A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ СУУРИЛУУЛАХ УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ ЕРӨНХИЙ ХЭСЭГ
Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны

өдрийн 173 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ СУУРИЛУУЛАХ УГСРАЛТЫН  АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

  1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

       OPzV маягийн суурин, битүүмжилсэн, хар тугалганы хүчлийн аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлын технологийн картанд аккумуляторын батарейг болон түүнийг суурилуулах тавиурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц, угсралтанд хэрэглэх багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулалтыг тусгав.

OPzV маягийн суурин, битүүмжилсэн, хар тугалганы хүчлийн аккумуляторын батарейг харилцаа холбоо, эрчим хүчний үйлдвэр, түгээх, дамжуулах сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нөөц тэжээл, удирдлагын хэлхээний тэжээл, эх үүсгүүрийн тэжээлийн  зориулалтаар  ашиглана.

Аккумуляторын батарей нь тоноглолын хэвийн ажиллагааны үед тогтмол гүйдлийн эх үүсвэр, аваарийн үед тогтмол гүйдлийн бүх хэрэглэгчийг хангах зориулалттай. Ажиллах горимын хувьд тогтмол цэнэг алдалтын горим болон үргэлжилсэн горимд цэнэг-цэнэглэх үйл ажиллагааг явуулна.

OPzV маягийн аккумуляторууд нь гель хэлбэрийн электролит бүхий гуурсан ялтсуудтай, битүүмжлэгдсэн, тусгайлан засвар үйлчилгээ шаардагдахааргүй хар тугалганы хүчлийн батарей юм.  Аккумуляторын батарей нь үйлдвэрээсээ электролитоор дүүргэгдэн цэнэгтэйгээр нийлүүлэгддэг.

 OPzV маягийн аккумуляторын батарейн гаднах хэлбэр хийцлэлийг Зураг 1-д үзүүлэв.

Зураг 1. OPzV маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын батарей

OPzV маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын батарейг агааржуулалт бүхий  тусгай өрөөнд үйлдвэрээс зориулагдан хийгдсэн төмөр тавиур дээр эсвэл шүүгээнд суурилуулна. Аккумуляторын батарейг суурилуулах хэд хэдэн төрлийн зориулалтын төмөр тавиур байдаг. Эдгээр тавиурын хийцлэлийг Зураг 2, 3, 4-т үзүүлэв.

 

Зураг 2. Хоёр эгнээтэй төмөр тавиур

Зураг 3. Гурван эгнээтэй төмөр тавиур

Зураг 4. Хоёр давхар хоёр эгнээтэй төмөр тавиур.

Аккумуляторын батарейг үйлдвэрийн сав баглаа боодлоос нь гаргах, зөөхдөө босоо байрлалд хийж байх ёстой ба энэ үед аккумуляторын гаргалга, их бие нь цохигдож гэмтэх аюултай.

Аккумуляторын батарейг төмөр тавиур дээр суурилуулсан байдлыг Зураг 5-д үзүүлэв.

 

Зураг 5. Аккумуляторын батарей

 

Битүүмжилсэн хар тугалганы хүчлийн батарейны ажиллах хамгийн тохиромжтой орчны температур 20±5oC; хамгийн бага температур +5oС, хамгийн их хэм +35oС байна.

Уг технологийн картанд 4OPzV200 - 6OPzV600 маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын батарейг тусгай зориулалтын, агааржуулалт бүхий өрөөнд үйлдвэрийн зориулалтын тавиур дээр  суурилуулж угсрах ажлын технологийн дэс дарааллыг оруулав. 

4OPzV200 – 6OPzV600

Зураг 6. Аккумуляторын батарейн холболт.

 

 

  1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

 

Энэхүү технологийн карт нь 4OPzV200 - 6OPzV600 маягийн  битүүмжилсэн суурин аккумуляторын батарейг тусгай өрөөнд үйлдвэрийн зориулалтын тавиур дээр суурилуулж угсрах болон зураг төсөл боловсруулахад гарын авлага болно.

