- Нүүр
- Сайдын тушаал
- ИЖ БҮРЭН ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН УГСАРМАЛ ИЖ БҮРДЭЛ ХОРГЫГ СУУРИЛУУЛЖ УГСРАХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
Эрчим хүчний сайдын 2019 оны
173 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ИЖ БҮРЭН ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙН УГСАРМАЛ ИЖ БҮРДЭЛ ХОРГЫГ СУУРИЛУУЛЖ УГСРАХ АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ
1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ
6-10 кВ-ын хүчдэлтэй иж бүрэн хуваарилах байгууламж (ИБХБ)-ийн угсармал иж бүрдэл хорго (ячейк)-ыг суурилуулах угсралтын ажлын технологийн карт нь уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах материалын зардал, машин механизм, угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулах удирдамж заавруудаас бүрдэнэ.
ИБХБ 6 ба 10 кВ-ын хэвийн хүчдэл бүхий 3 фазын хувьсах гүйдлийн сүлжээнд ажиллах зориулалттай. Тус картанд ОХУ-ын үйлдвэрийн 6-10 кВ-ын ИБХБ-ийн КМ-1Ф маягийн (зураг 1), БНХАУ-ын үйлдвэрийн KYN28A-12 маягийн (зураг 2) хоргуудыг суурилуулах угсралтын ажлын технологийг авч үзсэн.
Технологийн картын калькуляцид туршилт тохируулгын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм тооцогдоогүй болно.
Энэхүү технологийн картыг ЗХУ-ын ЦНИИОМТП Госстрой-гоос гаргасан 1987 оны “Барилга угсралтын ажлын нэг маягийн технологийн карт боловсруулах аргачилсан заавар”-ыг үндэслэн боловсруулав.
Зураг. 1. КМ-1Ф маягийн иж бүрэн хорго(ячейк)
1-шугамын шинийн хэсэг, гүйдлийн трансформаторын ба кабелийн үзүүр холбох хэсэг; 2-цуглуулгын шинийн ба цуглуулгын шинийн салбарлалтын хэсэг;
3-релений шүүгээ; 4 – хөдлөх (тэргэнцэрийн) хэсэг
Зураг. 2. KYN28A-12 маягийн угсармал иж бүрэн хорго (ячейк)
1-релений шүүгээ; 2-хөдлөх (тэргэнцэрийн) хэсэг;
3-цуглуулгын шинийн хэсэг; 4-кабелийн үзүүр холбох хэсэг
2.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү технологийн карт нь 6-10 кВ-ын ИБХБ-ийн дотор суурилуулах зориулалт бүхий угсармал иж бүрдэл хоргуудыг цахилгаан станц, дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид суурилуулж угсрахад зориулагдсан. Мөн байгууламжийн зохион байгуулалтын төсөл, угсралтын ажил гүйцэтгэх төсөл боловсруулахад хэрэглэнэ. Хоргыг угсрахтай холбоотой бүх ажлууд, тэдгээрийг суурилуулах ажлын талбайд угсралтыг шууд гүйцэтгэхээр оруулав.
3.УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР
3.1.Ерөнхий заавар
3.1.1.Угсралтын ажлыг эхлэхийн өмнө дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байвал зохино:
-ХХБ-ийн барилгын хэсэг ба хоргыг оруулж суурилуулахад шаардлагатай зай талбайг хангах тусгайлсан ажлууд;
-Кабелийн суваг болон кабель оруулах шалан дахь нүх (зай хэмжээ)-ийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн байх;
-380/220/12 В-ын хүчний сүлжээг схемийн дагуу угсарч дууссан байх;
-Гэрэлтүүлэг ба газардуулах байгууламжийн угсралтын ажил дууссан байх;
-ХХБ-ийн орц, гарцын ажлууд бүрэн дууссан байх.
3.1.2.-ХХБ-ын хана, таазыг шавардаж тэгшлэн, шохойдох эсвэл цагаанаар будсан байх ёстой.
-Шалны хийцлэл нь цементэн, тоос үүсэхгүйгээр хийгдсэн байх.
-Коридорын шал нь босго ба уналтгүй (өөр өөр түвшинд биш) байх. Кабелийн сувгуудыг галд тэсвэртэй хавтангаар хаасан байх.
-ИБХБ-ийн хоргын хөдлөх хэсэг нь хорго дотроо үйлдвэрээсээ угсармал иж бүрнээрээ нийлүүлэгддэг. Түүнийг хоргоос гаргах зориулалтын тусгай тэргэнцэр нь үйлдвэрээс хамтдаа нийлүүлэгддэг.
-Хоргыг хайрцагтай нь кранаар өргөхдөө хайрцагны тагнаас хэвтээ чигт 45о-с багагүй өнцгөөр аргамжааг бэхэлж, хайрцгийг эвдэрч гэмтэхээс зайлсхийнэ. Хайрцаг дээрх зааврын дагуу газар дээр нь аргамжина.
-Хоргуудыг зөвхөн босоо байрлалтайгаар шилжүүлэх ба түлхэлт, цохилт учруулж болохгүй.
