A

A

A

Бүлэг: 1979

 Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/276 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

 

ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН

ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим /цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.

1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт дараах үйл ажиллагаа явуулна:

1.3.1.үзэсгэлэн гаргах;

1.3.2.туршилт хийх;

1.3.3.үйлчилгээ үзүүлэх;

1.3.4.барааны дээж, сорьц, загвар авах;

1.3.5.гаалийн байгууллагаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.

1.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд хүсэлт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримт, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байрших бараа тэргүүний техник технологи болохыг тухайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тодорхойлсон албан бичгийг бүрдүүлсэн байна.

1.5.Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг гаалийн байгууллага хянахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

1.5.1.тухайн нутаг дэвсгэрт гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгаа эсэх;

1.5.2.үйл ажиллагаа явуулж байгаа үзэсгэлэнгийн газрын багтаамж, хүчин чадал, зориулалт нь бараа эргэлтийн ачааллыг дааж байгаа эсэх;

1.5.3.хяналт тавих гаалийн байгууллагын хүний нөөц, үйл ажиллагааны зардалд сөргөөр нөлөөлөх эсэх.

1.5.4.тухайн аж ахуйн нэгж баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн эсэх.

1.6.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

1.7.Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.3-т заасан гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий “Зөвшөөрөл” олгоно.

1.8.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлөө хүчингүй болгуулах талаар өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

1.9.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, агуулахын зориулалт, агуулахын талбайн хэмжээ, байршил болон төрөл өөрчлөх асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

1.10.Хяналт тавих гаалийн байгууллага нь гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

1.11.Үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.

1.12.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа энэ журмын 1.10-т заасан гэрээг дүгнүүлэн, “Өөрийн үнэлгээний хуудас”-ыг бөглөж, хяналт тавьдаг гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна.

1.13.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлж, дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.

1.14.Энэ журмын 1.12 дахь хэсэгт заасан үнэлгээгээр “Хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагаас гүйцэтгэл сайжруулж, шаардлага хангуулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавьж ажиллана.

1.15.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эрхлэх зөвшөөрөл олгосон, зөвшөөрлийн хугацаа сунгасан тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал батлагдсанаас хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын хавсралтын 9.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код

2.1.Үзэсгэлэнд тавигдах техник, тоног төхөөрөмж, бараа материалыг энэ горимд байршуулна.

2.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, бусад барааг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

2.3.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бөгөөд гадаадын бараа нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.

2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

720

шаардахгүй

2

Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

721

шаардахгүй

3

Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах:

- баталгаат үзэсгэлэнгийн газраас

722

720, 723-725

- гаалийн тусгай бүсээс

723

750-753,

758-765

4

Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

724

770, 771,

774-778

5

Гаалийн баталгаат агуулахаас гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулах

725

700, 703, 704, 706, 707, 709

 

2.5.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 722 кодоор бүрдүүлэлт хийнэ.

2.6.Гаалийн бүрдүүлэлтийн 722-725 горимд гадаадын барааг байршуулна.

Гурав.Гаалийн бүрдүүлэлт

3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас болон гаалийн баталгаат, чөлөөт бүсээс гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

3.2.Гадаадын барааг хилийн чанадаас, гаалийн баталгаат болон чөлөөт бүсээс энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэхийг гаргаж өгнө.

3.3.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг гаргаж өгнө.

3.4.Журмын 3.2, 3.3-т заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

3.5.Мэдүүлэгч 3.4-т заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.

3.6.Гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу нягтлан шалгана.

3.7.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “Баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.

 3.8.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.

