- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 338 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн улсын аварга фермерээр шалгаруулна.
1.3. Улсын аварга фермер цолоор шалгаруулан шагнах шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
2.1. Улсын аварга фермер цолоор шагнуулахаар тодорхойлох эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь дараахь шаардлага хангасан байна:
2.1.1 байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлж, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг шийдвэрлэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
2.1.2. мал, амьтныг эрсдэлээс хамгаалах даатгалд хамруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн байх;
2.1.3. малаа гоц халдварт болон халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, мэргэжлийн байгууллагаар эрүүл сүрэгтэйгээ баталгаажуулсан байх;
2.1.4. мал бүрийг ээмэгжүүлж, бүртгэлжүүлсэн, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанарыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байх;
2.1.5. мал үржлийн алба болон хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал, амьтан бойжуулж, нийлүүлсэн байх;
2.1.6. эрчимжсэн аж ахуй эрхэлж байгаа туршлагаа залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилга гарган ажиллаж 3-аас доошгүй ажлын байр шинээр бий болгосон байх.
Гурав. Эрчимжсэн аж ахуй эрхлэгч фермерүүдэд тавих шалгуур үзүүлэлт
3.1. Улсын аварга фермер цолоор шагнуулахаар тодорхойлох эрчимжсэн аж ахуй эрхлэгч нь энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан шаардлагаас гадна дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
3.1.1. өндөр ашиг шимт нэг үүлдрийн мал, амьтныг сонгон үржүүлдэг, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ жил дараалан өссөн байх;
3.1.2. тухайн үүлдрийн мал, амьтны арчилгаа маллагааны технологи, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байх;
3.1.3. эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх;
3.1.4. мал, амьтны чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар сайжруулах чиглэлээр шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн байх;
3.1.5. саалийн болон махны чиглэлийн аж ахуй эрхлэгч иргэн 20-иос доошгүй га, аж ахуйн нэгж 100-гаас доошгүй га газрыг хашиж хамгаалан ногоон тэжээл тариалдаг байх;
3.1.6. үржилд ашиглаж байгаа мал, амьтан бүр удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтөлдөг байх;
3.1.7. сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 30, аж ахуйн нэгж 60 толгойгоос доошгүй стандартын шаардлага хангасан, зохиомол хээлтүүлэг хийдэг, нэг үнээнээс жилд дунджаар 4700-гаас доошгүй литр сүү саасан, сүүний үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;
3.1.8. махны үхрийн аж ахуй эрхэлж байгаа иргэн 100, аж ахуйн нэгж 200-аас доошгүй үнээтэй, оны эхний нэг үхрээс 50 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;
3.1.9. махны чиглэлийн хонь үржүүлж байгаа иргэн 300, аж ахуйн нэгж 500–гаас доошгүй эм хоньтой, оны эхний нэг хониноос 7.5 кг-аас доошгүй мах үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн махны хэмжээ жил дараалан өссөн байх;
3.1.10. гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэн 10, аж ахуйн нэгж 60-аас доошгүй үндсэн мэгжтэй, мэгж бүрээс жилд 20-иос доошгүй торой бойжуулж, мах үйлдвэрлэл нь жил дараалан өссөн байх;
3.1.11. өндөглөгч шувуу үржүүлж байгаа өрх, аж ахуйн нэгж нь оны эхэнд 20000-аас доошгүй өндөглөгчтэй, нэг өндөглөгчөөс жилд 280-аас доошгүй өндөг үйлдвэрлэсэн байх;
3.1.12. зөгий, загасны аж ахуй зэрэг шинээр хөгжүүлж байгаа аж ахуйн хувьд улсын аварга фермерээр шалгаруулахдаа хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгайлсан үзүүлэлтээр шалгаруулж болно.
Дөрөв. Шагналд тодорхойлох, шалгаруулах
4.1. Сумын Засаг даргын Тамгын газар аймаг, нийслэлийн аварга фермер болсноос хойш гурваас доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фермерийг сум, дүүргээс улсын аварга фермерээр тодорхойлж баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн шийдвэр, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлтийн хамт аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
4.2. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох бичиг баримтыг хянаж шаардлага хангасан хамгийн өндөр үзүүлэлттэй нэг фермерийн тодорхойлолтыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийн хамт жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3. Улсын аварга фермерээр шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримт бүрдүүлсэн байна:
4.3.1. фермерийн анкет (энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу);
4.3.2. ажлын үзүүлэлтүүд (энэ журмын 2-4 дүгээр хавсралтын дагуу);
4.3.3. ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа (энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу);
4.4. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын аварга фермерээр шалгаруулахаар бүрдүүлж ирүүлсэн тодорхойлолт, материалыг хянан үзэж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгаж дүгнэлт гаргана.