3.1.3.ИБХБ-ийн хоргыг хүлээн авахдаа нийлүүлэлтийн иж бүрдэл, тоо ширхэг бүрэн бүтэн байгааг, ачааны эвдрэл гэмтэл, баглаа боодлыг шалгаж авах хэрэгтэй. Гэмтэл ба бүрэн бус нийлүүлэгдсэнийг илрүүлбэл акт үйлдэнэ.
-Хоргыг үйлдвэрээс бэлтгэсэн сав баглаа боодолтой нь саравчинд эсвэл баглаа боодолгүйгээр агааржуулагчтай хаалттай барилгад хадгална.
3.1.4.Хоргуудын сав баглаа боодлыг задлах ба тоног төхөөрөмжийн чийгшилтийг арилгах, иж бүрдлүүдийг үйлдвэрлэгчийн тооцоолсон дэс дарааллаар угсарч суурилуулах нөхцөлийг хангах хэрэгтэй.
-ИБХБ-ийн хоргыг шууд барилгад ИБХБ-ийн дүүргэлтийн схемийн дагуу суурилуулахдаа нэг суурин дээр 3-5 хоргыг суурилуулан холболтуудыг хийж угсарна.
3.1.5.Угсралтын үед ашиглах бүх машин механизм, багаж хэрэгсэл нь техник- хяналтын газрын ээлжит үзлэгт орж шаардлага хангасан байдал зохино.
3.1.6.ИБХБ-ийн КМ-1Ф маягийн хорго нь дараах тэмдэглэгээтэй:
3.1.7.ИБХБ-ийн KYN 28A-12 маягийн хорго нь дараах тэмдэглэгээтэй:
3.1.8.ИБХБ-ийн угсралтын ажлын үед Хавсралт 1-ийн баримт бичгүүдийг мөрдөх хэрэгтэй.
3.2.Бэлтгэл ажлууд
3.2.1.Хоргыг суурилуулахдаа үйлдвэрийн техникийн баримт бичиг болон ажлын зураг төслөөс барилгын аль хэсэгт байрлуулахыг судалж танилцсан байна.
3.2.2.Барилгын гүйцэтгэгчээс ИБХБ-ийн хоргыг байрлуулах байрыг хүлээн авах. Хоргын доорхи тулгуурын төмөр хийц, хүчний, хяналтын кабелийг сунгах суваг, нүх, зай зэрэг нь зураг төслийн дагуу хийгдсэнийг шалгана. Захиалагч, барилгын ба цахилгааны угсралтын байгууллагын төлөөлөгчид гарын үсэг зурж, актаар хүлээж авна.
3.2.3.ИБХБ-ийн хоргыг буулгах, сав баглаа боодлыг задлах талбай, автокраны ажиллах талбайг бэлтгэнэ (Зураг 3). Ажлын талбайд угсралтын механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг байрлуулна.
3.2.4.ИБХБ-ийн хоргын дагалдах материал хэрэгслийн сав, баглаа боодлыг задалж, бүрэн бүтэн байдлыг шалгана.
3.2.5.Технологийн карт болон ажил гүйцэтгэх төслийн дагуу ажлыг гүйцэтгэх хуваарийг нарийвчлан тодорхой болгоно.
Угсралтын бригадын бие бүрэлдэхүүн нь техникийн баримт бичиг болон гүйцэтгэх ажлын хэмжээтэй бүрэн гүйцэд танилцсан байна. Бригад нь ажлыг хариуцсан удирдлагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байна.
3.2.6.Хоргын баглаа боодлыг тайлах. Хайрцагнаас узел болон деталуудыг гаргах. Угсрах хоргыг баглаа боодлоос нь салгаж, хүлээн авна. (Хоргын хөдлөх хэсэг нь тусдаа нийлүүлэгдсэн бол сав баглаа боодлыг тайлах, хайрцагнаас гаргах)
3.2.7.Хоргын хөдлөх хэсгийг хоргоос сугалж гаргахад зориулсан тэргэнцэрийн сав баглаа боодлыг тайлж, хайрцагнаас гаргана.
3.3.Хоргыг угсрах
3.3.1.Хоргыг өргөхдөө түүний хэлбэр маягаас хамааруулан зориулалтын аргамжаа болон Зураг 4-д үзүүлсэн өргөх хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зураг 5, 6-д харуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар захын хоргыг суурилуулах ба шилжүүлнэ. Түүний суурилуулалтын түвшин ба эгц шулуун зөв эсэхийг тэгш ус болон босоо үзэгч багажаар шалгах. Зайлшгүй тэгшлэх шаардлагатай үед 2 мм зузаантай төмөр ивээсийг ашиглана. Энэ үед хоргын ёроолыг ямар нэг хэв гажилтанд оруулахааргүй байлгах ба хоргын доторх механизм, узелүүдийн тохиргоог алдагдуулахгүй байхад анхаарвал зохино.
3.3.2.Дараагийн хорготой бэхлэгдэх нүх, хажуу талын тасалгаа ба шугамын шин, цуглуулгын шинийн нүх, хоргоны гаргалгын амсар зэргийг таарч байхаар суурилуулна.
