A

A

A

Бүлэг: 1979

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/281 дүгээр тушаалын хавсралт

АЧААНЫ МАНИФЕСТ НӨХӨН БИЧИХ, ХЯНАХ, БҮРТГЭХ ЖУРАМ

1.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, ачааны манифестыг /цаашид “манифест” гэх/ нөхөн бичих, хянах, бүртгэх, дамжуулах, нэгдсэн сан үүсгэж, хяналт тавихад Гаалийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.

1.2.Хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/, бараа, тээврийн хэрэгслийн манифестыг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээврийн хэрэгсэл, чингэлэг тус бүрт  нөхөн бичиж, барааг тээвэрлэнэ.

1.3.Бүртгэл, манифестыг гаалийн автоматжуулсан систем дэх програмд нөхөн бичих бөгөөд гаалийн байгууллага хянах, баталгаажуулах, зөвшөөрөх үйлдлүүдийг гаалийн автоматжуулсан системд хийж, гаалийн байгууллага хооронд цахим хэлбэрээр илгээнэ.

1.4.Тээвэрлэгч манифестад бичигдсэн хүлээн авах гаалийн хяналтын бүсэд барааг хүргэнэ.

1.5.Бүртгэл, манифест нь хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах бичиг баримт болно.

1.6.Нэг манифестад бичигдсэн олон нэр төрлийн барааг салгаж тээвэрлэхгүй.

1.7.Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч хариуцна.

1.8. Дараах төрлийн бараанд манифест бичихгүй:

-цахилгаан эрчим хүч;

-зорчигч гаалийн бүрдүүлэлт хийлгэн биедээ авч яваа бараа;

-гаалийн баталгаат, чөлөөт бүс хооронд тээвэрлэх бараа.

1.9.Бараа хүлээн авагч, эсхүл илгээгч манифестыг хэвлүүлж авах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн байгууллага жагсаалтаар хэвлэж өгнө.

1.10.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны тээврийн хэрэгсэл солих тохиолдолд шилжүүлэн ачилт хийж, барааг хүлээн авсан тээвэрлэгч манифестыг нөхөн бичиж, гаалийн байгууллагад цахимаар илгээх бөгөөд хяналт тавьж буй гаалийн байгууллага баталгаажуулж, зөвшөөрсөнөөр өмнөх манифест хаагдана.

Хоёр.Тээврийн хэрэгслийн бүртгэл

Төмөр зам

 

Хүснэгтийн нэр

Тайлбар

1

Бүртгэлийн дугаар

Бүртгэлийн дугаар програмаас автоматаар олгогдоно.

2

Хил нэвтрэх төрөл /орох гарах/

Хил нэвтрэх төрлийг сонгоно.

3

Нотолгооны дугаар

Орох тохиолдолд Монголын тээврийн хэрэгсэл бол гарсан бүртгэлийн дугаар татна. Гарах тохиолдолд гадаад тээврийн хэрэгсэл бол орсон бүртгэлийн дугаар татна.

4

Галт тэрэгний төрөл /зорчигч, ачаа/

Галт тэрэгний төрөл

5

Зүтгүүрийн дугаар

Зүтгүүрийн дугаар бичнэ.

6

Хил нэвтэрсэн боомтын нэр

Хил нэвтэрсэн боомтын нэр автоматаар үүснэ

7

Огноо, цаг минут

Огноо, цаг минут автомататаар үүснэ.

8

Улсын код

Улсын кодыг бичнэ. Тухайлбал: MN

9

Вагон дугаар

Вагон дугаарыг бичнэ.

10

Чингэлэгтэй эсэх

Чингэлэгтэй эсэхийг сонгоно.

11

Ачаатай эсэх

Ачаатай эсэхийг сонгоно.

12

Барааны мэдээлэл

Барааны мэдээллийг бичнэ.

Авто

 

 

Хүснэгтийн нэр

Тайлбар

1

Бүртгэлийн дугаар

Бүртгэлийн дугаар програмаас автоматаар олгогдоно.

