A

A

A

Бүлэг: 1979

ХАВСРАЛТ 5

 

Иргэнд олгосон активыг чанарын үзүүлэлтээр ангилахад харгалзах хүчин зүйлсийн жагсаалт

Дд

Үнэлгээний хүчин зүйлс

Үнэлгээ

Хангалтгүй үнэлгээтэй үзүүлэлтийн тайлбар*

Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх**

1.

Активын хувийн хэргийн бүрдэл*

Тийм/үгүй

 

 

1.1.

Банкны мөрдөж байгаа дотоод дүрэм, журмын дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр бий эсэх, төлбөр хариуцагчийн талаарх банкны дүгнэлт

 

 

 

1.2.

Актив олгохыг хүссэн өргөдөл

 

 

 

1.3.

Активын гэрээ болон холбогдох бусад гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт

 

 

 

1.4.

Төлбөр хариуцагчийн ажлын газрын тодорхойлолт (ажилласан жил, цалингийн хэмжээ)

 

 

 

1.5.

Цалингаас өөр орлоготой бол бусад орлогын эх үүсвэр, нотлох баримт

 

 

 

1.6.

Хадгаламж болон бусад хуримтлалыг 2-оос дээш жилийн хугацаагаар тогтвортой хуримтлуулж байгаа талаар нотлох баримт

 

 

 

1.7.

Шаардлагатай тохиолдолд өрхийн орлогын бүрдлийн эх үүсвэр, нотлох баримт

 

 

 

1.8.

Барьцаа хөрөнгө

 

 

 

 

1.8.1.

Тодорхойлолт4

 

 

 

 

1.8.2.

Үнэлгээний баримт бичиг

 

 

 

 

1.8.3.

Үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ

 

 

 

 

1.8.4.

Шалгасан баримт

 

 

 

 

1.8.5.

Гадны хараат бус үнэлгээ

 

 

 

1.9.

Барьцааны гэрээ, батлан даалттай бол батлан даалтын гэрээ

 

 

 

2.

Төлбөр хариуцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд

Үзүүлэлт/харьцуулалт***

 

Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх**

Утга1

Δ%2

Бүлгийн дундаж3

Шалгуур үзүүлэлт бүрт тайлбар оруулах

 

2.1.

Төлбөр хариуцагчийн өр, орлогын харьцаа

 

 

 

 

 

2.2.

Төлбөр хариуцагчийн өр, орлогын харьцааны өөрчлөлт, сүүлийн 3 сарын хандлага

 

 

 

 

 

2.3.

Өрхийн өр, орлогын харьцаа

 

 

 

 

 

2.4.

Өрхийн өр, орлогын харьцааны өөрчлөлт, сүүлийн 3 сарын хандлага

 

 

 

 

 

2.5.

Зээл/Үнэлгээний харьцаа (LTV) - Ипотек болон бусад хөрөнгө барьцаалсан зээл

 

 

 

 

 

3.

Бусад

Тийм/үгүй

 

Материаллаг түвшинд сөрөг нөлөөтэй эсэх**

3.1.

Барьцаа болон батлан даалт

 

 

 

 

3.1.1.

Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь активын үндсэн өр болон хүүгийн төлбөрийг барагдуулахад хангалттай эсэх

 

 

 

 

3.1.2.

Барьцаа хөрөнгийн үнэлгээний өөрчлөлт

 

 

 

 

3.1.2.

Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, активыг төлүүлэх эрх нь банкинд бүрэн шилжиж ирсэн эсэх

 

 

 

 

3.1.3.

Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах салбарын нөхцөл байдал

 

 

 

 

3.1.3.

Гуравдагч этгээдээс гаргасан батлан даалт

 

 

 

 

3.1.4.

Актив нь батлан даалттай бол батлан даагчийн төлбөрийн чадварын байдал

 

 

 

3.2.

Зээлийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл

 

 

 

 

3.2.1.

Төлбөр хариуцагчийн активын эргэн төлөлтийн түүх

 

 

 

 

3.2.2.

Хугацаа хэтэрсэн ямарваа нэгэн активын болон бусад хэлбэрийн өртэй эсэх

 

 

 

 

3.2.3.

Тухайн сард төлбөр хариуцагчийн аливаа нэг активын ангилал буурсан эсэх

 

 

 

3.3.

Бусад мэдээлэл

 

 

 

 

3.3.1.

