- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ- /МБЕ-ийн 2020 оны А-340 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А/295 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монголбанкнаас мөнгөний бодлого болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор банкны заавал байлгах нөөцийг хуульд заасны дагуу тогтоох, тооцох, хангалтад хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр.Заавал байлгах нөөцийг тогтоох
2.1.Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан банкин дахь харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монголбанкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнг банкны заавал байлгах нөөцийн эх үүсвэрт тооцно.
2.2.Заавал байлгах нөөцийн шаардлага нь банкны хангалтын хугацааны дунджаар төвлөрүүлэх бэлэн нөөцийн доод хэмжээ байна.
2.3.Заавал байлгах нөөцийн хангалтын хугацаа нь долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн хуанлийн өдөр бүрийг хамарч, 2 дахь долоо хоногийн Мягмар гарагийн дүнг оруулснаар дуусгавар болно.
2.4.Банкны заавал байлгах нөөцийн шаардлагыг тухайн банкны заавал байлгах нөөцийн суурийн тайлант хугацааны дундаж үлдэгдлийг заавал байлгах нөөцийн хувь хэмжээгээр үржүүлэн хангалтын хугацаанд мөрдүүлэхээр Монголбанкнаас тогтооно.
2.5.Заавал байлгах нөөцийн суурийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу тухайн банкны тайлан тэнцэлд байршсан бусдаас татан төвлөрүүлсэн төгрөгийн болон гадаад валютын эх үүсвэрийн (төгрөгийн илэрхийллээр) тайлант хугацааны үлдэгдлээс заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй болон заавал байлгах нөөц тооцоход хасч тооцох эх үүсвэрийг тус тус хасч тооцно.
2.6.Гадаад валютын эх үүсвэрийг төгрөгөөр илэрхийлэхдээ тухайн өдөр мөрдөж буй Монголбанкнаас зарласан албан ханшийг ашиглана.
2.6.1.Төгрөгийн заавал байлгах нөөцийн суурийг дараах томьёогоор тооцно:
T4=T1-T2-T3
T1- Банкны тайлан тэнцэлд байршсан бусдаас татан төвлөрүүлсэн төгрөгийн эх үүсвэрийн үлдэгдэл
T2- Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй төгрөгийн эх үүсвэр
T3- Заавал байлгах нөөц тооцоход хасч тооцох төгрөгийн эх үүсвэр
T4- Төгрөгийн заавал байлгах нөөцийн суурь
2.6.2.Гадаад валютын заавал байлгах нөөцийн суурийг дараах томьёогоор тооцно:
B4 = B1 - B2 - B3
B1- Банкны тайлан тэнцэлд байршсан бусдаас татан төвлөрүүлсэн гадаад валютын эх үүсвэрийн үлдэгдэл
B2- Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй гадаад валютын эх үүсвэр
B3- Заавал байлгах нөөц тооцоход хасч тооцох гадаад валютын эх үүсвэр
B4 - Гадаад валютын заавал байлгах нөөцийн суурь
2.7.Дотоодын банк хоорондын захаас татсан болон Монголбанкнаас авсан банкны эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцоход хамааруулахгүй.
2.8.Монголбанк мөнгөний болон макро зохистой бодлогын зорилгоор тодорхой хугацаанд зарим төрлийн эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцоход хасч тооцож болно. Заавал байлгах нөөц тооцоход хасч тооцох эх үүсвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
2.9.Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг Мөнгөний бодлогын хороо тогтооно. Монголбанк бодлогын арга хэмжээний хүрээнд заавал байлгах нөөцийн хувь хэмжээг банкны эх үүсвэрийн хугацаа болон төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.
2.10.Монголбанк заавал байлгах нөөцийн хувь хэмжээг банкны эх үүсвэрийн төрлөөр ялгаатай тогтоосон тохиолдолд тэдгээр эх үүсвэрийг тайлагнах загварыг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар нэмж тусгана.
2.11.Заавал байлгах нөөцийн мэдээгээр банкнаас заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрийн дүнг тайлант хугацааны өдөр бүрийн үлдэгдлээр энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу харуулна.