Зураг-3. Хоргуудыг суурилуулах план ба огтлол болон автокраны ажиллах байршлын план
1 -тоног төхөөрөмжийг буулгах, задлах талбай; 2 - ИБХБ-ийн хорго;
3 - ХХБ-ийн байр; 4 - татах хэрэгсэл МЭЛ-1,5-19
3.3.3.Секцүүдийг зөв суурилуулсан эсэхийг хоргууд зөрж суусан эсэх, ганхахгүй байгаа эсэхийг шалгана. Хоргуудыг өөр хооронд нь зөрүү үүсгэхгүйгээр боолтоор холбох ба зөв суурилуулсан эсэхийг дахин нягтлан шалгах (бүх хоргуудын хаалганы дээд хөвөө нэг шулуун дээр байрлах ба хоргын нүүрний хэсэг нь нэг хавтгайд байрлана).
4. КМ-1Ф маягийн хоргын аргамжааны схем:
1) ИБХБ-ийн хорго; 2) 40 мм диаметртэй, 750 - 1350 мм урттай, ус хий дамжуулах зориулалт бүхий ган хоолой; 3) 4СК1-2,0/Рт1-1,0/К-0,8/1500 маягийн аргамжаа; 4) 1500 - 2700 мм урттай, ус хий дамжуулах зориулалт бүхий ган хоолой; 5) 40 мм диаметртэй 4СК1-3,2/Рт1-1,6/К-1,25/3000 маягийн аргамжаа;
Зураг. 6. Эргэлтийн тулгуур ОП-9:
1 - их бие; 2 - дугуй; 3 - өргөх гар; 4 - шингэнээр ажиллах өргүүр
3.3.4.Хоргын хөдлөх хэсэг (таслуур)-ийг хоргоос тэргэнцэрийн тусламжтайгаар гаргана. Ингэхдээ тэргэнцэрийн дээд тавцанг таслуурын доод хэсэгтэй ижил түвшинд тохируулж байрлуулан таслуурыг сугалж гаргана. Дараагийн хорготой бүрэн холбож дуустал таслууртай тэргэнцэрийг угсралтын байрлалаас холдуулна. Холболтыг доод хэсгийн боолтноос эхэлнэ. Хоргын залгах контактууд ба хөдлөх хэсгийн контакт нэг тэнхлэгт байгаа эсэхийг шалгана.
3.3.5.Хоргыг суурилуулах хийцтэй нь бэхлэх. Бэхэлгээний гагнаасыг хоргын хэлбэр маягаас хамааруулан шаваасны урт нь 100 мм, катет нь 4-5 мм-ээр 3-4 байрлалд гүйцэтгэнэ (үйлдвэрийн зааврын дагуу).
3.3.6.Бүх холболт дууссаны дараа хөдлөх хэсэг (таслуур)-ийг хоргонд буцааж байрлуулна.
3.3.7.Хоргын гүйдэл дамжуулагчийг оруулганд ба гүүрэн шинэнд (хоргуудыг 2 эгнээгээр байрлуулсан үед) бүрэн цуглуулгаар эсвэл томруулсан блокуудаар угсардаг. Тэдгээрийг барилгын хийцүүдэд өлгөх элементүүдийн тусламжтайгаар тогтооно. Ачааг өргөхдөө гар хөшүүрэг эсвэл цахилгаан ачаа өргөгчөөр гүйцэтгэнэ (түүнийг ашиглах зөвшөөрлийг бүрдүүлсэн байх). ИБХБ-ийн хоргуудын өөр хоорондоо холбогдсон гүйдэл дамжуулагч холбоосыг газардуулгын шинд холбож хоргыг газардуулна.
3.3.8.Шугамын ба салбарлалтын шинийн контактын гадаргууг бензин, цэвэрлэгч бодис шингээсэн арчих материалаар цэвэрлэх ба ЦИАТИМ-201 тосоор нимгэн тосолно. Бүрээстэй шинийн контактын гадаргууг цэвэрлэхийг хориглоно.
3.3.9.Хоргууд 2 эгнээгээр байрласан тохиолдолд гүүрэн шин, цуглуулгын ба шугамын шинийн угсралтыг гүйцэтгэнэ. Цуглуулгын шинийн угсралтыг хамгийн доод “С” фазаас нь эхлэх бөгөөд шин баригчаар бэхлэх ба түүнд салбарлалтыг холбох угсралтыг дарааллын дагуу, хамгийн тохиромжтойгоор гүйцэтгэнэ. Шинийг холбох үед тусгаарлагч ба тусгаарлагдсан тогтоогчид аюултай хазайлт үүсэхээс зайлсхийх хэрэгтэй. Цуглуулгын шинийн урт 20 метрээс их үед барагцаагаар эгнээний дунд орчмын хоргын дотор температурын компенсаторыг оруулна. Туслах хэлхээний магистраль шинийн угсралтыг гүйцэтгэнэ.
ИБХБ-ийн цуглуулгын шинийн бүх холбоосыг суурилуулсаны дараа контактын холболтын боолтуудыг эцсийн байдлаар чангална. Цуглуулгын шинийн төгсгөлүүдийг тусгаарлагдсан хийцэд найдвартай бэхэлсэн байна. Үйлдвэрийн зориулалтын тусгаарлагч хайрцагийг хаасны дараа холболтын боолтыг чангална.
