- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭН, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧИН, ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ
Засгийн газрын 2019 оны 441 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 5 дугаар хавсралт
ИРГЭН, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙГ ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНААС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧИН,
ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ
(эмнэлзүйн шинжүүд, бодит үзлэг, оношилгоо, шинжилгээгээр нотлогдсон дараахь өвчин, эмгэгийг хамруулна.)
№ |
Өвчний нэр |
Онош |
Өвчний олон улсын ангилал |
|
1. |
Дотрын өвчин эмгэг |
1 |
Зүрхний олдмол болон төрөлхийн гажгууд (эмчлэгдээгүй) |
Q20-Q28 |
2 |
Уушигны архаг бөглөрөлт бусад өвчин |
J44 |
||
3 |
Гуурсан хоолойн багтраа |
J45 |
||
4 |
Өрөөсөн бөөртэй |
Q60.0 |
||
5 |
Элэгний хатуурал онош нь батлагдсан |
K74 |
||
6 |
Хэрлэг төст полиартрит, 1 дүгээр үенүүдийн хэлбэр өөрчлөгдөж, хөдөлгөөн хязгаарлагдсан |
M05.9 |
||
7 |
Цусны улаан бөөм задрах өвчний бүх хэлбэр ба гемофили өвчин, цусны цагаан цогцос ховордох |
D72 |
||
8 |
Чихрийн шижин өвчний хүнд хэлбэр |
E10 |
||
9 |
Архаг гломерулонефрит бөөрний дутагдалд орж хавагнаж байсан онош нь батлагдсан |
N03 |
||
10 |
Уушигны сүрьеэ болон түүний үлдэц |
А15 |
||
2. |
Мэс заслын өвчин эмгэг |
11 |
Гавлын ясны нөхөгдсөн ба нөхөгдөөгүй цоорхой (S-нь 3.0 см-ээс дээш диаметртэй) |
S02 |
12 |
Хэлбэр үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт бүхий нурууны багана ясны эмгэг, түүний гаж хөгжил |
S33 |
||
13 |
Холбогдож шархалдаг, гутал, хувцас өмсөхөд саадтай, хөдөлгөөний хязгаарлалттай холбогч эд үүссэн том хэмжээний сорвижилт |
S90 |
||
14 |
Дээд мөчний аль нэг нь буюу хоёул тайрагдсан, үеэр хөдөлгөөнгүй болсон, аль нэг гарын 4 хуруугүй буюу сарвуугүй, хоёр гарын эрхий хуруугүй |
T92.6 |
||
15 |
Доод мөчний аль нэг нь буюу хоёул тайрагдсан, өвдөг эсвэл түнхний үеэр хөдөлгөөнгүй татанги буюу тэгшрэхгүй болсон, мөн тавхайн гажиг хөгжил, гэмтлийн улмаас тавхайгаар бүтэн гишгэх, зогсох боломжгүй (протезтой), гутал өмсөж явахад саадгүй боловч хөдөлгөөний үйл ажиллагааны өөрчлөлттэй |
T93.6 |
||
16 |
Нуруу нугалмын шахагдсан хугаралтай, ёзоор дарагдалтай (II зэргийн шахагдсан хугаралтай) |
S34.2 |
||
17 |
Нуруу, нугас, тархины хавдрууд |
C71-C72 |
||
18 |
Нөхөн сэргээх хагалгаа болон протез хийвч хэлбэр үйл ажиллагаа нь сэргэхгүй болсон, эрүү тагнайн эмгэг өөрчлөлт |
K07 |
||
19 |
Дээд доод мөчний болон сарвуу тавхайн төрөлхийн гажгууд |
Q71-Q72.9 Q68.1 Q66 |
||
20 |
А. Мэс засал хийлгэж 5 буюу түүнээс дээш хавирга авахуулсны дараахь цээжний хэлбэр алдагдал, амьсгалын эрхтэний дутмагшилтай
Б. Нэг талын уушиг авaхуулсны дараахь байдал |
T91.2
Үйлдлийн ОУ-ын ангилал-IX хэвлэл 32.5 |
||
21 |
Хэвлийн хөндийд 3-аас дээш удаа давтан хагалгаа хийгдсэн, гэдэс тайрагдсан, хэвлийн хөндийн наалдац өвчинтэй |