 

Аккумуляторын батарейг суурилуулж угсрахтай холбоотой бүх ажлуудыг угсралтын ажлын байранд шууд гүйцэтгэхээр тусгав. Харин туршилт тохируулгын ажил энэхүү технологийн картад тусгагдаагүй болно.

 

Угсралтын үед тухайн аккумуляторын батарейг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн заавар, угсралтын ажлыг гүйцэтгэх үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, угсралтын объект дээрхи тусгай судалгааны  материалуудыг мөрдөн ажиллана.

 

Тус картанд 4OPzV200 - 6OPzV600 маягийн  битүүмжилсэн суурин аккумуляторын батарейг агааржуулалттай тусгай зориулалтын өрөөнд шалан дээр үйлдвэрийн тавиурыг угсарч байрлуулан батарейг суурилуулж, угсрахаар тусгав.

 

 

  1. УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

3.1. Аккумуляторын батарейн төмөр тавиурыг  угсарч, суурилуулах ажлыг 2 хүнтэй салаа гүйцэтгэнэ. Үүнд:                                                                                                                                            

            -  Цахилгаан монтёр, V зэргийн  - 1 хүн  

- Цахилгаан монтёр, II  зэргийн  - 1 хүн

 

Угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм:

 

Төмөр тавиурыг угсарч, суурилуулах  ажлын хөдөлмөр зарцуулалт

Тавиур угсрах /дан 2 эгнээтэй/

Тавиур угсрах /дан 3 эгнээтэй/

Тавиур угсрах /давхар 2 эгнээтэй/

Ажилчны хөдөлмөр зарцуулалт

1.33 хүн-цаг

1.58 хүн-цаг

2.83 хүн-цаг

Автокраны ажиллах хугацаа 5тн (ТЗН)

0.002 маш-цаг

0.0024 маш-цаг

0.0048 маш-цаг

Угсралтын агрегат

0.1 маш-цаг

0.1 маш-цаг

0.1 маш-цаг

 

 

3.2. 4OPzV200 - 6OPzV600 маягийн аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлыг 2 хүнтэй салаа гүйцэтгэнэ. Үүнд:                                                                                                     

 - Цахилгаан монтёр, V зэргийн  - 1 хүн 

- Цахилгаан монтёр, II  зэргийн  - 1 хүн

Угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм:

 

Аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлын хөдөлмөр зарцуулалт

4OPzV200

5OPzV250

6OPzV300

5OPzV350

6OPzV420

7OPzV490

6OPzV600

Ажилчны хөдөлмөр зарцуулалт

0.6

хүн-цаг

0.66

хүн-цаг

0.71

хүн-цаг

0.74

хүн-цаг

0.83

хүн-цаг

0.88

хүн-цаг

0.98

хүн-цаг

Автокраны ажиллах хугацаа 5тн (ТЗН)

0.0038 маш-цаг

0.0046 маш-цаг

0.0053 маш-цаг

0.0059 маш-цаг

0.007 маш-цаг

0.008

маш-цаг

0.0095 маш-цаг

Угсралтын агрегат

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

 

4.АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ДАРААЛАЛ БА  АРГАЧИЛСАН  ҮНДСЭН ЗААВАР

4.1.Ерөнхий заавар

4.1.1.Угсралтын ажил эхлэхийн өмнө угсралтын ажлын байрны барилгын ажил бүрэн дууссан, халаалт, агааржуулалтын систем, гэрэлтүүлгээр бүрэн хангагдсан байх ёстой.

4.1.2.Үйлдвэрийн сав, баглаа боодлын тагны агааржуулалтын нүхийг ашиглан аккумуляторын батарейнуудыг хайрцагнаас гаргахыг хориглоно.

4.1.3. Аккумуляторын батарейг хайрцагнаас гаргах болон зөөхдөө босоо байрлалд байлгавал зохино. 70 кг-аас дээш жинтэй аккумуляторын батарейг тусгай бэхэлгээний хэрэгслийн тусламжтайгаар зөөнө.

