A

A

A

Бүлэг: 1979

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн

2019 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА

ШАЛГУУР 1:ЗАХИРГАА БА УДИРДЛАГА

Сургалтын байгууллага нь хүмүүнлэг, ардчилсан зарчим, эрх зүйн орчинд суурилсан оновчтой бүтэц, зохион байгуулалттай, эрх мэдэл, үүрэг, хариуцлагын хуваарилалт нь тодорхой, стратеги төлөвлөгөө, жилийн хөтөлбөр, төсвийн хэрэгжилтийн баталгааг хангахуйц материаллаг болон санхүүгийн нөөцийг бүрдүүлж, хуваарилж, үр ашигтай зарцуулж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянан үнэлж, сайжруулдаг чанарын удирдлагын тогтолцоотой, сургалтыг тасралтгүй чанаржуулах эрэлт, шаардлагыг хангаж ажилладаг байна. 

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд  үзүүлэлтүүд

 

 

 

Шалгуур үзүүлэлт 1.1-Удирдлага болон шийдвэр гаргалтын тогтолцоо

 

1.1.1.

Стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон хэрэгжилт

1.1.2.

Бодлого,төлөвлөгөө боловсруулалтад байгууллагын шийдвэр гаргах бүрэлдэхүүн, оролцоо, хурлын давтамж

1.1.3.

Чанарын удирдлагын тогтолцоо (Төлөвлөгөө, Хэрэгжилт, хяналт, үнэлгээ болон сайжруулалт)

1.1.4.

Чанарын Дотоод аудит

1.1.5.

Сургалт арга зүйн зөвлөл, мэргэжлийн зөвлөл

 

Шалгуур үзүүлэлт 1.2-Хөтөлбөр болон төсөв (Үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөр)

1.2.1.

Хөтөлбөрийн төлөвлөгөө болон төсвийн хуваарилалт, хэрэгжилт, үр нөлөө 

1.2.2.

Сургалтын байгууллагын үндсэн үйл ажиллагаанаас бусад орлогын зарцуулалт

1.2.3.

Санхүүгийн болон эд хөрөнгийн бүртгэлийн систем

1.2.4.

Архив, албан хэрэг хөтлөлт (Архивлах, ангилах, цахим мэдээллийн сан)


ШАЛГУУР 2.СУРГАХ, СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургууль нь эрхэм зорилгоо  тодорхойлсон, тавьсан зорилго, зорилтууд болон сургалтын үр дүнд чиглэсэн мэргэжлийн боловсролын болон техникийн боловсролын  сургалтын хөтөлбөрүүдийг зохих төвшинд боловсруулан баталсан,  зорилго, зорилтууддаа амжилттай хүрэхийн тулд сургалт, заах арга ба шалгалт, үнэлгээний оновчтой механизм бүрдүүлсэн бөгөөд суралцагчдаа зорьсон үр дүндээ хүрэх боломж олгосон байна.

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлт 2.1- Сургалтын бодлого, үндэсний бодлогын нийцэл

 

2.1.1.

 

Байгууллагын стратегийн зорилтууд үндэсний боловсролын бодлого, зорилттой нийцэж байгаа байдал

 

Шалгуур үзүүлэлт 2.2-

Сургалтын хөтөлбөр

2.2.1.

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, хөгжүүлэлтийн тогтолцоо

2.2.2.

Сүүлийн 3 жилд шинэчлэгдсэн хичээлийн хөтөлбөр (чадамжийн нэгж) -ийн хувь

2.2.3.

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт хөгжүүлэлтэд оролцогч талуудын оролцоо

2.2.4.

 Сургалтын хөтөлбөрийн агуулга, түүний шинжилгээ

Шалгуур үзүүлэлт  2.3-

Чадамжийн нэгжийн төлөвлөгөө

2.3.1.

Чадамжийн нэгжийн төлөвлөгөө

Шалгуур үзүүлэлт 2.4-

Сургах, сурах үйл ажиллагааны материалууд

2.4.1.

Сургах болон сурах үйл ажиллагааны материалын нөөц

2.4.2.

Сургалтын материалын төсвийн хуваарилалт, зарцуулалт

2.4.3.

Сургалтын хөтөлбөрт суурилсан сургалтын материалын нийцэл

Шалгуур үзүүлэлт 2.5-

Сургах, сурах үйл ажиллагааны арга зүй, техник

2.5.1.