3.3.12.Шаазан ба хуванцар тусгаарлагчийн бүрэн бүтэн байдлыг шалгах, цэвэрлэгч шингэн уусгасан зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэх. Залгуур ба хутганы контактын хэсгийг мөн цэвэрлэгч шингэн уусгасан зөөлөн арчих материалаар арчиж цэвэрлэх ба ЦИАТИМ-201 тосоор тосолно.
3.3.12.Хоргын бүх хэсгүүдэд нарийвчилсан үзлэг хийж бэхэлгээний боолтон холболтууд, контактын холболтын утаснууд болон анхдагч хэлхээний хавчаарууд, блок контактууд ба хоёрдогч хэлхээний бусад хэсгүүдийн эрэг шурагийг чангалах.
3.3.13.Шалгахдаа:
залгаатай ба тэмдэглэсэн байрлалд бүх 4 гулсуурт хөдөлгөөнт хэсгүүдийн тулгалтыг (савлалтыг тооцохгүй);
ажлын ба хяналтын байрлалд хөдөлгөөнт хэсгийн тогтоолтын найдваржилтыг;
хоргын үл хөдлөх контактуудтай гол хэлхээний хөдлөх хэсгүүдийн контактын залгуурын нийлэлтийг;
хөдлөх хэсгүүдийн газардуулгын контакт нь хоргын шинийн газардуулгатай давхцаж байгааг;
хөшигний механизмын ажиллагааг;
гар дамжуургын газардуулагчийн ажиллагааг;
газардуулагчийн хоригийн ажиллагааг;
хөдлөх хэсгийн өнхөрч орох, гарах чадамжийг. Механик туршилтыг гүйцэтгэх (хөдлөх хэсгийг оруулж, гаргах; хориглолт, хөшигний ажиллагааг шалгах; анхдагч хэлхээний холболтын контактын хавчилтыг хэмжих; газардуулагч салгуурын контактын төлөв ба ажиллагааг шалгах). Үйлдвэрлэгчийн зааврын дагуу туршилт ба шалгалтыг хийх.
4.АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ, ТҮҮНИЙ ЧАНАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
ИБХБ-ийн хоргуудын угсралтын ажлыг эхлэхээс өмнө бэхэлгээний хийцүүдийн хөндлөн хэвтээ чигийг шалгах.
Угсрах хоргыг үйлдвэрлэгчээс хүлээн авахдаа иж бүрдэл ба элементүүдийн бүрэн, бүтэн байдлыг шалгах (оролтын хяналт).
Хүснэгт 1-д техникийн шалгуур үзүүлэлт болон хяналтын үйлдэл, явцыг үзүүлэв.
ИБХБ-ийн хоргын угсралтыг хүлээн авах хяналтыг ОХУ-ын СНиП 3.05.06-85-д зааснаар гүйцэтгэх. Ажлыг хүлээж авахдаа ИБХБ-ийг угсарсан, туршсан протоколыг үндэслэнэ.
Хүснэгт 1
Шалгах ажиллагааны нэр |
Хяналтын төрөл зүйл |
Хяналтын заавар ба аргачлал |
Хяналтын хугацаа |
Хяналтыг хариуцагч |
Техникийн чанар үнэлгээний шалгуур |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Угсралт эхлэхийн өмнөх бэлтгэл ажлууд |
Бэхэлгээний хийц. Швеллерийн тэгш байгааг (хэвтээ чигт)
|
Шугамын түвшин |
Хоргын угсралтыг эхлэхийн өмнө |
Мастер |
Нэг хоргын суурийн талбайд 1 мм-ээс ихгүй ба холбоосны нийт уртад 5 мм-ээс ихгүй байх. |
Швеллерийн газардуулга |
Нүдээр харж |
Хоргын угсралтын ажил эхлэхээс өмнө |
мастер |
40х4 мм-ээс багагүй хөндлөн огтлолтой ган туузан төмрийг газардуулгын хүрээнд хоёр байрлалд холбох |
|
Швеллерийн гагнаас |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Барилгын тэнхлэг ба швеллерийн өөр хоорондын зэрэгцэлт |
эвхдэг метр |
мөн адил |
мөн адил |
- |
|
Нүхийг зөв гаргасныг |
|
мөн адил |
мөн адил |
- |
|
Шинийн оруулгын хоргыг суурилуулах газарт барилгын хананд нүх гаргах |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
Зөрүү 5 мм-ээс хэтрэхгүй |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Хоргын угсралт |
Зөв суурилуул -саныг |
Эгц хажуу, түвшин |
Хоргыг холбохын өмнө |
ахлагч |
- |
Хоргуудын холболт |
нүдээр харж |
Хоргыг бэхэлгээний хийцүүдэд гагнахын өмнө |
Мөн адил |
