- Нүүр
- Сайдын тушаал
- Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцоолох аргачлал, зөвлөмж, жишээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцоолохаргачлал, зөвлөмж, жишээ
Энэхүү аргачлал, зөвлөмж нь автомашин бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд шатахуун зарцуулалтын нэгжийн норм, хэрэгцээг төлөвлөж тодорхойлох, автомашины шатахуун зарцуулалтын нормыг өөрсдөө тогтоох, шатахуун зарцуулалтын нормыг нэмэгдүүлэх болон хорогдуулах, хэмжилт, сорилт хийхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад зориулагдана.
1.Автомашины шатахуун зарцуулалтын нормын төрөл, шатахуун зарцуулалтыг тооцох аргачлал:
1.1.Автомашины шатахуун зарцуулалтын хяналтын ( ) норм
Автомашины шатахуун зарцуулалтын хяналтын нормыг ихэвчлэн үйлдвэрлэгч тогтоох бөгөөд дасгаж хэвшүүлсэн хөдөлгүүр бүхий автомашиныг лабораторийн нөхцөлд, эсвэл шулуун замд автомашиныг бүрэн ачаалан жигд хурдаар ажиллуулан тогтоодог норм юм.
1.2.Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм
Шатахуун зарцуулалтын жишиг норм тогтоогдоогүй автомашины хувьд автомашины үйлдвэрлэгчийн тогтоосон шатахуун зарцуулалтын хяналтын норм болон ашиглалтын нөхцөлөөс хамаарч хяналтын зарцуулалтын өөрчлөлтийн хэмжээг илэрхийлэх коэффициентын тусламжтайгаар тооцооны аргаар тогтоож болно.
Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг нормыг (Hжишиг) хяналтын зарцуулалтын тусламжтайгаар дараах томьёогоор тодорхойлно:
Н жишиг = Н хяналт * Кө [1]
Энд:
Н жишиг – Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм
Н хяналт - Шатахуун зарцуулалтын хяналтын норм, л/100 км
Кө – Автомашины шатахуун зарцуулалтын хяналтын нормыг ашиглалтын нөхцөлөөс хамааруулан өсгөх коэффициент.
Автомашины шатахуун зарцуулалтыг ашиглалтын нөхцөлөөс хамааруулан өсгөх коэффициентыг судалгаагаар тогтоодог бөгөөд ачаа суудлын зориулалтын ердийн автомашинд 1,2-1,3, туулах чадварыг нэмэгдүүлсэн автомашинд 1,1-1,2 байна.
Энэ аргаар тогтоосон жишиг норм нь шатахууны бодит зарцуулалтын баримжаа хэмжээг харуулах бөгөөд судалгааны, статистикийн болон сорилтын аргаар хэмжилт хийж, баталгаажуулах зайлшгүй шаардлагатай болно.
1.3.Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн норм
Автомашины 100 км сул гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтыг шатахуун зарцуулалтын үндсэн норм / / гэнэ. Суудлын автомашин, автобус, чиргүүлгүй ажилласан ачааны автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахууны үндсэн нормыг энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан хэмжээгээр тооцож болно.
Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг автомашины 100 км гүйлтэд зарцуулах жишиг нормыг үндэс болгон өөрсдөө тогтоож мөрдөнө. Өөрөөр хэлбэл автомашины үндсэн норм нь аж ахуйн нэгж байгууллагаас автомашины 100 км сул гүйлтэд тооцон олгох шатахуун хэмжээ бөгөөд жишиг нормыг хянан бодит зарцуулалтыг үндэслэн тогтоодог.
Автомашины шатахуун зарцуулалтын бодит хэмжээг автомашины техникийн техникийн байдал хэвийн буюу автомашины шатахуун зарцуулалтад нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй болохыг тогтоосны дараа тодорхой хугацаанд автомашины шатахуун зарцуулалтыг судалгаа хийж, статистикийн болон туршилт хэмжилтийн аргаар тогтооно.
Автомашин насжилт, элэгдэл зэрэг хүчин зүйлээс хамааралтайгаар шатахуун зарцуулалтын жишиг нормоос шатахууны бодит зарцуулалт бага зэргийн зөрүүтэй байж болох бөгөөд судалгаагаар тогтоосон бодит зарцуулалтыг автомашины шатахуун зарцуулалтын үндсэн норм болгон мөрдөж болно.