Багшийн сурган, заах арга зүй

Шалгуур үзүүлэлт 2.6-

Сургах ба сурах үйл ажиллагааны явцын хяналт, үнэлгээ

2.6.1.

Сургах ба сурах үйл ажиллагааны явцын хяналт, үнэлгээний тогтолцоо

2.6.2.

Хяналт, үнэлгээний үр дүнгийн хэрэгжилт

 

ШАЛГУУР 3.ХҮНИЙ НӨӨЦ

Сургалтын байгууллага нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэн ажиллуулж, тэдний байнгын хөгжлийг дэмждэг байна. Сургалтын байгууллагын стандарт нь багш, ажилтны мэдлэг боловсролоор хэмжигддэг. Сургалтын байгууллага нь мэдлэг боловсрол, ажлын туршлага сайтай, мэргэжлийн хувьд өрсөлдөхүйц багш, ажилтныг ажиллуулах ёстой. Үүний тулд өндөр мэдлэг боловсролтой багш ажилтныг ажилд авах, тэднийг хөгжүүлэх, тогтоон барих үр дүнтэй системийг бүрдүүлэх нь чухал юм.

ШАЛГУУР 4.СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТ

Байгууллага нь судалгаа, хөгжүүлэлтийг тууштай дэмждэг орчинг бүрдүүлсэн байна.

Судалгаа: Судалгаа гэдэг нь ажиглагдсан үзэгдлийг тайлбарлан тодруулах эсвэл ажлын болон хүрээлэн буй орчин дох тулгамдсан асуудлын гарцыг олдог байна.  

Хөгжлийн үйл ажиллагаа: Судалгаа эсвэл практик туршилгаар системтэй мэдлэг эзэмших үүгээрээ шинэ материал, бүтээгдэхүүн, төхөөрөмж үйлдвэрлэх, шинэ процесс, систем, үйлчилгээ нэвтрүүлэх, нэвтэрсэн зүйлүүдийг илүү тогтворжуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ нь анхны загвараасаа суралцах, шинийг санаачлах, зохион бүтээх, сайжруулалт хийх, бүтээнэ гэсэн үг. Энэ мөн бүтээгдэхүүний загвар, гарын авлага, дасгалын ном зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний хөгжүүлэлтийг хэлж болно. 

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд  үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлт 4.1- Судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөр

4.1.1.

Судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилт

Шалгуур үзүүлэлт 4.2-Судалгаа, хөгжүүлэлтэд багш, ажилтны оролцоо

4.2.1.

Судалгаа, хөгжүүлэлтэд багш, ажилтны оролцоо (сургууль, үйлдвэрлэл дээрх үйл ажиллагааны судалгаа, хамтарсан судалгаа, хэрэгцээний судалгаа, технологийн судалгаа г.м)

4.2.2.

Сургалтын үйл ажиллагааны судалгаа, хөгжүүлэлтэд багш, ажилтны оролцоо (хичээл болон лабораторийн гарын авлага, зааварчилгаа, сурах бичиг боловсруулах, инновац гэх мэт)

Шалгуур үзүүлэлт 4.3-Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг түгээх, сайжруулах

4.3.1.

Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг тайлагнах, түгээх, хэвлэх, хэрэглэх

Шалгуур үзүүлэлт 4.4-Судалгаа, хөгжүүлэлтийн удирдлага

4.4.1.

Судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн төсөв, нөөц

4.4.2.

Судалгаа, хөгжүүлэлтийн хамтын ажиллагаа

4.4.3.

Судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрийн хяналт, үнэлгээ

4.4.4.

Судалгаа, хөгжүүлэлтэд оролцсон багш, ажилтныг урамшуулах бодлого

 

ШАЛГУУР 5.НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ

Байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд олон нийт, нийгмийн түншүүдтэй бүтээлчээр хамтран ажиллах ёстой. Ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, олон нийттэй нэгдэн нийгмийн түншлэлийг бүрдүүлнэ. Олон нийтийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн түншүүдтэй хамтран ажилласнаар үйл ажиллагааны хүрээ, мэргэжлийн чадвараа дээшлүүлдэг.

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд  үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлт 5.1-

 

Нийгэмд чиглэсэн үйлчилгээ

5.1.1.