2

Тээврийн хэрэгсэл төрөл

Тээврийн хэрэгслийн төрлөөс сонгоно. Тухайлбал: Ачааны, суудлын

3

Зорилго

Зорилго хэсгээс сонгоно. Тухайлбал: Түр/ачаа, зорчигч тээвэрлэх/

4

Тээврийн хэрэгслийн дугаар

Тээврийн хэрэгслийн дугаар бичнэ. Тухайлбал: 1010УНА

5

Нотолгооны дугаар

Орох тохиолдолд Монголын тээврийн хэрэгсэл бол гарсан бүртгэлийн дугаар татна. Гарах тохиолдолд гадаад тээврийн хэрэгсэл бол орсон бүртгэлийн дугаар татна.

6

Ачаатай эсэх

Ачаатай эсэхийг сонгоно.

7

Чиргүүлийн мэдээлэл

Чиргүүлийн мэдээллийг сонгоно.

8

Дамжих хяналтын бүс

Дамжих хяналтын бүсийг сонгоно.

9

Хүрэх Хяналтын бүс

Хүрэх Хяналтын бүсийг сонгоно.

10

Зорчигчдын мэдээлэл

Зорчигчдын мэдээллийг бичнэ.

11

Жолоочийн овог, нэр

Жолоочийн овог, нэрийг бичнэ.

12

Нийт зорчигчийн тоо

Нийт зорчигчийн тоог бичнэ.

Агаар

 

 

Хүснэгтийн нэр

Тайлбар

1

Бүртгэлийн дугаар

Бүртгэлийн дугаар програмаас автоматаар олгогдоно.

2

Нотолгооны дугаар

Орох тохиолдолд Монголын тээврийн хэрэгсэл бол гарсан бүртгэлийн дугаар татна. Гарах тохиолдолд гадаад тээврийн хэрэгсэл бол орсон бүртгэлийн дугаар татна.

3

Улсын код

Улсын кодыг сонгоно.

4

Аялалын дугаар

Аялалын дугаар бичнэ. Тухайлбал: ОМ302

5

Хил нэвтрэх боомт

Хил нэвтрэх боомтын нэрийг сонгоно.

6

Нислэгийн төрөл

Нислэгийн төрлийг сонгоно. Тухайлбал: хуваарьт нислэг, захиалгат г.м

7

Зорилго

Зорилго хэсгээс сонгоно. Тухайлбал: хуваарийн дагуу тогтмол нислэг, батлан хамгаалах г.м

8

Аялалын багийн тоо

Аялалын багийн тоог бичнэ.

9

Зорчигчийн тоо

Зорчигчийн тоог бичнэ.

10

Ачааны тоо хэмжээ

Ачааны тоо хэмжээг бичнэ.

11

Ачааны жин

Ачааны жинг кг-аар бичнэ.


 Гурав.Манифест нөхөн бичих

Хүснэгт №

Хүснэгтийн нэр

Тайлбар

1

Тээврийн төрөл

[A] агаарын зам, [T] авто зам, [R] төмөр зам

2

Манифестын төрөл

[I] орох, [E] гарах, [T] транзит

3

Тээврийн баримтын дугаар

Тээврийн баримтын дугаарыг бичнэ. (Төмөр замын тээврийн баримт /наклад/, Агаар тээврийн баримт /Airway bill /, Автотээврийн хэрэгслийн /Ачаа тээврийн дагалдах хуудас/)

4

Тээвэрлэгч байгуулаггын код

Тээвэрлэгч байгууллагын код, нэрийг бичнэ. Тээвэрлэгчийн сангаас татна.

5

Тээвэрлэгч байгуулаггын нэр

6

Тээвэр зуучлагч байгууллагын код

Барааны тээвэрлэлтийг зуучилж байгаа байгууллагын албан ёсны код, нэрийг бичнэ.  Тээвэр зуучийн сангаас татна.

