- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГИЙН МЭРГЭШСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУРААР ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/554 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭШСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ШИНЖЛЭХ
ШАЛГУУРААР ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
Нэг.Үнэлгээний зорилго
Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, магадлан шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэглэнэ.
Хоёр. Үнэлгээний зарчим, хамрах хүрээ
2.1.Магадлан шинжилгээ, үнэлгээнд дараах зарчмыг баримтлана:
2.1.1. шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх;
2.1.2. нээлттэй, ил тод байх;
2.1.3. нотолгоонд тулгуурласан байх;
2.1.4. үр дүнд чиглэсэн байх;
2.1.5. мэдээлэл нь үнэн, зөв байх;
2.1.6.оролцогч, хэрэглэгч талуудын оролцоог хангасан байх;
2.1.7.багаар ажилласан байх;
2.2.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллага/төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, оношилгоо эмчилгээний болон хавсарсан клиник/-д магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр шинжээчийн баг үнэлгээ хийхэд болон магадлан итгэмжлэлд орох дээрх эрүүл мэндийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэл болон үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологийг үнэлэхэд энэхүү аргачлалыг ашиглана.
Гурав.Магадлан шинжлэх шалгуурын бүтэц, үнэлгээ хийх
3.1.Эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур нь дараах бүтэцтэй:
3.1.1. Магадлан итгэмжлэлд орох байгууллагад тавигдах үндсэн шаардлага
3.1.2.Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд /Бүлэг 1/
3.1.3.Байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
/Бүлэг 2/
3.1.4.Үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал,технологийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд /Бүлэг 3/
3.2. Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэх журам болон магадлан шинжлэх шалгуурын хүрээнд баталсан дараах үндсэн шаардлагыг хангасан байна.Үүнд:
3.2.1.Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заагдсан тусламж, үйлчилгээний төрөл бүрээр үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг;
3.2.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан ажлын байрны хаягандаа үйл ажиллагаа явуулдаг;
3.2.3.Стандартад заасан орон тоогоор эмнэлгийн мэргэжилтнийг хангасан,80-аас дээш хувь нь сүүлийн 1 жилийн дотор тогтвор суурьшилтай ажиллаж байгаа;
3.2.4.Эмнэлгийн мэргэжилтнүүд нь мэргэшсэн, жил бүр ур чадварыг дээшлүүлдэг тогтолцоо бүрдсэн;
3.2.5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан зориулалтын байртай, үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлсэн;
3.2.6. Жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх, улирлын үйл ажиллагаатай сувилал нь жилдээ 6 сараас доошгүй хугацаанд ажилладаг;
3.2.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанд хамт олны оролцоог хангаж ажилладаг;
3.2.8. Магадлан итгэмжлэлд орох асуудлыг хамт олноороо хэлэлцэж, хүлээн зөвшөөрсөн;
3.2.9. Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө авч, сургалтанд хамрагдсан;
3.2.10. Магадлан шинжлэх шалгуураар хийсэн өөрийн үнэлгээгээр шалгуур үзүүлэлтийг 100% хангасан;
3.2.11. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг
сайжруулах төлөвлөгөөг үрдүнтэй хэрэгжүүлж, ахиц өөрчлөлт гарсан;
3.2.12. Байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг баталсан, тогтмол хэмждэг, жил бүр ахиц өөрчлөлт гарсан;
3.2.13. Байгууллагын эрсдлийг үнэлж, сэргийлэх, бууруулах хариу арга хэмжээ тогтмол авдаг байх;
3.3. Шинжээчийн багийн эрүүл мэндийн байгууллагадээр очиж хийсэн үнэлгээгээр 3.2-т заасан үндсэн шаардлагыг хангаагүй бол магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийхгүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллагыг шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнэнэ.
3.4.Шалгуур үзүүлэлтийн бүлэг тус бүр дараах дэд бүлгүүдтэй.
Бүлэг |
Дэд бүлэг |
Шалгуур үзүүлэлтийн хамаарал |
Бүлэг 1. Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
|
1. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах |
Бүх эрүүл мэндийн байгууллагыг үнэлнэ. |
2.Тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал |
||
3. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах |
||
4.Үзлэг, оношилгоо, эмчилгээ
|
||
5.Халдварын сэргийлэлт, хяналт
|
||
6. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ |
||
Бүлэг 2. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуурүзүүлэлтүүд
|
1. Эрүүл мэндийн байгууллагын засаглал, удирдлага, манлайлал |
Бүх эрүүл мэндийн байгууллагыг үнэлнэ.
|
2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага |
||
3.Хүний нөөцийн хөгжил
|
||
4. Мэдээллийн удирдлага, аюулгүй байдал |
||
5.Тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй ажиллагаа, засвар, техникийн үйлчилгээ |
||
6.Барилга, инженерийн байгууламжийн аюулгүй ажиллагаа |
||
Бүлэг 3 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
|
Амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээ |
Бүх эрүүл мэндийн байгууллагыг үнэлнэ.
