- Нүүр
- Сайдын тушаал
- Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн
302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ
тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан эцсийн эзэмшигч, хуулийн этгээдийн ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход оршино.
Хоёр. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцох арга
2.1.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ болон доор дурдсан аргыг[1] ашиглан тооцно. Үүнд:
2.1.1.өртөгт суурилсан арга;
2.1.2.зах зээлд суурилсан арга;
2.1.3.орлогод суурилсан арга.
2.2.Татварын албанаас татвар төлөгчийг үндэслэлгүй бага гэрээний үнэ тайлагнасан гэж үзсэн тохиолдолд энэ аргачлалын дагуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах үнэлгээг тооцохдоо татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийг харгалзаж үзэхгүй байж болно. /Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
Гурав. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох
3.1.Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр тооцно:
3.1.1.Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын зардлын доод хэмжээний нийт дүнгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хайгуулын зардлын дүн энэ аргачлалын 3.4-т заасан хувиас илүүгүй тохиолдолд зах зээлд суурилсан болон өртөгт суурилсан аргаар тооцсон үнэлгээний дундаж;
3.1.2.хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ А, В[2] зэргээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан тохиолдолд орлогод суурилсан аргаар тооцсон дүн;
3.1.3.энэ аргачлалын 3.1.1, 3.1.2-т зааснаас бусад тохиолдолд өртөгт суурилсан аргаар тооцсон дүн.
3.2.Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно. /Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар хүчингүй болгосон/
3.3.Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ, доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээний дунджаар тооцно:
3.3.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ А, В зэргээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан тохиолдолд орлогод суурилсан аргаар тооцсон дүн;
3.3.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөцийн хэмжээ А, В зэргээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдаагүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын зардлын доод хэмжээний нийт дүнгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хайгуулын зардлын дүнгийн зөрүү энэ аргачлалын 3.4-т заасан хувиас илүүгүй бол зах зээлд суурилсан болон өртөгт суурилсан аргаар тооцсон үнэлгээний дундаж дүн; /3.3-3.3.2 дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөн найруулсан/
3.3.3.энэ аргачлалын 3.3.1, 3.3.2-т зааснаас бусад тохиолдолд энэ аргачлалын 2.1.1-т заасан аргаар тооцсон дүн.
3.4.Татвар төлөгчийн гаргасан хайгуулын зардлын нийт дүнг Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын зардлын доод хэмжээний нийт дүнтэй харьцуулах хувь:
3.4.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний 3 жилд 100 хувь;
3.4.2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн 4-6 дахь жилд 50 хувь;
3.4.3.Хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилд 30 хувь;
3.4.4.Хайгуулын тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 20 хувь байна.
3.5.Татвар төлөгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрээний үнэ болон энэ аргачлалд заасан тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргын дагуу тооцсон тооцоолол, холбогдох баримт бичгийг татварын албанд мэдүүлнэ.
3.6.Энэ аргачлалын дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тусгай зөвшөөрлийн үнэлгээний тооцооллыг татварын алба хянана.
3.7.Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх тохиолдолд энэ аргачлалын дагуу тооцсон үнэлгээнээс нэгж талбай, эсхүл нэгж нөөцөд ногдох үнэлгээг тооцон, хэсэгчлэн шилжүүлж буй талбайн хэмжээ эсхүл нөөцийн хэмжээгээр үржүүлэн хэсэгчлэн шилжүүлэх талбайн үнэлгээг гаргана.
3.8.Энэ аргачлалын 3.1.2, 3.3.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцсон бол тусгай зөвшөөрлийн талбайн нэгж нөөцөд ногдох үнэлгээг тооцон, хэсэгчлэн шилжүүлж буй талбайн нөөцийн хэмжээгээр үржүүлэн хэсэгчлэн шилжүүлэх талбайн үнэлгээг гаргана.
3.9.Энэ аргачлалын 3.7-д заасан хэсэгчлэн шилжүүлж буй тусгай зөвшөөрлийн талбайн хил, байршил, булангийн цэгийн солбицлууд, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлсон баримт, шилжүүлж байгаа болон үлдэх талбайн хилийг тусгасан зураг болон шаардлагатай бусад баримтыг татвар төлөгч татварын албанд гаргаж өгнө.
3.10.Эрх бүхий байгууллагаас нөхөх олговрын зориулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь нөхөх олговрын хэмжээнээс багагүй байна.
Дөрөв. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох
4.1.Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр тооцно.
4.2.Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно.
4.3.Энэ аргачлалын 4.2-т заасны дагуу татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь орлогод суурилсан аргын дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага байх тохиолдолд орлогод суурилсан аргаар тодорхойлсон дүнгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно.
4.4.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргын дагуу тооцох боломжгүй тохиолдолд өртөгт суурилсан аргаар тооцно.
