A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн ИТХ-ын X хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн

79 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ТҮРЭЭСИЙН

ТӨЛБӨРИЙН ДООД ҮНЭ

1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн өмчийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорх байдлаар тогтооно. Үүнд:

1.1.Түрээсийн төлбөрийн 1м ашигтай талбайн доод үнэ (төг)

 

Салбарын чиглэл

Тогтоох түрээсийн доод үнэ (төг)

1

Боловсрол, соёл шинжлэх ухааны салбар

4000

2

Үйлдвэрлэл

6000

3

Худалдаа үйлчилгээ

5000

4

Аялал жуулчлал энэ чиглэлийн худалдаа

6000

5

Нийтийн хоол

5000

6

Эрүүл мэндийн үйлчилгээ

5000

7

Олон нийтийн байгууллага

3500

8

Барилгын зураг төсөл

5000

9

Геодези зураг зүйн үйлдвэрлэл

6000

10

Үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ

5000

11

Санхүүгийн үйлчилгээ

6500

12

Бусад

5000


2.Захын хороололд байршилтай эд хөрөнгө болон туслах талбайг / сул чөлөөтэй подвал, вестибюль / түрээслүүлэхэд түрээсийн төлбөрийн доод үнийг 10-20 хүртэл хувиар бууруулан тогтоож болно

3. Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа ашиглалтгүй барилга байгууламжийг түрээслэгчийн зардлаар засаж сэлбэн түрээслүүлэхэд 1.1-д заасан салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлээр тогтоосон түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хувиар бууруулан тогтоож болно.

4.Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын түрээсээр эзэмшиж байгаа байрны 1 ам. метр ашигтай талбайн түрээсийн төлбөрийн доод үнийг 10-20 хувиар, хүүхдийн боловсрол, оюуны чиглэлийн байгууллага, музей, уран зураг, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, сургууль доторхи ажилчдын болон оюутан, сурагчдын цайны газрын түрээсийн төлбөрийн доод үнийг 40 хүртэл хувиар спортынх олбоо, биеийн тамирын заал эзэмшиж буй байгууллагуудын түрээсийн төлбөрийн доод үнийг 30 хүртэл хувиар, үйлдвэрлэлийн чиглэлийн түрээсийн төлбөрийн доод үнийг 20 хүртэл хувиар бууруулан тооцож болно.

5.Орон нутгийн өмчит хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа биеийн тамирын заал болон хурлын заалыг хуулийн этгээдэд болон хувь хүмүүстцагаар ашиглуулахад цагийн төлбөрийг хуулийн этгээд өөрсдийн байгууллагын дотоод журамд тусган зохицуулж болно.

6.Орон нутгийн өмчийн байранд байрлаж байгаа төсөвт байгууллага албан газрын ашиглаж байгаа өрөө тасалгааны 1 ам. метр ашигтай талбайн түрээсийн төлбөрийг төсөвт тусгаагүй бол ашиглалтын зардлаар тооцон гэрээ байгуулна.

7.Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тогтоохдоо ашиглалт үйлчилгээнд зарцуулах зардал болон хөдлөх хөрөнгийн эдэлгээний нормыг харгалзан түрээслүүлэгч түрээсийн төлбөрийн доод үнийн өөрөөг тогтоож, аймгийн Орон нутгийн өмчийн газраар баталгаажуулна.

8.Орон нутгийн өөрийн өмчийн байр талбайд суурилуулсан реклам чимэглэлийн түрээсийн төлбөрийг өнөөгийн зах зээлийн үнэд тулгуурлан түрээслүүлэгч, түрээслэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно.

9.Дараах хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг зориулалтаас нь хамаарч эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, элэгдэл хорогдлын шимтгэл, ашиглалтын нөхцөл, зах зээлийн дундаж үнэ зэргийг харгалзан түрээслүүлэгч тогтоож, Орон нутгийн өмчийн газраар баталгаажуулна. Үүнд:

9.1.Орон нутгийн өмчийн хөдлөх эд хөрөнгө

9.2.Бэлэн мөнгөний автомат машин, ундааны машин, антен, тоног төхөөрөмж, кабел

9.3.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууц

10.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг салбарын онцлогоос шалтгаалан өөрчлөх шаардлага гарвал аймгийн саналыг авч шийдвэрлэнэ.