4.1.4.Аккумуляторын батарейг ажлын зураг төслийн дагуу суурилуулан, туйлуудыг өөр хооронд нь холбох ба тэдгээр батарей хоорондын зай 10 мм-ээс багагүй байх ёстой.

4.1.5.Аккумуляторын батарейны туйлуудын холболтын боолтыг чангалахдаа зөвшөөрөгдөх хамгийн их таталтын моментыг мөрдөж ажиллах ёстой. Холбогдох моментыг  Хүснэгт 1-д үзүүлэв.

 

Хүснэгт 1

Туйлын боолт

Татах момент

М5

5±1 Нм

М6

6±1 Нм

М8 гадна резьба

8±1 Нм

М8 дотор резьба

20±1 Нм

М10

20±1 Нм

А

8±1 Нм

 

Жишээ нь: А600 байхад туйлын боолт нь 12±1 Нм (М8 дотор резьба)

 

4.1.6. Битүүмжилсэн аккумуляторын батарей нь бүрэн цэнэглэгдсэн байдалтай нийлүүлэгддэг тул түүний туйлууд хүчдэлтэй байдаг ба бүрэн багтаамжтай байна. Энэ нь мөн хүчдэл дор байгаа аккумуляторын батарейны цуглуулгын төгсгөлийн гаргалгуудад хамаарна. Богино залгааны үед цахилгаан нум үүсгэсэн маш их гүйдэл үүсэж болно. Иймд аккумуляторын батарейг ашиглахын өмнө цэнэглэх төхөөрөмж болон бүх хэрэгслийг тэжээлийн үүсгүүрээс салгах шаардлагатай.

 

4.1.7. Аюултай хүчдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 60 В-оос дээш хэвийн хүчдэлтэй аккумуляторын батарейнуудыг суурилуулахад хэсгийн дунд хэсэгт холбоосыг хийхгүй байхыг зөвлөдөг ба ийм маягаар угсралтын үед аккумуляторын батарейны хэсгийн контактын хүчдэлийг аюулгүй хэмжээнд барина. Бүх холболтыг гүйцэтгэсний дараа хамгийн сүүлд суурилуулаагүй холбоосыг угсарна.

4.2.Бэлтгэл ажлууд

4.2.1. Угсралт хийх аккумуляторын батарейны байрыг барилгын байгууллагын актаар хүлээн авна.

4.2.2. Угсралтанд шаардлагатай багаж хэрэгсэл, механизмын иж бүрдлийг хянан ажлын байранд байрлуулах.

4.2.3. Аккумуляторын батарей болон тавиурууд, бусад дагалдах хэрэгсэл, материалуудыг угсралтын ажлын байранд авчирсан эсэх тэдгээрийн иж бүрдлийг шалгах.

4.2.4. Бүх ажлыг гүйцэтгэх нарядыг ажил гүйцэтгэгч салаанд өгнө.

4.2.5. Салааны бүрэлдэхүүнд техник-аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч бүртгэлийн журналд бичнэ. (Зааварчилгааг ажил гүйцэтгэгчийн мастер болон ажлын хариуцлагатай удирдагч нар гүйцэтгэнэ).

Угсралтын ажлыг гүйцэтгэх ажилтнууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байвал зохино.

4.3.Угсралтын технологи дэс дараалал

4.3.1.  Аккумуляторын батарей суурилуулах тавиурыг угсарч, суурилуулах ажил:

A. Бэлтгэл ажил:

4.3.1.1. Тавиурыг угсрахад шаардлагатай багаж хэрэгслийг ажлын байранд байрлуулах.

4.3.1.2. Тавиурыг угсрах үйлдвэрлэгчийн заавар болон ажлын зураг төсөлтэй танилцаж судлах.

Б. Тавиуруудыг угсарч, суурилуулах ажил:

4.3.1.3. Тавиурын хийцлэлүүдийг хайрцаг савнаас гарган иж бүрдэл, эвдрэл гэмтлийг шалган байрлуулах.

4.3.1.4. Тавиурыг угсрах

4.3.1.5. Угсарсан тавиуруудыг зөөж ажлын зураг төслийн дагуу байрлуулж суурилуулах.