Хажуугийн хананд нүх нь давхцаж байгааг. Бүх хоргуудын хаалганы дээд хөвөө нүүрэн талын хэсгээрээ нэг шугаманд , нэг хавтгайд байршсаныг |
|
Хоргуудыг бэхэлгээий хийцэд гагнах |
Шугам |
Шугамын ба цуглуулгын шинийг угсрахын өмнө |
ахлагч |
Хорго бүрийг бэхэлгээний хийцтэй 4 - 5 мм катеттай, 100 мм урттай шаваасаар 3-4 байрлалд гагнаас хийх |
|
Цуглуулгын шинийн угсралт. |
Нүдээр харж |
Ашиглалтанд өгөх хүртэл |
Мөн адил |
- |
|
Шинийн уртын 20 м тутамд уян холбоос хийх |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Шинийн төгсгөл хэсгүүдийг тусгаарлагд-сан хийцэд бэхлэх |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Хөшигний механизмын ажиллагаа |
Нүдээр харах |
мөн адил |
мөн адил |
- |
|
Гар хөшүүргийн газардуулгын ажиллагаа |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Газардуулагчийн хоригийн ажиллагаа |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Хүчний кабелийн угсралт |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
|
Кабель ба хоолойны хоорондох нягтруулал-тын бэлэн байдал |
мөн адил |
мөн адил |
мөн адил |
- |
5.ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ, АЖИЛЛАХ МАШИН ЦАГ
Хүснэгт 1
Нормын шифр |
Ажлын бүтэц |
Салааны бүрэлдэхүүн |
Хэмжих нэгж |
Ажлын хэмжээ |
Хөдөлмөр зарцуулалт |
||
Мэргэжил, зэрэг хүний тоо |
Бүх хү-ний тоо |
нэгж хугацааны норм, хүн-цаг |
Хөдөлмөр зарцуулал-тын норм, хүн-цаг |
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
23ж-5а х-1 м-1а
|
1. Угсралтын өмнөх бэлтгэл ажил
А.Өргөх ажлууд 1. 1 тн хүртэл жинтэй угсралтын тоног төхөөрөмж ба материалыг автокраны тусламжтайгаар ачих 2. 1 тн хүртэл жинтэй угсралтын тоног төхөөрөмж ба материалыг автокраны тусламжтайгаар буулгах 3.Автомашинд материал ба багаж хэрэгслүүдийг гараар ачиж, буулгах
Б.Бэлтгэл ажил 4. 250 А хүртлэх хүчний хайрцгийг хийц дээр суурилуулах
5. 1,5 тн хүртэлх ачаа өргөх цахилгаан лебедкийг суурилуулах
|
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1 |
3
3
|
1шир. ачаа
1шир. ачаа
1 хайрцаг
1 лебедка
|
1
1
1
|
1.82
|
1.82
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Хн 2001 23г-6а, м-1а
Хн 2001 23ж-5б, х-2, м-3а
23е-23, х-1, м-1
23е-23, х-1, м-2
23е-23, х-1, м-2
|
6. 1,5 тн хүртэлх ачаа өргөх гар лебедкийг суурилуулах
7.Доод хэсэгт 1,25 тн ачаа өргөх блокийг суурилуулах
8. 4.5 м өндөрт суулгасан 1,25 тн хүртлэх ачаа өргөх блокийг суурилуулах
9.Хүчний хайрцаг руу кабелийг сунгах
10. 250 А хүртэлх хүчний хайрцгийг залгахад бэлтгэх ба утаснуудыг холбох
11.Лебедка, гагнуурын аппарат, хүчний хайрцгийг газардуулах зориулалтаар түр газардуулгын шинийг шуудуунд сунгах
12.Газардуулгын шинийн зааг уулзварыг гагнах
13.Аппаратыг газардуулгын шинд холбох
|
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1
Цахилгааны монтёр V- 1, III-1, II-1
Цахилгааны монтёр V-1
Цахилгааны монтёр IV-1, II-1
Цахилгааны монтёр III-1
Цахилгааны монтёр III-1 |
3
3
3
3
1
2
1
1
|
1 лебедка
1 блок
1 блок
1 м
1 хайрцаг
100 м
100 уулзвар
1 холболт
|
50
1
0,04
0,04
3
|
0,06
0,26
14,58
4,19
0,04
|
3
0,26
4,37
0,17
0,12
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Хн 2001 23ж-5б, х-2, м-3а
Хн 2001 23ж-5б х-2 м-3а
ТЗ
23е-28 м-1е
23е-11 м-1в
|
14.Утсыг холбох ба гагнуурын аппаратыг залгахад бэлтгэх
15.Лебедкад утсыг холбох