K66 |
||
22 |
Архаг олон голомтот ясны хальсны үрэвсэл |
M86.3 |
||
3. |
Мэдрэлийн тогтолцооны өвчин эмгэг |
23 |
Мэдрэлийн үрэвсэлт өвчний үлдэц (саа, саажилт, хэлгүйдэл, дүлийрэлт, танин мэдэхүйн алдагдал) |
G09 |
24 |
Хантингтоны өвчин |
G10 |
||
25 |
Удамшлын тэнцвэргүйдэл |
G11 |
||
26 |
Нугас, булчингийн хатингар ба түүнд хамаарах хам шинжүүд |
G12-G13 |
||
27 |
Хоёрдогч паркинсонизм |
G21 |
||
28 |
Торсион дистони |
G24 |
||
29 |
Экстрапирамид ба хөдөлгөөний бусад эмгэг |
G25-G26 |
||
30 |
Тархмал хатуурал |
G35 |
||
31 |
Тархи нугасны хурц тархмал үрэвсэл |
G36 |
||
32 |
Бусад миелингүйжих өвчин |
G37 |
||
33 |
Эпилепси |
G40 |
||
34 |
Нүүрний мэдрэлийн гүн саажилт |
G51 |
||
35 |
Гавлын бусад мэдрэлийн болон өөр бүлэгт ангилсан өвчний үеийн гавлын мэдрэлийн тогтвортой саажилт (үйл ажиллагааны гүн алдагдалтай) |
G52-G53 |
||
36 |
Мэдрэлийн ёзоор ба сүлжээний гэмтэл, дарагдал (спондилопати, дискийн ивэрхий, гулгалт болон бусад) |
G54-G55 |
||
37 |
Дээд ба доод мөчний мононевропати (үйл ажиллагааны гүн өөрчлөлттэй) |
G56-G57 |
||
38 |
Полиневропати (үйл ажиллагааны гүн өөрчлөлттэй) |
G60-G63 |
||
39 |
Миастени |
G70 |
||
40 |
Миодистрофи |
G71.0 |
||
41 |
Миотоник эмгэг |
G71.1 |
||
42 |
Миопати, үечилсэн саажилт |
G72 |
||
43 |
Өөр бүлэгт ангилсан өвчний үеийн булчин-мэдрэлийн холбоос ба булчингийн эмгэг |
G73 |
||
44 |
Мэдрэлийн органик эмгэгийн үлдэц |
G80-G83 |
||
45 |
Тархи усжих |
G91 |
||
46 |
Хордлогот энцефалопати |
G92 |
||
47 |
Сирингомиели, сирингобульби |
G95.0 |
||
48 |
Миелопати (нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн, хавдрын үеийн спондилозын) |
G99.2 |
||
49 |
Нугасны цусан хангамжийн алдагдал (миелопати, нугасны шигдээс) |
G95.1 |
||
50 |
Тархины инсультын үлдэц (саа, саажилт, хэлгүйдэл, танин мэдэхүйн алдагдал) |
I69 |
||
51 |
Төрөлх тархины судасны хагараагүй цүлхэн, артеривенийн гажиг |
Q28 |
||
52 |
Тархи, нугасны гэмтлийн үлдэц (энцефалопати, гэмтлийн шалтгаант эпилепси, саа, саажилт г.м органик шинж бүхий) |
T90 |
||
53 |
Судасны тэнэгрэл |
F01 |
||
54 |
Тэнэгрэл (халдвар, гэмтэл, эпилепсийн шалтгаант) |
F02.8 |
||
55 |
Тархины гэмтэл ба үйлийн хямрал, бие махбодийн өвчний шалтгаант сэтгэцийн бусад эмгэгүүд |
F06 |
||
56 |
Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний зан үйлийн эмгэгүүд |
F07 |
||
57 |
Сэтгэц нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг |
F10-F19 |
||
58 |
Шизофрени, шизофренийн хэв шинжит эмгэг |
F20, F21 |
||
59 |
Байнга дэмийрэх эмгэг |
F22 |
||
60 |
Шизоаффектив эмгэгүүд |
F25 |
||
61 |
Органик бус бусад солиорох эмгэгүүд: а/ Олон дахилттай буюу дахилтын явц удаан б/ Дахилт цөөн бөгөөд хоорондын хугацаа нь урт, сэтгэцийн бүрэн эдгэрэлттэй |
F28 |
||
62 |
Хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг |
F31 |
||
63 |
Сэтгэл гутрах, дахилтат эмгэг |
F33.1-F33.3 |
||
64 |
Гипофизийн төрөлхийн дутуу хөгжил |
Е23.0 |
||
65 |
Диссиоциатив эмгэгүүд |