1.4.Чиргүүлтэй ажилласан автомашины 100 км сул гүйлтэд зарцуулах шатахууны нормыг /Нү/ дараах томьёогоор тооцно.
Нү =Нс + Нү + Нү G [2]
Энд:
Н с – Чиргүүлтэй ажилласан автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахууны үндсэн норм, л
Н ч – Чиргүүлийн нэг тонн жинд зарцуулах норм, л (бензин хөдөлгүүр 3,0 л, дизель хөдөлгүүрт 1,725 л)
G – Чиргүүлийн жин,тн
1.5.Автомашины шатахуун зарцуулалтын хэмжээ нь дараах үндсэн норм, нэмэгдлүүдээс бүрдэнэ. Үүнд:
1.5.1.Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахууны үндсэн норм:
- Ачааны автомашины ачаагүй явсан 100 км гүйлтэд зарцуулах шатахууны хэмжээ л/100 км
- Суудлын автомашин, автобусны дундаж ачаалалтай үеийн 100 км гүйлтэд зарцуулах шатахууны хэмжээ л/100 км
- Тусгай зориулалтын автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахууны хэмжээ л/100 км
1.5.2.Энэхүү тушаалын 2 дугаар хавсралтын 2, 4 дүгээр хүснэгтийн 1 дүгээр хэсэгт зааснаар ачаа тээврийн автомашины 100 тн.км тээврийн ажил гүйцэтгэхэд зарцуулах шатахууны нормыг тооцно.
1.5.3.Автомашины ашиглалтын нөхцөлөөс хамааруулан олгох шатахуун зарцуулалтын үндсэн нормын нэмэгдлүүд. Үүнд:
- Авто замын нөхцөлийн нэмэгдэл (ашиглалтын бүсийн нэмэгдэл)- Кз
- Хүйтний улирлын нэмэгдэл- Кх
- Тээврийн ажил үйлчилгээний онцлогийг тусгасан нэмэгдлүүд-Кт
2.Автомашины үндсэн нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцөлийг тооцох аргачлал
2.1.Хүйтний улирлын нэмэгдэл- Кх тооцох коэффициент
Монгол орны нутаг дэвсгэрийг хүйтний 3 бүсэд хуваан, бүсийн хилийг сумдын хилээр тогтоож, түүнд харьяалагдах аймаг, сум, олгох нэмэгдлийн хэмжээ, мөрдөх хугацааг энэхүү тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 2,1-т тусгав.
Хүйтний улиралд автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх ба бууруулах хувь хэмжээг ( ) дараах томьёогоор тодорхойлно:
[3]
Энд:
П - хүйтний улирлын нэмэгдлийн хэмжээ, %
Автомашины үндсэн нормыг хүйтний улиралд нэмэгдүүлэх хувь хэмжээг зөвхөн тухайн бүсэд ажилласан автомашинд олгоно.
Хот хооронд болон орон нутгийн чиглэлд тээвэрлэлт хийж буй автомашин хүйтний бүс дамжин өнгөрвөл II бүсийн нэмэгдлээр тооцож олгоно.
2.2.Авто замын нөхцөлийн нэмэгдэл (ашиглалтын бүсийн нэмэгдэл)- Кз тооцох коэффициент
Авто замын өндөршилт, хучилтын байдал, хөрсний бүтэц, нэг хавтгай дөрвөлжин км талбайд ногдох бартааг гол үзүүлэлт болгон тус орны нутаг дэвсгэрийг авто замын нөхцөлөөр бүсэд хувааж бүсийн хилийг сумдын хилээр тогтоож, энэ тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 2.1.-д үзүүлэв.