2.Үндсэн ажил А.Хоргыг суурилуулах бэлтгэл ажил 1. 3 тн хүртэл жинтэй хоргыг автокраны тусламжтайгаар өргөх
2.Агуулахаас ажлын талбайд автомашинаар зөөх
3. 3 тн хүртэл жинтэй хоргыг автокраны тусламжтайгаар буулгах
4.Хоргын сав баглааг задлах, төхөөрөмжийг үзэж шалгах, боодлын материалыг хурааж цэвэрлэх
Б.Хоргыг суурилуулж угсрах ажил 1.Хорго угсрах: -Хоргыг байрлуулж шалгасны дараа хооронд нь холбож бэхлэх -Өнхрөх тэргэнцэрийг чиглүүлэгчтэй аралд байрлуулах -Өнхрөх тэргэнцэрийг оруулах -Газардуулга угсрах
|
Цахилгааны монтёр V-1
Цахилгааны монтёр V-1
Туслах ажилчин II-1
Цахилгааны монтёр IV-1, II-1
Цахилгааны монтёр YI-1, IV-1, II-1
|
1
1
2
3
|
1 аппарат
1 аппарат
1 хорго
1 хорго
1 хорго
|
1
1
1
1
1
|
0,26
0,26
1,28
1,38
5,28
|
0,26
0,26
1,28
1,38
5,28
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
23е-11, м-4в
23е-11, м-5в ер.анги К=1.108
|
Шалгаж тохируулах: -Тэргэнцэрийг гаргах -Бүх боолт холбогчийг шалгаж чангалах -Хоргын тоног төхөөрөмжийг цэвэрлэх -Хорго доторхи тэргэнцэрийн байрлалыг шалгах -Бүх хориг холбоо /блокировка/ бүхий төхөөрөмжийн ажиллагааг шалгах
Газардуулгыг гагнах
3.Төгсгөлийн ажил 1.Хүчний хайрцагнаас утсыг салгах 2.Эргүүлэг ба гагнуурын аппаратаас утсыг салгах 3.Аппаратаас газардуулгын шинийг салгах 4.Хүчний хайрцгийг задалж буулгах 5.Тэжээлийн кабелийг хурааж буулгах 6.Түр газардуулгын шинийг хурааж буулгах 7.4.5 м өндөрт суурилуулсан 1.25 тн ачаа өргөх блокыг тайлж салгах 8.Доор суурилуулсан 1.25 тн ачаа өргөх блокийг тайлж салгах 9.1.25 тн ачаа өргөх цахилгаан лебедкийг тайлж салгах 10.3 тн ачаа өргөх гар лебедкийг тайлж салгах 11.1 т хүртэл жинтэй, угсралтын тоног төхөөрөмж ба материалын 1 шир. ачааг автокранаар ачих 2.Автомашинд гараар багаж хэрэгслийг ачих |
Цахилгааны монтёр YI-1, IV-1, II-1
Гагнуурчин IY-1 |
3
1 |
1 хорго
1 хорго
|
1
1
|
5,47
0.3
|
5,47
0.3
|
6.УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
Угсралтын ажлыг гүйцэтгэхэд анхаарах зүйлс:
6.1.ИБХБ-ийн хоргуудын угсралтыг техникийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу холбогдох дүрэм, журмыг баримтлан гүйцэтгэнэ.
6.2.Мастер эсвэл барилгын даамал ажил эхлэхээс өмнө ажлын байранд зааварчилгаа өгөхдөө тухайн ажлын даалгаврыг тайлбарлаж, ажил гүйцэтгэх аргачлал, хамгаалалтын хэрэгслүүдийг хэрхэн ашиглах тухай зааварчилна.
6.3.Угсралтын үед ашиглагдах өргөх тоног төхөөрөмж ба багаж хэрэгсэлүүд нь хугацаандаа ээлжит туршилтанд орсон тухай тэмдэглэгээтэй байх ёстой.
6.4.Угсралтын үед өргөх хэрэгслийн төлөв, байрлуулалт ба бүх өргөх оосруудын таталтууд тэнцүү байгаа эсэхийг анхааран засаж чиглүүлэх. Хоргуудыг эхлээд 200-300 мм-ээс ихгүй өндөрт өргөн оосруудыг шалгана.
6.5.Тэргэнцэр дээр байрлалтай тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгахдаа зөвхөн засварын байрлалд гүйцэтгэнэ. Хэмжүүрийн трансформаторууд ба хүчний трансформаторын өндөр хүчдлийн оруулгууд дээр, тэдгээрийн нам хүчдлийн гаргалгуудыг богино холбоогүй эсвэл холболтыг салгаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхийг хориглоно.
6.6.Угсралтыг явуулах аюултай бүсийг краны эргэх хэсгийн тэнхлэгээс шилжүүлэх хоргуудын хамгийн их хэмжээсийн замын хэвтээ тусгал 4м-ээс их радиусаар хязгаарласан дохиоллын хашлагаар хашаалсан байх шаардлагатай.
