- Нүүр
- Сайдын тушаал
- ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 08 сарын 15-ны өдрийн А/387
дугаар тушаалын хавсралт
ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалт, “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” МNS 5488:2019 Монгол Улсын стандартыг хэрэгжүүлэн, үр хөндөлттэй холбоотой асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.Үр хөндөлтийг жирэмсний хугацаагаар нь эрт ба хожуу гэж ангилна.
1.1.“Эрт үеийн үр хөндөлт” гэж жирэмсний эхний 21+6 долоо хоногийн дотор үр хөврөлийг умайгаас эмнэлгийн аргаар гаргахыг хэлнэ.
1.2.“Хожуу үеийн үр хөндөлт” гэж жирэмсний 13 долоо хоногоос 21+6 долоо хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслахыг хэлнэ.
2.Эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн журам, зааврын шаардлагыг хангасан, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан, 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг, “Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг, клиник, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн сум дундын эмнэлэгт, эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч үр хөндөхийг зөвшөөрнө.
3.Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжпийн эмч гүйцэтгэнэ.
4.Хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжпийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурьдсан заалтаар зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амаржих газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй эмч үр хөндөх ажилбарыг хийнэ.
4.1.Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон;
4.2.Ургийн эмгэг нь амьдралд үл нийцэх гажиг болох нь тогтоогдсон;
4.3. 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл эцэг, эх, асран хамгаалагчийн өвшөөрлөөр;
4.4. 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл;
4.5.Цусан төрөл ойртсон нь нотлогдсон;
4.6.Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн;
5.Дээр дурьдсан заалтуудаас бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслахыг хориглоно.
6.Дараахь тохиолдолд үр хөндөхийг түр хойшлуулж, холбогдох эмчилгээг хийсний дараа үр хөндөх ажилбарыг гүйцэтгэнэ. Үүнд:
6.1.Эрхтэн тогтолцооны цочмог үрэвсэл болон архаг үрэвсэлт өвчний сэдрэлттэй,
6.2.Бөөр шээсний зам болон бэлэг эрхтний хурц үрэвсэл оношлогдсон бол
7.Үр хөндөх ажилбар хийсэн эмч тухайн ажилбарын талаар “Үр хөндөлт”-ийн түүхэнд тэмдэглэж, үр хөндөлтийн бүртгэлийн маягтанд бүртгэнэ.
8.Эрт үеийн үр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйд үр хөндөлтийн талаар таниулж, сонгосон аргаар үр хөндүүлэх зөвшөөрлийг бичгээр авч,“Үр хөндөлт”-ийн түүхэнд хавсаргана.
9.Хожуу үед үр хөндөхөд дараахь баримт бичгийг бүрдүүлж, “Үр хөндөлт”-ийн түүхэнд хавсаргана. Үүнд:
9.1.Эмч нарын зөвлөгөөний шийдвэр,
9.2.Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна,
9.3.Хэрвээ бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн тохиолдолд хууль, хяналтын байгууллагын тодорхойлолт,
9.4.Цусан төрөл ойртсон нь нотлогдсон хууль, хяналтын байгууллагын тодорхойлолт.
10.Үр хөндөлтийн дараа гарч болох хүндрэл, жирэмслэхээс сэргийлэх үр дүнтэй аргын талаар зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч, энэ тухай “Үр хөндөлт”-ийн түүхэнд тэмдэглэнэ.
11.Эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан эмч үр хөндөлтийн тухай тайланг ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаалын ЭМТ-201.12 батлагдсан маягтын дагуу нэгтгэж, Эрүүл мэндийн хөгжпийн төвийн Эрүүл мэндийн мэдээллийн албанд мэдээллэнэ.
Текст томруулах
A
A
A