Авто замын өндөршилт, далайн түвшнөөс дээш 1000-1500 метрт орших харьцангуй бага бартаатай нутгийн хөрсөн замд шатахууны үндсэн нормыг нэмэгдүүлэхгүй ба хорогдуулахгүй, далайн түвшнөөс дээш 1000-1500 метрт орших боловч нэг хавтгай дөрвөлжин км талбайд ногдох бартаа ихтэй нутагт ажиллах автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг 5%, далайн түвшнөөс дээш 1500-2000 метрт орших нутагт 10%, далайн түвшнөөс 2000 метрээс дээш орших ба элсэрхэг хөрстэй нутагт 15%-иар тус тус нэмэгдүүлж тооцно.
Автомашины шатахууны үндсэн нормыг далайн түвшнөөс дээш 500-1000 метрт орших нутгийн хөрсөн замд 5 хувь 500-1000 метрт орших хот хоорондын хатуу хучилттай замд 10 хувиар тус тус хорогдуулан тооцно.
Авто замын нөхцөлөөс хамааруулж автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх ба бууруулах хувь хэмжээг дараах томьёогоор тодорхойлно:
[4]
Энд:
П – Авто замын нөхцөлөөс хамааруулж шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх ба хорогдуулах хувь /нэмэгдүүлэхэд эерэг утгыг, хорогдуулахад сөрөг утгыг хэрэглэнэ/
Авто замын нөхцөлийг тооцох дундаж коэффициент:
[5]
Энд:
Kj - бүс тус бүрийн авто замын нөхцлийн коэффициент
Sj - бүс тус бүрт автомашины явсан гүйлт, км
n- тооцоонд орсон бүсийн тоо
2.3.Тээврийн ажил үйлчилгээний онцлог, авто замын онцгой хүнд нөхцөлийг тусгасан нэмэгдлийг-Кт тооцох коэффициент
Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх тусгай нэмэгдлийн хэмжээ, олгох нөхцөлийг энэ тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 2,3-т үзүүлэв.
Ажил үйлчилгээний онцлог, авто замын онцгой хүнд нөхцөлөөс хамааруулж автомашины 100 км гүйлтэд зарцуулагдах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх хэмжээг дараах томьёогоор тодорхойлно:
[6]
Энд:
П - тусгай нэмэгдлийн хэмжээ, %
- Автомашины 100 тн.км тээврийн ажлын нормыг дараах томьёогоор тодорхойлно:
[7]
Энд:
– автомашины тнкм-ийн ажилд олговол зохих шатахууны нэмэгдэл
- автомашины хөдөлгүүрээс хамааруулан 100 тн.км тээврийн ажилд олговол зохих шатахууны хэмжээ
автомашины хийсэн ажлын хэмжээ буюу бүтээл
W = G * S [8]
Энд:
G - ачааны хэмжээ, тн
S - гүйлт, км
3.Автомашины шатахуун зарцуулалтыг тооцон олгох аргачлал, зөвлөмж
Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцох аргачлал, заавар, зөвлөмжийг автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд шатахуун зарцуулалтын нэгжийн норм, хэрэгцээг төлөвлөх, тогтоох, нэмэгдүүлэх, хорогдуулах, шатахуун зарцуулалтын хэмжилт туршилт хийхэд ашиглаж болно.
Автотээврийн салбарын ажил, үйлчилгээг эрхлэхэд шатахуун, тослогооны материалын хэрэгцээг үнэн зөв тогтоох, зохистой зарцуулах, тогтоосон нормыг мөрдөж ажиллах нь чухал ач холбогдолтой юм.
Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн нормыг хэмнэсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан тогтоосон нормоос шатахуун хэмнэсэн жолоочид хэмнэлтийн тодорхой хувиар шагнал олгох юмуу бусад урамшуулал үзүүлж болно. Энэхүү шагнал урамшуулал олгох журмыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага гаргана.
Автомашин бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд автомашины шатахуун зарцуулалтыг тооцож олгохын тулд тухайн автомашины үйлдвэрлэгчээс тогтоосон хяналтын норм, ашиглалтын нөхцөлийг тусгасан жишиг нормыг үндэс болгодог.
Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад багтсан автомашинуудын шатахуун зарцуулалтын жишиг нормыг шинэчлэн тогтоохын тулд Монгол Улсын автопаркын бүтцэд 10-аас дээш тоогоор ашиглагдаж байгаа, 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн нийтийн хэрэгцээнд ашиглагдаж байгаа автомашинуудыг сонгон авсан болно.
