- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, CЭРГЭЭН АШИГЛАХ УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 9/8 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, CЭРГЭЭН АШИГЛАХ УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, удирдлага болгон мөрдүүлэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугч иргэн бүр дагаж мөрдөнө.
1.3.Журмыг сумдын Засаг дарга, Даланзадгад хотын Захирагчийн ажлын алба шууд хариуцан зохион байгуулж хэрэгжүүлнэ.
1.4.Журмаар зохицуулагдаагүй харилцааг “Хог хаягдлын тухай” хуулийг удирдлага болгон зохицуулна. Хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд журамд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна.
ХОЁР. БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.1.Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий этгээд үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлана.
2.1.1.Хог хаягдал үүсгэхгүй байх
2.1.2.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх, эрэлхийлэх
2.1.3.Шинэ санаа, санаачлага гаргах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
2.1.4.Байгаль орчинд ээлтэй сэтгэлгээгээр хийж хэрэгжүүлэх
2.2.Ерөнхий шаардлага
2.2.1.Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах үйл ажиллагааг зохих шатны Засаг даргатай гэрээ байгуулж бүртгүүлсэн эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэнэ.
2.2.2.Сумын Засаг даргатай гэрээ байгуулсан эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам энэ чиглэлээр батлагдан гарсан Монгол Улсын стандартыг мөрдөн ажиллана.
2.2.3.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх.
2.2.4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохих мэдлэгтэй, зааварчилга авсан байна.
2.2.5.Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй байх.
2.2.6.Харилцааны соёлд суралцсан, байгаль хамгаалах, хог хаягдлын талаар нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажиллах хүчин байна.
2.2.7.Стандартын шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглана.
2.2.8.Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн энгийн хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах ба аюултай хог хаягдал энэ тавигдах шаардлагад хамаарахгүй.
2.2.9.Эрх бүхий этгээд нь үйл ажиллагааны тайлан, мэдээг тоо, хэмжээ, нэр төрөл тус бүрээр гаргаж cap бүрийн 25-ны дотор тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байна.
ГУРАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАН ЯЛГАХ
3.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх
3.1.1.Cap бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт нийтийн эзэмшлийн гудамж, хуваарьт талбайн болон аж ахуйн нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр талбайн хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэж байх.
3.1.2.Cap бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагт айл өрх бүр хашаа, байрны дотор, орц, гадна орчноо цэвэрлэж, хогоо ачуулж гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулан засварлаж байх.
3.2.Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах
3.2.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үүсгэж буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь болон үйл ажиллагааны явцад “дахин ашиглах, үнс, бусад” гэсэн төрлөөр ангилж эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгнө.
3.2.2.Гэр хорооллын хог хаягдал ангилан хаях сав нь “дахин ашиглах, үнс, бусад хог”, албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн орон сууцны хог хаягдал ангилан хаях сав нь “дахин ашиглах, цаас, бусад хог” гэсэн хэсгээс бүрдэнэ.
а/.Дахин ашиглах боломжтой хог хаягдлд дараах хог хаягдал хамаарна:
• Цаас /хэт бохирдоогүй сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас, төрөл бүрийн боодлын цаас, картон цаас, сүү, жүүсний тетрапак савалгаа/
• Хуванцар /төрөл бүрийн ус, ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, угаалга, цэвэрлэгээний нунтаг, шингэний хуванцар сав, авто машины тос, тослогооны шингэний хуванцар сав/
• 0.025 мм-ээс дээш зузаантай гялгар уут, баглаа боодол
• Хөнгөн цагаан, төмөр, металл, зэс, гууль тэдгээрээр хийсэн зүйл
• Шил /хүнсний болон бүх төрлийн шилэн сав, эдлэл/
• Лааз
• Мод, модон эдлэлийн хаягдал
• Хувцас, даавуун эдлэл, савхи, резин
б/.Үндсэнд дараах хаягдал хамаарна:
Айл өрхийн ердийн зуух, пийшингийн
Халаалтын болон нам даралтын зуухны
Цахилгаан болон дулааны станцын зуухны
в/. “Бусад хог хаягдал” гэж аливаа хогоос дахин ашиглах боломжтой хог хаягдлыг зайлуулахад үлдсэн ахуйн хог хаягдлын хэсгийг хэлнэ. Бусад хог хаягдалд аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, цахилгаан барааны хаягдал, эмнэлгийн хог хаягдал орохгүй болно.
“Бусад хог хаягдал”-д дараах хог хаягдлыг оруулна. Үүнд:
-Нүүрс, модны үнс
-Түргэн муудах хоол, хүнсний хаягдал
-Ариун цэврийн хэрэглэлийн хаягдал
-Дахин ашиглагдах
3.3.Энгийн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав дараах шаардлагыг хангасан байна.
а.Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилах, ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий байж болно.
