хийн таслуурын угсралтын ажлыг 5 хүнтэй хэсэг гүйцэтгэнэ. Тухайлбал:
Цахилгаан монтёр 6-р зэргийн -1 хүн
Цахилгаан монтёр 5-р зэргийн -1 хүн
Цахилгаан монтёр 4-р зэргийн -2 хүн
Цахилгаан монтёр 3-р зэргийн -1 хүн
3.2 Таслуурын угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалт нь:
Ажилчны хөдөлмөр зарцуулалт: 43,64 -хүн-цаг
Машины хугацаа:19,17 -машин-цаг
5. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР
5.1. Ерөнхий заавар
5.1.1. ИХБ-д угсралтын ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн байх шаардлагатай.
Үүнд: - Хийн таслуурыг байрлуулах талбайн тээвэрлэх зам талбайг чөлөөлөх
- Зураг төслийн дагуу угсралтын талбайд SF6 хийн таслуурыг суурилуулах цутгамал бетон суурийн угсралтын ажил бүрэн дууссан байна.
- газардуулах байгууламж ба ИХБ-ийн аянгын хамгаалалтын угсралтын ажил дууссан байна.
5.1.2. SF6 хийн таслуур болон бусад хайрцагтай эд ангиудыг угсралтын талбайд байршуулсан байх. Хайрцагтай эд ангиудыг ээлжит туршилтанд баталгаажсан зориулалтын дэгээ, оосор хэрэгсэл бүхий автокраны тусламжтайгаар өргөж буулгана.
LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуур нь үйлдвэрээс нийлүүлэгдэхдээ төмөр тулгуур дээр таслуурын колонкуудыг суурилуулж бэхлэх рамд удирдлагын шүүгээг суурилуулсан, суурийн төмөр бүтээц нь иж бүрнээрээ 1 хайрцагт; таслуурын колонкийг гэмтэж хагарахаас хамгаалсан бэхлэлтүүдийг хийж иж бүрнээр нь 1 хайрцагт; SF6 хийн баллоныг 1 хайрцагт; хийг шахах хоолой болон таслуурын бэхэлгээний боолт, гайкуудын хамт 1 хайрцагт тус тус хийж хайрцгийн гадна талд тээвэрлэн өргөх, оосорлох байрлалуудыг заасан зураг, цэвэр, бохир жинг тус тус заасан байна.
5.1.3. Хайрцгийг угсралтын технологийн дарааллаар нь задлан таслуурын эд ангиудын боолтон бэхэлгээ, шаазан тусгаарлагчуудын таг, хагарал, гэмтэл байгаа эсэхэд үзлэг хийнэ.
5.1.4. Таслуурын эд ангиудыг өргөж гаргахдаа зохих зааврын дагуу “үйлдвэрийн тэмдэг тэмдэглэлтэй зориулалтын сэнж”-ээс оосорлож өргөнө.
5.1.5. Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техник- хяналтын газрын ээлжит үзлэгт орж баталгаажсан байна.
5.2. Бэлтгэл ажлууд
5.2.1. Таслуурын хайрцагтай эд ангиудыг хайрцагны гадна талаас нь шалган складаас автокраны тусламжтайгаар ачиж, ажлын талбайд буулгана.
5.2.2. SF6 хийн таслуурыг суурилуулах цутгамал төмөр бетон цутгамал суурийн ажлыг хүлээж авахдаа босоо ба хэвтээ тэнхлэгийн дагуу тэмдэглэгээг ажлын зурагт үзүүлсэнээр байгааг шалгаж авна. (Угсралтын байгууллага ба ерөнхий гүйцэтгэгч, захиалагч байгууллагын төлөөлөгчүүдийг байлцуулан актаар хүлээн авах)
5.2.3. Угсралтын машин механизм, багаж хэрэгсэл, үндсэн тоног төхөөрөмжүүдийг байрлуулахын тулд илүүдэл материалуудыг ажлын байрнаас зайлуулах, талбайг цэвэрлэнэ.
5.2.4. Угсралтын үед шаардлагатай цахилгааны түр холболт хийнэ.
5.2.5. Ажлын байранд ажиллах бүх хүмүүсийг ажлын байртай танилцуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө. (Зааварчилгааг ажил гүйцэтгэгч болон ажлын хариуцлагатай удирдагч нар гүйцэтгэнэ).
