- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТҮГЭЭМЭЛ МЭРГЭЖЛИЙН АЛБАН ХААГЧДАД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд,
Сангийн сайдын 1996 оны 63/104 дүгээр тушаалын хавсралт
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТҮГЭЭМЭЛ МЭРГЭЖЛИЙН АЛБАН
ХААГЧДАД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэг гүйцэтгэдэг түгээмэл мэргэжлийн үйлчилгээний албан хаагч /нягтлан бодогч, боловсон хүчний ажилтан, нарийн бичгийн дарга, архив бичиг хэрэг, бичээч, нярав, жолооч, мужаан, слесаръ, цахилгаанчин, үйлчлэгч, жижүүр болон тэдгээртэй адилтгах албан тушаал/-дад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг баримтална.
2.Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй алиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараах үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно.
Албан тушаал |
Шалгуур үзүүлэлт |
Нягтлан бодогч, нярав, бүртгэл тооцооны бусад алилтан
|
а.улирал, жилийн тайлан тэнцэл, төсвийн төслийг хугацаанд нь үнэн зөв гаргасан байх б.анхан шатны бүртгэлийн хөтлөлт, баримтын боловсруулалтыг тухай бүрт нь хийж, данс бүртгэлд тусгасан байх, в. Өр, авлагын барагдуулалтын байдал г.хөрөнгийн зарцуулалтад тогтмол хяналт тавьж, батлагдсан төсвийг хэтрүүлээгүй байх |
Боловсон хүчний ажилтан |
а.ажилтан нарын хувийн хэргийг тухай бүрт нь нээж, баяжилтыг зохих журмын дагуу хийж байх б.ажиллагсдын цалин хөлс, нэмэгдэлтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвзрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүр авч байх. в.ажилтан нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж, үр дүнд хүрсэн байх
|
Архив, бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал
|
А.бичиг хэргийг эмх цэгцтэй хөтөлж, архивын бичиг баримтыг зохих журмын дагуу хадгалж, хамгаалах б.гаднаас ирсэн болон гадагшаа явуулж байгаа бичиг, хариутай бичгийн гүйцэтгэлд хяналт тавих в. Бичээч нарын ажилд байнга хяналт тавьж байх г. өгөгдсөн үүрэг даалгаврыг тухай бүр хөнгөн шуурхай чанартай гүйцэтгэж байх |
Жолооч |
а.өөрийн хариуцаж байгаа машин төхникийг ариг гамтай эдэлж, техникийн үилчилгээг тогтмол хийж байх, б.машин, төхникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлэн байдалд байлгах. в. шатахуун, тослох материалыг нормын дагуу хэмнэлттэй зарцуулж, тооцоог санхүүтэй тогтоосон хугацаанд хийж, замын хуудсыг зохих журмын дагуу хөтөлж байх. г. осол гаргаагүй байх, |
Бичээч, оператор |
а.бичиг баримтыг стандартын дагуу тогтмол зөв цэвэр, алдаагүй, түргэн шуурхай бичиж, олшруулдаг байх. Б.өөрийн хариуцаж буй бичгийн болон олшруулах машин. компьютер, техник хэрэглэлийг гамтай эзэмшиж, үйлчилгээ тохируулгыг тогтмол хийж, ажлын бэлэн байдлыг хангадаг байх,
|
Засварчин, цахилгаанчин, мужаан |
а. эрхэлсэн ажлын чиглэлээр хариуцсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаж засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг байх. б. гарсан эвдрэл, гэмтлийг түргэн шуурхай, чанартай засварлах. |
Харуул, жижүүр, манаач, үйлчлэгч зэрэг бага тушаалын албан хаагч
|
а. Ажлын байрны эмх цэгц нь үлгэр жишээ байж, ариун цэврийн шаардага хангасан байх. б. Эрхэлсэн ажлын чиглэлээр зөрчил, доголдол гаргаагүй байх в. Байгууллагын доторхи эд хогшлыг байнга цэвэр үзэмжтэй байлгаж, бүрэн бүтэн байдлыг хангах |
3. Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 25 хувиас ихгүй байна.
4.Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажиласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй.
5.Ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийг заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна.
3. Энэхүү нийтлэг журмыг үндэслэн байгууллагын захиргаа нь тухайн албан хаагчид эрхэлж буй ажлын үр дүнгээр ур чадварын нэмэгдэл олгох бусад шалгуур үзүүлэлт, нэмэгдлийн хэмжээг тусгасан журмыг боловсруулан баталж, мөрдүүлнэ.
7.Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно.
8. Энэ журмыг 1996 оны 5 дугаар сарнн 1-нээс эхлэн мөрдөнө.
---оОо---
Текст томруулах
A
A
A