4.5.Энэ аргачлалын 4.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцохдоо харилцан хамаарлыг дараах байдлаар харгалзан үзнэ. Үүнд:
4.5.1.Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн бол өртөгт суурилсан аргаар тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр;
4.5.2.Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн бол татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь өртөгт суурилсан аргын дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага тохиолдолд өртөгт суурилсан аргаар тодорхойлсон дүнгээр.
4.6.Татвар төлөгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрээний үнэ болон энэ аргачлалд заасан тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргын дагуу тооцсон тооцоолол, холбогдох баримт бичгийг татварын албанд мэдүүлнэ.
4.7.Энэ аргачлалын дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тусгай зөвшөөрлийн үнэлгээний тооцооллыг татварын алба хянана.
4.8.Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх тохиолдолд энэ аргачлалын дагуу тооцсон үнэлгээнээс нэгж талбай эсхүл нэгж нөөцөд ногдох үнэлгээг тооцон, хэсэгчлэн шилжүүлж буй талбайн хэмжээ эсхүл нөөцийн хэмжээгээр үржүүлэн хэсэгчлэн шилжүүлэх талбайн үнэлгээг гаргана.
4.9.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг энэ аргачлалын 7 дугаар зүйлд заасан орлогод суурилсан аргаар тооцсон бөгөөд техник эдийн засгийн үндэслэл /цаашид “ТЭЗҮ” гэх/-д туссан нөөц нь олборлолтоос хамаарч буурсан тохиолдолд үнэлгээг хамгийн сүүлд тогтоогдсон нөөцийн хэмжээнд хувь тэнцүүлж тооцно. /Энэ заалтад Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөн орсон/
4.10.Энэ аргачлалын 4.8-д заасан хэсэгчлэн шилжүүлж буй тусгай зөвшөөрлийн талбайн хил, байршил, булангийн цэгийн солбицлууд, нөөц, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлсон баримт, шилжүүлж байгаа болон үлдэх талбайн хилийг тусгасан зураг, нөөцийн дэвсгэр зураг болон шаардлагатай бусад баримтыг татвар төлөгч татварын албанд гаргаж өгнө.
Тав. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцох
5.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцохдоо геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хянасан хайгуулын ажлын жил бүрийн тайлан дахь хайгуулын ажлын зардлын нийлбэр дүн болон бусад зардлуудын нийлбэр дүнгээр тодорхойлно. /Энэ заалтад Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөлт орсон/
5.2.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу тодорхойлсон үнэлгээнд туссан жил бүрийн хайгуулын зардлыг Үндэсний статистикийн хорооноос зарладаг холбогдох жил бүрийн нэгдүгээр сарын хэрэглээний үнийн улсын индексийн өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлт /цаашид “ХҮИ-ийн өөрчлөлт” гэх/-өөр хөрвүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээнд ашиглана. /Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөн найруулсан/
5.3.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу үнэлгээг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 5 дугаар хавсралтад заасан маягтыг баримтална.
Жишээ 1:
XV-000000 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2009 оны 08 сарын 01-ний өдөр олгогдсон. Талбайн хэмжээ: 1,684 га, хайгуулыг 10 жил хийсэн ба 3 жилийн хугацаанд шүүхтэй холбоотой асуудлаар хайгуулын ажил зогсонги байдалтай байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажилд нийт 26,101.0 мянган төгрөг зарцуулсан. Үнэлгээг тооцохдоо Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн ХҮИ-ийн өөрчлөлтийг ашигласан.
Он | Хэрэглээний үнийн индексийн өмнөх онц мөн үетэй харьцуулсан өөрчлөлт |
2010 оны 01 дүгээр сар | 5.7% |
2011 оны 01 дүгээр сар | 13.7% |
2012 оны 01 дүгээр сар | 10.2% |
2013 оны 01 дүгээр сар | 12.6% |
2014 оны 01 дүгээр сар | 12.3% |
2015 оны 01 дүгээр сар | 9.8% |
2016 оны 01 дүгээр сар | 1.7% |
2017 оны 01 дүгээр сар | 1.9% |
2018 оны 01 дүгээр сар | 6.9% |
2019 оны 01 дүгээр сар | 7.3% |
2020 оны 01 дүгээр сар | 5.6% |
2021 оны 01 дүгээр сар | 2.4% |
2022 оны 01 дүгээр сар | 14.6% |
2023 оны 01 дүгээр сар | 12.3% |
/мянган төгрөг/
Он | Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн | Хэрэглээний үнийн индексийн өмнөх онц мөн үетэй харьцуулсан өөрчлөлт | ХҮИ-ийн өөрчлөлтөөр хөрвүүлснээр Нийт дүн | Бусад зардлын дүн | Тусгай зөвшөөрлийн үнэлгээний дүн |
2009 он | 5.7% | 244.2 | |||
2010 он | 500.0 | 13.7% | 1,265.5 | 488.4 | |
2011 он | 850.5 | 10.2% | 2,152.7 | 732.5 | |
2012 он | 12.6% | - | |||
2013 он | 12.3% | - | |||
2014 он | 9.8% | - | |||
2015 он | 995.0 | 1.7% | 1,646.0 | ||
2016 он | 938.3 | 1.9% | 1,526.2 | ||
2017 он | 1,710.2 | 6.9% | 2,729.9 | 2,441.8 | |
2018 он | 1,865.5 | 7.3% | 2,785.6 | 2,441.8 | |
2019 он | 2,089.8 | 5.6% | 2,908.3 | 2,441.8 | |
2020 он | 2,500.6 | 2.4% | 3,295.4 | 2,441.8 | |
2021 он | 3,000.0 | 14.6% | 3,860.9 | 2,441.8 | |
2022 он | 3,500.0 | 12.3% | 3,930.5 | 2,441.8 | |
Дүн | 17,949.9 | 26,101.0 | 16,115.9 | 42,216.9 |
/5.3 дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөн найруулсан/
Тусгай зөвшөөрлийн үнэлгээг дээрх аргачлалаар тооцоход 42,216.9 мянган төгрөг болно.
