A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АРГА ЗҮЙЧ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛЖ БАЙГАА БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ, ХЭВЭЭР ХАДГАЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны  А/854 -р тушаалын хавсралт

            

        ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АРГА ЗҮЙЧ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛЖ БАЙГАА БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХМЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛАХ ЖУРАМ     

 

Нэг. Нийтлэг үндэслэл             

                   1.1.Хүүхдийн цэцэрлэг (цаашид “цэцэрлэг” гэх)-ийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, хэвээр хадгалахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.  

                   1.2.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан мэргэжлийн зэргийг дээд боловсролын сургалтын байгууллагыг багш мэргэжлээр төгссөн, цэцэрлэгт ажиллаж байгаа багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багш мэргэжлийн албан хаагч (цаашид “багш” гэх)-д олгоно.  

                   1.3.Мэргэжлийн зэрэг нь цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн үр дүнд хүрсний баталгаа болж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.    

                   1.4.Мэргэжлийн зэрэг олгох, хасах, хэвээр хадгалах үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

                   1.5.Энэхүү журмын 2-т заасан шалгуурыг хангасан багшид мэргэжлийн зэргийг олгохдоо “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, Зөвлөх багш” гэсэн дарааллыг алгасуулан олгохгүй.

                   1.6.Энэ журмын 2.1-д заасан шалгуурыг бүрэн хангасан багшид Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно.

                     1.7.“Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг цэцэрлэг, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.  

 

Хоёр. Мэргэжлийн зэрэг олгох шалгуур  

2.1.Мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална:

2.1.1. Хүүхдийн хөгжлийн ахиц;

2.1.2. Мэргэжлийн ур чадвар;

2.1.3. Хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж;

2.1.4. Өөрийгөө хөгжүүлсэн байдал.

           2.2. Багш, удирдах ажилтны албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур болон үзүүлэлт нь ялгаатай байна.

2.2.1. Багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуур, үзүүлэлтийг баримтална:           

Шалгуур

“Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үзүүлэлт

“Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үзүүлэлт

“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үзүүлэлт

Хүүхдийн хөгжлийн ахиц

Тухайн бүлгийн хүүхдийн хөгжлийн түвшинг өмнөх түвшинтэй харьцуулахад  ахиц гарсан байх

Тухайн бүлгийн хүүхдийн эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн байх 

 

 

 

 

 

 

Мэргэжлийн ур чадвар

 

  • сургалтын үйл ажиллагааг хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах чадвартай байх;
  • бүтээлч арга зүй технологийг судлан хэрэгжүүлэх чадвартай байх

 

 

 

 

Тухайн цэцэрлэг, сум, дүүргийн түвшинд:

  • багш нарт мэргэжил, арга зүйн сургалт 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх;
  • сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологи эзэмшсэн байх;
  • багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах чадвартай байх  

Аймаг, нийслэлийн түвшинд:

  • багш нарт мэргэжил, арга зүйн сургалт 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх;
  • сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг боловсруулан туршиж,  хэрэгжүүлэн үр дүнг  тооцсон байх;
  • бүтээлч арга зүй, технологи, шинэ санааг бусдад түгээн дэлгэрүүлсэн байх

 

Хамт олон, эцэг, эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж

  • Эцэг эх, асран хамгаалагчаас багшийн ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоо бүхий гомдол гаргаагүй байх;
  • Зохион байгуулсан хөгжүүлэх ажил, сургалт, бусад үйл ажиллагааны үед эрсдэлт нөхцөл байдал, осол гэмтэл, зөрчил үүсээгүй байх;
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх.

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх талаар санаачилгатай ажиллаж, мэргэжлийн болон манлайллын, мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа хөгжүүлсэн байх

 

2.2.2. Сургалтын байгууллагын арга зүйчийн албан тушаалд ажиллах багш нь “Заах аргач багш” мэргэжлийн зэрэгтэй байх ба арга зүйчид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:

Шалгуур

Тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн үзүүлэлт

Зөвлөх багш мэргэжлийн зэргийн үзүүлэлт

Хүүхдийн хөгжлийн ахиц

Тухайн цэцэрлэгийн  хүүхдийн хөгжлийн түвшинг өмнөх түвшинтэй харьцуулахад  ахиц гарсан байх

Тухайн цэцэрлэгийн  хүүхдүүд  эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн байх 

Мэргэжлийн ур чадвар

Сүүлийн 2 жилд сум, дүүргийн багш нарт 3-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх. 

