A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн мэргэжлийн үнэмлэхийн загвар
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

хамтарсан 2019 оны 269/А/271 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн

мэргэжлийн үнэмлэхийн загвар

 

Тайлбар:Үнэмлэхийн дэвсгэр өнгө нь цагаан цэнхэр, түмэн насан хээн суурьтай, зүүн хэсэгт цэцгэн хээний хагас байх

Нүүр тал

  • Дээд хэсэгт “усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх” гэж Монгол, Англи хэлээр бичнэ;
  • Зүүн дээд өнцөгт Монгол Улсын төрийн далбаа;
  • Төв хэсэгт “Төрийн соёмбо” шар өнгөөр;
  • Хэт ягаан туяаны тусгалд тодрохоор усан хээ болон үнэмлэх олгосон байгууллагын логог олон улсын шаардлагад нийцсэн голограммын нууцлалтайгаар хэвлэх;
  • Жолоочийн товч мэдээлэл, 3х4 хэмжээний зурагтай байх;
  • Усан замын тээврийн хэрэгслийн ангиллыг тэмдэглэсэн байх;
  • Бичвэрийг “Arial” үсгийн фонтоор 6-8 хэмжээтэй бичсэн байна.

Ар тал

  • Үнэмлэх олгосон байгууллагын нэр, лого;
  • Усан замын тээврийн хэрэгслийн ангиллын тайлбар,
  • Үнэмлэх олгосон болон дуусах хугацаа;