5.4.Энэ аргачлалын 5.1-д заасны дагуу жил бүрийн хайгуулын зардлыг ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглан хөрвүүлж тооцохдоо тухайн календарийн жил хүртэлх 12 жилийн ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглана./Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
5.5.Тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцохдоо ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамжийн дүнг ямар нэгэн байдлаар ашиглахгүй./Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
Зургаа. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг зах зээлд суурилсан аргаар тооцох
6.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг зах зээлд суурилсан аргаар тооцохдоо харьцуулалтын шалгуур үзүүлэлтүүдээр үнэлэх матрицад оруулан нэгж талбайд ногдох үнэлгээг гаргаж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр үржүүлэх зарчим ашиглана.
6.2.Хэрэв тухайн төрлийн ашигт малтмалын матрицыг тусгайлан гаргаагүй бол нүүрс, газрын тосноос бусад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг үнэлэхэд энэхүү аргачлалын 2 дугаар хавсралтад байгаа алтны матрицыг ашиглах бөгөөд шилжүүлж байгаа тал нь тухайн тусгай зөвшөөрөлд дурдагдсан бүх эрдсийн үнэлгээг алттай дүйцүүлэн хөрвүүлж тооцно.
6.3.Энэ аргачлалын 6.1-д заасан аргыг ашиглан хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг гаргах тохиолдолд хайгуулын талбайд илэрц бүхий ашигт малтмалын тухайн сарын дундаж үнийг[3] үндэслэнэ.
6.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь онцгой нөхцөл байдал[4] үүссэнээс бусад тохиолдолд уг алтны матрицыг 2 жил тутамд шинэчилж, шаардлагатай бол алтнаас бусад ашигт малтмалын төрлөөр нэмж матриц гаргаж болно.
6.5.Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг 6.1-д заасан аргаар үнэлэх тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан аргачлалын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу матрицад оруулна. Үүнд:
6.5.1.геологийн шалгуур үзүүлэлтүүд:
6.5.1.а.газрын гадаргаас доош эрдэсжилтийн дээд орой хүртэлх гүн;
6.5.1.б.геологийн нөөцийн зэрэг;
6.5.1.в.агуулга;
6.5.1.г.ашигт малтмалын төрөл.
6.5.2.дэд бүтцийн шалгуур үзүүлэлтүүд:
6.5.2.а.талбайн хэмжээ;
6.5.2.б.хайгуулын талбайн ирээдүйн олборлолтод ач холбогдол бүхий дэд бүтцийн алслалт.
6.6.Геологийн болон дэд бүтцийн шалгуур үзүүлэлтүүдийг энэ аргачлалын 2 дугаар хавсралтад заасан маягт, онооны дагуу матрицын шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулан үзүүлэлт тус бүрийн хамаарах оноогоор дүгнэнэ.
6.7.Хайгуулын тусгай зөвшөөрөлд тусгагдсан ашигт малтмал бүрийн шалгуур тус бүрд холбогдох оноог тооцож, эдгээр онооны нийлбэрээр алтны үнэлгээний матриц дахь тохирох нэгж га талбайн үнэлгээг авна. Шилжүүлж буй ашигт малтмалын хайгуулын талбайн үнэлгээ нь матрицаас авсан тохирох нэгж га талбайн үнэлгээ болон тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээний үржвэр байна..
