- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВИЙН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ ӨРТГИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
“Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох,
түүнд хяналт тавих журам”-ын 10 дугаар хавсралт
САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВИЙН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ ӨРТГИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
1.Санхүүгийн деривативийн зээлтэй адилтган тооцох өртгийг энэхүү аргачлалын дагуу тодорхойлно.
2.Зээлтэй адилтган тооцох өртгийг дараахь деривативийн хувьд тооцно:
2.1.Хүүгийн эрсдэлийн деривативууд:
2.1.1.Тухайн нэг улс, орны валютаар илэрхийлэгдсэн санхүүгийн хэрэгслүүдийн хүүг солилцох буюу своп хийх гэрээ, хэлцэл (Single currency interest rate swaps),
2.1.2.Санхүүгийн хэрэгслүүдийн суурь хүүг солилцох буюу своп хийх гэрээ, хэлцэл (Basis swaps),
2.1.3.Хүүгийн форвардын гэрээ, хэлцэл (Forward rate agreement),
2.1.4.Худалдан авсан хүүгийн опцион гэрээ, хэлцэл. Үүнд хүүгийн дээд болон доод хязгаарыг тогтоосон, мөн эдгээрийг хослуулан хэрэглэсэн гэрээ, хэлцэл хамаарна (Interest rate options purchased, including caps, collars and floors purchased),
2.2.Гадаад валютын арилжааны дериватив:
2.2.1.Хоёр өөр улс орны валютаар илэрхийлэгдсэн санхүүгийн бүтээгдэхүүний хүүг солилцох буюу своп хийх гэрээ, хэлцэл (Cross-currency interest rate swaps),
2.2.2.Гадаад валютын арилжааны форвардын гэрээ, хэлцэл (Forward foreign exchange contracts),
2.2.3.Бусдаас худалдан авсан гадаад валютын арилжааны опцион гэрээ, хэлцэл (Currency options purchased),
2.3.Зээлийн эрсдэл үүсгэж болзошгүй санхүүгийн бусад дериватив.
3.Энэхүү аргачлалын 2 дугаар хэсэгт заасан деривативийн ангилалд хамаарах боловч дараахь шинж чанарыг агуулсан деривативийн хувьд зээлтэй адилтган тооцох өртгийг тооцох шаардлагагүй:
3.1.Үлдсэн хугацаа нь 14 өдрөөс доош;
3.2.Тусгай зориулалт бүхий дотоодын бирж дээр арилжаалдаг, үнэ ханшийн зөрүүнээс үүдэлтэй аливаа төлбөр тооцоог өдөрт нь тусгай клирингийн төвөөр дамжуулан гүйцэтгэдэг дериватив.
4.Санхүүгийн деривативийн зээлтэй адилтган тооцох өртгийг (credit equivalent amount) тухайн үеийн (current exposure) болон ирээдүйд хүлээж болзошгүй (potential future credit exposure) алдагдлын нийлбэр дүнгээр тодорхойлно.
5.Тухайн үеийн алдагдлын дүнг санхүүгийн деривативийн суурь бүтээгдэхүүний гэрээнд заасан үнэ болон тухайн үеийн зах зээлийн үнэ хоёрын зөрүүгээр тооцох бөгөөд шаардлагатай үед хүү, ханш, индекс болон харилцагч этгээдийн төлбөрийн чадварт гарсан өөрчлөлтийг харгалзан үзэж болно.
6.Ирээдүйд хүлээж болзошгүй алдагдлын дүнг санхүүгийн деривативийн суурь бүтээгдэхүүний гэрээнд заасан үнийг Базелийн банкны хяналт шалгалтын хорооноос баталсан хөрвүүлэлтийн хувь хэмжээгээр (conversion factor) үржүүлэн тооцно:
Төлөгдөх хугацаа |
Хүүгийн эрсдэлийн |
Гадаад валютын болон алтны арилжааны |
Хувьцааны арилжааны |
Алтнаас бусад үнэт металлын |
Бусад |
1 жилээс доош хугацаатай |
0.0% |
1.0% |
6.0% |
7.0% |
10.0% |
1-5 жилийн хугацаатай |
0.5% |
5.0% |
8.0% |
7.0% |
12.0% |
5 жилээс дээш хугацаатай |
1.5% |
7.5% |
10.0% |
8.0% |
15.0% |
7.Деривативийн ашиг алдагдлыг цэвэршүүлэн тооцох бололцоотой бол зээлтэй адилтган тооцох өртгийг дараахь томъёог ашиглан бодож гаргана:
Anet - зээлтэй адилтган тооцох цэвэр өртөг
Agross - зээлтэй адилтган тооцох нийт өртөг
NGR - ашиг, алдагдлын нийлбэр дүнг тухайн үеийн алдагдлын нийлбэр дүнд харьцуулсан харьцаа. Үүнд ашиг, алдагдлын нийлбэр дүн нь тэгтэй тэнцүү, аль эсвэл сөрөг утгатай байвал NGR-ийг тэгтэй тэнцүү гэж үзнэ.
ЖИШЭЭ:
“A” банк нь 3 сарын хугацаатай, 5000.0 мянган ам.долларын гадаад валютын форвардын гэрээ; 4 жилийн хугацаатай, 6000.0 мянган ам.долларын суурь хүүгийн свопын гэрээ; 6 жилийн хугацаатай, 12000.0 мянган ам.долларын хувьцааны арилжааны фьючерсийн гэрээ тус тус байгуулсан байсан бөгөөд 2004 оны 4 дүгээр сарын байдлаар деривативуудыг зах зээлийн үнэлгээгээр нь үнэлэхэд гадаад валютын арилжааны гэрээнээс 20.0 мянган ам.долларын, хувьцааны арилжааны фьючерсийн гэрээнээс 100.0 мянган ам.долларын алдагдал тус тус хүлээж, харин хүүгийн свопоос 10.0 мянган ам.долларын ашиг олсон байв.
“А” банкны зээлтэй адилтган тооцох нийт өртгийг тооцоход:
2004 оны 4 дүгээр сарын байдлаар (мянган ам.доллар)
|
САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ |
Суурь бүтээгдэх-үүний үнэ |
Хөрвүүлэл-тийн хувь хэмжээ |
Ирээдүйд хүлээж болзошгүй алдагдал |
Тухайн үеийн алдагдал |
Зээлтэй адилтган тооцох өртөг (нийт) |
|
A |
1 |
2 |
3=1*2 |
4 |
5=3+(4>0) |
1 |
3 сарын хугацаатай гадаад валютын форвардын гэрээ |
5 000,0 |
1,0% |
50,0 |
20,0 |
70,0 |
2 |
4 жилийн хугацаатай суурь хүүгийн своп |
6 000,0 |
0,5% |
30,0 |
0,0 |
30,0* |
3 |
6 жилийн хувьцааны арилжааны фьючерсийн гэрээ |
12 000,0 |
10,0% |
1 200,0 |
100,0 |
1300,0 |
|
БҮГД |
23 000,0 |
|
1 280,0 |
120,0 |
1400,0 |
Тайлбар: * - зээлтэй адилтган тооцох өртгийг тооцохдоо ирээдүйд хүлээж болзошгүй алдагдлын дүнг тухайн үеийн ашгийн дүнгээр хорогдуулахгүй.
Хүснэгтээс үзэхэд 3 деривативийн гэрээнийн зээлтэй адилтган тооцох нийт өртөг нь 1400.0 мянган ам.доллар байна. Хүүгийн свопын ашгийг харгалзан зээлтэй адилтган тооцох өртгийг тооцвол:
Текст томруулах
A
A
A