- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ /ТТ-15/-ЫГ НӨХӨХ ЗААВАР
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт
/ТТ-15/-ын 10 дугаар хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ /ТТ-15/-ЫГ НӨХӨХ ЗААВАР
Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нягтлан бодох бүртгэлээ үнэн зөв хөтлөн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан”-г энэхүү маягтаар хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд тайлагнах үүрэгтэй. Тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”- “Тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ыг баримтална.
Татвар төлөгч нь энэ тайлангийн маягтаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т заасны дагуу худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны ногдуулалт, төлөлтийн тайланг єссєн дүнгээр гаргана.
Ашигт малтмалыг “хүдэр”, “баяжмал”, “бүтээгдэхүүн”-ний аль ангилалд хамаарагдахыг Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баримтлан тодорхойлно.
Тайлангийн маягтын “1” дэх хэсэгт тухайн татвар төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “2” дахь хэсэгт татварын албаны мэдээлэл, “3” дахь хэсэгт тайлант хугацааны ашигт малтмалын бүтээгдэхүүний тоо хэмжээний мэдээлэл өссөн дүнгээр, “4” дэх хэсэгт төлбөрийн ногдуулалтын тооцоолол, “5” дэх хэсэгт төлөлтийн тооцооллыг тусгана.
1.Тайлангийн тоо хэмжээний мэдээлэл
Тайлангийн “3” дугаар хэсэг буюу “Тоо хэмжээ”-ний хэсэг болох “Ашигт малтмалын төрөл болон ангилал”-д бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч “хүдэр”, “баяжмал”, “бүтээгдэхүүн”-ний аль ангилалд хамаарахыг сонгох бөгөөд тайлант хугацааны ашигт малтмалын бүтээгдэхүүний эхний үлдэгдэл, олборлосон, ялган авсан, худалдан авсан, худалдсан, ашигласан болон эцсийн үлдэгдлийн тоо хэмжээг тусгана.
1.1.Ашигт малтмалын нэр: Тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүний нэрийг (хэрэв хүдэр хэсгийг сонгосон бол төмрийн хүдэр, зэсийн хүдэр гэх мэт, баяжмал хэсэгт цайрын баяжмал, төмрийн баяжмал гэх мэт, бүтээгдэхүүн хэсэгт алт, зэс гэх мэт) сонгоно.
1.2.Хэмжих нэгж: алт мөнгөний хувьд “грамм”-аар, газрын ховор элемент, чулуун давсны хувьд “килограмм”-аар, бусад ашигт малтмалын хувьд “тонн”-оор тус тус илэрхийлнэ.
1.3.Ангилал: Ашигт малтмалын бүтээгдэхүүн нь нэр төрлөөс хамаарч агуулга, илчлэг болон чанарын гол үзүүлэлтээр (нүүрс бол ангиллаар боловсруулаагүй, баяжуулсан, коксжих, сул коксжих, коксжих чанаргүй г.м, жонш бол ФК-75, ФК-85,... бусад ашигт малтмалын хувьд 10%, 20% .... гэх мэт агуулгын хувиар) ангилна.
1.4.Ашигт малтмалын эхний үлдэгдэл: хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэсэн 3 дэд хэсэг дэх нэр төрөл, ангиллын дагуу оны эхний тоо хэмжээний үлдэгдлийг тусгана.
1.5.Ялган авсан, үйлдвэрлэсэн: тухайн тайлант хугацаанд өөрийн эдэлбэрээс ялган авсан болон боловсруулж бий болгосон ашигт малтмалын бүтээгдэхүүний тоо хэмжээг тусгана.
1.6.Худалдаж авсан: тайлант хугацаанд худалдаж авсан ашигт малтмалын бүтээгдэхүүний тоо хэмжээг тусгана.
1.7.Ашигласан: ашигт малтмалын бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэрлэлд зориулан ашигласан ашигт малтмалын тоо хэмжээг тусгана.