Жишээ 2: А ХХК-ийн XV-000000 тоот тусгай зөвшөөрөл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлалтай, 3 төрлийн ашигт малтмалын илрэлтэй, цайрын өндөр агуулгатай хүдэр нь газрын гадаргаас доош 75 метр, хар тугалганых 140 метр, цагаан тугалганых 350 метрийн гүнд байршсан. Талбайн хэмжээ 400 га, дэмжих дэд бүтцээс 40км зайтай. Хайгуулын ажлын үр дүнгээр цайр 1%, хар тугалга 3%, цагаан тугалга 6%-ын агуулгатай байсан. Б ХХК-д 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр шилжүүлэхээр гэрээ байгуулаад байна.
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Цайр |
Хар тугалга |
Цагаан тугалга |
Спот үнэ |
$/т |
2,336 |
2,126 |
16,452 |
Спот үнэ |
$/кг |
2.34 |
2.13 |
16.45 |
Агуулга – газар дээрээ |
% |
1.0% |
3.0% |
6.0% |
Агуулга – газар дээрээ |
гр/т |
10,000 |
30,000 |
60,000 |
Алтны үнэ |
$/унц |
1,514 |
1,514 |
1,514 |
Алтны үнэ |
$/кг |
48,672 |
48,672 |
48,672 |
Алтны үнэд харьцуулсан үнийн харьцаа |
|
0.000048 |
0.000044 |
0.000338 |
Агуулга алтанд дүйцүүлж хөрвүүлснээр /оноо/ |
гр/т |
0.480 /7/ |
1.310 /6/ |
20.279 /0/ |
Төслийн талбай |
400га |
|
|
|
Газрын гадаргаас доошхи гүн /оноо/ |
м |
75 /0/ |
140 /0/ |
350 /1/ |
Нөөцийн зэрэг /оноо/ |
|
Таамагласан /3/ |
Таамагласан /3/ |
Таамагласан /3/ |
Дэд бүтцэд хүрэх зай /оноо/ |
|
40км /3/ |
40км /3/ |
40км /3/ |
Нийт оноо |
|
13 |
12 |
7 |
Нэгжийн үнэлгээ |
төг/га |
39,800 |
53,067 |
119,400 |
Үнэлгээ |
төг |
15,920,000 |
21,227,000 |
47,760,000 |
НИЙТ ҮНЭЛГЭЭ |
төг |
84,907,000 |
|
|
Аргачлалын 2 дугаар хавсралтад заасан маягт, онооны дагуу тооцсон матрицаар /Зах зээлийн арга/ тооцсон үнэлгээ 84.9 сая төгрөг болно.
6.8.Зах зээлд суурилсан аргаар тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцох боломжгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын үнэлгээг 20 хувиар нэмэгдүүлж тооцсон дүнгээр орлуулж тооцно. /Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
Долоо. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцох
7.1.Энэ аргаар тооцсон тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь эрсдэл болон цаг хугацааны үнэ цэнийг харгалзан тооцсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ байна.
7.2. Мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлагдсан ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл /цаашид “ТЭЗҮ” гэх/ болон хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн техник эдийн засгийн урьдчилсан тооцоо /цаашид “ТЭЗУТ” гэх/-г ашиглан дараах байдлаар тооцно. Үүнд: /Энэ заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар өөрчлөн найруулсан/
7.2.1. ТЭЗҮ, ТЭЗУТ нь олон хувилбараар тооцогдсон тохиолдолд энэ аргачлалын 7.1-д заасан мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд туссан хувилбараас тооцогдоно.
Өнөөгийн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
NPV - Өсөн нэмэгдэж байгаа мөнгөн урсгалын өнөөгийн цэвэр үнэ цэнэ,
CFt - тухайн t жилд орж ирэх цэвэр мөнгөн урсгал (элэгдэл хорогдлын шимтгэл болон цэвэр ашгийн нийлбэр дүн),
CFo - анхны хөрөнгө оруулалт (ТЭЗҮ, ТЭЗУТ-нд тусгасан уурхайн хөрөнгө оруулалт),
n - төсөл хэрэгжих хугацаа буюу орд ашиглах хугацаа (ТЭЗҮ, ТЭЗУТ-нд тусгасан хугацаа, ордын ашиглалтын нөөцийг жилийн хүчин чадалд харьцуулан ашиглах хугацаагаар тодорхойлно)
t - жилийн индекс
r - эрсдэлийг шингээсэн хорогдуулалтын хувь хэмжээ (ТЭЗҮ, ТЭЗУТ-нд тусгасан дүнгээр тооцох бөгөөд дээд хязгаар нь 15 хувь байна.)
