- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛСАН НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 342 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛСАН НҮҮРС,
ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛД
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР
НОГДУУЛАХ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр,
төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын
үнэлгээг тооцох
2.1. Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан бүх төрлийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4, 7-д заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээллийг үндэслэн тооцно.
2.2. Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III улирлын тайланд энэ журмыг баримтална.
2.3. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно.
2.4. Энэ журмын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараахь зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно:
2.4.1. тээврийн зардал;
2.4.2. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.
2.5. Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна.
2.6. Аж ахуйн нэгжийн энэ журмын 2.1-д заасны дагуу тооцож, тухайн сард төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5-д заасны дагуу борлуулалтын гэрээний үнэд үндэслэж тооцсон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах, эсхүл суутган тооцуулна.
2.7. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Гурав. Гэрээнд тавигдах шаардлага
3.1. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ нь дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
3.1.1. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнэ, тоо хэмжээг тодорхой тусгасан байх;
3.1.2. Монгол Улс болон экспортоор гаргах улсад мөрдөгдөж байгаа нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын төрөл, чанар, ангиллын талаарх мэдээллийг агуулсан байх;
3.1.3. худалдааны болон тээвэр, даатгалын нөхцөлийг заасан байх;
3.1.4. экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, бараа ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихтай холбогдон гарах зардлыг хариуцах нөхцөлийг тусгасан байх;
3.1.5. төлбөрийн нөхцөл, төлбөр хүлээн авах, шилжүүлэх дансны мэдээллийг тусгасан байх;
3.1.6. гэрээлэгч талуудын мэдээллийг тусгасан байх.
3.2. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ, энэ журмын 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбар нь энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд. 2.5-д заасан тооцоог хийхгүй.
3.3. Гэрээ, түүнийг дагалдах санхүүгийн болон холбогдох бусад баримт бичгийг монгол хэл дээр үйлдэж Татварын албанд ирүүлнэ. Хэрэв баримт бичгийг монгол хэл дээр үйлдээгүй бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг эх баримт бичигт хавсаргаж өгөх бөгөөд орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
Дөрөв. Хяналт тавих
4.1. Санхүү, төсвийн болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, тухайн ашигт малтмалын үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтын үнэлгээнд хяналт тавина.
4.2. Экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, найрлага, чанар, ангиллыг гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлно. Гаалийн лаборатори нь дүгнэлт гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс, эсхүл олон улсад итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.
4.3. Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж нь хувийн хэвшлийн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн гаалийн лабораторийн дүгнэлт гаргуулах тохиолдолд тухайн ашигт малтмалын лабораторийн шинжилгээний дүгнэлтийг ангилал тус бүрээр сар тутам гаалийн лабораторид хүргүүлнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасан лаборатори нь Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.
4.5. Гаалийн байгууллага нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч этгээдийн тухайн сард экспортлосон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын лабораторийн дүгнэлтийг нэгтгэн Татварын албанд дараа сарын 5-ны өдрийн дотор хүргүүлж байна.
Тав. Мэдээ тайлан, тайлбар хүргүүлэх
5.1. Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараахь мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ.
5.1.1. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын тоо хэмжээ, төрөл, чанарын үзүүлэлтийг батлагдсан ангилал тус бүрээр энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу;
5.1.2. худалдан авагчтай байгуулсан гэрээний хувь, нэмэлт, өөрчлөлтийн хамт;
5.1.3. нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчийн албан ёсны нэр, бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа хаяг;
5.1.4. нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчтай шууд болон шууд бусаар харилцан хамааралтай эсэх талаар мэдээлэл, тодруулга;
5.1.5. энэ журмын 2.4-т заасан зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт;
5.1.6. төлбөрийн нөхцөл;
5.1.7. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалыг олборлосон уурхайн талбайн талаар болон түүнд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл;
5.1.8. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын чанарын үзүүлэлтийг тодорхойлсон гаалийн лабораторийн дүгнэлт;
5.1.9. туслан гүйцэтгэгч, тээвэрлэгчээс ажил үйлчилгээ авч байгаа тохиолдолд холбогдох гэрээ, тээвэрлэсэн тоо хэмжээний мэдээлэл.
5.2. Энэ журмын 5.1.2-т заасан гэрээ бүрт мөн журмын хавсралтад заасан мэдээллийг хавсарган харьяа Татварын албанд ирүүлнэ.