Нийгэмд чиглэсэн үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоо (Төлөвлөлт, Хэрэгжилт, Хяналт үнэлгээ, Сайжруулалт)

5.1.2.

Нийгэмд чиглэсэн үйлчилгээний төсөв, гүйцэтгэл

5.1.3.

Нийгэмд чиглэсэн үйлчилгээнд багш, ажилтны оролцоо

Шалгуур үзүүлэлт 5.2-

 

Нийгмийн түншлэл

5.2.1.

Сургуулийн дотоод үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагаа

5.2.2.

Сургуулийн гадна үйл ажиллагаан дахь нийгмийн түншлэлийн оролцоо, хамтын ажиллагаа

5.2.3.

Сургуулийн олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа

Шалгуур үзүүлэлт 5.3-

 

Нийгэмд эзлэх байр суурь

5.3.1.

Сургалтын байгууллагын брэнд ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн

5.3.2.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ба мэргэжлийн боловсрол сургалтын нийлүүлэлт /үндэсний болон олон улсад/

 

ШАЛГУУР 6.БУСАД НӨӨЦ

Сургалтын байгууллага нь “MNS 6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалт, Ерөнхий шаардлага” стандартад тавигдсан шаардлагыг хангасан, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчинг бий болгож ажиллана. Сургуулийн эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх материаллаг болон технологийн нөхцөл, санхүүгийн чадавхийг хангалттай бүрдүүлж, тасралтгүй сайжруулан бэхжүүлэх бодлого, зохицуулалттай байна.

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд  үзүүлэлтүүд

 

 

 

Шалгуур үзүүлэлт 6.1 -Санхүүгийн нөөц

6.1.1

Санхүүгийн эх үүсвэр, жилийн төсвийн өөрчлөлт (өсөлтийн хувь)

6.1.2.

Үйл ажиллагаа, хөгжлийн төсөв, гүйцэтгэл

6.1.3.

Нэмэлт орлогын зарцуулалт

6.1.4.

Санхүүгийн тайлан, шинжилгээ

6.1.5.

Төсөв, санхүүгийн төлөвлөгөө

 

 

 

 

Шалгуур үзүүлэлт 6.2- Материаллаг бааз

6.2.1.

Сургуулийн барилга байгууламж, оюутны байрын стандартад нийцсэн байдал

6.2.2.

Сургалтын танхим, дадлагын газрын талбай стандартад нийцсэн байдал

6.2.3.

Шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нөөц

6.2.4.

Мэдээллийн технологийн техник, програм хангамж, хэрэглээ

6.2.5.

Засвар, үйлчилгээний удирдлага

6.2.6.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага

 

Шалгуур үзүүлэлт 6.3-Номын сан

6.3.1.

Номын сангийн стандартад нийцсэн байдал

6.3.2.

Номын сангийн удирдлагын систем

6.3.3.

Номын сангийн төсөв, гүйцэтгэл

6.3.4.

Номын фондын хүрэлцээ хангамж, ашиглалт


ШАЛГУУР 7.СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сургалтын байгууллага нь суралцагчдын онцлогыг тодорхойлж, тэдний оюун сэтгэлгээ болон хувь хүний хөгжлийг хөхүүлэн дэмжих орчныг бүрдүүлж үйлчилж ажиллана. Суралцагч төвтэй сургуулийн болон сургалтын үйлчилгээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнд хүрч, тасралтгүй сайжруулалт хайж байгаа байдлыг үнэлнэ.

Шалгуур үзүүлэлтүүд

Дэд  үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлт 7.1-

Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний тогтолцоо

7.1.1.

Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний бодлого, зохицуулалт

 

 

Шалгуур үзүүлэлт 7.2-. Суралцагчдад үзүүлэх үйлчилгээ

7.2.1.

Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо

7.2.2.

Суралцагч элсүүлэх бодлого, хэрэгжилт,

7.2.3.

Тэтгэлэг, тэтгэмж, зээл

7.2.4.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нөөц

7.2.5.

Суралцагчдын эрүүл мэнд, эрх ашигтай холбогдсон асуудалд суралцагчийн оролцоо

7.2.6.

Эрүүл мэнд, спорт, нийгмийн үйлчилгээ

7.2.7.

Төгсөгчдийн ажил эрхлэлт, амжилт