5.3. Угсралтын технологийн дэс дараалал
5.3.1. Таслуурыг угсрах бэлтгэл ажил
5.3.1.1. Автокран, машин механизмыг байрлуулах, шалгах;
5.3.1.2. SF6 хийн таслуурын төмөр тулгуур бүтээц, таслуурын колонкууд, SF6 хийн баллоны хадгалалт, тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй гэмтлүүдийг хайрцагны гадна талаас шалгах;
5.3.1.3. Хайрцаг, сав, баглаа, боодлыг угсралтын дарааллын дагуу задалж эд ангиудад нэг бүрчлэн үзлэг хийх (зэврэлт, ан цав, хагархай үүссэн эсэхийг үзэх);
5.3.1.4. Таслуурын үйлдвэрээс дагалдан ирсэн техникийн баримт бичигтэй танилцан угсралтын технологийн дэс дарааллыг судлах;
5.3.1.5. Таслуурыг хадгалалтын тоосноос нь арчиж цэвэрлэх;
5.3.1.6. Шаардлагатай туслах тоноглол (гагнуурын аппарат г.м), багаж хэрэгслийг хэрэглэх дэс дараалалаар нь ажлын талбайд байрлуулах;
5.3.1.7. SF6 хийн таслуурын өргөх зориулалтын дэгээнд оосор дэгээг бэхлэх, салгах;
5.3.1.8. SF6 хийн баллоныг хийн таслуур болон шахах зориулалтын хоолойнд бэхлэх, салгах.
5.3.2. Таслуурыг угсрах ажил
5.3.2.1. Таслуурын төмөр тулгуур бүтээцийг автокраны тусламжтайгаар зориулалтын дэгээнээс оосорлож үйлдвэрийн зааварчилгааны дагуу өргөн урьдчилан бэлтгэсэн төмөр бетон цутгамал суурь хийц дээр байрлуулан зориулалтын боолтоор нь боож бэхэлнэ.
1- Төмөр тулгуур хийц
2-Удирдлагын шүүгээ
3-Таслуурыг өргөх зориулалтын гогцоо
4- Зориулалтын өргөх оосор, дэгээ
5-Автокраны дэгээ
Зураг-5.1. LW30-252 маягийн хийн таслуурын төмөр тулгуур бүтээцийг автокранаар өргөхөд бэлтгэсэн байдал
5.3.2.2. Зориулалтын хэмжилтийн багажаар таслуурын төмөр суурийн тэгш суурилуулсан эсэхийг шалгах. Хэрвээ хазгай бол зориулалтын ивээсийг хийнэ.
5.3.2.3. Таслуурын төмөр тулгуур бүтээцийг боож бэхэлсэний дараа колонкуудыг автокраны тусламжтайгаар төмөр тулгуур бүтээц дээр байрлуулан зориулалтын боолтоор боож бэхлэн, таслуурын тасалж залгах механизмыг холбох. SF6 хийн таслуур (колонк)-ыг суурилуулж угсрахдаа үйлдвэрээс хамт ирсэн баримт бичгийн дагуух дарааллаар угсарна.
1- Нум унтраах хэсэг
2-Тулгуурын тусгаарлагч
3-Доод гаргалгын контакт
4-Дээд гаргалгын контакт
5-Зориулалтын өргөх оосор, дэгээ
6-Автокраны дэгээ
Зураг-5.2. LW30-252 маягийн SF6 хийн таслуурын колонкийг автокранаар өргөхөд бэлтгэсэн байдал
5.3.2.4. SF6 хийн таслуурын баллоныг зориулалтын хий шахах хоолойгоор таслуурт холбож зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл нь шахах.
5.4. Төгсгөлийн ажил
5.4.1. Газардуулгын шинийг тэмдэглэж сунган суурийн төмөр бүтээцэд холбож таслуурыг газардуулах.
5.4.2. SF6 хийн таслуурт удирдлагын шүүгээнд холбогдох кабелийн хамгаалалтын хоолойг угсарч бэхлэх.
5.4.3. Угсралтын үед гагнагдсан хэсэг байвал будаж өгөх.
5.4.4. SF6 хийн таслуурын шаазан эд ангиудыг зориулалтын бодис шингээсэн алчуураар арчиж цэвэрлэх.
5.4.5. Угсралтын ажлын акт бичиг баримтыг бүрдүүлэх.
5.4.6. Ажлын байрнаас бүх машин механизм, туслах тоноглолыг буулгах.
5.4.7. Ажлын байрыг цэвэрлэж хэвийн байдалд оруулах.
6. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
Угсралтын ажлыг гүйцэтгэхэд анхаарах зүйлс:
-Угсралтын ажлыг гүйцэтгэх ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдан, шалгалт өгч сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.
-Угсралтын ажлыг хийж байгаа нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах ажилтаны өгсөн чиглэлээс өөр хэсэг рүү шилжихийг хатуу хориглоно.
-Өргөх, оосорлох, дохиолох зааварчилгаа өгч хөдөлмөр хамгааллын дүрмийн шаардлагаар ажиллах.(Оосорлогч, дохиочин сургалтанд хамрагдан, шалгалт өгч сертификат авсан байна.)
