- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны
494 дүгээр тогтоолын хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү аргачлалын зорилго нь Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид Хороо гэх)-ны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг бүрдүүлж буй эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг зүй зохистой тогтооход оршино.
1.2.Хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.18 дахь заалтыг үндэслэн эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно.
1.3.Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлсний нийт хэмжээ нь Хорооны тухайн жилийн батлагдсан үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг хангахуйц байна.
1.4.Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлс нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс бүрдэнэ.
1.5.Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл, хүчин чадал, үйл ажиллагаа эрхлэх хугацаа, үйлчлэх хүрээний нэмэгдсэн хэмжээ үйл ажиллагааны орлого зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулан тогтооно. Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан.
1.6.Хороо нь Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээ байгуулна.Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Хоёр.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлс
2.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг эрхлэх үйл ажиллагааны төрөл, тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамааруулан дараах томьёоны дагуу тооцох ба уг зохицуулалтын үйлчилгээний хөлсний доод хэмжээ буюу суурь хөлс нь 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг байна.
2.1.1.Цахилгаан үйлдвэрлэх:
Тцү = (С+(Ч-5) х Тхч ) х Kt
Тцү - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (суурилагдсан хүчин чадлын хэмжээ 5 МВт-аас дээш бол)
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Ч - Суурилагдсан хүчин чадал; МВт;
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.2.Дулаан үйлдвэрлэх:
Тдү = (С+(Ч:0.86-5) х Тхч ) х Kt
Тдү - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (суурилагдсан хүчин чадлын хэмжээ 4.3 Гкал/ц-аас дээш бол)
C- Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Ч - Суурилагдсан хүчин чадал; Гкал/ц;
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.3.Цахилгаан дамжуулах:
Тцд = (С+(Ч-10) х Тхч ) х Kt
Тцд- Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (суурилагдсан хүчин чадлын хэмжээ 10 МВА -аас дээш бол)
C-Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Ч-Суурилагдсан хүчин чадал; МВА;
Тхч - Нэг МВА чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.4.Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай, зохицуулалтгүй хангах, цахилгаан импортлох, цахилгаан экспортлох:
Т цт, цзх,ци,цэ = (С+(Эц :8760-1.1416 х Тхч)х Kt
Тцт,цзх,ци,цэ - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (эрчим хүчний хэмжээ 1 жилд 10.0 сая.кВтц-аас дээш бол)
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Эц - Тусгай зөвшөөрөл хүсэгчийн төлөвлөж буй борлуулах, импортлох, экспортлох цахилгааны хэмжээ; мян.кВт.ц;
Т - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.5.Дулаан түгээх:
Тдт = (С+(Ч-20):0.86 х Тхч) х Kt
Тдт - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (суурилагдсан хүчин чадлын хэмжээ 20 Гкал/ц-аас дээш бол)
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Ч - Суурилагдсан хүчин чадал; Гкал/ц;
Т - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.6.Дулаанаар зохицуулалттай, зохицуулалтгүй хангах:
Тдзх = (С+(Эд-20):0.86 х Тхч )х Kt
Тдзх - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ; (тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас дээш бол)
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
Эд - Тусгай зөвшөөрөл хүсэгчийн төлөвлөж буй борлуулах дулааны тооцоот ачааллын хэмжээ; Гкал/ц; Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Т - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.7.Диспетчерийн зохицуулалт хийх:
Тдп=C x t
Тдп - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг
t – Тусгай зөвшөөрлийн хугацаа
2.1.8.Хийгээр хангах:
Тхх – Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
C - 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг: Q_H^P - Хийн дулаан гаргах чадвар, ккал/м3; Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан.
V - Тусгай зөвшөөрөл хүсэгчийн хангахаар төлөвлөж буй хийн хэмжээ; м3;
p - Шингэрүүлсэн хийн нягт; кг/м3;
ТЧХ - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.9.Эрчим хүчний барилга, байгууламж барих:
Ттз =С + Ч х Тч х х Kt
Ттз - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
С - Суурь хөлс; 25,000.0 мянган төгрөг;
Ч - Эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал; МВт;
ТЧХ - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.10.Эрчим хүчний эх үүсвэр /үүсгүүр/-ийн хүчин чадлыг өөрчлөх, Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах:
Ттз = Ч х Тчх х Kt
Ттз - Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
Ч - Хүчин чадлын өөрчлөгдөх хэмжээ; МВт; Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах бол эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал; МВт;
ТЧХ - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг;
Kt - Тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаарсан коэффициент;
2.1.11.Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх шугам, дэд станц, дулаан дамжуулах төв барих:
№ |
Эрчим хүчний барилга байгууламжийн төрөл |
Хүчин чадал |
Хөлсний хэмжээ /мян.төг/ |
1 |
Цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станц барих |
35 кВ ба түүнээс доош |
3,000.0 |
110 кВ |
7,000.0 |
||
220 кВ |
10,000.0 |
||
330 кВ ба түүнээс дээш |
15,000.0 |
||
2 |
Дулаан дамжуулах, түгээх шугам, дэд станц барих |
16кгх/см2, 350-500ф |
1,000.0 |
16кгх/см2, 500-700ф |
3,000.0 |
||
16кгх/см2, 700-1200ф |
5,000.0 |
2.2.Энэ аргачлалын 2.1.1-2.1.9-д заасан томьёоны К коэффициентийг дараах томьёогоор тооцно.