2.12.Банк заавал байлгах нөөцийн мэдээг энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргаж, тайлант хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Банкны тайлан бүртгэлийн системээр болон зохих албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хэлбэрээр Монголбанкинд ирүүлнэ.
2.13.Тайлант хугацаа нь заавал байлгах нөөц тооцох суурьт хамаарах эх үүсвэрийн үлдэгдлийн мэдээллийг хамруулах 2 долоо хоног байх бөгөөд долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн хуанлийн өдөр бүрийг хамарч, 2 дахь долоо хоногийн Мягмар гарагийн дүнг оруулснаар дуусгавар болно.
2.14.Банкнаас ирүүлсэн тайлант хугацааны заавал байлгах нөөцийн мэдээнд үндэслэн нэг удаагийн хангалтын хугацааг алгасч, дараагийн хангалтын хугацаанд мөрдөх Заавал байлгах нөөцийн хэмжээг тогтооно.
2.15.Монголбанк нь энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан аргачлалын дагуу банкны төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тооцож, хангалтын хугацаа эхлэхээс ажлын 3 өдөрт багтаан банкинд мэдэгдэнэ.
Гурав.Банкны заавал байлгах нөөцийн хангалт
3.1.Банк нь заавал байлгах нөөцийн хангалтын хугацаанд Монголбанкнаас тогтоосон заавал байлгах нөөцийн шаардлагыг өдрөөр болон дунджаар нэгэн зэрэг хангах үүрэгтэй.
3.2.Банк Монголбанкнаас тогтоосон заавал байлгах нөөцийн шаардлагыг хангалтын хугацаанд бэлэн нөөц буюу тухайн банкны Монголбанкин дахь төгрөгийн болон валютын харилцах дансны өдрийн эцэс дэх үлдэгдлээр хангана.
3.3.Банк хангалтын хугацааны турш өдөр бүр хамгийн багадаа заавал байлгах нөөцийн шаардлагын өдрөөр хангах хувь хэмжээнд харгалзах бэлэн нөөцийг Монголбанкны харилцах дансандаа төвлөрүүлснээр өдрийн шаардлагыг хангасанд тооцно. Өдрийн шаардлагыг хангах хувь хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.
3.4.Хангалтын хугацаанд банкны төвлөрүүлсэн бэлэн нөөцийн дундаж дүн нь заавал байлгах нөөцийн тогтоосон хэмжээг бүрэн хангаснаар заавал байлгах нөөцийн шаардлагыг дунджаар хангасанд тооцно.
3.5.Банк төгрөгийн заавал байлгах нөөцийн шаардлагыг Монголбанкин дахь төгрөгийн харилцах дансны үлдэгдлээр, гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагыг Монголбанкин дахь гадаад валютын харилцах дансны үлдэгдлээр тус тус хангана.
3.6.Монголбанк бодлогын зорилгоор төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагыг дараах хэлбэрээр тус тус хангуулж болно:
3.6.1.Валютын заавал байлгах нөөцийг төгрөгийн бэлэн нөөцөөр, эсхүл төгрөгийн заавал байлгах нөөцийг валютын бэлэн нөөцөөр;
3.6.2.Төгрөгийн заавал байлгах нөөцөө хангаж, илүү гарсан хэмжээгээр валютын заавал байлгах нөөцийг, эсхүл валютын заавал байлгах нөөцөө хангаж, илүү гарсан хэмжээгээр төгрөгийн заавал байлгах нөөцийг тус тус хангаж болно.
3.7.Заавал байлгах нөөцийг энэ журмын 3.6-д заасан хэлбэрээр хангуулах эсэхийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар шийдвэрлэнэ.
Дөрөв.Банкны заавал байлгах нөөцийн хангалтад хяналт тавих
4.1.Монголбанк заавал байлгах нөөцийн шаардлагын биелэлтэд банк тус бүрээр хяналт тавина.
