A

A

A

Бүлэг: 1979

ХАВСРАЛТ 2

АКТИВЫГ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР АНГИЛАХ ЕРӨНХИЙ ХҮСНЭГТ

Ангилал1

Чанарын үнэлгээний бүрэлдэхүүн үзүүлэлт

Банкнаас активыг холбогдох чанарын ангилд тогтоох болсон үндэслэл5

Монголбанкны хэрэгцээнд6

Төлбөр хариуцагчийн ерөнхий нөхцөл байдал2

Эдийн засгийн болон төлбөр хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдал3

Санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл4

Хэвийн

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахад санхүүгийн болон бусад аливаа хүндрэл, эрсдэл үүсэхгүй буюу эрсдэл багатай актив.

Төлбөр хариуцагчийн үйл ажиллагаа эрхэлдэг эдийн засгийн салбарын нөхцөл байдал болон төлбөр хариуцагчийн санхүүгийн байдал сайн.

Төлбөр хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичиг хангалттай байгаа.

 

 

Анхаарал хандуулах

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний дагуу хуваарьт заасан хугацаандаа төлж байгаа боловч ирээдүйд хуваарьт төлбөрийг төлж барагдуулахад хүндрэл үүсч болзошгүй шинж тэмдэг илэрч байгаа актив.

Доорхын аль нэг нөхцөл байдал үүссэн:

Төлбөр хариуцагчийн зарим мэдээлэл, баримт бичиг дутмаг боловч тухайн мэдээлэл нь төлбөр хариуцагчийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэхэд материаллаг түвшинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

 

 

а) Төлбөр хариуцагчийн үйл ажиллагаа эрхэлдэг салбарын эдийн засгийн байдал хямрал, хүндрэлтэй байгаа

б)Төлбөр хариуцагчийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд доройтсон боловч цаашид дунд болон урт хугацаанд сайжрах төлөвтэй.

Хэвийн бус

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахад эргэлзээтэй болсон актив. Эсвэл өмнө нь активын чанарыг муутгаж байсан түүхтэй төлбөр хариуцагчийн актив. Эдгээр нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд барьцаа хөрөнгө бий эсэх, түүний чанар, хамрах хүрээ зэрэг нь зээлийг энэ ангилалд ангилахгүй байх үндэслэл болохгүй.

Төлбөр хариуцагчийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц хүндрэл үүсч, санхүүгийн гол үзүүлэлтүүд муудсан ба цаашид муудах хандлагатай. Үүнд:

Төлбөр хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичиг хангалтгүй, эсвэл эдгээрийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах боломжгүй.

 

 

а) Төлбөрийн чадвар болон бэлэн мөнгөний орлого буурсан эсвэл сөрөг утгатай болсон

б) Өрийн хэмжээ ихэссэн буюу эздийн өмчийн хөрөнгөд эзлэх хувь өссөн

в) Барьцаа хөрөнгө хангалтгүй эсвэл барьцаа хөрөнгийн борлогдох боломж нь төлбөр хариуцагчийн салбарын үйл ажиллагаатай нягт холбоотой, эсвэл хөрвөх чадвар багатайн улмаас активыг төлүүлэхээр худалдан борлуулахад бэрхшээлтэй байх магадлалтай.

г) Ашигт ажиллагаа буурсан эсвэл сөрөг утгатай болсон

Эргэлзээтэй

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах боломжгүй болсон актив.

Төлбөр хариуцагчийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хэвийн бус ангилалд ангилагдсан үеэс илт доройтсон.

Төлбөр хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл хангалтгүй буюу байхгүй, эсвэл мэдээлэл нь үнэн зөв эсэхийг баталгаажуулах боломжгүй.

 

 

Муу

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийн маш бага хувийг төлж барагдуулахаар байгаа актив.

Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийж чадахааргүй болтлоо санхүүгийн байдал нь доройтсон.

Төлбөр хариуцагчийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл байхгүй, эсвэл байгаа мэдээлэл нь хуурамч.

 

 


Тайлбар: 1-Үнэлж байгаа активт олгосон чанарын ангилал

2-Хавсралт 5, Хавсралт 6-ын 1-3 дахь бүрэлдэхүүн хэсгүүд (хувийн хэргийн бүрдэл, санхүүгийн үзүүлэлт болон бусад) болон активын эргэн төлөгдөх хуваарийн мэдээлэлд үндэслэн нийтэд нь дүгнэх

3-Хавсралт 5, Хавсралт 6-ын 2 дахь (санхүүгийн үзүүлэлт) бүрэлдэхүүн хэсгийн үр дүнд үндэслэн дүгнэх

4-Хавсралт 5, Хавсралт 6-ын 1 дэх (хувийн хэргийн бүрдэл) хэсгийн үр дүнд үндэслэн дүгнэх

5-Үнэлж байгаа активыг холбогдох чанарын ангиллаар тодорхойлсон үндэслэл, тайлбарыг банкны зүгээс тодорхой, үндэслэлтэйгээр тусгах, шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргахад ашигласан бүх мэдээлэл, тоон мэдээ, тайлан, бусад судалгааг уг хүснэгтэд хавсаргасан байх.

6- Банкнаас гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөх эсэх талаарх тайлбар, дүгнэлтийг Монголбанкнаас тусгах. Монголбанкны санал давамгайлна.

Активын чанарын ангилал тогтоох үндсэн заавар: Дээрх хүснэгтэд тусгасан чанарын ангилал тогтоох 3 бүрэлдэхүүн хэсгээс давамгайлж байгаа үнэлгээний дагуу активыг харгалзах ангилалд бүртгэнэ. Харин онцгой тохиолдолд бусад бүрэлдэхүүн хэсгийн үнэлгээ эцсийн ангилал тогтооход хэрхэн материаллаг түвшинд нөлөөлж байгаа талаар тодорхой үндэслэл, тайлбарыг тусгана. Холбогдох баримт, материал, нотолгоог энэхүү үнэлгээний хуудаст хавсаргасан байна.