В. Төгсгөлийн ажил:

4.3.1.6. Тавиурын байрлал, бэхэлгээний боолтуудын чангалгааг шалгаж, арчиж цэвэрлэх.

4.3.2. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажил:

A. Бэлтгэл ажил:

4.3.2.1.Аккумуляторын батарейг суурилуулж, угсрахад шаардлагатай багаж хэрэгслийг ажлын талбайд байрлуулах.

4.3.2.2.Аккумуляторын батарейг суурилуулж, угсрахад шаардлагатай үйлдвэрийн техникийн баримт бичиг, ажлын зураг төсөлтэй танилцан судлах.

4.3.2.3.Аккумуляторын батарейг савласан хайрцгийг нээж, тэдгээрийн хадгалагдсан байдлыг урьдчилан үзэж шалган хайрцагнаас гаргах. Үйлдвэрлэгчээс дагалдан ирсэн жагсаалтын баримт бичгийн дагуу иж бүрдэл болон дагалдах хэрэгслийн механик гэмтлийг шалгах.

Б. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажил:

4.3.2.4.Аккумуляторын батарейг ажлын байранд зөөж байрлуулах. Аккумуляторын батарейг босоо байрлалтайгаар зөөх ба аккумуляторын батарейн гаргалга, түүний их биеийг цохилт, доргилтоос  сэргийлнэ.

4.3.2.5.Аккумуляторын батарейн тоос шороог арчиж цэвэрлэнэ.

4.3.2.6.Аккумуляторын батарейны гэмтэлтэй эсэхийг шалгах. Их бие дээр, эсвэл таган дээрээ хагарсан аккумуляторын батарейг угсрахыг хориглоно. Аккумуляторын батарейны гаргалгын туйлын гадаргуу бохирдолтой байвал техникийн тосыг нимгэн үеэр түрхэж цэвэрлэнэ.

4.3.2.7.Урьдчилан бэлдсэн тавиурууд дээр аккумуляторын батарейг зөөж байрлуулах.  Ингэхдээ зураг төсөлд заасны дагуу аккумуляторын батарей хоорондын зайг нарийвчлан хэмжиж тэмдэглэн байрлуулна.

4.3.2.8.Аккумуляторын батарейн туйлын холбоос хийцүүдийг угсралтын байрлалд байрлуулан аккумуляторын батарейнуудын туйлуудын холболтыг хийх. Туйлын холболтын боолтыг чангалахдаа зөвшөөрөгдөх хамгийн их таталтын момент /Хүснэгт 1-ийн дагуу/-ыг дагаж мөрдөх.  60 В-оос дээш хэвийн хүчдэлтэй аккумуляторын батарейнуудыг суурилуулахад дунд хэсгийн аккумуляторын батарейн туйлын холбоосыг тавихгүй ба энэ нь угсралтын үед аккумуляторын батарейнуудын хэсгийн контактын хүчдэлийг аюулгүй хэмжээнд барина. Суурилуулаагүй холбоосыг бүх холболтыг хийж дуусгасны дараа хамгийн сүүлд угсарна.

4.3.2.9.Аккумуляторын батарейн туйлын холбоосын боолтыг дахин чангалж шалгана.

В. Төгсгөлийн ажил:

4.3.2.10.Суурилуулсан аккумуляторын батарейнуудын дугаарлалтыг хийх. Үйлдвэрийн зориулалтын дугааруудыг аккумуляторын батарейн их биеийн нүүрний хэсэгт наах, эсвэл хүчилд тэсвэртэй зориулалтын будгаар бичнэ.