7

Тээвэр зуучлагч байгууллагын нэр

8

Тээврийн хэрэгслийн дугаар

Авто бол авто тээврийн хэрэгслийн дугаар, төмөр зам бол вагон дугаар, онгоц бол нислэгийн дугаар

9

Ачих газар

Ачилт хийсэн улс болон хотын код, Тухайлбал: Abakan (RUABA), Xingang (CNXGG)

10

Буулгах газар

Тухайн барааг хүлээн авах улс, газрын код Тухайлбал: Улаанбаатар (MNULN), Эрдэнэт (MNERT), Улаангом (MNULO) гэх мэт

11

Илгээх ГХБүс код

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад илгээх гаалийн хяналтын бүсийн нэр, код

12

Илгээх ГХБүс нэр

13

Хүлээн авах ГХБүс код

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авсан гаалийн хяналтын бүсийн нэр, код

14

Хүлээн авах ГХБүс нэр

15

Чингэлэг №

Чингэлгийн үсгэн тэмдэглэгээ болон тоон дугаарыг бүрэн бичнэ. Тухайлбал: ABCD123456-7,

16

Чингэлгийн төрөл

“төрөл” хэсэгт чингэлгийн даацын хэмжээг бичнэ. Тухайлбал: 3 тн, 5 тн, 10тн, 20 тн, 40 тн гэх мэт

17

Гаалийн лац, ломбоны дугаар

Тээврийн хэрэгсэлд тавигдсан лац, ломбоны дугаарыг бичнэ. Лац, ломбо сольсон тохиолдолд эхний болон шинээр тавигдсан лац, ломбоны дугаарыг хоёуланг нь бичнэ.

18

Бохир жин

Бохир жинг дүгнэж араб тоогоор бичнэ.

19

Дагалдах бичиг баримтууд

Дагалдах бичиг баримтын нэр, тоог бичнэ. Зургаагаас дээш бараатай тохиолдолд хавсралт бичиж, хавсралт хуудасны тоо болон барааны төрлийн тоог араб тоогоор бичнэ.

20

Нотолгооны дугаар

Өмнөх манифест болон тээврийн хэрэгслийн сангийн бүртгэл байгаа бол бичнэ.

21

Манифестын дугаар

Үндсэн манифестын дугаар програмаас олгогдоно. /Манифестын дугаарыг дараах байдлаар тайлж уншина. Жишээ нь: I0515000001A/

Кодын орон Утга

1 Хилээр нэвтрэх ялгааг илэрхийлнэ. I - импорт, E - экспорт, T - транзит,

2-3 Гаалийн газар, хорооны кодыг илэрхийлнэ.

4-5 Огноог илэрхийлнэ.

6-11 Манифестын дугаарлалтыг илэрхийлнэ.

12 Тээврийн төрлийг илэрхийлнэ.

A -агаарын зам 

T- авто зам

R- төмөр зам

22

Хавсралтын дугаар

Барааны дэс дугаар програмаас автоматаар олгогдоно.

23

Барааны нэр

Барааны нэр төрлийг дагалдах бичиг баримтыг үндэслэн бичнэ. Тухайлбал: Гутал, эмэгтэй, өвлийн гэх мэт.

24

Марк, дугаар

Барааны сав баглаа боодол дээр бичигдсэн марк, дугаарыг бичнэ. /Хэрэв барааны марк байхгүй бол бичих шаардлагагүй/

25

БТКУС-ийн ангилал

БТКУС-ын ангилалын кодыг 6 оронгийн түвшинд бичнэ.

26

Баглаа боодлын тоо

Барааны баглаа боодлын тоо, хэмжих нэгжийг бичнэ.

27

Баглаа боодлын хэмжих нэгж

28

Цэвэр жин

Барааны цэвэр болон бохир жинг бичнэ.

29

Бохир жин

30

Барааны үнэ

Гадаад худалдааны эсхүл тээврийн бичиг баримтад бичигдсэн үнийн дүн болон валютын кодыг бичнэ

31

Валютын код

32

Тээврийн зардал

Барааны тээврийн зардлын үнийн дүн болон валютын кодыг бичнэ.

33

Тээврийн зардлын валютын код

34

Илгээгчийн нэр

Бараа илгээгч аж ахуйн нэгж, хувь хүний нэр, утас, хаягийг бичнэ.

35

Илгээгчийн утас

36

Илгээгчийн хаяг

37

Хүлээн авагчийн нэр

Бараа хүлээн авагчийн аж ахуйн нэгж, хувь хүний нэр, утас, хаягийг бичнэ.