|
Сувилахуйн тусламж, үйлчилгээ |
||
Эмийн менежмент ба зохистой хэрэглээ |
||
Лабораторийн тусламж, үйлчилгээ |
||
Эмчилгээний хоол
|
||
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ |
||
Мэдээгүйжүүлэг, мэс заслын тусламж, үйлчилгээ |
Тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагааны чиглэлд заасан тусламж, үйлчилгээний төрлөөр сонгож үнэлнэ.
|
|
Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээ |
||
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ |
||
Дотрын тусламж, үйлчилгээ |
||
Мэдрэлийн тусламж, үйлчилгээ |
||
Хүүхдийн тусламж, үйлчилгээ |
||
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ |
||
Хавдрын тусламж, үйлчилгээ |
||
Арьс ба арьсан доорх эслэгийн өвчний тусламж, үйлчилгээ |
||
Халдварт өвчний тусламж, үйлчилгээ |
||
Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ |
||
Нүдний тусламж, үйлчилгээ |
||
Нүүр амны тусламж, үйлчилгээ |
||
Чих хамар, хоолойн тусламж, үйлчилгээ |
||
Дүрс оношилгоо |
||
Сэргээн засах тусламж, үйлчилгээ |
||
Цус сэлбэлт судлалын тусламж, үйлчилгээ |
3.3. Дэд бүлэг бүр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, түүнийг хэмжих үзүүлэлт гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.
3.3.1.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага нь тухайн эрүүл мэндийн байгууллага зайлшгүй хэрэгжүүлсэн байх ёстой үндсэн үйл ажиллагаа юм.
3.3.2. Шалгуур үзүүлэлт нь тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлно.
3.3.3.Хэмжих үзүүлэлт нь тухайн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан эсэхийг нотлох, оноо өгөх үндэслэл болох баримтыг хэлнэ.
3.4.Шалгуур үзүүлэлт бүрийг 5, 4, 3, 2, 0 гэсэн оноогоор дүгнэнэ.
5 оноо – тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийг 100 хувь хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалтыг /тушаал, дүрэм, журамтай/бүрэнхийсэн, хэрэгждэг, тухайн үйл ажиллагаа хэвшсэн, тогтмол үнэлж дүгнэдэг, бодит үр дүн гарсан бол;
4 оноо– тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 90-ээс дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалтыг /тушаал, дүрэм, журамтай/хийсэн,хэрэгждэг, тухайн үйл ажиллагаа хэвшээгүй, заримдаа үнэлж дүгнэдэг, үр дүн тогтвортой биш бол;
3 оноо– тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 80-аас дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалт /тушаал, дүрэм, журамтай/хийгдсэн боловч хэрэгждэггүй, үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй, үр дүн гарч эхэлж байгаа бол;
2 оноо- тухайн шалгуур үзүүлэлтийг хэмжих үзүүлэлтийн 70-аас дээш хувийг хангасан буюу үйл ажиллагааны зохицуулалт /тушаал, дүрэм, журам/шаардлага хангахгүй, үйл ажиллагаа эхлэл төдий, үр дүнгүй бол;
0 оноо -огт хийгдээгүй;
3.5.Хувиар илэрхийлэгдэх шалгуур үзүүлэлтийг үнэлэхдээ 100% хангасан бол 5 оноо, 99- 90%-д 4 оноо, 89-80%-д 3 оноо, 79-70%-д 2 оноо, 69 ба түүнээс доош хувьд 0 оноог тус тус өгнө.
3.6.Шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор тухайн дэд бүлгийн, дэд бүлэг бүрийн нийлбэр оноогоор бүлгийн, бүлэг бүрийн онооны нийлбэрээр онооны нийт дүн гарна.
3.7. Нийт авсан онооны нийлбэрийг авбал зохих оноонд харгалзуулан тухайн онооны эзлэх хувийг тооцон нэгдсэн дүнг гаргана. Эрүүл мэндийн байгууллагын магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг хангасан хувийг үндэслэн магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмаар зохицуулна.
3.8. Эрүүл мэндийн байгууллага нь магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр өөрийн үйл ажиллагаа болон үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологит үнэлгээ хийхдээ байгууллагын ажилтнуудын бүх түвшний төлөөллийг оролцуулан багаар ажиллана.
3.9. Шинжээчийн баг нь эрүүл мэндийн байгууллагад үнэлгээ хийхдээ тасаг, нэгж бүрээр тойрон үзлэг хийх, баримт бичигтэй танилцах, мэдээлэл солилцох, эмнэлгийн мэргэжилтний гардан үйлдэл хийх явцад ажиглалт хийх, удирдах болон эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх зэрэг аргуудыг ашиглана.
Дөрөв.Үнэлгээний үр дүнг тооцох
4.1. Шинжээчийн багийн эрүүл мэндийн байгууллагад хийсэн магадлан итгэмжлэлийн үнэлгээний тайлан, дүгнэлт бичих, үнэлгээний үр дүнг шийдвэрлэх асуудал нь “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам” болон магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой бусад журмуудаар зохицуулагдана.
-----оОо---
Текст томруулах
A
A
A