A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 97

 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН

ОЙН МЕДАЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

Нэг.Медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын товч тайлбар

 

1.1.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь зүүлт, тэмдэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Медалийн голд дугуй шар хүрээтэй хөх өнгийн дэвсгэр дээр дөрвөн морин толгойтой цагаан хас нь цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон дөрвөн холбооны эв нэгдлийн хүчний утга агуулгыг илэрхийлнэ.

 

1.2.Цагаан хасын голд циркон шигтгээ хийгдэнэ.

 

1.3.Ардчилсан хувьсгалын шударга ариун үйлс үеийн үед мөнхөд гэрэлтэн байхыг билэгдсэн утгатай байна.

 

1.4.Дугуй шар хүрээний гаднах дөрвөн навчин хээ нь өвөг дээдсийн үеэс хүн байгалиа дээдлэн ирсэн хувиршгүй түүхтэй бөгөөд хэн ч халдашгүй баялаг эх орон дөрвөн зүг найман зовхист цэцэглэн хөгжихийг билэгдэнэ.

 

1.5.Медалийн зүүлтний голд хөх дэвсгэр дээр ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг билэгдсэн цагаан өнгийн 30 гэсэн кирилл тоо, хүндэтгэлийн алтан шар навч байрлуулна.

 

Хоёр.Медалийн хийц, хэмжээ

 

2.1. Медалийн зүүлт болох дээд хэсэг тэгш өнцөгтэй, өндөр нь 14 мм, доод хэсэг нь угалзан хэлбэртэй мухар өнцөгтэй, өндрийн хэмжээ 17 мм, зүүлт хэсгийн сэнжний радиус 2 мм, медалийн эх биеийн сэнж 2 мм, медалийн эх бие 3 мм зузаантай, зүүлттэйгээ нийлээд нийт өндөр нь 57 мм, медалийн эх биеийн өндөр болон өргөн нь 33 мм байна.

 

2.2.Медалийн зүүлтийн дэвсгэр хөх өнгийн паалангаар хийгдэх бөгөөд алтан шар навч, 30 гэсэн тоо нь тус бүр 1 мм товойж хийгдэнэ.

 

2.3.Медалийн эх биеийн дотор дэвсгэр хөх өнгийн паалантай ба дөрвөн морин толгойтой шигтгээ бүхий хас байрлаж байгаа дугуйны зузаан нь урагшаа төвийсөн 2 мм зузаантай, медалийн ар талд “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛ” гэж товойлгон бичсэн байна. Зүүлтийн зузаан 3 мм байна.

 

2.4.Зүүлт, тэмдэг хоёрыг цагиргаар холбох бөгөөд зүүлтийн ар талд медалийн дугаар, түүнийг тогтоох зүүтэй байна. Медалийн дугаарыг үнэмлэхэд бичнэ.

 

2.5. Зүүлт, тэмдгийг гуулиар хийж алтаар өнгөлнө.

 

---oOo---