38

Хүлээн авагчийн утас

39

Хүлээн авагчийн хаяг

40

Аюултай барааны код

Химийн бодис болон галд шатамхай бодис, тэсэрч дэлбэрэх бодисын код, нэрийг бичнэ.

41

Аюултай барааны нэр

Дөрөв.Тээврийн хэрэгслийг бүртгэх

4.1.Улсын хилээр орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг тээвэрлэгч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд  оруулж, гаалийн байгууллагад автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Орох чиглэлд монголын тээврийн хэрэгсэлийг нотолгооны дугаараар бүртгэнэ.

4.1.1.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бүртгэлийн мэдээллийг Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримттай тулган шалгаж, дагалдах бичиг баримтыг дугаарлан “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулан, тээвэрлэгчид шилжүүлж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд “Баталгаажуулах” үйлдэл хийнэ.

4.2.Улсын хилээр гарах тээврийн хэрэгслийн мэдээллийг тээвэрлэгч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд оруулж, гаалийн байгууллагад автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Гарах чиглэлд гадаадын тээврийн хэрэгслийг нотолгооны дугаараар бүртгэнэ.

4.2.1.Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бүртгэлийн мэдээллийг гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримттай тулган шалгаж, гаалийн бүрдүүлэлтийн програм, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд “Баталгаажуулах” үйлдэл хийнэ.

4.2.2.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн бүрдүүлэлтийн програм, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” үйлдэл хийж, гаалийн хилээр гарах зөвшөөрөл өгнө.

Тав.Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд манифест бичих, хяналт тавих

5.1.Барааг гаалийн байгууллагын хяналтад тээвэрлэх тээврийн хэрэгсэлд ачсаны дараа тээвэрлэгч манифестыг нөхөн бичих бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлийн системээс тээврийн хэрэгслийн дугаараар холбогдох мэдээллийг татаж оруулан, бусад мэдээллийг нөхөн бичиж, гаалийн автоматжуулсан систем ашиглан гаалийн байгууллагад цахимаар илгээнэ.

5.2.Тээвэрлэгчээс цахимаар илгээсэн манифестын мэдээллийг гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч хянаж, барааны дагалдах бичиг баримттай нэг бүрчлэн тулган шалгана. Манифестыг алдаатай, буруу бичсэн тохиолдолд тайлбар бичиж засварт буцаан, зөрчлийг арилгуулна.

5.3.Тээврийн хэрэгслийн лац, ломбоны дугаарыг манифест болон тээврийн баримтад бичигдсэн дугаартай тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд манифестыг “баталгаажуулах” үйлдэл хийж, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид цахимаар илгээнэ.

5.4.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” үйлдэл хийнэ.  

5.5.Манифестыг эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

5.6.Гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг тээвэрлэгч дугтуйлан, гаалийн байгууллагаар тэмдэглэгээ хийлгэж, гаалийн хяналтын дор тээвэрлэнэ.

5.7.Тээвэрлэгч хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагын хяналтад тээвэрлэсэн барааг гаалийн хяналтын бүсэд оруулж, дагалдах бичиг баримттай гаалийн тэмдэглэгээ бүхий дугтуйг гаалийн хяналтын бүс эзэмшигчид  хүлээлгэн өгнө.

5.8.Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг бүртгэн, гаалийн тэмдэглэгээ бүхий дугтуйг гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хүлээлгэн өгч, тухайн барааг гаалийн хяналтын бүсэд оруулах хүсэлтийг гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

5.9.Гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт   хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, манифестад бичигдсэн дагалдах бичиг баримт бүрэн эсэх, нэр дугаар, хуудасны тоог манифестын мэдээлэлтэй тулган шалгаж, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянана. Гаалийн хяналтын бүс эзэмшигчээс цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээн авч, “Орох зөвшөөрөл” үйлдэл хийснээр бараа, тээврийн хэрэгсэл гүний гаалийн байгууллагын хяналтад орно.

5.10.Гаалийн мэдүүлгийг нөхөн бичихдээ 52 дугаар хүснэгтэд манифестын 12 орон бүхий дугаарыг тоон болон үсгэн тэмдэглэгээний хамт бичих бөгөөд зөв бичсэн эсэхэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч хяналт тавина.

