- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 2-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААД СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 2-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 267
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсыг гадаадад таниулан сурталчлах ерөнхий чиглэл"-ийг 1 дүгээр, Монгол Улсын гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, /Засгийн газрын 2009 оны 82-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болгосон/ түүний дүрмийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Гадаад сурталчилгааны арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
