A

A

A

Бүлэг: 1979

"Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа

эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд

 олгох, хяналт тавих журам "-ын дөрөвдүгээр хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР,

ТОДОРХОЙЛОЛТ

  1. Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх  этгээдэд олгох гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-ний загварыг тодорхойлов.
  2. Мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ нь “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, хяналт тавих журам”-4.2-т заасан агуулгыг тусгасан байна. Мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно”.
  1. Гэрчилгээний загварыг тодорхойлолтод хавсаргав.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА

  1. Гэрчилгээ нь А4 форматтай байна.
  2. Гэрчилгээний дэвсгэрийг түмэн наст хээгээр дүүргэн, төвд хэсэгт монгол улсын хилийг саарал хүрээгээр 105х55мм, соёмбыг цагаан хүрээтэйгээр 70х30мм хэмжээтэйгээр оруулна.
  3. Гэрчилгээний дээд төв хэсэгт 18х32 мм хэмжээтэй соёмбо байрлуулах ба  MNS6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.
  4. Соёмбын доод талд “МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ” гэсэн гарчиг, эрхийн дугаар байна.
  5. Мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээний дугаарыг 8-н оронтой /0000/0000/ тоогоор тэмдэглэж, эхний 4 орон нь эрх олгогдсон оныг, сүүлийн 4 орон нь тухайн жилд олгогдож буй Мэргэжлийн байгууллагын эрхийн дугаарыг тус тус илэрхийлнэ.
  6. Гэрчилгээ нь “Монгол улсын Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн....................................../регистрийн дугаар/-д Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх хүрээнд .............................................................. .............................................................................ажлын төрлөөр Мэргэжлийн байгууллагын эрх”-ийг....... оны ....... дугаар сарын ........-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгов. Мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй” гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байна.
  7. Гэрчилгээний доод талд гэрчилгээ олгосон Барилга, хот байгуулалтын сайдын нэр, олгосон огноо, олгосон газрыг бичсэн байна.

 

                           ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, АГУУЛГА

  1. Гэрчилгээний дээд хэсэгт “СУНГАЛТ” гэсэн үг байх ба түүний “………….......-ийг..... оны .... дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн .... жилийн хугацаатайгаар сунгав.“ гэсэн бичвэрийг жижгээр, олгосон “Барилга, хот байгуулалтын сайд”-ын нэрийг том үсгээр тус тус оруулж бичсэн байна.
  2. Гэрчилгээний дунд хэсэгт “Нэмэлт өөрчлөлт” гэсэн бичвэр, түүний доор “……….........-ийг ...... оны .......дугаар сарын ... өдрөөс эхлэн .... жилийн хугацаатай олгов” баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын сайдын нэр, нэмэлт өөрчлөлтийг оруулсан “огноо”-г оруулна.

 

НҮҮР                                                                     

                   

  СОЁМБО


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ

 

Дугаар

 

 

Монгол улсын Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн..................................... /регистрийн дугаар/-д Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх хүрээнд .......................................................................................................................... ....................................... ажлын төрлөөр мэргэжлийн байгууллагын эрх”-ийг ....... оны ....... дугаар сарын ........-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгов.

 

мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй

 

САЙД

 

Улаанбаатар

огноо

 

 

Ар

 

СУНГАЛТ

 

..............................................................ХХК-нд .............................................................ажлын

төрлийг ........ оны .......дугаар сарын ....... өдрөөс эхлэн ......... жилийн хугацаатай сунгав.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                                              /гарын үсгийн тайлал/

 

Огноо

 

 

 

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

 

 

..............................................................ХХК-нд .............................................................ажлын

төрлийг ...... оны .......дугаар сарын ....... өдрөөс эхлэн ........ жилийн хугацаатай олгов.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                                              /гарын үсгийн тайлал/

 

Огноо