- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 97
дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН
ОЙН МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ
1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг зарлиг гаргаж шагнах, бөгөөд үнэмлэх олгоно.
2.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар Монгол оронд Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм, урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнана.
3.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар гадаадын иргэнийг шагнаж болно.
4.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг эрхэлдэг ажил, нас, ажилласан жил, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр гэсэн үзүүлэлтээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
5.Улсын цол хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүсийг ойн медалиар давхар шагнаж болно.
6.Медалийг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд нэг удаа олгоно.
7.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар нэхэн шагнахгүй.
8.Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, улс төрийн намын удирдлага, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга гардуулна.
---oOo---
Текст томруулах
A
A
A