Жишээ 1: “ААА” нэртэй алтны шороон ордын нийт геологийн нөөц (ГН) нь 690 кг ашиглалтын үеийн хаягдал (АҮХ) 2 хувь байна. Хуулах хөрсний хэмжээ (ХХ) 1,865.0 мянган метр куб, олборлох элсний хэмжээ (ОЭ) 1,320.0 мянган метр куб байна. Алтны сорьц (АС) 918, металл авалт (МА) 90.5 хувь байхаар ТЭЗҮ-д тусгасан байна. Тухайн ордыг ашиглаж эхэлсэн эсэхийг тусгай зөвшөөрлийн талбай оршиж буй сум, орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тодорхойлно. Энэхүү дүгнэлтээр тухайн ордыг ашиглаж эхлээгүй байсан боловч ТЭЗҮ нь батлагдсан тул ордын үнэлгээг ТЭЗҮ-д тулгуурлан гүйцэтгэнэ. Тооцоонд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг ТЭЗҮ-д тусгасан хувиар борлуулалтын орлогоос, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ыг шаталсан хувиар (10 хувь, 25 хувь) тус тус тооцно.
Ашигт малтмалын төрөл (алт): Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд алтны ордын нийт геологийн нөөцийг бодитой В зэргээр 690.0 кг болохыг тодорхойлсон байна.
Ашигт малтмалын ашиглалтын нөөц (АН): ТЭЗҮ-д тусгаснаар:
Элсний нөөц 1,320.0 мян.м3
Хуулах хөрсний хэмжээ 1,865.0 м3
Алтны нөөц нь сорьц тооцоогүй, бохироороо /шлихээр/ 690.0 кг-аар тус тус тогтоогджээ. Борлуулах алтны хэмжээ буюу ашиглалтын нөөцийг тооцвол дараах байдалтай болж байна.
АН=(ГН*АС)/1000*(100%-АҮХ) *МА
АН=(690кг*918)/1000*(100%-2%)*90.5%=561.78 кг
Ашиглах хугацаа (АХ): ТЭЗҮ-д тухайн ордыг ашиглах хугацааг 3 жил гэж тодорхойлсон тул эдгээр дүнг тооцоонд ашиглана.
Хөрөнгө оруулалт (ХО): ТЭЗҮ-д ордын нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 6,300.0 сая.төг гэж тусгана..
Борлуулалтын орлого (БО): ТЭЗҮ-д 3 жилийн хугацаанд нийт 561.78 кг алт, эхний жилд 141.64 кг, 2 дахь жилд 216.6 кг, 3 дахь жилд 203.54 кг алт олборлон борлуулна.
1 грамм алтны үнийг 85.5 мян.төг-өөр тус тооцсон байна.
Жилийн борлуулалтын орлого (ЖБО)=жилд борлуулах алтны хэмжээ *алтны үнэ
ЖБО1 =141.64 кг * 85.5.мян.төг/гр = 12,110.22 сая.төг
ЖБО2 =216.60 кг * 85.5.мян.төг/гр = 18,519.30 сая.төг
ЖБО3 =203.54 кг * 85.5.мян.төг/гр = 17,402.67 сая.төг
Ашиглалтын хугацаанд олон нийт борлуулалтын орлого
(АХОНБО)=ЖБО1+ЖБО2+....+ЖБОn
(АХОНБО)= 12,110.22 + 18,519.30 +17,402.67 = 48,032.19 сая.төг
Цэвэр ашиг (ЦА): ТЭЗҮ-д Тухайн жилийн борлуулалтын орлогоос ашиглалтын зардал (АЗ) болон төлсөн татвар хураамжийг хасаж жилийн цэвэр ашгийг тооцно. Жил бүрийн ашиглалтын зардал ТЭЗҮ-д туссан тул тус дүнг ашиглана.
Жилийн цэвэр ашиг (ЖЦА)=БО-(АЗ+АМНАТ+ААНОАТ)
ЖЦА1 = 12,110.22 – (6,507.0 + 302.75 + 875.12) = 4,425.35 сая.төг
ЖЦА2 = 18,519.30 – (10,057.0 + 462.98 + 1,549.83) = 6,449.49 сая.төг
ЖЦА3 = 17,402.67 – (16,704.0 + 435.07 + 26.36) = 237.24 сая.төг
Ашиглалтын хугацаанд олох нийт цэвэр ашиг
(АХОНЦА)=ЖЦА1+ЖЦА2+....+ЖЦАn
АХОНЦА =4,425.35 + 6,449.49 + 237.24 = 11,112.08 сая.төг
Нийт бэлэн мөнгөний урсгал (НБМУ):
Эрсдэлийг шингээсэн хорогдуулалтын хувь (ХХ): ТЭЗҮ-д хорогдуулах хүүгийн түвшинг 10%-иар тооцсон байна.
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (ӨЦҮЦ)
Татвар ногдох орлого (ТНО):
ТНО = ӨЦҮ = NPV
ТНО = 4,114.6 сая.төг
Ногдуулсан татвар (НТ):
НТ = (ТНО – Хасагдах зардлууд) х Эрх борлуулсны орлогод ногдуулах татварын хувь
НТ = (4,114.6-Х) * 10% = У
Энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд эрх борлуулсны орлогоос У төгрөгийн ААНОАТ суутган тооцож, төсөвт төлнө.