Сүүлийн 2 жилд аймаг, нийслэлийн багш нарт 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх.

  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг  тооцсон байх
  • Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх

 

  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг  тооцсон байх
  • Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх

 

Сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологийг багш эзэмшихэд зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай байх

Гэр бүл, нийгмийн орчинд бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан зохион байгуулж, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр гэр бүл, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж үр дүнд хүрсэн байх

 

Хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж

  • Эцэг эх, асран хамгаалагчаас багшийн ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоо бүхий гомдол гаргаагүй байх;
  • Цэцэрлэгийн нийт багш нарын сэтгэл ханамжийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай байх;
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх.

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх талаар санаачилгатай ажиллаж, мэргэжлийн болон манлайллын, мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа хөгжүүлсэн байх

2.2.3. Цэцэрлэгийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа багш нь “Заах аргач багш” мэргэжлийн зэрэгтэй байх ба түүнд мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:

Шалгуур

Тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн үзүүлэлт

Зөвлөх багш мэргэжлийн зэргийн үзүүлэлт

Хүүхдийн хөгжлийн ахиц

Тухайн цэцэрлэгийн  хүүхдийн хөгжлийн түвшинг өмнөх түвшинтэй харьцуулахад  ахиц гарсан байх

Тухайн цэцэрлэгийн  хүүхдүүд  эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн байх 

 

 

 

 

 

Удирдан зохион байгуулах

ур чадвар

Цэцэрлэг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, өөрийн үнэлгээ хийж, үр дүнг тооцон ажилласан байх.

Сүүлийн 2 жилд 5-аас доошгүй цэцэрлэгт сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх. 

Сүүлийн 2 жилд 8-аас доошгүй цэцэрлэгт сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх.

  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг  тооцсон байх
  • Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх

 

  • Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг  тооцсон байх
  • Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх

Хамран сургах тойргийн бага насны хүүхдийг цэцэрлэгийн үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах чиглэлээр санал, санаачилга гарган ажилласан байх. 

Хүүхдийн хоол, хүнсний эрүүл ахуй, технологийн горим хангах, сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, бага насны хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн.

Хамт олон, эцэг, эх асран хамгаалагч, олон нийтийн сэтгэл ханамж

  • Эцэг эх, асран хамгаалагчаас багшийн ажлын чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоо бүхий гомдол гаргаагүй байх;
  • Сургалтын байгууллагын хамт олон, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн сэтгэл ханамжийн үнэлгээ 90-ээс дээш хувьтай байх;
  • Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх.

Өөрийгөө хөгжүүлсэн байдал

Өөрийгөө хөгжүүлэх талаар санаачилгатай ажиллаж, мэргэжлийн болон манлайллын, мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа хөгжүүлсэн байх

Гурав. Мэргэжлийн зэрэг олгох

үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1.Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, эсхүл цэцэрлэгийн удирдлага гаргаж болно.

                   3.2.Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчид гаргах бөгөөд хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ.

                          3.2.1.мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн өргөдөл;

                          3.2.2.мэргэжлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхний хуулбар;

                          3.2.3.энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуур хангасныг нотлох материал.

                   3.3.Багш, арга зүйч, удирдах албан тушаалд ажиллаж буй багш нь мэргэжлийн зэрэг олгох шалгуурын дагуу заах аргын нэгдлийн хуралд ажлаа танилцуулах бөгөөд хурлаас дүгнэлт гаргана.

                   3.4.Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах заах аргын нэгдлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна. Хуралд нийт багшийн 90-ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцно.

                   3.5.Заах аргын нэгдлийн хурлын шийдвэрийг тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар баталгаажуулж, багш, арга зүйчид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгоно.

                   3.6.Мэргэжлийн зэрэг олгосон тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг нээлттэй мэдээлж, шийдвэрийн хуулбарыг тухайн багш, арга зүйчид өгнө.

                   3.7.Удирдах албан тушаалд ажиллаж байгаа багшийн мэргэжлийн зэргийг хадгалах, шинээр олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргах бөгөөд  шийдвэр гаргахад тухайн цэцэрлэгийн заах аргын нэгдлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “аймаг, нийслэлийн боловсролын газар” гэх/-ын  санал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ.

                   3.8.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш нарын нэрсийн жагсаалт, энэ журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан шалгуурыг хангасныг нотлох материал, заах аргын нэгдлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг цэцэрлэг жил бүрийн 5 дугаар сарын эхний хагаст аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ.