5.11.Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь гаалийн бүрдүүлэлт хийсэн барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээх бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч “Гарах зөвшөөрөл” үйлдэл хийснээр барааг гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл өгнө.

5.12.Бараа, тээврийн хэрэгсэлд хилийн гаалийн байгууллагад эцсийн бүрдүүлэлт хийх тохиолдолд энэ журмын 5.1-5.4, 5.9-5.10-д заасныг мөрдөнө.

5.13.Импортын манифесттай барааг гаалийн байгууллага хооронд шилжүүлэх тохиолдолд Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гаргана.

5.14.Импортын манифесттай барааг нэг гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хооронд шилжүүлэх тохиолдолд тухайн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн даргад хүсэлт гаргана.

5.15.Дараах тохиолдолд барааг гаалийн хяналтын бүс хооронд шилжүүлнэ:

5.15.1.тээврийн баримтад заагдсан хүрэх хяналтын бүсийн код нь  манифестад бичигдсэн кодтой зөрсөн;

5.15.2.химийн болон цацраг идэвхит, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг тусгайлан тогтоосон гаалийн хяналтын бүсэд оруулах;

5.15.3.олон манифесттай иж бүрдэл барааг салгаж өөр өөр гаалийн хяналтын бүсэд илгээсэн;

5.15.4.гаалийн хяналтын бүсийн техникийн хүчин чадлаас шалтгаалан хүлээн авах боломжгүй болсон.

5.16.Энэ журмын 5.13, 5.14-т заасан албан тушаалтан бараа хүлээн авагчийн хүсэлтийг харгалзан шилжүүлэх тохиолдолд манифестын хүрэх хяналтын бүсийн нэр, кодыг гаалийн автоматжуулсан системд өөрчилж, “Зөвшөөрөх” үйлдэл хийнэ.

Зургаа.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд манифест нөхөн бичих, хяналт тавих

 

6.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг бүртгэх, манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын 4.1, 4.1.1, 5.1-5.5-т заасныг мөрдөнө.

6.2.Гаалийн улсын байцаагч нь төмөр зам болон агаарын тээврийн бичиг баримтын эх хувь /оргинал накладной, airway bill/ дээр “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулж, тээвэрлэгчид шилжүүлэн өгнө.

6.3.Бараа тээврийн хэрэгсэл эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагын хяналтын бүсэд ирмэгц тээвэрлэгч манифестыг үндэслэн энэ журмын 4.2-т заасны дагуу бүртгэлийг гаалийн байгууллагад цахимаар илгээнэ.

6.4.Эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч хүлээн авч, тээврийн хэрэгслийн гаалийн тэмдэглэгээг манифестын мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд бүртгэл, манифестын програмд “Баталгаажуулах” үйлдэл хийж, гаалийн автоматжуулсан систем ашиглан гаалийн улсын ахлах байцаагчид цахимаар илгээнэ.

6.5.Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч бүртгэл, манифестын програмд “Зөвшөөрөх” үйлдэл хийж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө.

Долоо.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд манифест нөхөн бичих, хяналт тавих

7.1.Тээвэрлэгч хилээр гаргах барааг гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн хяналтын дор тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын бүсэд оруулна.

7.2.Хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тээвэрлэгчээс хүлээн авч, бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг гаалийн автоматжуулсан систем ашиглан томилно.

7.3.Эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч хүлээн авч, тээврийн хэрэгслийн гаалийн тэмдэглэгээг гаалийн мэдүүлэгтэй тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн програмд “Баталгаажуулах” үйлдэл хийж, гаалийн автоматжуулсан систем ашиглан гаалийн улсын ахлах байцаагчид цахимаар илгээнэ.

7.4.Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн бүрдүүлэлтийн програмд “Зөвшөөрөх” үйлдэл хийж бараа, гаалийн мэдүүлгийг “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулна.

7.5.Гаалийн бүрдүүлэлтийн програмд гаалийн мэдүүлэг “Гааль зөвшөөрөв” төлөвт ороход манифест гаалийн автоматжуулсан системээс цахим хэлбэрээр  үүснэ.