Шатахуун зарцуулалтын жишиг норм тогтоогдоогүй марк загварын автомашины хувьд автомашины үйлдвэрлэгчийн тогтоосон хяналтын норм болон ашиглалтын нөхцөлөөс хамаарч шатахуун зарцуулалтын өөрчлөлтийн хэмжээг илэрхийлэх коэффициентын тусламжтайгаар тооцооны аргаар тогтоож болно. (Энэхүү хавсралтын Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцоолох аргачлалаас Томъёо [1]).
Автомашины шатахуун зарцуулалтын хяналтын нормыг (л/100 км) автомашин үйлдвэрлэгчээс тогтоож тухайн автотээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, ашиглалтын зааварт тусгасан байдаг. Автомашины шатахуун зарцуулалтыг ашиглалтын нөхцөлөөс хамааруулан өсгөх коэффициентыг тээврийн эрдэм шинжилгээний байгууллагын /Кө/ судалгаагаар тогтоосон болно.
Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг нормыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд боломжтой гэж үзвэл үндсэн нормоор нь шууд мөрдөх, эсвэл тодорхой хугацаанд тухайн автомашины шатахуун зарцуулалтад хэмжилт, туршилт явуулсны үндсэн дээр өөрийн ажил, үйлчилгээний онцлог, авто замын болон цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх ба хорогдуулах замаар үндсэн норм болгож мөрдөж болно.
Шатахуун зарцуулалтын сорил, туршилтын ажлыг гүйцэтгэхийн тулд автомашины техникийн байдлыг оношилж, шатахуун зарцуулалтад нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй гэдгийг тогтоосон тохиолдолд сорил, туршилтын ажлыг хийж, бодит зарцуулалтыг тогтооно.
Автомашины тээврийн ажилд олгох шатахуун зарцуулалтын хэмжээ нь автомашины үндсэн норм, холбогдох нэмэгдлүүд (авто замын нөхцөлийн, хүйтний улирлын, тээврийн ажил үйлчилгээний онцлогийн г.м)-ээс бүрдэнэ.
Суудлын автомашин, автобус, ачааны такси, ахуйн тээврийн ачааны автомашин зэрэг гүйцэтгэсэн тээврийн ажлыг нь тн.км-ээр тооцох боломжгүй автомашины шатахууны нормыг дараах томьёогоор тооцно.
[9]
Энд:
Кi– автомашинд тухайн нөхцөлд олговол зохих шатахууны нэмэгдлүүд
Гүйцэтгэсэн ажлыг тн.км-ээр үнэлэх боломжтой ачааны автомашины шатахуун зарцуулалтын нормыг дараах томьёогоор тооцно.
[10]
3.1.Автомашины шатахуун зарцуулалтыг тооцох жишээ бодлого
Автомашины шатахуун зарцуулалтыг тооцохын тулд дараах дарааллыг баримтална. Үүнд:
1.Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм тооцох.
Жишээнд орж байгаа зарим тоо, үзүүлэлт нь хийсвэр бөгөөд зөвхөн аргачлалыг тодорхой болгох зорилгоор оруулсан болохыг анхаарна уу.
Жишээ 1. Аж ахуйн нэгж байгууллагын албан хэрэгцээнд ажиллах 1497 см3 хөдөлгүүрийн багтаамжтай, 2012 онд үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүр бүхий Тoyota Allion маркийн автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм нь энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад 100 км гүйлтэд 7.5 л шатахуун зарцуулахаар заасан байна.
Хэрвээ уг автомашины шатахуун зарцуулалт жишиг норм нь уг тушаалд ороогүй бол хавсралт 3-ын томъёо [1]-ыг ашиглан жишиг нормыг тооцно. Тoyota Allion маркийн автомашины хяналтын нормыг 100 км гүйлтэд 6.0 л, ашиглалтын нөхцөлийн коэффициентыг суудлын автомашинд 1,1-1,2 гэсэн өгөгдлийг ашиглан жишиг нормыг тооцвол;
2.Автомашины жишиг нормыг тодорхой хугацаанд хянан автомашины үндсэн нормыг тогтоож мөрдөх.