7.МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ
7.1.Угсралтын механизм ба багаж хэрэгсэл Хүснэгт 3
Д/д |
Нэр |
Маяг, ГОСТ |
Тоо, шир |
Зориулалт |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
|
7.3 – 10.8 м-ийн сум бүхий 6.3 тн ачаа өргөх даац бүхий автокран
Автомашин
Давхар дугуйтай авто чиргүүл
ИБХБ-ийн блокийг угсрах иж бүрдэл механизмууд
Эргэлтийн тулгуур
Өргөх тавцантай тэргэнцэр
1.25 тн-ын ачаа өргөх угсралтын цахилгаан лебедка 1.25 тн-ын ачаа өргөх гар хөшүүрэгтэй лебедка
1.25 тн ачаа өргөх цахилгаан ачигч
Аргамжаа оосор
Аргамжаа оосор
Аргамжаа оосор
ЛК-РО маягийн 7.4 мм диаметр бүхий хоёроор эрчилсэн ган трос
Нугасан хацартай угсралтын блок
1.25 тн ачаа өргөх өргөгч
Эвхдэг шат
Гагнуурын аппарат
|
КМБ
ОП-9
ЭП-1631
ГОСТ 34-13-910-86
ГОСТ 34-13-910-86
ГОСТ 34-13-910-86
БМ-1,25
Р-3
ЛСМУ1
ТД-500
|
1
1
1
1
4
1
1
2
1
1
2
2
70
2
2
2
1
|
Ачиж-буулгах ажил гүйцэтгэх
Тоног төхөөрөмж, механизм, багаж хэрэгсэл, материалыг зөөвөрлөх
дээрхийн адил
Шүүгээг шилжүүлэхэд
дээрхийн адил
дээрхийн адил
дээрхийн адил
дээрхийн адил
дээрхийн адил
Шүүгээний угсралтанд
Шүүгээг буулгахад
Шүүгээний оруулга, гүүрэн шинийг угсрахад
Шүүгээг угсрахад
дээрхийн адил
дээрхийн адил
дээрхийн адил
Шүүгээ ба хавчуулгыг гагнах |
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30 |
Цахилгаан гагнуурчны хамгаалалтын баг
Цахилгаан баригч 500А ЭД-З105-У1
Цахилгаан өрөм
2.5кВ-ын мега-Омметр
Барилгын түвшин хэмжигч УС 4-2
Эвхмэл метр
Хүчдэл заагч
380 В, 250 А-ын салгуур ба гал хамгаалагчтай хайрцаг
Бууруулах трансформатортой хайрцаг
12 В-ийн зөөврийн тоног төхөөрөмж
Улайсах чийдэн
Дараах урттай 40 мм хөндлөн огтлолтой ган хоолой, мм
750 1125 1530 2250
Швеллер, м |
ГОСТ 45651-78
ИЭ-1023А
МС-0,5
7502-80
УН-1
ЯРП 11-311-54У
ЯТП-0,25/12
МО 12-40
ГОСТ 8240-72, [12 |
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
2
2 2 2 2
30
|
дээрхийн адил
дээрхийн адил
Шүүгээг угсрах
Тусгаарлагчийн эсэргүүцлийг хэмжих
Хэвтээ чигт шалгах
Бэхэлгээний хийцүүд, оруулгын нүхлэлтийн хэмжээсийг шалгах
Хүчдэлийг шалгах
Угсралтын механизмуудыг залгах
Шүүгээний угсралт
дээрхийн адил
дээрхийн адил
КМ-1Ф шүүгээг угсрахад хэрэглэх аргамжааны хөндлөвчид
Шүүгээг шилжүүлэхэд чиглүүлэх |
Тайлбар. Ажлыг гүйцэтгэх төсөлд ашиглах механизмын нэрс тодорхойлолтыг угсрах хоргын тоо ба угсралтын байгууллагын боломжуудаас хамааруулан тодотгоно.
7.2. Багаж хэрэгсэл Хүснэгт 4
Д/д |
Нэр |
Тоо, шир |
Зориулалт |
---|---|---|---|
1 |
2 |
3 |
4 |
1
|
Монтёрын иж бүрэн багаж |
2 |
Хоргыг угсрахад |
2
3 |
Бүх төрлийн түлхүүрийн иж бүрдэл
Бүх төрлийн торцовкын иж бүрдэл |
2
2 |
Хоргыг угсрахад
Хоргыг угсрахад |
|
|
|
|
4 |
Эвхдэг төмөр метр |
1 |
Төслийн тэнхлэгийг шалгах
|
5 |
Хэмжилтийн шугам 1 - 500 мм, 1 - 1000 мм |
2 |
Дээрхийн адил |
6 |
Гар хөрөөний хүрээ (рам) 6920-0001 |
1 |
Төмөртэй ажиллах |
7 |
Төмрийн хөрөө(250х13х0,65 мм) |
3 |
Дээрхийн адил |
8 |
Хадаасны лом ЛГ-20
|
1 |
Тоног төхөөрөмжүүдийн баглааг тайлах
|
9 |
Угсралтын лом ЛМ-24 |
1 |
Шүүгээний угсралт |
10 |
Засварчны ган алх 7850-010 Ц 15 хр |
1 |
Гагнаасны цэвэрлэгээ |
11 |
Лантуу 1212-0006 |
1 |
Шүүгээний угсралт |
12 |
Цоолтуур 7643-0036 |
1 |
дээрхийн адил |
13 |
Засварчны цавчуур |
1 |
Төмөртэй ажиллах |
14 |
Хуурай (дөрвөлжин, хавтгай, хагас дугуй, дугуй, гурван талт )
|
5 |
Төмөртэй ажиллах |
18 |
Модны хутга |
1 |
дээрхийн адил |
19 |
Штангенциркуль ШЦ-1-125-0,1 |
1 |
дээрхийн адил |
20 |
Төмөр утастай гар сойз |
|
Гадаргууг цэвэрлэх |
21 |
Багс КФ-75-1
|
1 |
Будагтай гадаргуу ба гагнаасыг будах
|
22 |
5-22 мм диаметртэй өрмийн цуглуулга, иж бүрэн |
1 |
Шүүгээний угсралт |
23 |
Монтёрийн хутга |
3 |
Кабель ба утасны судлыг гаргах
|
24 |
Кабель ба утасны судлыг хайж олох багаж
|
1 |
кабель ба утасны судлыг дохиолох
|
25 |
50 Вт цахилгааны чадалтай гагнуурын алх |
|
Утсыг гагнах |
26 |
Хямсаа (хавчаар) |
|
Дээрхийн адил |
7.3. Материалууд Хүснэгт 5
Д/д |
Материалын нэр |
Маяг, ГОСТ |
1 хоргын хэрэгцээний гүйдэл, А |
|
---|---|---|---|---|
630 - 1600 |
2000 - 3200 |
|||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Шингэн-уусгагч БР-1, кг |
0,05 |
0,06 |
|
2 |
Халуунаар цувисан ган туузан төмөр
|
0,95 |
0,95 |
|
3 |
Арьсан өнгөлөгч, м |
0,05 |
0,06 |
|
4 |
5 мм диаметртэй Э-42 гагнуурын электрод, кг
|
0,2 |
0,2 |
|
5 |
Түрхэц ПФ-115, кг |
0,1 |
0,13 |
|
6 |
ЦИАТИМ-201 тос, кг |
0,17 |
0,17 |
|
7 |
Навтас, кг |
ТУ 63-17877-79
|
0,76 |
0,94 |
8 |
Цуу ямбуу, м2 |
ГОСТ 11680-76 |
0,25 |
0,3 |
Тайлбар. ИБХБ-ийн хоргуудын схем олон төрлийн байдгаас хамааран кабелийн судлыг холбох материалуудыг тооцоогүй. Тэдгээрийн тоо хэмжээ нь ажлыг гүйцэтгэх төслөөр тодорхойлогдоно.