5.УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

Угсралтын ажлыг гүйцэтгэхдээ дараах аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:

  1. Угсралтын ажлыг эхлэхийн өмнө нийт ажилчид хөдөлмөр хамгааллын бүх шатны зааварчилгаа авсан байна.
  2. Угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах ажилтны өгсөн чиглэлээс өөр хэсэг рүү шилжихийг хатуу хориглоно.
  3. Үйлдвэрлэгчээс дагалдан ирсэн техникийн баримт бичиг “Аккумуляторын батарейг барилгад, тусгай шүүгээнд болон хайрцаганд суурилуулах заавар”-ын дагуу угсарна. 
  4.  Суурин тугалган аккумуляторын батарейнуудтай буруу харьцвал цахилгаан гүйдэлд нэрвэгдэх, хүчилтөрөгч, устөрөгчийн холимог тэсрэх аюултай хий үүсэх, идэмхий электролит зэрэгт өртөх аюул үүсдэг. Иймд аккумуляторын батарейны бүх ажлыг гүйцэтгэхдээ техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал мөрдөх шаардлагатай.
  5. Угсралтын үед хувийн хамгаалалтын хэрэгсэл болох бээлий, нүдний шил ашиглах нь зүйтэй ба гарт байгаа төмөр эдлэл, бугуйвч, цаг болон бусад цахилгаан дамжуулагчуудыг тайлж, ялангуяа шүүгээнд аккумуляторын батарейг суурилуулах үед онцгой анхаарбал зохино. Нүдэнд хүчил орсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зориулалт бүхий савтай шингэнийг бэлдэж тавьсан байна.
  6. Аккумуляторын батарейг угсрахад элемент бүрийн туйл нь хүчдэлтэй учир богино залгаа болох тохиолдолд маш их гүйдэл цахилгаан нум үүсэх эрсдэлийг тооцвол зохино. Энэ нь хүчдэлд байх тусгаарлагагүй байгаа гүйдэл буулгагчууд /гаргалга/-д онцгой хамаарна. Санамсаргүй тохиолдлын аюулыг багасгахын тулд аккумуляторын батарейг залгах үед эхлээд элементүүдийн холболтуудын нэг хэсгийг холбоосгүй байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд аккумуляторын батарейны туйлын гаралтуудад бүх аккумуляторын батарейны нийлбэр хүчдэл үүсэхгүй, харин угсралтын үед хүчдэл дор байгаа детальтай шүргэлцсэн тохиолдолд хүчдэл зөвшөөрөгдөх дээд утга 65 В-оос бага байна. Суурилуулаагүй холбоосыг ашиглалтанд оруулахын өмнө угсарна.
  7. Электролитоор дүүргэсэн элементтэй харьцахдаа хамгаалалтын шил зүүх зайлшгүй шаардлагатай.
  8. Аккумуляторын батарейг угсрах ажилтанд өргөх зөөх ажлын тусгайлсан зааварчилгаа өгсөн байна. Аккумуляторын батарейг зөөх ба суурилуулах ажлуудыг зөвхөн хэсгийн удирдагчийн хяналтан дор гүйцэтгэнэ.
  9. Аккумуляторын батарейг суурилуулах ажлын талбай руу зөөх замыг гадны зүйлсээс урьдчилан чөлөөлөх, ажиллагсдад аюулгүй, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
  10. Аккумуляторын батарейны өрөөнд тамхи татах, хүнсний зүйл идэх, хэрэглэхийг хатуу хориглоно.
  11. Аккумуляторын батарейн ажил дууссаны дараа гараа савантай усаар сайтар угаана.

 

6.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

6.1.Угсралтын механизм ба хэрэгсэл

д/д

Нэр

Хэмжих нэгж

Тоо, ширхэг

Тайлбар

1

2

3

 

Автокран, ачаа өргөх даац нь 5 тн /ТЗН/

Төмөр тавиур

Аккумуляторын батарей /холбоос, боолт, шайба, хамгаалалтын малгай/

ширхэг

метр

1 батарей

 

1

1

1

 

 

 

6.2. Материал

д/д

Нэр

Хэмжих нэгж

Тоо, ширхэг

Маяг, стандарт

1

2

3

4

Хүчилд тэсвэртэй будаг /хөх, улаан, цагаан/

Хүчилд тэсвэртэй будаг /саарал/

Техникийн тос

Арчих материал, бохир

г

г

г

г

30

140

20

150

 

 

6.3. Багаж хэрэгсэл

д/д

Нэр

Хэмжих нэгж

Тоо

Маяг, стандарт

1

 