4.5. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 5 хүртэл эрчимжсэн аж ахуй эрхлэгч фермерийн тодорхойлолт, холбогдох материалыг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулна.
4.6. Мал, гахай, шувууны тоо, бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, гахай, шувуу, бүтээгдэхүүнийг тооцохгүй.
4.7. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг улсын аварга фермерээр зөвхөн нэг удаа шалгаруулна.
4.8. Энэ журам батлагдахаас өмнө нь улсын тэргүүний фермер болж байсан фермерийг “Улсын аварга фермер”-тэй адилтган үзэх бөгөөд дахин шагнахгүй.
Тав. Шагнал олгох
5.1. Улсын аварга фермер цолоор шагнагдаж байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг 5.0 (таван) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга фермерт олгох цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын цом, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.
5.2. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.
---оОо---
“Улсын аварга фермер шалгаруулах
журам"-ын 1 дүгээр хавсралт
|
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОХ
ИРГЭНИЙ ТОВЧ АНКЕТ
.......он ……сар …… өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРТ ТОДОРХОЙЛОХ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОВЧ АНКЕТ
.......он ……сар …… өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
“Улсын аварга фермер шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ........................АЙМАГ
(НИЙСЛЭЛ)-ИЙН .......................СУМ (ДҮҮРЭГ)-ЫН СҮҮНИЙ ҮХРИЙН
АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ............................ -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
.......он ……сар …… өдөр
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
------------------- сум (дүүрэг)-ын Засаг дарга -------------------------- /…………………./
Хөдөө аж ахуйн тасгийн дарга ---------------------------------------- /……………………/
“Улсын аварга фермер шалгаруулах
журам”-ын 3 дугаар хавсралт
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ..........................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН
………………...СУМ (ДҮҮРЭГ)-ЫН МАХНЫ ҮХЭР (ХОНЬ)-ИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ……................ -НЫ
АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
.......он ……сар …… өдөр
|
|
||
|
|
|
|
|
|||
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
------------------- сум (дүүрэг)-ын Засаг дарга -------------------------- /…………………./
Хөдөө аж ахуйн тасгийн дарга ---------------------------------------- /……………………/
“Улсын аварга фермер шалгаруулах
журам”-ын 4 дүгээр хавсралт
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ..........................АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН
........................СУМ (ДҮҮРЭГ)-ЫН ГАХАЙ, ШУВУУНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ………………....... -НЫ
АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
.......он ……сар …… өдөр
|
|
||
|
|
|
|
|
|||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Үзүүлэлтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгаж баталгаажуулна.
------------------- сум (дүүрэг)-ын Засаг дарга -------------------------- /…………………./
Хөдөө аж ахуйн тасгийн дарга ---------------------------------------- /……………………/
“Улсын аварга фермер шалгаруулах
журам”-ын 5 дугаар хавсралт
УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ТОДОРХОЙЛОХ ............АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН
...... СУМ (ДҮҮРЭГ) ..........-ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН
БАТАЛГАА
-
Фермерийн ажил байдлын тодорхойлолт;
-
Фермерийн малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Сум, дүүргийн аварга фермер цолны үнэмлэхийн хуулбар;
-
Аймаг, нийслэлийн аварга фермер цолны үнэмлэхийн хуулбар;
-
Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;
-
Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
-
Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
-
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын газрын тодорхойлолт;
-
Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар;
-
Сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;
-
Сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;
-
Сум, дүүргийн ИТХ-ын тэмдэглэл, тогтоол;
-
Сум, дүүргийн Засаг даргын албан хүсэлт;
-
Аймаг, нийслэлийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай албан бичиг;
-
Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын албан хүсэлт;
-
Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
.......он ……сар …… өдөр
Тайлбар:
1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус тусад нь баталгаа гаргана.
3. Фермерийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, холбогдох мэдээллийг тодорхой гаргаж ирүүлнэ.
------------------- сум (дүүрэг)-ын Засаг дарга -------------------------- /…………………./
Текст томруулах
A
A
A