-Угсралтын ажлын явцад таслуурын клонкт авирч зүүгдэж ажил гүйцэтгэхийг хориглоно.
7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ
7.1. LW30-252 маягийн SF6 хийн таслуурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц
Нормын шифр |
Ажлын бүтэц |
Хэсэгийн бүрэлдэхүүн |
Хэм- жих нэгж |
Ажлын Хэм-жээ |
Хөдөлмөр зарцуулалт |
||
Мэргэ-жил ба зэрэг |
Хүний тоо |
Нэгж хугацааны норм, хүн-цаг |
Хөдөлмөр Зарцуулал-тын норм, хүн-цаг |
||||
ТЗН-50 ТЗН-71 |
Таслуурыг агуулахаас ажлын талбайд ачиж буулгах |
Туслах ажилчин 2-р з.
|
1
|
иж бүр-дэл (3 фаз)
|
1 |
12,12 |
12,12 |
23д-70 Хүснэгт-3 Багана-а
23д-70 Хүснэгт-2
23д-70 Хүснэгт-3 Багана-б
23д-70 Хүснэгт-4
23в-53 Хүснэгт-1 Мөр-3
|
Бэлтгэл ажил 1. Автокраныг байрлуулж ажилд бэлтгэх, хийн таслуурын хайрцгийг задалж шалган, эд ангид үзлэг хийх, арчиж цэвэрлэх
Үндсэн ажил Төмөр тулгуур суурилуулах ажил 1. Автокраны тусламжтайгаар төмөр тулгуур бүтээцийг төмөр бетон суурин дээр байрлуулах, боож бэхлэх, таслуурын суурийн хаалтуудыг авч колонк суурилагдах хэсгийг бэлтгэх
Таслуур угсрах ажил 2. Автокраны тусламжтайгаар колонкыг төмөр тулгуур бүтээц дээр байрлуулах, боож бэхлэх, удирдлагын механизмыг холбож боох
SF6 хий шахах ажил 1. SF6 хийн баллонтой хайрцгийг задалж, бүрэн бүтэн байдлыг шалгах, таслуурт хийг шахах хоолойг бэхлэх, SF6 хийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл шахах
Хийн таслуурыг угсарч дууссаны дараа фазын тэмдэглэгээг хийх
|
Цахил-гаан монтёр 6-р з.-1 5-р з.-1 4-р з.-1 3-р з.-1
Цахил-гаан монтёр 6-р з.-1 5-р з.-1 4-р з.-2 3-р з.-1
Цахил-гаан монтёр 6-р з.-1 5-р з.-1 4-р з.-2 3-р з.-1
Цахил-гаан монтёр 6-р з.-1 5-р з.-1 4-р з.-1 3-р з.-1
Цахил-гаан монтёр 3-р з.-1
|
4
5
5
4
1
|
иж бүр-дэл (3 фаз)
иж бүр-дэл (3 фаз)
иж бүрэн (3 фаз)
иж бүрэн (3 фаз)
иж бүрэн (3 фаз)
|
1
1
1
1
1 |
0,998 0,998 0,998 0,998
1,88 3,76 1,88 1,88
2,582 5,164 2,582 2,582
1,245 1,245 1,245 1,245
0,399 |
3,99
9,39
12,91
4,98
0,4
|
ХН-1993 23е-23б Х-2, М-3 Ер.анги М-9, К-1,108
ХН-1993 23е-23б Х-2аб Ер.анги М-9, К-1,108
ХН-1993 23е-24
|
Төгсгөлийн ажил
1. Газардуулгын шинийг тэмдэг-лэх, сунгаж тавих
2. Газардуулгын шинийг буудаж бэхлэх, газардуулгын хийцэд гагнаж холбох
3. Газардуулгын шинийг холбоход бэлтгэх |
Цахил-гаан монтёр 5-р з.-1 2-р з.-1
Цахил-гаан гагнуур-чин 4-р з.-1 3-р з.-1
Цахил-гаан монтёр 4-р з.-1 2-р з.-1
|
2
2
2 |
метр |
1
1
1 |
0,05 0,05
0,0652 0,0499
0,02 0,02
|
0,1
0,12
0,04 |
8. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Зураг төслийн баримт бичиг
- LW30-252 маягийн SF6 хийн таслуурын суурилуулалтын зураг
Үйлдвэрийн баримт бичиг
- LW30-252 маягийн SF6 хийн таслуурын ашиглалтын үеийн заавар ба техникийн тодорхойлолтын бичиг
- LW30-252 маягийн SF6 хийн таслуурын баглаа боодлын бүртгэлийн жагсаалт
АГУУЛГА
- ЕРӨНХИЙ ХЭСЭГ
- ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
- МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ
- ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР
- УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК-АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
- ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ
- АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Текст томруулах
A
A
A