2

3

 

4

 

 

Зориулалтын тусгаарлагатай иж бүрэн түлхүүр

Метр

220/12 В-ын трансформатор болон зөөврийн гэрэл

Аккумуляторын батарейны угсралтанд зориулагдсан тусгай хувцас, багаж хэрэгсэл

ком

 

ширхэг

иж бүрэн

 

иж бүрэн

 

 

1

 

1

1

 

2

 

 

 

 

 

 

 

7.ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ

7.1   Аккумуляторын батарейн тавиурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц

 

 

Нормын шифр

 

Ажлын бүтэц

Салааны бүрэлдэхүүн

 

Хэмжих

нэгж

 

Ажлын

хэмжээ

Хөдөлмөр зарцуулалт

Мэргэжил ба зэрэг

Хүний тоо

Нэгж хугацааны норм,

хүн-цаг

Хөдөлмөр зарцуулалтын норм, хүн-цаг

Дан 2 эгнээтэй

Дан 3 эгнээтэй

Давхар 2 эгнээтэй

Дан 2 эгнээтэй

Дан 3 эгнээтэй

Давхар 2 эгнээтэй

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

 

 

ТЗН-50

 

 

 

 

 

23е-30 Хүснэгт-1 м-а, б-5. 6

м-б, б-5. 6

м-в, б-5. 6

 

 

23е-26 Хүснэгт-1 м-2

Үндсэн ажил

А.Угсралтын бэлтгэл ажил

Агуулахаас угсралтын талбайд материал эдлэлийг хүргэх, угсралтанд шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх, үйлдвэрийн заавартай танилцаж судлах

 

Б.Үндсэн ажил

Тавиуруудыг угсарч, суурилуулах, шалгах

 

 

 

В.Төгсгөлийн ажил

Угсарсан тавиурын тоос шороог арчиж цэвэрлэх  

 

Туслах ажилчин II-1

Цахилгаан монтёр  II-1

Цахилгаан монтёр  V-1

 

 

 

Цахилгаан монтёр  II-1

Цахилгаан монтёр  V-1

 

 

 

Цахилгаан монтёр  II-1

 

1

 

1

 

1

 

 

 

 

1

 

1

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

м

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

0,0038

 

 

 

 

 

 

 

 

0,44

 

0,44

 

 

 

 

0,18

 

0,0046

 

 

 

 

 

 

 

 

0,555

 

0,555

 

 

 

 

0,25

 

0,0092

 

 

 

 

 

 

 

 

1,245

 

1,245

 

 

 

 

0,33

 

0,0038

 

 

 

 

 

 

 

 

0,44

 

0,44

 

 

 

 

0,18

 

0,0046

 

 

 

 

 

 

 

 

0,555

 

0,555

 

 

 

 

0,25

 

0,0092

 

 

 

 

 

 

 

 

1,245

 

1,245

 

 

 

 

0,33

 

 

7.2   Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц

 

 

Нормын шифр

 

Ажлын бүтэц

Салааны бүрэлдэхүүн

 

Хэмжих

нэгж

 

Аж-лын

хэм-жээ

Хөдөлмөр зарцуулалт

Мэргэжил ба зэрэг

Хү-ний тоо

Нэгж хугацааны норм,

хүн-цаг

Хөдөлмөр зарцуулалтын норм,

хүн-цаг

4OPzV200

5OPzV250

6OPzV300

5OPzV350

6OPzV420

7OPzV490

6OPzV600

4OPzV200

5OPzV250

6OPzV300

5OPzV350

6OPzV420

7OPzV490

6OPzV600

 

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

 

 

 

 

ТЗН-71

 

 

 

 

 

 

23е-26

м-4

 

 

 

Үндсэн ажил

А.Угсралтын бэлтгэл ажил

Агуулахаас угсралтын талбайд материал эдлэлийг хүргэх

 

 

Аккумуляторын батарейн сав баглаа боодлыг тайлж, хайрцагнаас гаргах, шалгах

 

 

 

Туслах ажилчин   II-1

 

 

 