Автомашины үндсэн норм нь тухайн автомашинд мөрдөх норм бөгөөд жишиг нормыг хянан үзэж бодит зарцуулалтыг үндэслэн жишиг нормыг бага зэрэг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулж тогтоож болно
Жишээ 2. Тoyota Allion маркийн автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад орон нутгийн замд 100 км гүйлтэд 7,5 л, Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим ихтэй замд 9,0 л зарцуулахаар заасан бөгөөд Улаанбаатар хотын авто замын ачаалал буюу хөдөлгөөний эрчмийн нэмэгдлийг тооцсон норм байна.
Уг автомашины жишиг нормыг хянаж үндсэн норм болгон мөрдөхийн тулд тухайн байгууллага тодорхой хугацаанд шатахуун зарцуулалтын судалгааг хийнэ.
Тoyota Allion маркийн автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг тогтоох зорилгоор байгууллагаас 1 сарын хугацаанд шатахуун зарцуулалтын судалгааг хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээр уг автомашин орон нутгийн замд 100 км гүйлтэд 8,0 л шатахуун зарцуулсан байна. Иймд автомашины шатахууны бодит зарцуулалтыг үндэслэн Тoyota Allion маркийн автомашины үндсэн нормыг 100 км гүйлтэд 8,0 л-ээр тогтоон байгууллагын даргын тушаалаар баталгаажуулан мөрдсөн байна.
Зөвлөмж
Автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг хянахдаа шатахуун зарцуулалтын судалгааг статистик болон туршилт хэмжилтийн аргыг ашиглан хийж автомашины бодит хэмжээг тогтоох шаардлагатай болно.
Шатахуун зарцуулалтын судалгааг хийхэд анхаарах шаардлагатай асуудлууд: Үүнд:
- Автомашины техникийн байдлыг оношлох, шатахуун зарцуулалтад нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болохыг тогтоох. Хэрвээ шатахуун зарцуулалтад нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаа тохиолдолд шатахуун зарцуулалтын судалгааг явуулахгүй.
- Туршилт хэмжилтийн ажлыг явуулах зам, зай, хугацааг сонгох, туршилтыг ижил нөхцөлд хэд хэдэн удаагийн давтамжтай явуулж шатахуун зарцуулалтын бодит хэмжээг үндэслэлтэй тогтоох.
- Хэмжилтийн үед гарах нөлөөллийг хянах. Тухайлбал туршилтын үед жолоочийн зүгээс шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлэх үйлдэл гарч байгаа эсэх, туршилт явуулж байх үед техникийн байдал хэвийн байгаа эсэх, шатахууны хэмжилтийг нарийвчлалтай, алдаагүй байхаар авах зэрэг бодит зарцуулалтыг үнэн зөв гаргахыг тулд судалгаа, туршилт явуулж байгаа ажилтнаас ихээхэн зүйл хамаардаг. Мөн үндсэн норм нь ямар нэгэн нэмэгдэл тооцоогүй норм байдаг тул туршилтыг хүйтний улиралд явуулсан эсэх, авто замын болон тээврийн ажил үйлчилгээнээс хамааралтай нэмэгдлүүд орсон эсэхийг нягтлан тооцох шаардлагатай болдог.
3.Автомашины үндсэн нормыг нэмэгдүүлэх нөхцөлүүдийг тогтоож олговол зохих шатахууныг тооцох.
Автомашины үндсэн нормыг нэмэгдүүлэх нөхцөлүүдээс бүх автомашинд заавал тооцох шатахуун зарцуулалтын нэмэгдэл нь хүйтний улирлын нэмэгдэл юм. Өөрөөр хэлбэл автомашин нь дулааны болон хүйтний улиралд мөрдөх шатахуун нормтой байна.
Жишээ 3 Тoyota Allion маркийн автомашины үндсэн нормыг жишээ 2-т 100 км гүйлтэд 7,5 л, уг автомашин Улаанбаатар хотод ажиллах гэсэн өгөгдлийг үндэслэн уг автомашины хүйтний улирлын шатахуун зарцуулалтыг тооцон үзүүлье.
Жишээнд өгсөн өгөгдлөөс уг автомашинд шатахуун зарцуулалтын ямар нэмэгдлүүдийг тооцох боломжтойг тодорхойлъё.