б.Айл гэрт 5-10, хашаанд 80-120, байгууллагын дотор 10-40, гадна 80- 150 литрийн багтаамжтай байна.
в.Цоорч гэмтээгүй, салхиар тархахгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар
г.Тагтай, хуванцар, металл материалаар хийгдсэн
ДӨРӨВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ
4.1.Энгийн хог хаягдлыг цуглуулах
4.1.1.Хог хаягдал цуглуулах зориулалт бүхий сав нь тээвэрлэх зориулалт бүхий уяа, дэгээтэй, хог хаягдал ачих тээврийн хэрэгсэлд зориулагдсан байна.
4.1.2.Хог хаягдал цуглуулах зориулалт бүхий сав, төхөөрөмжийн хог хаягдал хадгалах, цуглуулах багтаамж нь 3 хоногоос ихгүй байна.
4.1.3.Хог хаягдлыг цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулна.
4.1.4.Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулахдаа цэг байгуулах болон явуулын машинт үйлчилгээ ажиллуулж цуглуулна. /үйлчилгээний газрууд, нийтийн орон сууц, хогийн цэг/
4.1.5.Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт байгуулна.
4.1.6.Салхин доод талд, гэр байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метрт байрлуулсан байна.
4.1.7.Хогийн сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтаршуулсан, цементэлсэн зориулалтын хавтан дэвсгэр дэвссэн байна.
4.1.8.Тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зай талбайтай байна.
4.2.Энгийн хог хаягдлыг тээвэрлэх
4.2.1.Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь зориулалтын битүүмжлэлтэй, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хог хаягдал хийсэхгүй, асгахгүй байх нөхцөлийг хангасан байна.
4.2.2.Тээвэрлэх хог хаягдлын төрөл, ангиллыг заасан тэмдэг тэмдэглэгээтэй
байх.
4.2.3.Хотын өнгө үзэмжид нийцсэн цэвэрхэн, зориулалтын байх.
4.2.4.Дуудлагаар хог хаягдал тээвэрлэж болох ба энэ талаар журмын2.2.1 дэх заалтад заасан гэрээнд тодорхой тусгана.
4.2.5.Батлагдсан маршрут, хуваарийн дагуу тээвэрлэнэ.
4.2.6.Хог хаягдлыг тээвэрлэх график, маршрутыг жил, улирал, сараар гаргаж хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулснаас хойш 5 хоногт багтаан сумын Засаг даргаар батлуулна.
TAB. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ
5.1.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах
5.1.1.Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч нь түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан цуглуулж болно.
5.1.2.Хог хаягдлыг дахин боловсруулах арга, технологи нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн, хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник, технологи байна.
5.1.3.Дахин боловсруулах үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, ургамал, амьтанд аюулгүй, хүний хэрэгцээ, шаардлагыг хангасан байна.
5.2.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах
5.2.1.Хог хаягдлыг дараах байдлаар ашигласныг сэргээн ашиглах гэнэ.
а.Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэх.
б.Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, зөвшөөрсөн арга технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, халдваргүйжүүлэх, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны хэлбэрт оруулах.
в.Хог хаягдал сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ашигласан бүтээгдэхүүн нь хүн, мал, амьтан, ургамалд хор хөнөөлгүй байна.
г.Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж сэргээн ашиглаж болно.
ЗУРГАА. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ
6.1.Эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь сэргээн ашиглах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологиор устгаж булшилна.
6.2.Энгийн хог хаягдлыг устгах
6.2.1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.
а.Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах.
б.Биологийн аргаар байгальд ээлтэй нөхцөлөөр боловсруулж устгах.
в.Зориулалтын байгууламжид хог хаягдлыг шатаах.
г.Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгальд хоргүй болгож устгах.
6.3.Энгийн хог хаягдлыг булшлах
6.3.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булшлах.
6.3.2.Хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгдэнэ.
ДОЛОО. ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
7.1.Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг:
7.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох.
7.1.2.Журмыг хэрэгжүүлэхэд сумдын Засаг дарга болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллах
7.2.Сумын Засаг даргын хүлээх үүрэг:
7.2.1.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, сургалт зохион байгуулах.
7.2.2.Хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах булшлахад шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах.
7.2.3.Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх график, маршрутыг батлах, хяналт
тавих.
7.2.4.Анхан шатанд ахуйн хог хаягдлыг ангилан ялгасан, бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, олон нийтэд сурталчлах.
7.2.5.Хог хаягдлыг бууруулах, төвлөрсөн цэгийг тохижуулах, устгах, булшлах үйл ажиллагаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын техник хэрэгслийг ашиглаж болно.
7.2.6.Эрүүл мэнд, барилга, зам тээвэр, батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хог хаягдлаа тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан журмын дагуу тээвэрлэх, устгах, булшлахыг шаардах, хяналт тавих.