Төлбөр хариуцагчийн ажил эрхлэлтийн байдал /тогтвор суурьшилтай ажилласан, хувиараа ажил эрхэлсэн/

 

 

 

 

3.3.2.

Бусад төр, хууль хяналтын эрх бүхий болон төрийн бус байгууллагаас авсан лавлагаанд төлбөр хариуцагчийн талаар сөрөг мэдээлэл агуулаагүй

 

 

 

 

 

3.3.3.

Банкнаас төлбөр хариуцагчийн санхүүгийн байдлыг аливаа хүндрэлгүйгээр үнэлж, дүгнэж байгаа

 

 

 

 

3.3.4.

Эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдлийн түвшин, төлбөр хариуцагчийн ажил эрхэлж байгаа салбарын нөхцөл байдал төлбөр хариуцагчийн санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа, ирээдүйд нөлөөлөх хандлага эерэг

 

 

 

 

3.3.5.

Төлбөр хариуцагчтай холбоотой үүсэх активын эрсдэлийг бууруулах аливаа даатгалд хамрагдсан

 

 

 

 

3.3.6.

Төлбөр хариуцагчийн талаар банкинд төвлөрүүлсэн дотоод мэдээлэлд зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл байхгүй

 

 

 

Тайлбар:

*- Үнэлгээний хүснэгтээс зөвхөн хангалтгүй үнэлгээ авсан үзүүлэлтэд тайлбар бичих

**- Чанарын ангилалд мэдэгдэхүйц өөрчлөлт орохоор байгаа талаар үндэслэл, тайлбарыг бичиж, шаардлагатай баримт материалыг хавсаргана.

***-Холбогдох төлбөр хариуцагчийн санхүүгийн үзүүлэлтийг 1-2 жил болон мэдээллийн хүрэлцээтэй байдлаас шалтгаалан түүнээс дээш жилийн хугацаатайгаар, сар, улирал, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулж энэхүү хүснэгтэд хавсаргах бөгөөд үзүүлэлтийг тогтмол шинэчилнэ.

1-Санхүүгийн үзүүлэлтийн тайлант хугацааны утгыг тусгана.

2-Санхүүгийн үзүүлэлтийн өмнөх хугацааны хандлагыг тусгах бөгөөд сүүлийн үеийн байдлаар Өссөн /Ө эсвэл↑/, Буурсан /Б эсвэл↓/ эсвэл Тогтвортой /Т эсвэл ~/ гэсэн тэмдэглэгээг хийнэ.

3-Санхүүгийн үзүүлэлтийг ижил төстэй төлбөр хариуцагч бүлгийн эсвэл үйл ажиллагаа явуулах салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулж тусгах бөгөөд сүүлийн үеийн байдлаар дундаж үзүүлэлттэй харьцуулахад үзүүлэлт сайжирсан бол Сайжирсан /С эсвэл↑/, муудсан бол Муудсан /М эсвэл↓/ эсвэл онцын өөрчлөлтгүй бол Төстэй /Т эсвэл ~/ гэсэн тэмдэглэгээг хийнэ. Салбар болон бүлгийн мэдээллийг эрх бүхий байгууллагаас салбар, бүлгийн талаарх тоон мэдээллийн товхимол, цахим мэдээллийн сан болон банкнаас дотооддоо цуглуулсан тоон мэдээллийг ашиглаж болох ба мэдээлэл авсан эх сурвалжаа тусгасан байна. Салбар, бүлгийн дундаж үзүүлэлтийн мэдээг, санхүүгийн үзүүлэлтийн хандлагын мэдээтэй нэгтгэн энэхүү хүснэгтэд хавсаргасан байна.

4- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3/; 23.4-т заасан тодорхойлолт.

Активын чанарын ангилал тогтоох үндсэн заавар: Дээрх хүснэгтэд хангалтгүй үнэлгээтэй буюу материаллаг түвшинд сөргөөр нөлөөлөх үзүүлэлтүүдэд банкны зүгээс үндэслэл, тайлбарыг харгалзах баганад тусгах ба хангалтгүй үнэлгээтэй үзүүлэлт нь активын чанарын нийт үнэлгээнд мэдэгдэхүйц эсвэл ихээхэн нөлөөлөл үзүүлэх боломж, эрсдэл байгаа эсэхийг тодорхой тусгасан байна. Шаардлагатай тохиолдолд үндэслэлээ нотлох танилцуулга, баримт, материалуудыг энэхүү хүснэгтэд хавсаргасан байна.