 

Цахилгаан монтёр  II

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 батарей

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

0,059

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,071

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,083

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,092

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,109

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,124

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,148

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,059

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,071

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,083

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,092

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

 

0,109

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

0,124

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

 

0,148

 

 

 

 

 

 

0,31

 

 

 

 

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

 

23е-31 Хүснэгт-1

м-1,м-2, м-3,м-4,

м-5,м-6,

м-7

 

 

 

23е-32

 

Б.Үндсэн ажил

Аккумуляторын батарейг суурилуулж угсрах

 

 

 

В.Төгсгөлийн ажил

Аккумуляторын батарейн их биед үйлдвэрийн зориулалтын дугаарыг наах  

 

Цахилгаан монтёр  V 

Цахилгаан монтёр  II 

 

 

 

 

 

Цахилгаан монтёр  II 

 

 

1

 

1

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

1 батарей

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

0.133

 

0.133

 

 

 

 

 

 

0,01

 

0.15

 

0.15

 

 

 

 

 

 

0,01

 

0.161

 

0.161

 

 

 

 

 

 

0,01

 

0.177

 

0.177

 

 

 

 

 

 

0,01

 

0.199

 

0.199

 

 

 

 

 

 

0,01

 

0.222

 

0.222

 

 

 

 

 

 

0,01

 

0.249

 

0.249

 

 

 

 

 

 

0,01

 

0.133

 

0.133

 

 

 

 

 

 

0,01

 

0.15

 

0.15

 

 

 

 

 

 

0,01

 

0.161

 

0.161

 

 

 

 

 

 

0,01

 

0.177

 

0.177

 

 

 

 

 

 

0,01

 

0.199

 

0.199

 

 

 

 

 

 

0,01

 

0.222

 

0.222

 

 

 

 

 

 

0,01

 

0.249

 

0.249

 

 

 

 

 

 

0,01

 

8.АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

  1. Барилга угсралт, барилга засварын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм боловсруулах аргачлал БНбД 83-90-04.
  2. 4OPZV200- 6OPZV600маягийн аккумуляторын батарей суурилуулалтын зураг.
  3. Хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм БНбД 83-23е-06.
  4. ЭКСПЛУАТАЦИОННАЯ ДОКУМЕНТАЦИЯ Стационарные свинцово-кислотные герметизированные необслуживаемые аккумуляторные батареи А400, А500, А600 OPzV, А700(OGiV). Технология.
  5. Техническое описание, инструкция по монтажу и эксплуатации аккумуляторы стационарные герметизированные гелевые батарей тип OPzV.
  6. Технологические карты на монтаж батарей типа СК-14.

 

Ерөнхий техникийн баримт бичиг

4OPZV200- 6OPZV600 МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙН ТЕХНИКИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Марк

Cnom/1.80V

A/цаг

C10/1.80V

A/цаг

C5/1.77V

A/цаг

C3/1.75V

A/цаг

C1/1.67V

A/цаг

Жин  кг

Урт L

мм

Өргөн W

мм

Өндөр H

мм

Туйлын боолт

4 OPzV 200

200

214

191

172

122

20.0

105

208

420

M8

5 OPzV 250

250

267

239

215

153

24.0

126

208

420

M8

6 OPzV 300

300

321

287

258

183

28.0

147

208

420

M8

5 OPzV 350

350

389

337

295

207

31.0

126

208

535

M8

6 OPzV 420

420

467

405

354

248

37.0

147

208

535

M8

7 OPzV 490

490

545

472

413

290

42.0

168

208

535

M8

6 OPzV 600

600

644

555

476

340

50.0

147

208

710

M8


 

АГУУЛГА

  1. Ерөнхий хэсэг
  2. Хэрэглэх хүрээ
  3. Техник-эдийн засгийн үзүүлэлтүүд
  4. Угсралтын ажлын үндсэн заавар
  5. Угсралтын үеийн техник-аюулгүйн ажиллагааны шаардлага
  6. Материал-техникийн орц
  7. Хөдөлмөр зарцуулалтын калькуляц
  8. Ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт