- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОМАШИНЫ ЭДЭЛГЭЭНИЙ НӨӨЦИЙН ДООД ХЯЗГААР БУЮУ ГҮЙЛТИЙН НОРМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт
АВТОМАШИНЫ ЭДЭЛГЭЭНИЙ НӨӨЦИЙН ДООД ХЯЗГААР
БУЮУ ГҮЙЛТИЙН НОРМ
4.1.Аж ахуй нэгж, байгууллага, иргэд нь автомашины эдэлгээний нөөцийн доод хязгаарын буюу гүйлтийн нормыг үйлдвэрлэгчийн болон судалгааны үндсэн дээр тогтоосон автомашины эдэлгээний гүйлтийн доод хязгаарыг үндэс болгон өөрсдөө тогтоож мөрдөнө.
4.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь автомашины эдэлгээний гүйлтийн нормыг ашиглалтын бүс, тээвэрлэлтийн нөхцөл, ачааллаас хамааруулан доорх хувиар хорогдуулан тооцож болно.
4.2.1.Авто замын нөхцөлөөс хамааруулж автомашины эдэлгээний гүйлтийн нормыг бууруулах хувь хэмжээ:
№ |
Авто замын нөхцөл, ердийн хөрсөн зам |
Бууруулах хувь хэмжээ |
1 |
Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутагт |
10,0 |
2 |
Өмнөговь, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн нутагт |
5,0 |
3 |
Ашиглалтын хүнд нөхцөлд (уулнаас мод цагаалах, тариан талбайд ажиллах, замгүй газраар хайгуулын ажилд явах, уул уурхайн карьерт ажиллах зэрэг нөхцөлүүд орно) |
15,0 |
4.2.2.Автомашины төрөл ачааллаас хамааруулж автомашины эдэлгээний гүйлтийн нормыг бууруулах хувь хэмжээ:
№ |
Автомашины төрөл, ачаалал |
Бууруулах хувь хэмжээ |
1 |
Хоёр голт чиргүүлтэй ажиллавал |
15,0 |
2 |
Хоёр голт, хоёр чиргүүлтэй ажиллавал |
25,0 |
3 |
Зүтгэгч автомашин |
20,0 |
4 |
Өөрөө буулгагч автомашин |
15,0 |
5 |
Тусгай зориулалтын автомашин |
5,0 |
6 |
Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний зориулалтын автомашин |
25,0 |
7 |
Цагдаагийн байгууллагын тусгай үүрэг чиглэлийн автомашин |
20,0 |
Текст томруулах
A
A
A