A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ - БОАЖС, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2020 оны А/604, A-1112 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БОАЖС, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2020 оны А/604, A-1112 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд

Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн

А/433–А/820  дугаар хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэх, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шинэчлэн тогтоосон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс /цаашид “бүс” гэх/-д мөрдөх дэглэм, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, түүхий нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, журмын хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус ажилтны болон төрийн бусад холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг, түүхий болон сайжруулсан хатуу түлшний хэрэглээнд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Бүсэд стандартын шаардлага хангасан дор дурдсан түлш, зуух, эрчим хүчний эх үүсвэр хэрэглэнэ.

1.2.1. “ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS5216:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.2. “4.2 МВт хүчин чадалтай ус халаах зуухны техникийн шаардлага” MNS5043:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.3. “сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS5679:2019 стандартыг хангасан сайжруулсан хатуу түлш;

1.2.4. “шингэрүүлсэн нефтийн хий, ахуйн хэрэглээний түлшний техникийн шаардлага” MNS 5083:2001 стандартыг хангасан түлш;

1.2.5. нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний үүсвэр;

1.2.6. стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж.

 

Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон тооны бус ажилтны эрх үүрэг

2.1. Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1. Сайжруулсан хатуу түлш худалдан авахдаа түлш үйлдвэрлэгч байгууллагаас олгосон хяналтын картыг ашиглах;

2.1.2. Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, орон тооны бус ажилтныг шаардлагатай тохиолдолд өөрийн эзэмшилд нэвтрүүлж, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

2.1.3. Сайжруулсан хатуу түлшний шаталтаас үүссэн үнсийг ахуйн хог хаягдлаас тусгайлан ангилж, битүүмжлэлтэй саванд хадгалах[i-[1] ;

2.1.4. Бүсэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар харьяалах дүүрэг, хорооны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагчид[i-[2]  мэдээлэх;

2.1.5. Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах зорилгоор дотоод орчны агаарын чанараа сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.1.6. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгаанд оролцох;

2.1.7. Агаар хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

2.1.8. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

2.2. Төрийн байгууллагууд холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

2.2.1. Сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг тээвэрлэх[i-[3] , бүсээр түүхий нүүрс тээвэрлэн дамжин өнгөрүүлэх, тусгай зориулалтаар ашиглах асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо шийдвэрлэх;

2.2.2. Сайжруулсан хатуу түлшийг  дундын агуулах, борлуулалтын  цэгүүд рүү  түгээх зардал, түүний борлуулалтын урамшуулалд  шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн  жил бүрийн  төсөвт  тусгуулах[i-[4]  ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах;

2.2.3. Сайжруулсан хатуу түлшийг дундын агуулах, борлуулалтын  цэгүүд рүү түгээн тээвэрлэх ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус тус хууль тогтоомжид зааснаар   зохион байгуулах;  

2.2.4. Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу, энэхүү журмыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилга үр дүн гаргаж ажилласан орон тооны бус ажилтанд урамшуулал олгох асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэрийн дагуу тус тус Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах;

2.2.5. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий орон тооны бус ажилтантай Дүүргийн Засаг дарга гэрээ байгуулж ажиллах;

2.2.6. Хяналтын картыг үйлдвэрлэх, түгээх, нөхөн олгох, хүчингүй болгох, картаар борлуулалт хийх хэмжээ, борлуулалтын давтамжийн хугацаа зэргийг түлш үйлдвэрлэгч хариуцан зохион байгуулах;

2.2.7. Энэхүү журмын 3.1.1, 3.1.2-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай маягтыг батлах, хэвлүүлэх асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хэлэлцэн шийдвэрлэх;

2.2.8. Хуульд заасан бусад эрх, үүрэг.

2.3. Орон тооны бус ажилтны эрх, үүрэг

2.3.1. Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, эрх бүхий улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нарын  шаардсан судалгааг цаг тухайд нь гаргаж өгөх;

2.3.2. Төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг  иргэд, олон нийтэд сурталчилан таниулж, татан оролцуулах;

2.3.3. Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын цэг, хяналтын карт, галлагааны талаар иргэдэд  мэдээлэл өгөх;

2.3.4. Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн, шатаасан, худалдсан зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

2.3.5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль болон эрх зүйн   актын  хэрэгжилтийг хангах үүднээс шаардлага тавих, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад саадгүй нэвтрэх;  

2.3.6. Энэ журамд хяналт тавьж, хэрэгжилтийг хангасан ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр урамшуулал авах;

2.3.7. Хуульд заасан бусад эрх, үүрэг

 

Гурав. Түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

3.1. Дараах эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох асуудлыг зохион байгуулна.