4.2.Банкны заавал байлгах нөөцийг хангасан хэсэгт Монголбанкнаас урамшууллын хүү төлж болно. Заавал байлгах нөөцийн урамшууллын хүүгийн хувь хэмжээ болон урамшуулал тооцох суурийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
4.3.Энэ журмын 4.2-т заасан урамшууллын хүүг дараах томьёогоор тооцно: /Энэ хэсгийг МБЕ-ийн 2020 оны А-340 дүгээр тогтоолоор өөрчилсөн/
УХ - Заавал байлгах нөөцийн шаардлагыг хангасан банканд олгох урамшууллын хэмжээ
УТС - Урамшууллын хүү тооцох суурь
rr - Заавал байлгах нөөцийн урамшууллын жилийн хүүний хувь хэмжээ[1]
УХХ- Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээ”
[1] Хангалтын хугацаанд урамшууллын хүү өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн шинээр тогтоосон хүүг мөрдөнө.
4.31 Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээг дараах томъёогоор тооцно: /Энэ хэсгийг МБЕ-ийн 2020 оны А-340 дүгээр тогтоолоор нэмсэн/
ГВХадri |
- |
Тухайн хангалтын хугацааны эхний өдрийн байдлаарх Монголбанкны статистикийн бюллетеньд хамгийн сүүлд мэдээлсэн гадаад валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүнээс “r”-с дээш нэгж хувиар өндөр хүү төлж буй гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
ГВХадxi |
- |
Хүү төлж буй гадаад валютын харилцахын үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
НГВХХi
|
-
|
Нийт гадаад валютын харилцах, хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/ |
4.32 Заавал байлгах нөөцийн урамшууллаас хорогдуулах хувийг тооцоход ашиглагдах параметр (“r”)-ийн утгыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.
4.33 Урамшууллаас хорогдуулах хувийг шаардлагатай тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоож болно.
4.4.Монголбанк заавал байлгах нөөцийн шаардлагыг өдрөөр, эсхүл дунджаар хангаагүй банкинд торгууль ногдуулна.
4.5.Торгууль ногдуулсан банкинд энэ журмын 4.2-т заасан урамшууллын хүү төлөхгүй.
4.6.Торгуулийн нийт хэмжээ нь өдрөөр болон дунджаар хангаагүйд ногдуулах торгуулийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
Өдрөөр хангаагүйд ногдуулах торгуулийн хэмжээг дараах томьёогоор тооцно:
Тө - Заавал байлгах нөөцийн хэмжээг өдрөөр хангаагүйд ногдуулах торгуулийн хэмжээ
n - Заавал байлгах нөөцийн өдрийн шаардлагыг хангах хувь хэмжээ
ЗБН- Хангалтын хугацаанд тогтоосон заавал байлгах нөөцийн хэмжээ
БНi - Заавал байлгах нөөцийн өдрийн шаардлагыг хангаагүй өдөрт харгалзах бэлэн нөөцийн хэмжээ
pr - Заавал байлгах нөөцийн торгуулийн хувь хэмжээ[2]
Дунджаар хангаагүйд ногдуулах торгуулийн хэмжээг дараах томьёогоор тооцно:
Тд -Заавал байлгах нөөцийн шаардлагыг дунджаар хангаагүйд ногдуулах торгуулийн хэмжээ
ЗБН - Хангалтын хугацаанд тогтоосон заавал байлгах нөөцийн хэмжээ
БНi - Хангалтын хугацааны өдөр бүрийн бэлэн нөөцийн хэмжээ
pr - Заавал байлгах нөөцийн торгуулийн хувь хэмжээ[3]
4.7.Төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагыг дутагдуулсанд ногдуулах торгуулийн хэмжээг банк тус бүрээр тооцож, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлан банкинд албан бичгээр мэдэгдэнэ.
4.8.Монголбанк ногдуулсан торгуулийг тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас төлүүлнэ.
4.9.Монголбанкны заавал байлгах нөөцийг хариуцсан газар нэгж заавал байлгах нөөцийн шаардлагыг 3 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн хангаагүй банкинд холбогдох арга хэмжээг авах саналыг хяналт шалгалт хариуцсан газар нэгжид хүргүүлнэ.