7.6.Гаалийн гаргах барааны  гаалийн мэдүүлэг “Гааль зөвшөөрөв” төлөвт ороход тээвэрлэгч гаалийн мэдүүлгийг үндэслэн энэ журмын 4.2-т заасны дагуу бүртгэлийг гаалийн байгууллагад цахимаар илгээнэ.

7.7.Хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэл, манифестын програмд “Зөвшөөрөх” үйлдэл хийж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах зөвшөөрөл өгнө.

Найм.Ижилтгэсэн манифест нөхөн бичих, хяналт тавих

8.1.Хилийн боомтод автозамаар тээвэрлэгдэн орж ирсэн бараа, тээврийн хэрэгслийн БНХАУ-д бичигдсэн ижилтгэсэн манифестыг БНХАУ-ын гаалийн байгууллагаас цахимаар хүлээн авна.

8.2.Хилийн гаалийн байгууллагын дараах албан тушаалтан гаалийн автоматжуулсан системд цахимаар илгээгдсэн ижилтгэсэн манифестын мэдээллийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд ашиглана:

8.2.1.Пүү хариуцсан гаалийн улсын байцаагч;

8.2.2.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч;

8.2.3.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч;

8.2.4.Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч;

8.2.5.Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч.

8.3.БНХАУ-аас автозамаар орж ирсэн бараа, тээврийн хэрэгслийн  манифестад бичигдсэн барааны нэр, төрөл, тоо хэмжээ зөрсөн тохиолдолд гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, манифестын аль хүснэгтэд зөрүү гарсан талаар бүртгэл хөтөлнө.

8.4.Гаалийн хилээр гаргах барааны гаалийн мэдүүлгийг хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн бүрдүүлэлтийн програмд “Зөвшөөрөх” үйлдэл хийж, гаалийн мэдүүлгийг “Гааль зөвшөөрөв” төлөвт оруулахад ижилтгэсэн манифест програмаас автоматаар үүсч, импортлогч улсын гаалийн байгууллагад цахимаар илгээгдэнэ.

Ес.Чингэлэгийг бүртгэх, хяналт тавих

9.1.Төмөр зам болон авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн гаалийн хилээр оруулах бараа ачсан чингэлэгийг дараах байдлаар бүртгэж, хяналт тавина:

9.1.1.Хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн манифестын мэдээллийг гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч шалгаж, “Зөвшөөрөх” үйлдэл хийснээр, ачааны чингэлэгийн мэдээлэл “чингэлэг бүртгэх цэс”-д  бүртгэгдэнэ.

9.1.2.Хүрэх хяналтын бүсийн гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг хүлээн авч “Орох зөвшөөрөл” үйлдэл хийснээр, чингэлэг тухайн хяналтын бүсэд гаалийн хяналтад орж, чингэлэг хяналтын програмд бүртгэгдэнэ. 

9.1.3.Бараа тээвэрлэн ирсэн чингэлэгийг тээвэр зуучлагч, эсхүл бараа эзэмшигч өөрийн эзэмшилд авах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Бүрдүүлэлтээр гарах” үйлдлийг хийнэ.

9.1.4.Чингэлэгт дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тохиолдолд чингэлэгийн бүртгэлийн хэсэгт гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Харьяалагдах улс” “MN” гэсэн өөрчлөлт, мэдүүлгийн дугаарыг оруулна.

9.2.Гаалийн хяналтад байгаа хоосон чингэлэгийг гаалийн хяналтын бүсээс гаргах тохиолдолд дараах байдлаар хяналт тавина:

9.2.1.Хоосон чингэлэг буцаах тээврийн баримтыг тээвэр зуучлагч гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгч, хилийн гаалийн хяналтад илгээх хүсэлтийг гаалийн байгууллагад автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

9.2.2.Илгээх гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч чингэлэгийн дугаарыг тээврийн бичиг баримттай тулган шалгаж, чингэлэг хяналтын програмд “Хилийн гаалийн хяналтад илгээх” үйлдэл хийж, чингэлэгийн мэдээллийг хилийн гаалийн байгууллагад гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

9.2.3.Төмөр замаар тээвэрлэгдэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээсэн хоосон чингэлэгийг хилийн гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар хянаж, програмд “Хил нэвтрэх” үйлдэл хийж, улсын хилээр гаргана.