8.ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД (1 хорго)
Хүснэгт 6
Үзүүлэлтийн нэр |
Тоо |
---|---|
Ажилчдын хөдөлмөр зарцуулалтын норм, хүн/цаг |
12,43 |
6,3 т ачаа өргөх автокраны машин цагийн зарцуулалтын норм, маш/цаг |
0,88 |
8.АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Зураг төслийн баримт бичиг
- 6-10 кВ-ын хуваарилах байгууламж (ХБ)-ийн план ба огтлол
- 6-10 кВ-ын ХБ-ийн гэрэлтүүлэг болон газардуулгын зургууд.
- 6-10 кВ-ын ИБХБ-ийн хоргуудын суурилуулалтын зургууд
4.ИБХБ-ийн угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл.
5.Ачаа өргөх механизмын ачиж-буулгах ажлыг гүйцэтгэх техникийн гарын авлагын материал
Үйлдвэрийн баримт бичиг
- 6-10 кВ-ын ИБХБ-ийн хоргуудын үйлдвэрийн дагалдан ирэх техникийн баримт бичигТехникийн ерөнхий баримт бичиг
1.“Цахилгаан байгууламжийн дүрэм” БД 43-101-03
2.“Ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм
3.Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм
4.Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм
5.Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм
Хавсралт
ИБХБ-ИЙН ШҮҮГЭЭНҮҮДИЙН ТЕХНИКИЙН ТОВЧ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Үзүүлэлтүүдийн нэр |
Хоргын үзүүлэлтүүдийн хэмжигдэхүүн |
|
---|---|---|
КМ-1Ф |
KYN28A-12 |
|
1 |
2 |
3 |
Хэвийн хүчдэл, кВ |
6; 10 |
6; 10 |
Гол хэлхээний хэвийн гүйдэл, А |
630 - 3150 |
630 - 4000 |
Цуглуулгын шинийн хэвийн гүйдэл, А |
630 - 3150 |
630 - 4000 |
Богино залгааны нэвчих гүйдлийн үеийн гол хэлхээний бат бөх чанар: |
|
40; 50; 63; 80; 100; 125 |
-давтагдах хэсгийн (үйлдлийн) үр ашигтай утга, кА |
20; 31,5 |
|
-нэвчих гүйдлийн хязгаарын зөрүү утга, кА |
51; 81 |
63-100 |
-хугацааны 3 с зайн дахь дулаан тэсвэрлэх гүйдэл, кА |
30; 31,5 |
16; 20; 25; 31,5; 40; 50 |
Өндөр хүчдэлийн таслуурын маяг |
ВК-10, ВКЗ-10, ВКМ-10, ВКЭ-М10, ВВЭ-10, ВМПЭ-10 |
VS1, VD4, 3AH, VSm, ZN65A |
Хүчдэлийн трансформаторын маяг |
ЗНОЛ.06, НОЛ.08 |
RZL10, REL10, LZZBJ9-12, JDZX9-10Q |
Гүйдлийн трансформаторын маяг |
ТЛК-10, ТОЛ-10, ТЛШ-10 |
LZZBJ9-12, LZZBJ-10Q |
Өндөр хүчдлийн кабелийг холбох хамгийн их хөндлөн огтлол, мм2 |
3x240 |
3x240 |
-туслах хэлхээний хэвийн хүчдэл, В: |
110; 220 |
|
-шулуутгасан тогтмол гүйдэл -хувьсах гүйдэл |
220 - |
220 220 |
АГУУЛГА
1.Ерөнхий хэсэг
2.Хэрэглэх хүрээ
3.Угсралтын ажлын үндсэн заавар
4.Ажлыг хүлээлгэн өгөх ба чанарт тавигдах шаардлага
5.Хөдөлмөр зарцуулалтын калькуляц
6.Угсралтын үеийн техник-аюулгүйн ажиллагааны шаардлага
7.Материал-техникийн орц ,ашигласан техникийн баримт бичгийн жагсаалт
Текст томруулах
A
A
A