3.1.1. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрийн нормативийн дагуу хэрэглээг нь тооцож, түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах;

3.1.2. Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамаарах иргэн, хуулийн этгээдийн хэрэглээний түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох асуудлыг агаарын бохирдлын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага зохион байгуулах;

3.1.3. Энэхүү журмын 3.1.1, 3.1.2-д заасан зөвшөөрөл олгох асуудлыг ажлын 5 хоногт багтаан  шийдвэрлэх;

3.1.4. Энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан хориглох үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар илэрсэн тохиолдолд түүхий нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох;  

3.2. Түүхий нүүрс болон сайжруулсан хатуу түлшний түүхий эд тээвэрлэх зөвшөөрөл хүсэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. 

            3.2.1. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, түүхий нүүрс худалдан авах гэрээ;

            3.2.2. Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ, вагон захиалгын хуудас;

            3.2.3. Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд Хорооны Засаг даргын тодорхойлолт;

3.3. Түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичигт дараах мэдээллийг тусгана.

3.3.1. Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа;

3.3.2. Тээвэрлэх хэмжээ, тонн;

3.3.3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац;

3.3.4. Тээвэрлэлтийн маршрут;

3.3.5. Уурхайн нэр;

3.3.6. Олборлогч буй аж ахуйн нэгжийн нэр, талбайн байршил;

3.3.7. Буулгах байршлын мэдээлэл;

3.3.8. Эрхийн бичиг олгосон байгууллагын мэдээлэл, огноо;

3.3.9. Замын хяналтын постын баталгаажуулалтын хэсэг;

Дөрөв. Хориглох үйл ажиллагаа

4.1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:   

4.1.1. агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсээс бусад бүсэд байрлаж байгаа дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй аливаа этгээд түүхий нүүрс хэрэглэх;

4.1.2. Бүсэд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд, зөвшөөрөгдсөн дүүрэг, хороодод түр болон байнга оршин суугч иргэн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд бэлтгэсэн түүхий нүүрсийг бусдад дамжуулах, худалдах.

4.1.3. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс тээвэрлэх

Тав. Хяналт тавих

5.1. Бүх шатны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч, цагдаагийн байгууллагын албан хаагч, орон тооны бус ажилтан [i-[5] дараах хяналтыг тавина. 

5.1.1. Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартад нийцсэн ахуйн хэрэглээний зуух, бага чадлын дулаан үүсгүүр, сайжруулсан хатуу түлш хэрэглэгдэж байгаа эсэх;

5.1.2. Зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлж байгаа эсэх;

5.1.3. Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын үнэ, хүргэлт, түгээлт, сайжруулсан түлш болон түүхий эдийн нөөц бүрдүүлэлт, түлш борлуулах үйл ажиллагаа зохих хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх;

5.1.4.  Агаарын тухай хуулийн 16-р зүйлд заасан эд зүйлс шатааж буй эсэх;

5.1.5. Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс зохих хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй олгосон  цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, хийн халаагуур, сайжруулсан зуух хэрэглэж буй айл өрхийг тухайн авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа эсэх;

5.1.6. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд[i-[6]  болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүхий нүүрс нэвтрүүлэх, шатаах, бусдад дамжуулах, тээвэрлэх, худалдаалж байгаа эсэх;

5.1.7. Сайжруулсан хатуу түлшний  борлуулалтыг  түлш үйлдвэрлэгч хуулийн этгээдээс олгосон хяналтын картыг  үндэслэн[i-[7]   хийж байгаа эсэх; [i-[8]

Зургаа. Тайлан мэдээ

6.1. Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий дор дурдсан байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

6.1.1. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх бүхий байгууллага хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг сар тутам;

6.1.2. Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээний зориулалтаар тээвэрлэсэн, нөөцөлсөн, хэрэглэсэн түүхий нүүрсний мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэж сар тутам;

6.1.3. Зөвшөөрөгдсөн дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт оршин суугч иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээний зориулалтаар тээвэрлэсэн, нөөцөлсөн, хэрэглэсэн түүхий нүүрсний мэдээллийг агаарын бохирдлын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нэгтгэж сар тутам;

6.1.4. Сайжруулсан хатуу түлшний түүхий эдийн нийлүүлэлт, нөөцлөлт, үйлдвэрлэл болон түгээлт, борлуулалттай холбоотой мэдээллийг түлш үйлдвэрлэх эрх бүхий хуулийн этгээд 14 хоног тутам;

6.1.5. Бүсэд сайжруулсан хатуу түлш болон түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээний талаарх мэдээллийг орон тооны бус ажилтнууд тухай бүр

6.2. Энэ журмын хэрэгжилттэй холбогдуулан тайлагнах үүрэг бүхий байгууллагуудын ирүүлэх мэдээллийн хуудасны загварыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга батална.

Долоо. Хүлээх хариуцлага

7.1. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага[i-[9]  ногдуулна.