К=1+(0.1 х тусгай зөвшөөрлийн хугацаа; жил)
2.3.Эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас бусад цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, түгээх, цахилгаан дамжуулах, түгээх, цахилгаанаар зохицуулалттай, зохицуулалтгүй хангах, цахилгаан импортлох, цахилгаан экспортлох, дулаанаар зохицуулалттай, зохицуулалтгүй хангах, диспетчерийн зохицуулалт хийх, хийгээр хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах бол энэ аргачлалын 2.1.1-2.1.7-д заасан томьёоны дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тооцно.
2.6.Тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамж болон зохицуулалтын үйлчилгээний хөлсний тухай холбогдох хууль, аргачлалын заалтыг сонирхогч хуулийн этгээдэд урьдчилж танилцуулна.
Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэхэд: Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Тнд = С+Чнд:0.86 х ТхчЭнэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Тнд - Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг;Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Чнд - Үйлчлэх хүрээнд нэмэгдсэн дулааны тооцоот ачааллын хэмжээ; Гкал/ц;
Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг; Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
2.7.Тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарвал гарсан өдөр хариуцсан мэргэжилтнүүд хавсралт №1-д заасан маягтын дагуу мэдээллийг гаргаж, нэгжийн даргаар хянуулан Захиргаа, удирдлагын газарт өгнө. Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэхэд: Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан.
Тнц = С+Чнц х Тхч Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Тнц - Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
C - Суурь хөлс; 250.0 /Хоёр зуун тавин/ мянган төгрөг; Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Чнц - Үйлчлэх хүрээнд нэмэгдсэн хүчин чадлын хэмжээ; МВт; Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Тхч - Нэг МВт чадлын хөлс; 30.0 /Гучин/ мянган төгрөг; Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
2.8.Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш ажлын 7 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээг байгуулах ажлыг Хуулийн асуудал хариуцсан нэгж хариуцан зохион байгуулна. Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
2.9.Хорооны нягтлан бодогч нь тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг аргачлалын дагуу тооцон, Хорооны тогтоолоор баталгаажуулж тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэхэмжилнэ.Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Гурав.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тооцон авна.
3.2.Цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох, эрчим хүчээр зохицуулалттай болон зохицуулалтгүй хангах, хийгээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс:
Тзү1 = Оүа1 х К1
Тзү1 - Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
Оүа1 - Энэ аргачлалын 3.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны орлого буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ;
К1 - Зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох коэффициент; Хорооны тухайн жилийн батлагдсан үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн дүнгээс тухайн оны тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтын үйлчилгээний хөлсний тооцоолсон хэмжээг хассан дүнг, энэ аргачлалын 3.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тухайн оны орлого буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээний нийлбэр дүнд хувааж гаргана; Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.3.Дулаан үйлдвэрлэх (дангаар) тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс:
Тзү2 = Оүа2 х К2
Тзү2 - Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;
Оүа2 – Энэ аргачлалын 3.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны орлого буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ;
К2 - Зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох коэффициент; Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн үйл ажиллагаатай холбогдон Хорооноос санхүүжүүлэх зардлын төсвийн дүнг 3.3-т заасан (Дулаан үйлдвэрлэх) тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны орлого буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээний нийлбэр дүнд хуваана;
3.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тооцох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны орлого буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хавсралт №2-т заасны дагуу үнэ тарифын мэргэжилтнүүд гаргаж нэгжийн даргаар, хянуулан, Хорооны нягтлан бодогчид өгнө. Энэ хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
3.5.Тухайн жилийн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын төсвийг санхүүжүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг 3.2, 3.3-т заасны дагуу тооцон, Хорооны тогтоолоор баталгаажуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нэхэмжилнэ.
3.6.Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд хэрэглэгчдийг буюу үйлчлэх хүрээг нь шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн үлдсэн хугацааны тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө. Энэ хэсгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 342 дүгээр тогтоолоор нэмсэн.
Текст томруулах
A
A
A