                   3.9.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багшийн материалыг магадлан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар томилон ажиллуулна.

                   3.9.1.Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.

                   3.9.2.Ажлын хэсэг санал, дүгнэлтээ аймаг, нийслэлийн боловсролын газрын арга зүйн зөвлөлийн хуралд танилцуулна.

                 3.9.3.Боловсролын газар нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багшийн материал, ажлын хэсгийн дүгнэлт, арга зүйн зөвлөлийн хурлын шийдвэрийг жил бүрийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллагад хүргүүлнэ. 

                3.10.Боловсролын ерөнхий газар нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн нэр дэвшигчийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сард хүргүүлнэ. /БШУС-ын 2023 оны А/55 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

                     3.11.Энэ журмын 3.11-т заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох эсэх шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. 

                     3.12.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрт үндэслэн багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно.

                     3.12.1.“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар батлах, хэвлүүлэх, олгох, маягт (Хавсралт 1)-ын дагуу мэдээллийн сан үүсгэх асуудлыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага хариуцна. 

 

Дөрөв. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
 

                     4.1.Мэргэжлийн зэрэг шинээр олгосон багшид нэмэгдлийг дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгоно.

                     4.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, цэцэрлэг нь мэргэжлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгана.

Тав. Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа,

мэргэжлийн зэргийг хасах

                     5.1.Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.

                     5.2.Багш, арга зүйч нь удирдах албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хэвээр хадгалагдаж хүчинтэй үйлчилнэ.

                     5.3.Багшид олгосон мэргэжлийн зэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

                   5.4.Багш нь “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг нэг удаа бататгаж болох бөгөөд зэргээ ахиулаагүй тохиолдолд “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг нь хүчингүй болно.

                   5.5.“Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг хоёр удаа бататгасны дараа энэ журмын 5.6-д заасан зөрчил гараагүй тохиолдолд зэргийг дахин бататгахгүйгээр хүчинтэй байна.   

                   5.6. Мэргэжлийн зэрэг олгосон байгууллага дараах тохиолдолд багшийн мэргэжлийн зэргийг бууруулах буюу хасна:

5.6.1.жилд 3-аас дээш удаа ажлын үнэлгээ нь 70-аас доош хувьтай үнэлэгдсэн;

5.6.2.багш, ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн;

5.6.3.тухайн мэргэжлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;

5.6.4.хугацаандаа бататгаагүй;

5.6.5.хүүхдийн эрхэд халдсан нь нотлогдсон

                   5.7.Албан ёсны чөлөө болон эрүүл мэндийн шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж, эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална.

                   5.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг багшийн мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.

                   5.9.Багш нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст албан тушаал дэвшин ажиллах хугацаанд тухайн багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана.

 

Зургаа. Бусад

             6.1.Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журмын 1.5-д заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.3, 12.4-т заасан зөвлөлд багш, ажилтан нь гомдол гаргаж болно.

            6.2. Багш гомдол гаргахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д заасныг баримтална.

              6.3. Цэцэрлэг нь мэргэжлийн зэрэг олгосон багшийн мэдээллийг маягт (Хавсралт 1)-ын дагуу бүртгэж, боловсролын салбарын мэдээллийн системд оруулна. 

             6.4. Энэхүү журмын 3.2-т заасан материал, багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох санал дүгнэлт, шийдвэрийг цэцэрлэг, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага тус тус архивын нэгж үүсгэн архивт шилжүүлнэ.

 

 

---000---

 

 

 

 

Хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИД

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОСОН МЭДЭЭЛЭЛ

 

Мэргэжлийн зэргийн нэр: ...........................                    

Зэрэг олгосон багшийн тоо: ..........................

Овог нэр

Хүйс

Нас

Мэргэжил

Боловсролын зэрэг

Эрхэлж байгаа албан тушаал

Өмнө олгосон мэргэжлийн зэрэг

Шинээр олгосон мэргэжлийн зэрэг эсхүл бататгасан

Мэргэжлийн зэрэг олгосон шийдвэрийн дугаар

Зөвлөх багш мэргэжлийн үнэмлэхийн дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Мэдээллийг нэгтгэсэн: .........................................................................                      ..........................................                         (гарын үсэг, албан тушаал, тамга, тэмдэг)                                      (овог, нэр)