7.2.2 дахь дэд заалт:
7.2.2.Борлуулалтын үнийг дараах байдлаар тооцно. Үүнд:
7.2.2.1.тухайн тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн ашиглалт, борлуулалт хийгдээгүй тохиолдолд ТЭЗҮ эсхүл ТЭЗУТ-д туссан борлуулалтын үнээр;
7.2.2.2.ашиглалт хийж эхэлсэн тохиолдолд тухайн татвар төлөгчийн хамгийн сүүлд тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон уулын ажлын тайланд туссан олборлолтын хэмжээнд үндэслэн гарах борлуулалтын үнээр;
7.2.2.3.энэ аргачлалын 7.2.2.2-т зааснаар тооцсон борлуулалтын үнэ нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах ТЭЗҮ эсхүл ТЭЗУТ-д туссан борлуулалтын үнээс 20 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан борлуулалтын үнэлгээгээр.”
7.2.3.Ашиглалтын зардлыг энэ аргачлалын 5.1, 5.4-т заасны дагуу ХҮИ-ийн өөрчлөлтийг ашиглан үнэлгээ тооцож буй оны түвшинд шилжүүлэн тооцно./7.2.2-7.2.3 дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
Найм. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүүлэхэд албан татварын ногдлыг тодорхойлох.
8.1.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүүлэхэд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг баримтална.
8.2.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.4-т заасны дагуу эцсийн эзэмшигчийн эцэслэн тооцсон эзэмшлийн хувиар үржүүлж татварын ногдлыг тодорхойлно.
8.3. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбооны үе шат бүрд харгалзах хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн хувийг хооронд нь үржүүлж энэ аргачлалд заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийн эзэмшлийн хувийг тооцно.
Жишээ 1. Татвар ногдуулах тохиолдол
Жишээ 2. Татвар ногдуулахгүй тохиолдол
Жишээ 3. ААНОАТ-ын тухай хуулийн 30.7-д заасан тохиолдол
Жишээ 4. ААНОАТ-ын тухай хуулийн 30.8-д заасан тохиолдол
Жишээ 5. ААНОАТ-ын тухай хуулийн 30.9-д заасны дагуу татвар ногдохгүй тохиолдол
[1] Энэ аргачлалын 2.1-д заасан аргыг энэ аргачлалын 5, 6, 7 дугаар зүйлд дэлгэрэнгүй тайлбарласан болно.
[2] Уул уурхайн сайдын 2015 оны 203 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын дагуу тодорхойлсон нөөцийн зэрэг
[3] Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалж дээр үндэслэн зарласан тухайн сарын дундаж үнэ.
[4] Олон улсын зах зээл дээрх алтны үнэ огцом унах, өсөх гэх зэрэг нөхцөл байдал бий болсон үед
[5] Элэгдэл хорогдлын шимтгэл
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 1 дүгээр хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ
ӨРТӨГТ СУУРИЛСАН АРГААР ТОДОРХОЙЛОХ МАЯГТ
Өртөгт суурилсан аргад ашиглах үржигдэхүүн
Нөөцийн зэрэг |
C |
P |
Тодорхойгүй |
Харгалзах үржвэр |
1.8 |
1 |
0.5 |
No |
Хайгуул хийгдсэн он |
Тусгай зөвшөөрөл анх олгосон огноо |
Талбайн хэмжээ |
Хайгуулын ажлын тайлангийн мэдээлэл |
Үржигдэхүүн |
Татвар ногдуулах дүн |
|||
Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн |
Хөрвүүлэх фактор (ХҮИ-хэрэглээний үнийн индекс) |
Зардлын өнөөгийн үнэ цэнэ |
Үржвэр |
Нийт |
|||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсний орлогоос татвар ногдуулах дүн |
|
||||||||
Татварын дүн |
|
||||||||
Татварын албаны хяналтын хэсэг: |
|
Тооцооллыг гүйцэтгэсэн ............................. ХХК-г төлөөлж:
Тооцоолол хийсэн огноо:
Захирал ……………………….. / /
гарын үсэг
Нягтлан бодогч: ……………………….. / /
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Татварын улсын байцаагч, мэргэжилтэн ……………………….. / / Хянасан огноо: ………………………..