4.10.Заавал байлгах нөөцийн мэдээг үнэн зөв мэдээлж байгаа эсэхэд Монголбанк хяналт тавьж ажиллах бөгөөд алдаатай мэдээлэл ирүүлсэн банкинд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна.
4.11.Заавал байлгах нөөцийн мэдээг энэхүү журмын 2.12-т заасан хугацаанд багтаан ирүүлээгүй банкинд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна.
4.12.Монголбанкны заавал байлгах нөөц хариуцсан газар нэгж банкны заавал байлгах нөөцийн хангалтын талаарх мэдээллийг Монголбанкны удирдлагад тогтмол танилцуулна.
“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын
1-Б дүгээр хавсралт /Энэ хэсгийг МБЕ-ийн 2020 оны А-340 дүгээр тогтоолоор өөрчилсөн/
ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙН МЭДЭЭ
|
|
Тайлант хугацаа: |
сар/өдөр/он - сар/өдөр/он |
(банкны нэр) |
|
Валютын төрөл: |
ГАДААД ВАЛЮТ |
|
|
Гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээ: |
... хувь |
(Төгрөгөөр)
Д/д |
Гадаад валютын заавал байлгах нөөц тооцох эх үүсвэр |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
14 хоногийн дундаж |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
../../.. |
|||
В1 |
Заавал байлгах нөөц тооцох эх үүсвэр[1] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В11 |
Харилцах |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: Хүү төлж буй харилцах |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В12 |
Хадгаламж |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс: Монголбанкны статистикийн бюллетеньд хамгийн сүүлд мэдээлсэн банкуудын гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүнээс “r”-с дээш нэгж хувиар өндөр хүүтэй хадгаламж[2] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В13 |
Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В14 |
Бусад эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В2 |
Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В21 |
Монголбанкнаас олгосон эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В22 |
Банк хоорондын захаас татсан эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В3 |
Заавал байлгах нөөц тооцоход хасаж тооцох эх үүсвэр |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В31 |
3 жил болон түүнээс урт хугацаатай бонд болон зээл хэлбэрээр татсан гадаад валютын эх үүсвэр (Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-.... дугаар тушаал) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В32 |
Ноолуур боловсруулах, алт олборлоход олгосон хөнгөлөлттэй зээлийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэр (Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-.... дугаар тушаал) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В4 |
Гадаад валютын заавал байлгах нөөцийн суурь |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
В5 |
ГАДААД ВАЛЮТЫН ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ |
|
Заавал байлгах нөөцийн мэдээг үнэн зөв мэдээлсэн болохыг баталгаажуулж: |
|
/Тамга, тэмдэг/ |
|||||
Мэдээ гаргасан: |
|
|
|
|
|
|
|
|
/албан тушаал/ |
|
/гарын үсэг/ |
|
/овог, нэр/ |
|
|
Хянасан: |
|
|
|
|
|
|
|
|
/албан тушаал/ |
|
/гарын үсэг/ |
|
/овог, нэр/ |
|
[1] Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй болон хасаж тооцох эх үүсвэрийн дүнг оруулсан байна.
[2] Хангалтын хугацаанд Монголбанкнаас шинээр гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг зарласан тохиолдолд тухайн хангалтын хугацаа эхлэх өдөр ашигласан жигнэсэн дундаж хүүг тухайн хангалтын хугацааны туршид мөрдөнө.
[1] Хангалтын хугацаанд торгуулийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд хангалтын хугацааны эхэнд мөрдөгдөж байсан торгуулийн хувь хэмжээг дунджаар хангаагүйд ногдуулах торгуулийн тооцоололд ашиглана.
[1] Хангалтын хугацаанд торгуулийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн шинээр тогтоосон торгуулийн хувь хэмжээг өдрөөр хангаагүйд ногдуулах торгуулийн тооцоололд ашиглана.
[1] Хангалтын хугацаанд урамшууллын хүү өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн шинээр тогтоосон хүүг мөрдөнө.
Текст томруулах
A
A
A