1.8.Худалдсан, худалдахаар ачуулсан: бусдад худалдсан, худалдахаар ачуулсан ашигт малтмалын тоо хэмжээг тусгана. Ашигласан болон худалдсан, худалдахаар ачуулсан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний тоо хэмжээний нийлбэр дүн нь тайлангийн хавсралт мэдээний тоо хэмжээний мэдээллийн нийлбэр дүнтэй тэнцүү байна.
1.9.Ашигт малтмалын эцсийн үлдэгдэл: хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэсэн 3 дэд хэсэг дэх нэр төрөл, ангиллын дагуу оны эцсийн тоо хэмжээний үлдэгдлийг тусгана. Ашигт малтмалын эхний үлдэгдэл дээр тайлант хугацаанд нэмэгдсэн тоо хэмжээг нэмж, тайлант хугацаанд хасагдсан тоо хэмжээг хасаж ашигт малтмалын бүтээгдэхүүний эцсийн тоо хэмжээг гаргана.
Татварын алба тухайн жилийн эцсийн тайлангийн “Тоо хэмжээ” хэсэгт тусгагдсан үзүүлэлтүүдийг тухайн татвар төлөгчийн Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнадаг “Уулын ажлын тайлан”-гийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган хянана.
2.Тайлант хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоолол
Тухайн тайлант хугацаанд олборлосон, ялган авсан, худалдан авсан, худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан хавсралт маягтад бөглөгдсөн ашигт малтмалын нэрийг оруулна.
2.1.Ашигт малтмалын нэр: тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүний нэрийг (хэрэв хүдэр хэсгийг сонгосон бол төмрийн хүдэр, зэсийн хүдэр гэх мэт, баяжмал хэсэгт цайрын баяжмал, төмрийн баяжмал гэх мэт, бүтээгдэхүүн хэсэгт алт, зэс гэх мэт) сонгоно.
2.2.Хэмжих нэгж: алт мөнгөний хувьд “грамм”-аар, газрын ховор элемент, чулуун давсны хувьд “килограмм”-аар, бусад ашигт малтмалын хувьд “тонн”-оор тус тус илэрхийлнэ.
2.3.Бүтээгдэхүүний хэмжээ: хавсралт мэдээний ТТ-15А, ТТ-15Б, ТТ-15В, ТТ-15Г, ТТ-15Д, ТТ-15Е, ТТ-15Ё, ТТ-15Ж маягтад тодорхойлсон тайлант хугацаанд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ байна.
2.4.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын нийт үнэлгээ: хавсралт мэдээний маягтад тодорхойлсон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны ... тоот тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын дагуу тооцож гаргасан борлуулалтын нийт үнэлгээ байна.
2.5.Ногдуулах хувь – үндсэн, нэмэгдэл: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.5 дахь хэсэгт заасан болон Засгийн газрын тогтоолоор баталсан үндсэн болон нэмэлт хувь хэмжээ.
2.6.АМНАТ-ийн ногдуулалт: АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг АМНАТ ногдуулах үндсэн болон нэмэлт хувь хэмжээгээр үржүүлж гаргана.
2.7.Дамжуулан борлуулагч этгээд: Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан авч дамжуулан борлуулсан этгээдэд ашигт малтмалын бүтээгдэхүүн худалдсан этгээдийн ногдуулсан АМНАТ-ийг хасаж, цэвэр ногдуулсан АМНАТ-ийн тооцоолол.
2.8.Монголбанк, арилжааны банканд алт тушаасан этгээд: Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд тушаасан алт /дагалдах мөнгө/-нд ногдох АМНАТ-ийг хасаж тооцсон АМНАТ-ийн тооцоолол.
Нэгээс дээш төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан аж ахуйн нэгжийн хувьд ашигт малтмалын нэр тус бүрээр хавсралт мэдээг гаргаж татварын албанд ирүүлнэ.
АМНАТ-ийн ногдуулалтын тооцоолол хүснэгтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, АМНАТ-ийн төлбөрийн хэмжээ нь хавсралт маягтаар тайлагнасан борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ болон АМНАТ-ийн дүнтэй тэнцүү байна.
