- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
1996 оны 12 сарын 05 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 303
"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны (хуучин нэрээр) харьяанд байсан Монгол газрын тос товчоог Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны хэрэг эрхлэх газар болгон өөрчлөн Ерөнхий сайдын харьяанд байгуулсугай.
2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл Газрын тосны хэрэг эрхлэх газрын түр дүрэм, орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