1.Автомашины үндсэн норм Нү = 8.0л /100 км
2.Уг автомашин Улаанбаатар хотын замд ажиллах бөгөөд авто замын хөдөлгөөний эрчим/түгжрэл/-ийн нэмэгдлийг энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад тооцсон бөгөөд 100 км гүйлтэд 9,0 л байхаар заасан байна. Жишээнд авч байгаа Тoyota Allion маркийн автомашины үндсэн норм нь жишиг нормоос зөрүүтэй буюу 8,0 л-ээр тогтоогдсон тул энэхүү тушаалын 2 дугаарын хавсралтын 2,3-т заасан хөдөлгөөний эрчмийн нэмэгдлийг тогтоосон үндсэн норм дээр тооцно.
3.Хүйтний улиралд ажиллах нормыг тооцох. Уг тушаалын 2 дугаар хавсралтын хүйтний улирлын нэмэгдлийн хувь хэмжээг харуулсан хүснэгтээс Улаанбаатар хот нь хүйтний 2 дугаар бүсэд хамаарахаас гадна хүйтний хэмээс хамааруулан тооцох хувь хэмжээ нь 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15, 2 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 10 хүртэл 10% , 11 дүгээр сарын 16-наас 2 дугаар сарын 15 хүртэл 20%-иар тогтоосон байна.
Автомашины шатахуун зарцуулалтын нэмэгдлүүдийг тооцох коэффициент;
1.Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчмийн нэмэгдэл;
2.Хүйтний улирлын нэмэгдэл ;
Томьёо 9 нь Автомашинд олговол зохих шатахууны хэмжээг тооцно.
Дээрх томьёогоор уг автомашины 100 км гүйлт дэх үндсэн нормыг хөдөлгөөний эрчмийн нэмэгдэл, хүйтний улирлын 2 дугаар бүсийн 10 хувийн нэмэгдлээр нэмэгдүүлэн тооцвол;
Хүйтний улирлын 2 дугаар бүсийн 20 хувийн нэмэгдлийг тооцвол;
Жишээ 4 Хүйтний улиралд Улаанбаатар – Зуун мод – Улаанбаатар чиглэлийн 86 км км замд ажилладаг Аэро сити 540 маркийн автобусны шатахуун нормыг тодорхойлбол;
Өгөгдсөн нь Нү= 29.5л, S = 86 км, Кт = 0, Кз = 0
1.10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15, 2 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 10 хүртэл 10%-иар тооцвол;
2.11 дүгээр сарын 16-наас 2 дугаар сарын 15 хүртэл 20%-иар тооцвол;
Qн = Нү * * ( )= 29,5 * ( ) = 30,44 31,0 л/86км
Жишээ 5 Хүйтний улиралд /1 дүгээр сарын 15-ны өдөр/ Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэцэрлэг сум хүртэл 3 тн ачаатай явах Mitsubishi Canter маркийн автомашины олговол зохих шатахуун зарцуулалтыг тооцвол;
Энэхүү тушаалын 2 дугаар хавсралтын 2,4-т Дизель түлшээр ажилладаг автомашины 100 тн.км тээврийн ажил тутамд 1,725 л шатахуун олгохоор заасан буюу Нтн.км = 1.725л байна.
Дээрх өгөгдлийг үндэслэн томъёо 10-р уг автомашинд олгох шатахуун зарцуулалтын нормыг тооцвол;
Жишээ 6 Дулаан улиралд North Benz загварын ачааны автомашин А маркийн чиргүүлтэй /чиргүүлийн жин 4 тн/ 350 км замд 40 тн-ийн ачааг тээвэрлэх эд олгох шатахуун зарцуулалтын нормыг тооцъё.
Өгөдсөн нь: Нс= 35.0л, S = 350км , Кт = 0, Кз = 0, Кх = 0, Нтн.км=1,725 G= 4 тн гэсэн өгөгдлөөс эхлээд уг автомашины чиргүүлтэй ажилласан 100 км сул гүйлтэд зарцуулах шатахууныг хэмжээг тооцвол;
Текст томруулах
A
A
A