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга ……………… / / Хянасан огноо …….........................…
гарын үсэг
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 2 дугаар хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ
ЗАХ ЗЭЭЛД СУУРИЛСАН АРГААР ТОДОРХОЙЛОХ МАЯГТ
Зах зээлд суурилсан аргад ашиглах алтны матриц |
||||||||||||||||
Харгалзах оноо |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Төг/га |
200,000 |
185,733 |
172,467 |
159,200 |
145,933 |
132,667 |
119,400 |
106,133 |
92,867 |
79,600 |
66,333 |
53,067 |
39,800 |
26,533 |
13,267 |
1,000 |
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД СУУРИЛСАН АРГААР ТОДОРХОЙЛОХ МАЯГТ
1. Газрын гадаргаас эрдсийн дээд цэгт хүрэх гүн |
2. Геологийн нөөц, баялгийн зэрэг |
3.Агуулга (гр/тонн) |
4. Дэмжих дэд бүтцэд хүрэх зай |
Үнэлж буй тусгай зөвшөөрөл |
||||||||||||||
Метр |
Оноо |
Бодит оноо |
Нөөц / Баялаг |
Оноо |
Бодит оноо |
гр/тн |
Оноо |
Бодит оноо |
Км |
Оноо |
Бодит оноо |
Нийт бодит оноо |
Оноонд харгалзах матрицын үнэлгээ төг/га |
Талбайн нийт хэмжээ /га/ |
Нийт үнэлгээ /төг/ |
Хасагдах зардал /төг/ |
Татвар ногдуулах дүн /төг/ |
Татварын дүн /төг/ |
0-50 м |
0 |
|
Баттай |
0 |
|
0.1-0.5 |
7 |
|
Зэргэлдээ<5км) |
1 |
|
|
|
|
|
|
|
|
50-100 м |
1 |
|
Бодитой |
1 |
|
0.5-1.0 |
6 |
|
Ойролцоо(5-30км) |
2 |
|
|||||||
100-200 м |
2 |
|
Боломжтой |
2 |
|
1.0-1.5 |
5 |
|
Дунд зэрэг зайтай (30-80км) |
3 |
|
|||||||
200-500м |
3 |
|
Илрүүлсэн, Баримжаалсан, Таамагласан |
3 |
|
1.5-2.0 |
4 |
|
Хол (80-150км) |
4 |
|
|||||||
>500м |
4 |
|
Тодорхойгүй |
4 |
|
2.0-3.0 |
3 |
|
Алслагдсан (>150км) |
5 |
|
|||||||
|
|
3.0-4.0 |
2 |
|
|
|||||||||||||
4.0-5.0 |
1 |
|
||||||||||||||||
>5.0 |
0 |
|
||||||||||||||||
Татварын албаны хяналтын хэсэг: |
||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тооцооллыг гүйцэтгэсэн ............................. ХХК-г төлөөлж:
Захирал ……………………….. / /
гарын үсэг Тооцоолол хийсэн огноо:
Нягтлан бодогч: ……………………….. / /
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Татварын улсын байцаагч, мэргэжилтэн ……………………….. / / Хянасан огноо:
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга ……………………….. / / Хянасан огноо:
гарын үсэг:
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 3 дугаар хавсралт
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ
ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭЭР ТООЦОХ МАЯГТ
Тооцоолол нь мэдээлэлд үндэслэнэ:
1.Ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл.
- Ордын нөөцийн тайланд тусгасан техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо.
- Тодорхой хугацаанд ашигласан ордын хувьд ТЭЗҮ болон нийт нөөцөөс олборлосон нөөцийг хассан дүн
/ашигласан баримт бичгийн урд дугаарыг дугуйлна, ордын төрөл нөхцөлөөс хамаарч маягтад үзүүлэлт нэмж оруулж болно./
Үзүүлэлтүүд |
Хэмжих нэгж /ашигт малтмалын төрлөөс хамаарч тохирох нэгжийг бичнэ/ |
Нийт |
Ашиглалтын жилүүд (n+…) |
Татварын албаны хяналтын хэсэг |
||||
0 |
1 |
2 |
3 |
4 |
||||
Геологийн үзүүлэлтүүд |
|
|
|
|
|
|
|
|
Нийт хөрсний хэмжээ |
м3 |
|
|
|
|
|
|
|
Нийт хүдрийн нөөц |
Tн |
|
|
|
|
|
|
|
Хөрс хуулалтын коэфициент |
м3/тн |
|
|
|
|
|
|
|
Нийт уулын цул |
м3 |
|
|
|
|
|
|
|
Олборлолтын үзүүлэлтүүд |
|
|
|
|
|
|
|
|
Нийт ашиглах хугацаа |
Жил |
|
|
|
|
|
|
|
Хаягдал |
% |
|
|
|
|
|
|
|
Бохирдол |
% |
|
|
|
|
|
|
|
Нийт хуулах хөрсний хэмжээ |
м3 |
|
|
|
|
|
|
|
Ашиглалтын нөөц |
Тн |
|
|
|
|
|
|
|
Эдийн засгийн үзүүлэлтүүд |
|
|
|
|
|
|
|
|
Нийт хөрөнгө оруулалт |
мян.төг |
|
|
|
|
|
|
|
1 тн бүтээгдэхүүний борлуулалтын дундаж дүн |
мян.төг/тн |
|
|
|
|
|
|
|
Нийт борлуулалтын орлого |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Нийт үйл ажиллагааны зардал |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Үүнээс элэгдэл хорогдлын шимтгэл |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Татварын өмнөх ашиг |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Ашгийн татвар |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Татварын дараах ашиг |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Мөнгөн урсгал |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Өнөөгийн цэвэр үнэ (NPV) |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Дотоод өгөөжийн хувь (IRR) |
% |
|
|
|
|
|
|
|
Хөр.оруулалтаа нөхөх хугацаа |
Жил |
|
|
|
|
|
|
|
Татварын хувь |
% |
|
|
|
|
|
|
|
ААНОАТ-ын тухай хуулийн 30.3-т заасан хасагдах зардлын дүн |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Албан татвар ногдуулах дүн |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Ногдох татварын дүн |
Мян.төг |
|
|
|
|
|
|
|
Тооцооллыг гүйцэтгэсэн ............................. ХХК-г төлөөлж:
Тооцоолол хийсэн огноо:…….