5.3. Аж ахуйн нэгж нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүчин төгөлдөр гэрээ бүрийг татвар, гаалийн байгууллагад цахимаар хүргүүлсэн байна.
5.4. Аж ахуйн нэгж нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээнд өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан тухайн гэрээний баталгаажсан хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татвар, гаалийн байгууллагад хүргүүлнэ.
5.5. Энэ журмын 5.4-т заасан хугацаанд ирүүлээгүй гэрээг шаардлага хангаагүй гэж үзэн тухайн гэрээний дагуу экспортлосон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд 2.5-д заасан тооцоог хийхгүй.
5.6. Татварын алба зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт материал, тайлбар, танилцуулгыг аж ахуй нэгжээс гаргуулан авах эрхтэй.
-----o0o-----
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан
“Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр,
төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөр ногдуулахборлуулалтын үнэлгээ
тооцох журам”-ын 1 дүгээр хавсралт
НҮҮРС ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Экспортлогч: ............................................
Өдөр |
Худалдан авагчийн нэр |
Нүүрсний төрөл |
БТКУС-ийн код |
Гэрээний дугаар |
Хэмжээ (тн) |
Бараа нийлүүлэх нөхцөл |
Гэрээний үнэ (нэгж) |
Гэрээний нийт үнэ |
Авто тээврийн зардал |
Төмөр замын зардал |
АМНАТ тооцох үнэлгээ (төг) |
|||||
Бөсөх индекс Gi |
Үнслэг Ad (%) |
Хүхэр Std(%) |
Нийт чийг Wt(%) |
Илчлэг Qar (ккал/кг) |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12=9+10+11 |
|||||
1 |
|
|||||||||||||||
2 |
|
|||||||||||||||
3 |
|
|||||||||||||||
4 |
|
|||||||||||||||
5 |
|
|||||||||||||||
6 |
|
|||||||||||||||
7 |
|
|||||||||||||||
8 |
|
|||||||||||||||
9 |
|
|||||||||||||||
10 |
|
|||||||||||||||
... |
|
|||||||||||||||
30 |
|
|||||||||||||||
31 |
|
|||||||||||||||
Дүн |
|
Тайлбар:
1. Мэдээлэл гаргагч нь экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрсний төрөл тус бүрээр энэ хүснэгтийн мэдээллийг гаргана.
2. Энэхүү мэдээлэлд тухайн сард экспортлосон бүтээгдэхүүнд Гаалийн лабораторийн дүгнэлтийн хувийг хавсаргана.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын
“Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр,
төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын
нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын
үнэлгээ тооцох журам”-ын 2 дугаар хавсралт
ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТЛОГЧ
АЖ АХУЙН НЭГЖИЙН БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Экспортлогч: .....................................................
Өдөр |
Худалдан авагчийн нэр |
Хүдэр, баяжмалын төрөл |
БТКУС-ийн код |
Гэрээний дугаар |
Экспортод ачуулсан хэмжээ (тн) |
Бараа нийлүүлэх нөхцөл |
Гэрээний үнэ (нэгж) |
Гэрээний нийт үнэ |
Авто тээврийн зардал (төг) |
Төмөр замын зардал (төг) |
АМНАТ тооцох үнэлгээ (төг) |
Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үзүүлэлт |
||
Төмрийн агуулга Fe (%) |
Хүхрийн агуулга S(%) |
Чийгшлийн хэмжээ (%) |
||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12=9+10+11 |
|||
1 |
||||||||||||||
2 |
||||||||||||||
3 |
||||||||||||||
4 |
||||||||||||||
5 |
||||||||||||||
6 |
||||||||||||||
7 |
||||||||||||||
8 |
||||||||||||||
9 |
||||||||||||||
10 |
||||||||||||||
... |
||||||||||||||
30 |
||||||||||||||
31 |
||||||||||||||
Дүн |
Тайлбар:
1. Мэдээлэл гаргагч нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан төмрийн хүдэр, төмрийн баяжмалын төрөл тус бүрээр мэдээллийг гаргана.
2. Энэхүү мэдээлэлд тухайн сард экспортлосон бүтээгдэхүүнд Гаалийн лабораторийн дүгнэлтийн хувийг хавсаргана.
Текст томруулах
A
A
A