- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 483 дугаар
тогтоолын хавсралт
МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ
ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ
НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн (цаашид “иргэн” гэх)-ий 1995 оноос 2019 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэл (цаашид “шимтгэл” гэх)-ийг нэг удаа нөхөн төлүүлэх, орлогыг төвлөрүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, тайлагнах, шимтгэл нөхөн төлсөн хугацааг хянан баталгаажуулахад энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ.
Гурав. Шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлөх
3.1. Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.
3.2. Иргэн энэ журмын 3.1-д заасны дагуу шимтгэлийг нөхөн төлөх сарын тоогоор үржүүлж тооцсон нийт шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн холбогдох дансанд нэг удаа бүрэн төлнө.
Дөрөв. Иргэн хүсэлт гаргах, шимтгэл нөхөн
төлөх хугацааг тодорхойлох
4.1. Иргэн нь шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалагдах үндсэн болон түр оршин суугаа газрын харьяа нийгмийн даатгалын байгууллагад 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ журамд заасны дагуу холбогдох баримт бичгийн хамт гаргана. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.2. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага малчнаар ажилласан жилийг тодорхойлохдоо Засгийн газраас баталсан малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын холбогдох заалтыг мөрдөж шимтгэл нөхөн төлүүлж ажиллана.
4.3. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнээр шимтгэл нөхөн төлүүлэхдээ нөхөн төлөх сар, жилд хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн болон уг татварыг төлж байсан тухай татварын төв байгууллагаас тодорхойлсон баримт бичгийг үндэслэнэ.
4.4. Иргэн шимтгэл нөхөн төлөх хугацааг өөрийн санхүүгийн боломж, энэ журмын 4.3-т заасантай нийцүүлэн дараахь байдлаар сонгож болно:
4.4.1. энэ журмын 2.1-д заасан бүх хугацааны доторх шимтгэл төлөөгүй бүх жилүүд, эсхүл өөрийн хүсэлтээр сонгосон жилүүд;
4.4.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангахад шаардагдах жилүүд.
4.5. Нийгмийн даатгалын байгууллага энэ журмын 4.4-т заасан нөхөн төлөх хугацааг сонгоход иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран ажиллана.
4.6. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4.2, 4.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн иргэний малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй хугацаа, хорих ял биеэр эдэлсэн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхгүй.
Тав. Шимтгэл нөхөн төлөх хугацааг баталгаажуулахад
төрийн байгууллагатай хамтран ажиллах
5.1. Нийгмийн даатгалын төв байгууллага нь иргэний шимтгэл нөхөн төлөх хугацааг бодитой тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллана.
5.2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай дараахь байдлаар хамтран ажиллана:
5.2.1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шууд хамааралтай хувь хүний орлогын албан татварт хамаарах татварын ангиллыг хамтран тодорхойлох;
5.2.2. Энэ журмын 5.2.1-д заасныг үндэслэн 1995-2019 оны хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байсан тухайг тодорхойлох мэдээллийн нэгдсэн санг татварын ангилал тус бүрээр үүсгэж, нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага ашиглах боломжийг бүрдүүлэх;
5.2.3. Хувь хүний орлогын албан татварын төлөгчийн болон татвар төлсөн тухай бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгчийн шимтгэл нөхөн төлөх онуудад хувь хүний орлогын албан татвар төлж байсан тухай тодорхойлолтыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага цахим хэлбэрээр ашиглах, хянах, харах, хэвлэх боломжоор хангах.
5.3. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, харьяа бусад байгууллага нь иргэний шимтгэл нөхөн төлөх онуудад ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан эсэхийг тодорхойлоход шаардагдах мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр солилцож хамтран ажиллана.
5.4. Цагдаагийн ерөнхий газар нь иргэний шимтгэл нөхөн төлөх онуудад хорих ял биеэр эдэлж байсан эсэх мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь иргэний хоригдож байгаа эсэх тухай мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр нийгмийн даатгалын төв байгууллагатай тус тус солилцож хамтран ажиллана.
Зургаа. Шимтгэл нөхөн төлөхөд бүрдүүлэх баримт
бичиг, тэдгээрийг хадгалах
6.1. Иргэн шимтгэл нөхөн төлөхдөө Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж, харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
6.2. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 4.5-д заасны дагуу иргэний ажилласан болон шимтгэл төлсөн хугацааг бодитой тогтооход туслах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7-д заасан баримт бичиг болон ажилласан хугацааг тогтоосон тухай шүүхийн шийдвэр, хугацаат цэргийн алба хаасан тухай цэргийн үнэмлэх, батлах, лавлагааг шаардлагатай тохиолдолд гаргуулан авч болно.