3.Татварын тооцоолол
Өмнөх тайлангийн баталгаажуулсан татварын үлдэгдэл, тухайн тайлант хугацаанд ногдуулсан татварын дүн, тайлант хугацаанд төлсөн татварын дүн, татварын албатай тооцоо нийлж бусад татварын өрөнд татварын илүү төлөлтөөс суутган тооцуулсан дүн, буцаан олгосон болон хүчингүй болгосон татварын дүнг тусгаж, тайлангийн эцсийн үлдэгдлийг тооцож баталгаажуулна.
4.Хавсралт мэдээг гаргах
Тайлангийн хавсралт мэдээ нь дараах 9 төрөлтэй байна. Үүнд:
4.1.Экспортолсон алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15А/;
4.2.Экспортолсон нүүрсэнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Б/;
4.3.Экспортолсон жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15В/;
4.4.Алт, мөнгө, нүүрс болон жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалаас бусад экспортолсон уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Г/;
4.5.Дотоодод борлуулсан алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Д/;
4.6.Дотоодод борлуулсан нүүрсэнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Е/;
4.7.Дотоодод борлуулсан жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Ё/;
4.8.Алт, мөнгө, нүүрс болон жонш, төмөр, гянтболд, манганы хүдэр, баяжмалаас бусад дотоодод борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээ /ТТ-15Ж/;
4.9.Өмнөх шатны борлуулагчийн АМНАТ-ийг тооцоолсон мэдээ /ТТ-15И/.
Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дотоодод борлуулсан, ашигласан бол ТТ-15Д, ТТ-15Е, ТТ-15Ё, ТТ-15Ж мэдээг, экспортод гаргасан бол ТТ-15А, ТТ-15Б, ТТ-15В, ТТ-15Г мэдээг гаргана. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хуулийн этгээд мөн адил ТТ-15Д хавсралт мэдээг гаргана.
Тайлант хугацаанд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын “олборлолт явуулж байгаа ордын байршил”, “ордын нэр”, “тусгай зөвшөөрлийн дугаар”, боловсруулалтын түвшингээс хамаарч “хүдэр”, “баяжмал”, “бүтээгдэхүүн”-ий ангиллыг сонгон хавсралт мэдээ тус бүрийг тус тусад нь бөглөнө.
Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээс худалдан авч дамжуулан борлуулагч этгээдийн дамжуулан борлуулсан тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад өмнөх шатанд борлуулсан этгээдийн тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тайлагнасан дүнг худалдсан, худалдахаар ачуулсан хэмжээгээр төлбөрийн баримтаар баталгаажуулан бууруулж тооцно. Жишээ нь: Дотоодын зах зээлээс “А” компаниас худалдан авсан ашигт малтмалын бүтээгдэхүүний 80 хувийг шууд, эсхүл баяжуулж, эсхүл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дамжуулан борлуулсан тохиолдолд “А” компанийн дамжуулан борлуулагч компанид худалдсан ашигт малтмалын бүтээгдэхүүнд тооцсон АМНАТ-ийн 80 хувийг хасна.
Дамжуулан борлуулагч этгээд “Өмнөх шатны борлуулагчийн АМНАТ-ийг тооцоолсон мэдээ /ТТ-15И/”-ний маягтыг гэрээ тус бүрээр бөглөнө. ТТ-15И маягтын 10, 11, 12 дугаар баганад тавигдах дүн АМНАТ-ийн тооцоолол хийхэд хамаарахгүй бөгөөд татварын алба судалгааны зорилгоор ашиглана.
Ашигт малтмалын бүтээгдэхүүнийг олборлон экспортод гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдэд “Өмнөх шатны борлуулагчийн АМНАТ-ийг тооцоолсон мэдээ ТТ-15И” маягт хамааралгүй.
Хавсралт мэдээг ирүүлээгүй, үнэн зөв бөглөөгүй, мөн ирүүлсэн боловч өмнөх шатанд борлуулагч этгээд тайлагнаагүй, тухайн ашигт малтмалыг дамжуулан борлуулаагүй өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд АМНАТ-ийн дүнг бууруулж ногдуулахгүй.
Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тухайн үнэ зарласан сарын өмнөх сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалд АМНАТ ногдуулахад ашиглана.
Текст томруулах
A
A
A