Дөрөв.Горимын шаардлага

4.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэгч нь Гаалийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд зааснаас гадна дараах нөхцөл шаардлагыг хангасан байна:

4.1.1.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эрхлэх зөвшөөрөл олгосон тушаалд заасан байршил, нутаг дэвсгэр, талбайд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах;

4.1.2.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь хяналт тавих гаалийн байгууллага гэрээ байгуулан ажиллах;

4.1.3.гаалийн байгууллагаас томилогдсон ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцлөөр хангах;

4.1.4.зөвшөөрөл бүхий даатгагчтай хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх;

4.1.5.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхитай болохоо эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, дансны хуулгаар нотолсон байх;

4.1.6.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;

4.1.7.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар нь гаалийн нэгдсэн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;

4.1.8.барааг үзэсгэлэнгийн газарт байх хугацаанд гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй болсон бол уг бараанд мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;

4.1.9.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд заасан байршил, зориулалт, талбайн хэмжээг өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зургийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлэн, гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх;

4.1.10.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 03-ны дотор хяналт тавьдаг гаалийн байгууллагад өгөх;

4.1.11.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах бараа нь ашиглаж хэрэглээгүй шинэ бараа байх бөгөөд тоо, шинж чанар болон бусад үзүүлэлтээс хамааран тэргүүний техник технологийг судлах, захиалах нөхцөл бүрүүлэх зорилгоор загвар дээж тус бүрээс 1 ширхэгийг тодорхой хугацаанд байршуулах;

4.1.12.барааг загвар, зориулалтаар нь ангилан, шошго тавьж байрлуулах;

4.1.13.гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шинэ техник, технологи нэвтрүүлж, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажиллах;

4.1.14.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүй, үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа явагдаагүй хугацаа нь 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хэтрээгүй байх;

4.1.15.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш оноогоор “хангалттай” үнэлэгдсэн байх;

4.1.16.гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх.

4.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах барааны онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.

4.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагад гаргана.

4.4.Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш гаалийн баталгаат бүс, чөлөөт бүс дамжуулан байршуулсан бол гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.

4.5.Барааг горимд байршуулах хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө гаалийн удирдах төв байгууллагын холбогдох нэгжид хугацаа сунгуулах хүсэлтийг бичгээр гаргана.

Тав.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

5.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь үзэсгэлэнгийн газарт тавигдах горимын шаардлагыг зөрчсөн дараах тохиолдолд үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:

5.1.1.энэ журмын 4.1.1 дэх заалт, 4.1.8, 4.1.11, 4.1.14, 4.1.16, 4.4. дахь хэсгийг зөрчсөн;

5.1.2.энэ журмын 1.12 дахь заалтад заасан үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулж, шаардлага хангуулах зорилгоор хяналт тавьж буй гаалийн байгууллагаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;

5.1.3.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн.

5.2.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, зөрчлийг арилгаж шаардлагыг заасан хугацаанд биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг сэргээх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.

 5.3.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно;

5.3.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

5.3.2.зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

5.3.3.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг засаагүй;

5.3.4.зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн тухай хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн.

5.4.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд энэ журмын 4.3-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, зөвшөөрлийг хүчингүй болгоно.

5.5.Гаалийн баталгаат баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ журмын 5.1, 5.3, 5.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд шилжүүлнэ.

5.6.Энэ журмын 5.5-д заасан хугацаанд барааг гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулаагүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Зургаа.Гаалийн болон бусад татвар

6.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах болон тэндээс гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

6.2.Үзэсгэлэнгийн газрын горимд байршуулсан бараанд дараах тохиолдолд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:

6.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас алдагдсан, устгагдсан;

6.2.2.энэ журмын 6.2.1-т зааснаас өөр бусад хэлбэрээр гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан.

6.3.Энэ журмын 6.2.-т заасан тохиолдолд импортын татварыг Монгол банкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ

Долоо.Бусад

7.1.Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/276 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар

батлагдсан журмын хавсралт

 

 

 

ЗӨВШӨӨРӨЛ

 

 

ДУГААР ...

 

 

/Хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, оршин буй хаяг/

 

/Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/

 

/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/

 

/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/

 

 

/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар,өдөр/

 

/ гарын үсэг, тамга/

 

Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:

Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт

Бүртгэсэн

огноо

Гарын үсэг, тамга

1.

 

 

 

2.

 

 

 

3.