- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ОРОН НУТГИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны XII/02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
ОРОН НУТГИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн өмчийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн хэмжээг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан дараах байдлаар тогтооно. Үүнд:
1.1. Барилга байгууламжийн түрээсийн төлбөрийн хэмжээ
№ |
Түрээслэгчийн эрхэлж буй үйл ажиллагааны ангилал, салбар, чиглэл зориулалт |
1 м.кв ашигтай талбайн түрээсийн төлбөрийн жишиг үнэ (төгрөгөөр) |
|
Суманд |
Аймгийн төвд |
||
|
Банк, Санхүүгийн үйл ажиллагаа |
5100 |
5100-7500 |
|
Худалдаа үйлчилгээ |
4200 |
4200-6500 |
|
Албан тасалгааны зориулалтаар |
3600 |
3600-5400 |
|
Бусад |
3300 |
3300-4950 |
2.Захын хороололд байршилтай эд хөрөнгө болон туслах талбайг /сул чөлөөтэй подвал, вестибюль/ түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 10-40 хүртэл хувиар бууруулан тогтоож болно.
3.Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгчийн зардлаар засаж сэлбэн түрээслүүлэхэд 1.1-д заасан салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлээр тогтоосон түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хувиар бууруулан тогтоож болно.
4.Хүүхдийн боловсрол, оюуны чиглэлийн байгууллага, музей, уран зураг, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, сургууль доторх ажилчдын болон оюутан, сурагчдын цайны газрын түрээсийн төлбөрийн доод үнийг 40 хүртэл хувиар, спортын холбоо, биеийн тамирын заал эзэмшиж буй байгууллагуудын түрээсийн төлбөрийн доод үнийг 30 хүртэл хувиар, үйлдвэрлэлийн чиглэлийн түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хүртэл хувиар, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байгаа үед 100 хүртэл хувиар бууруулан тооцож болно.
5.Хэтийн бодлогод нийцсэн ажлын байр бий болгосон тохиолдолд түрээсийн төлбөрөөс чөлөөлнө.
6.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг салбарын онцлогоос шалтгаалан өөрчлөх шаардлага гарвал аймгийн ОНӨГ-ын саналыг авч шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A