7.2.7.Аюултай хог хаягдлыг түр байршуулах газрыг байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тогтоож, түр хадгалах байр, түүнийг тээвэрлэх, зам, маршрут гарган батална.
7.2.8.Хог хаягдлын тайлан, мэдээг холбогдох иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас хугацаанд нь авч 6, 12 дугаар сарын 10-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэх
7.3.Багийн Засаг даргын хүлээх үүрэг:
7.3.1.Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах үйл ажиллагаанд хяналт тавих, иргэд аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг бууруулах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах.
7.3.2.Баг хороодод сайн дурын идэвхтэн ажиллуулах, хяналт тавих, дэмжин ажиллах
7.3.3.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлтийн график, хугацаа давтамжид хяналт тавьж хамтран ажиллах.
7.3.4.Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулахад гэр хороолол, СӨХ- тэй хамтран орон сууцны айл өрхийн иргэдийг татан оролцуулах.
7.3.5.Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үхсэн малын сэг зэмийн устгаж хяналт тавьж ажиллах.
7.3.6.Бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэн тусгай ажилтан томилон ажиллах хог хаягдлын хураамжаас санхүүжүүлэх.
7.4.Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
7.4.1.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад батлагдсан хуваарийн дагуу хүлээлгэн өгөх.
7.4.2.Барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гаргах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлж үйлчилгээний хөлсийг хариуцах, эдгээр үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж эсхүл ажилтантай байх
7.4.3.Эмнэлгийн болон барилгын хог хаягдлыг Барилга болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах
7.4.4.Стандартын шаардлага хангасан ангилан ялгах хогийн савтай байх, шаардлагатай цэгт ангилан ялгах хогийн сав байршуулах.
7.4.5.Мэдээ, тайлан гаргах, хог хаягдлын тооллого судалгаатай байх, төсөв хөрөнгө төлөвлөх, нийтийг хамарсан цэвэрлэгээнд оролцох.
7.5.Орон сууцны хорооллын айл өрхийн хүлээх үүрэг:
7.5.1.Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 3.2.2 дахь заалтад заасны дагуу ангилж, дахин боловсруулах хог хаягдлаа эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгөх.
7.5.2.Энгийн болон дахин боловсруулах хог хаягдлыг орц болон зориулалтын бус цэгт хаясан, айл өрхийг үнэн зөв баримттай мэдээлэх.
7.5.3.Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож нийтийн эзэмшлийн зам талбай болон орц, байрны ойр орчмыг цэвэрлэж байх.
7.6.Гэр хорооллын айл өрхийн хүлээх үүрэг:
7.6.1.Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 3.2.2 дахь заалтад заасны дагуу ангилж, зориулалтын тагтай саванд хадгалах, батлагдсан хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэн өгч, хамтран ажиллах.
7.6.2.Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хашааны дотор болон гадна хэсгийн ойр орчмын гудамж талбайг цэвэрлэх.
7.7.СӨХ-ийн хүлээх үүрэг:
7.7.1.Харьяалж буй орон сууцныхаа оршин суугчдад энгийн хог хаягдлыг ангилан ялгаж, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийн талаар мэдээллээр хангах.
7.7.2.Багийн Засаг дарга болон сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнтэй хамтран оршин суугчдад сургалт, сурталчилгаа явуулах, нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулах.
7.7.3.Оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж орц, байрны орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийх хугацааг тодорхой гаргаж тогтмолжуулах.
7.8.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
7.8.1.Энэхүү журмын 2.2-т заасан ерөнхий шаардлагыг ханган ажиллах.
7.8.2.Иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэж, шуурхай байдлыг ханган
ажиллах.
7.8.3.Зориулалтын бус газарт хог хаясан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, зөрчил гомдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үнэн зөв мэдээлэх, зөрчлийг арилгахад хамтран ажиллах.
НАЙМ. ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ:
8.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаанд дараах этгээд хяналт тавина.
8.1.1.Сум, багийн Засагдарга
8.1.2.Эрх бүхий Улсын байцаагч, албан тушаалтан
8.2.Хариуцлага хүлээлгэх:
8.2.1.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын байцаагч, Цагдаа, сум, багийн Засаг дарга нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
EC. УРАМШУУЛАЛ
9.1.Хог хаягдлыг анхан шатанд ангилан, ялгаж хэвшсэн, хог хаягдлыг дахин ашиглах шинэ санал санаачилгыг гаргасан, мөн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахад бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, олон нийтэд сурталчилан, бүх талаар дэмжиж ажиллана.
9.2.Дээрх дэмжпэг, урамшууллын арга хэмжээг тухайн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.
9.3.Урамшууллын механизмыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2015 оны 263 дугаар тогтоол /Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам/-ыг мөрдлөг болгоно.
Текст томруулах
A
A
A