- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл
ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны А/156
дугаар тушаалын наймдугаар хавсралт
Газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдэгдэл
Огноо: ............ он ........ сар ........ өдөр
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэгчийн нэр: ...............................................
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авагчийн нэр : .....................................
Нийслэлийн ..................... дүүргийн ............... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ...................... дугаартай, .............. м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар хүсэлт гаргав.
Газар эзэмших эрхийг шилжүүлж авахад гаргасан хүсэлтийн төрөл:
Эрхийн гэрчилгээ бүхий газрыг бүтнээр нь шилжүүлж авах
Эрхийн гэрчилгээ бүхий газрыг хэсэгчлэн шилжүүлж авах/ хэсэгчлэн шилжүүлэх талбайн хэмжээ
Хамтран эзэмшигч болох
Өв залгамжлалын журмаар шилжүүлэн авах
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар дараах эрх үүснэ. Үүнд:
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан :
35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;
35.1.2.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;
35.1.3.газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;
35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;
35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;
35.1.7.газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;
35.3.3.газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;
35.3.4.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;
35.3.5.бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
35.3.6.энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.
- Иргэн ................................................ / ........................................................................../
гарын үсэг гарын үсгийн тайлал
- Хуулийг этгээд ............................ /......................................................./ ........................................./
тамга оноосон нэр төлөөлөгчийн гарын үсэг
Текст томруулах
A
A
A