9.3.Чингэлэгийг гаалийн хяналтын бүс хооронд шилжүүлэхдээ тээвэр зуучлагч хүсэлтийг гаалийн байгууллагад гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

9.4.Гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Хяналтын бүс солих” үйлдлийг зөвшөөрч, гаалийн хүрэх хяналтын бүсэд автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

9.5.Хүрэх гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч автоматжуулсан систем ашиглан “Хяналтад авах” үйлдэл хийснээр чингэлэг тухайн хяналтын бүсийн хяналтад орно.

9.6.Чингэлэгт экспортын ачаа ачих тохиолдолд тээвэр зуучлагч хүсэлтийг гаалийн байгууллагад автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ.

9.7.Илгээх хяналтын бүсийн гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн гүний гаалийн бүрдүүлэлтийг хийж, “Зөвшөөрөл” өгсөнөөр, чингэлэг хилийн гаалийн байгууллагын хяналтад цахимаар илгээгдэнэ.

9.8.Хилийн гаалийн байгууллага экспортын ачаатай чингэлэгт гаалийн мэдүүлгээр хяналт тавьж, хилээр гаргах тохиолдолд энэ журмын 7.2-7.7-т заасныг мөрдөнө.

9.9.Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн мэдүүлэгт “Гааль  зөвшөөрөв” үйлдэл хийхэд  чингэлэг хаагдана.

Арав.Бусад

10.1.Хилийн чанадад гаргасан барааг хүлээн авагч тал хүлээж авахгүй буцаасан, барааг хилийн чанадад гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулсан барааг тухайн горимд байршуулахаас гаалийн байгууллага татгалзсан тохиолдолд гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Татгалзах” төлөв сонгосны дараа манифестад мөн “Татгалзах” төлөв сонгож “Тайлбар” хэсэгт шалтгааныг бичсэнээр манифест хаагдана.

10.2.Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хариуцсан гаалийн улсын байцаагч манифестын санд хяналт тавьж ажиллана.

10.3.Улсын хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн  манифестын 10, 14, 23, 26, 29, 29, 30, 31 /хүрэх газрын мэдээлэл, барааны нэр, үнэ, валютын код, дагалдах бичиг баримт, тоо хэмжээ, нийт жин хэмжээ/ дүгээр хүснэгтүүдэд гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хөдөлгөөний асуудал хариуцсан нэгжийн зөвшөөрөлөөр өөрчлөлт оруулна.

10.4.Улсын хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн манифест баталгаажсаны дараа манифестын 10, 14, 23, 26, 29, 29, 30, 31 дүгээр хүснэгтүүдээс /хүрэх газрын мэдээлэл, барааны нэр, үнэ, валютын код, дагалдах бичиг баримт, тоо хэмжээ, нийт жин хэмжээ/ бусад хүснэгтэд оруулах засварыг манифест нөхөн бичсэн тээвэрлэгч байгууллага хийнэ.

10.5.Манифест нөхөн бичсэн тээвэрлэгч байгууллага нь энэ журмын 10.3-т заасны дагуу манифестад засвар оруулахдаа манифестын програмын “Тайлбар” хэсэгт засвар оруулах болсон шалтгааныг тодорхой, үнэн зөв бичнэ.

10.6.Засвар оруулсан манифестыг Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгж нягтлан шалгаж,   баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ.

10.7.Манифестыг нөхөн бичих, хяналт тавихтай холбоотой гарсан зөрчлийг эцсийн  бүрдүүлэлт хийж байгаа гаалийн газар, хороо шийдвэрлэж, сар бүрийн 10-ны дотор зөрчлийн тайланг гаргаж, Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

10.8.Манифестыг нөхөн бичих, хянах, бүртгэх журмыг зөрчсөн, манифестын бичлэгийг зөвшөөрөлгүйгээр засварласан, устгасан, мэдээг сүлжээгээр буруу дамжуулсан, дамжуулахгүй саатуулсан буруутай этгээдэд Гаалийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.9.Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжийн  дагуу шийдвэрлэнэ.