Захирал ……………………….. / /
гарын үсэг
Нягтлан бодогч: ……………………….. / /
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Татварын улсын байцаагч, мэргэжилтний нэр ……………………….. / / Хянасан огноо: ………………………..
гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга……………………….. / / Хянасан огноо ………………………..
гарын үсэг
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 4 дүгээр хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БОРЛУУЛАХ, ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хандаж гаргасан албан хүсэлт;
2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу эрх борлуулсны орлогод ногдуулсан албан татварыг харилцагч татварын албаны холбогдох дансанд төлсөн баримтын хуулбар; /Төлбөрийн баримтын тэмдэглэлд: ...... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн гэсэн утгыг бичсэн байна/
3.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь;
4.Хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг шилжүүлэх замаар тусгай зөвшөөрлийг борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд нийт хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн үнэлгээнд эзлэх тусгай зөвшөөрлийн үнэлгээг харуулсан баримт;
5.Тусгай зөвшөөрөл шилжүүлэгч болон шилжүүлэн авагч аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар баталгаажуулсан хувь;
6.Эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг шилжүүлэх замаар тусгай зөвшөөрлийг борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх үнэлгээ, мэдээлэл;
7.Тусгай зөвшөөрөл шилжүүлэгч талын сүүлийн жилийн болон улирлын иж бүрэн санхүүгийн тайлан, биет бус хөрөнгийн дансны задаргаа /тусгай зөвшөөрөл тус бүрээр/ буюу тусгай зөвшөөрөл бүртгэсэн дансны мэдээлэл, Хайгуул, үнэлгээний хөрөнгө дансны задаргаа, Уурхайн хөрөнгө дансны задаргаа; /Сангийн сайдын 2016 оны 409 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт/
8.Шилжүүлж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралтын хамт;
9.Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн хайгуулын ажлын тайлангууд, Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа;
10.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд уулын ажлын тайлан, ТЭЗҮ, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн үлдэгдэл нөөцийн хэмжээг харуулсан баримт тооцоо, Ашигт малтмалын газрын даргын ордын нөөцийг хүлээн авч, бүртгэсэн тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хувь;
11.Энэ аргачлалд заасан аргаар албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон тооцоолол.
Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар
батлагдсан аргачлалын 5 дугаар хавсралт
Маягт Т3-01
АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭЛГЭЭГ
ӨРТӨГТ СУУРИЛСАН АРГААР ТОДОРХОЙЛОХ МАЯГТ
No | Хайгуул хийгдсэн он | Тусгай зөвшөөрөл анх олгосон огноо | Талбайн хэмжээ | Хайгуулын ажлын тайлангийн мэдээлэл | Бусад зардал | Татвар ногдуулах дүн | ||
Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүн | Хөрвүүлэх фактор (ХҮИ-ийн өөрчлөлт) | Зардлын өнөөгийн үнэ цэнэ | ||||||
1 | ||||||||
2 | ||||||||
3 | ||||||||
Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсний орлогоос татвар ногдуулах дүн | ||||||||
Татварын дүн | ||||||||
Татварын албаны хяналтын хэсэг: |
Тооцооллыг гүйцэтгэсэн ............................. ХХК-г төлөөлж:
Тооцоолол хийсэн огноо:
Захирал ……………………/ / гарын үсэг
Нягтлан бодогч: ……….... / / гарын үсэг
Тооцооллыг хянасан:
Татварын улсын байцаагч, мэргэжилтэн …..……/ / гарын үсэг
Хянасан огноо: …………………
Тооцооллыг хянасан:
Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга ……………… / / гарын үсэг Хянасан огноо …….........................…
/5 дугаар хавсралтыг Сангийн сайдын 2023 оны А/191-р тушаалаар нэмсэн/
Текст томруулах
A
A
A