- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО
Засгийн газрын 2019 оны 473 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ АЖ АХУЙН
НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГАДААДЫН АЖИЛЛАХ
ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТОО
№ |
Аж ахуйн нэгж, байгууллагын нэр |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо |
|
Авто замын барилгын үйл ажиллагаа явуулах (төмөр зам, нисэх буудал) |
||
1. |
“Си Ти Ай” ХХК |
Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн ажил гүйцэтгэх |
7 |
|
Уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах |
||
2. |
“Оюу толгой” ХХК |
Өмнөговь аймгийн нутагт зэсийн баяжмалын олборлолт, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх |
542 |
3. |
“Хуншаижань” ХХК |
Сүхбаатар аймгийн нутагт үйл ажиллагаа явуулах Цайрт минерал ХХК-ийн ил уурхайд хөрс хуулалт, өрөмдлөг, ачаа тээвэрлэлт, засвар үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэх |
77 |
4. |
“Шинь шинь” ХХК
|
Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын ордод олборлолтын үйл ажиллагаа явуулах |
91 |
5. |
“Тун гуан майнз констракшн монгол” ХХК |
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт “Шинь Шинь” ХХК-ийн Улааны полиметаллын ордын олборлолтын үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр ажиллах |
36 |
6. |
“Хунюэнсинхан” ХХК |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт “Цайрт минерал” ХХК-ийн ордод хөрс хуулалт, ачаа тээврийн ажил гүйцэтгэх |
13 |
7. |
“Сэнтурия монгу” ХХК |
Хэнтий аймгийн Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах |
20 |
8. |
“Багануур Пауэр” ХХК |
Багануур дүүрэгт баригдах 700 мВт хүчин чадалтай “Багануур дулааны цахилгаан станц” төслийн барилгын ажил гүйцэтгэх |
10 |
9. |
“Эйч Эн Си” ХХК |
Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламж, 4.4 км бохирын коллектор шугам болон бусад туслах үйлчилгээний ажил гүйцэтгэх |
10 |
10. |
“Хуавэйтехноложи” ХХК |
Харилцаа холбоо, интернетийн үйлчилгээ явуулж, техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ашиглалт үйлчилгээг хангаж, LTE төслийн угсралт, ашиглалт, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх ажил гүйцэтгэх |
6 |
|
ХАА-н хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулах |
||
11. |
“Монгол агро ресайкл” ХХК |
Малын хаягдал ясыг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах |
13 |
|
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах |
||
12. |
“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХК |
Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх |
604 |
13. |
“Доншен газрын тос монгол” ХХК |
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутагт Бүтээгдэхүүн хуваах 97 дугаар гэрээт талбайд газрын тос олборлолтын үйл ажиллагаа эрхлэх |
91 |
|
Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах |
||
14. |
“БСИЖМН” ХХК |
Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар баригдах 5 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх |
11 |
15. |
“Г.В.Плехановын нэрэмжит оросын эдийн засгийн их сургууль”-ийн Улаанбаатар дахь салбар |
Оросын Холбооны Улсын боловсролын стандарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулах |
85 |
16. |
“Кириллица” бага сургууль |
Орос хэлний сургалттай бага сургуулийн үйл ажиллагаа эрхлэх |
7 |
17. |
“Монгол Францын төв” НҮТББ |
Франц хэл болон франц хэлтэн орнуудын соёлыг түгээн дэлгэрүүлэх, франц хэлний олон улсын шалгалт зохион байгуулах үйл ажиллагаа эрхлэх |
3 |
18. |
“Нагояагийн их сургууль”-ийн төлөөлөгчийн газар |
Монгол Улсад тус сургуулиас хэрэгжүүлж байгаа төслийг үр ашигтай хэрэгжүүлэх, сургалт судалгааны болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах, төр захиргааны байгууллагын албан хаагчдыг тус сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах |
1 |
19. |
АНУ-д төвтэй “Англи хэлний институт” ТББ |
Орос хэлний багш нарыг англи хэлний багш болгон давхар мэргэжил эзэмшүүлэх, англи хэлний багш нарыг давтан сургах, заах арга зүйг гүнзгийрүүлэн судлах EXCEL хөтөлбөр, БСШУСЯ-ны харьяа Кембриджийн сургалттай олон улсын лаборатори төрийн өмчийн сургуулиудыг төрөлх англи хэлтэй багшаар хангах, англи хэлний зуны сургалт явуулах |
2 |
20. |
Сүжеташанд ТББ |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр хичээл заах үйлчилгээ явуулах |
1 |
|
Олон улсын байгууллагад үйл ажиллагаа явуулах |
||
21. |
АНУ-д төвтэй “Дэзэрэт Олон Улсын энэрэлийн байгууллага”-ын ТББ-ын төлөөлөгчийн газар |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тараах, эмч мэргэжилтнүүдийн дунд дутуу нярайн сэхээн амьдруулах болон хараа зүйн сургалт явуулах |
15 |
|
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулах |
||
22. |
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн удирдлагын баг |
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн барилгын ажил гүйцэтгэх |
10 |
Нийт |
1655 |
Текст томруулах
A
A
A