6.3. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлсөн иргэн бүрт хувийн хэрэг үүсгэн энэ журмын 5.2-5.4, 6.1-6.2-т заасан баримтыг бүрдүүлбэр болгон архивын хадгаламжийн нэгж болгон хадгална.
Долоо. Мэдээллийн нэгдсэн санд бүртгэх,
баталгаажилтын хуудас олгох
7.1. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд бүрэн нөхөн төлсөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум (баг), дүүрэг (хороо)-ээр нь мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тайланг сар бүр гаргаж, дараа сарын 5-ны өдрийн дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр Нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ.
7.2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь энэ журмын 7.1-д заасан тайланг хянан шалгасны үндсэн дээр энэ журмын хавсралтаар баталсан “Баталгаажилтын хуудас” (шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хамт)-ыг (цаашид “Баталгаажилтын хуудас” гэх) албажуулан сар бүрийн 30-ны өдрийн дотор холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.
7.3. Нийгмийн даатгалын төв байгууллага нь энэ журмын 7.1, 7.2-т заасан тайлан, мэдээллийг улирал бүр гаргаж, улирлын дараа сарын 15-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь энэ журмын 7.2-т заасны дагуу хүлээн авсан “Баталгаажилтын хуудас”-ыг тамга, тэмдгээр баталгаажуулж, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
7.5. “Баталгаажилтын хуудас” нь нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил хүчин төгөлдөр баримт бичиг байна.
7.6. Иргэн нь “Баталгаажилтын хуудас”-аа үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох нийгмийн даатгалын хэлтэс түүний хувийн хэрэг болон мэдээллийн нэгдсэн санд үндэслэн лавлагаа олгож болно.
7.7. “Баталгаажилтын хуудас”-ыг хуурамчаар үйлдэхийг хориглоно.
Найм. Шимтгэл нөхөн төлсөн хугацааг
тэтгэвэр тогтооход баримтлах
8.1. Шимтгэл нөхөн төлсөн иргэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзлыг хангаж шинээр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан бол түүний шимтгэл нөхөн төлсөн хугацааг “Баталгаажилтын хуудас” олгогдсон өдрөөс эхлэн шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.
8.2. Шимтгэл нөхөн төлсөн хугацаа нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн, мэргэжлийн урлагийн байгууллага, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан, цэргийн алба хаасан хугацаанд хамаарахгүй.
Ес. Бусад
9.1. Иргэн шимтгэл нөхөн төлөх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага эрхлэн гүйцэтгэж, хяналт тавьж ажиллана.
9.2. Энэ журмыг хэрэгжүүлэх аргачлал, заавар болон иргэний шимтгэл нөхөн төлөх хүсэлтийн загварыг Нийгмийн даатгалын төв байгууллага баталж болно.
9.3. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.4. Энэ журмыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
-----о0о-----
Засгийн газрын 2019 оны .... дугаар сарын ....-ны өдрийн
…. дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Малчин,
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын хавсралт
БАТАЛГААЖИЛТЫН ХУУДАС №...................................
Иргэн ...............................овгийн.......................(эцэг/эхийн)-ийн.......................................... (нэр) (РД......................................................) нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ .... жил ..... сар, үүнээс малчнаар ..... жил ..... сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулав.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч......................../ /
2020 оны ... дугаар сарын ...... -ны өдөр
|
..........................тоот “Баталгаажилтын хуудас”-тай
...............................овгийн.......................(эцэг/эхийн)-ийн.......................................... (нэр)
(РД......................................................)-ний
тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн тухай тэмдэглэл
Он |
Сарууд |
Нийт сарын тоо |
|||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
||
1995 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1996 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1997 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1998 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1999 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2000 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2001 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2002 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2003 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2004 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2005 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2006 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2007 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2008 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2009 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2010 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2011 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2012 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2013 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2014 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2015 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2016 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2017 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2018 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2019 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт жил, сар |
(.......жил........сар, санд төлсөн шимтгэл.....................төгрөг) |
Тайлбар: Малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг “М” үсгээр тэмдэглэнэ.
Хянаж баталгаажуулсан:
.........................................аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын
Хэлтсийн дарга........................................../ /
Санхүүгийн тасгийн дарга......................../ /
Текст томруулах
A
A
A