F44 |
||
66 |
Бие хүний параноид, холимог ба бусад эмгэгүүд |
F60, F61 |
||
67 |
Оюуны хүндэвтэр, хүнд, гүнзгий хомсдолууд |
F71-F73 |
||
68 |
Оюуны хомсдол (хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий) |
F70-F79 |
||
69 |
Аутизмын хүрээний эмгэгүүд |
F84 |
||
4. |
Чих, хамар хоолойн өвчин эмгэг |
70 |
Дунд чихний холестеатом |
Н71 |
71 |
Дунд чих ба хөхлөг сэртэнгийн бусад өвчин |
Н74-Н74,9 |
||
72 |
Тэнцвэрийн үйл ажиллагааны хямрал |
Н81-Н81,9 |
||
73 |
Дотор чихний бусад өвчин |
Н83-Н83,9 |
||
74 |
Дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт |
Н90,0-H90,8 |
||
75 |
Чихний эмгэгийн улмаас хийгдсэн мэс заслын дараахь гавал, тархины эмгэг үлдэц |
Н95.0 |
||
76 |
Хамар, хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслын хагалгааны дараахь хүндрэл |
SO2 |
||
5. |
Нүдний өвчин эмгэг |
77 |
Зовхи бүрэн анигдахгүй болох, хараанд нөлөөлсөн (бүх шалтгаантай) |
H02.2 |
78 |
Зовхи буух хүнд зэрэг |
H02.4 |
||
79 |
Салстын сорвижих зарим үрэвсэл (хараанд нөлөөлж, шилээр засагдахгүй 0,5-аас доош) |
H11.2 |
||
80 |
Нэг болон хоёр нүдний нулимс дамжуулах замын сорвижилт өөрчлөлт нүдний үйл ажиллагаанд нөлөөлж, харааны түвшин 0,5-аас доош шилээр засагдахгүй болсон |
H04 |
||
81 |
Хоёр эсвэл нэг нүдний ухархайн гаж хэлбэр |
H05.3 |
||
82 |
Нүд ширгэх |
H05.4 |
||
83 |
Эвэрлэгийн төвийн сорвижил ба бусад бүгээтэл, хараа 0,5-аас доош шилээр засагдахгүй |
H17.8 |
||
84 |
Нэг эсвэл хоёр нүдний солонгон бүрхүүлийн аномали хөгжил, үрэвслийн дараахь сорвижилт наалдацууд |
H22 |
||
85 |
Гэмтлийн дараахь мидриаз, хүүхэн харааны сарьс мембран хараанд нөлөөлж хоёр эсвэл нэг нүдний хараа шилээр засагдахгүй 0,5-аас доош |
Н21.4 |
||
86 |
Хоёр эсвэл нэг нүдний болор цайх эмчлэгдсэн боловч хараа 0,5-аас доош бол |
Н26 |
||
87 |
Цөцгийн бүдэгшил аль нэг нүдний хараа нь 0,5-аас бага бол |
Н43.3 |
||
88 |
Судсавчийн сөнөрөл, сорви, хууралтууд |
Н31 |
||
89 |
Торон бүрхүүлийн бүх хэлбэрийн голомтот үрэвсэл, дистроци хууралт, судасны өвчнүүд харааны түвшин 0,5-аас доош |
Н36 |
||
90 |
Глауком (бүх шалтгаантай) хараа 0,5-аас доош шилээр засагдахгүй |
Н40 |
||
91 |
Нэг эсвэл хоёр нүдний харааны мэдрэлийн хатингаршил |
Н48 |
||
92 |
Дауны хам шинж |
Н51 |
||
93 |
Нэг нүдгүй (эсвэл сохор), эсвэл 2 нүдний хараа нь нийлээд 0,5 хүрэхгүй, нүдний шилээр засагдахгүй |
Н54 |
||
94 |
Миопи-6,0 Дп, гипермиотропи +5,0 Дп-оос дээш, эсвэл 2 нүдний хараа нь нүдний шилтэйгээр 0,5-аас ихгүй, торлогт дистроци өөрчлөлт эхэлсэн, нүдний хэт авиан шинжилгээгээр батлагдсан. |
H52 |
||
6. |
Арьсны өвчин эмгэг |
95 |
Арьс цэврүүтэх өвчин, цэврүүт хэлбэрийн пемфигойд |
L10-L13 |
96 |
Тархмал хэлбэрийн арьс хатуурах өвчин |
L-94-L94.9 |
||
97 |
Ихтиоз |
Q80.0 |
||
98 |
Хүнд хэлбэрийн мэнгэний хавдар, суурь эсийн хавдар |
С84, С43-C44 |
||
7. |
Бусад |
99 |
ХДХВ/ДОХ-ын халдвартай нь ХӨСҮТ-ийн серологийн шинжилгээгээр батлагдсан |
B20-B24 |
100 |
Бүх төрлийн хортой хавдрууд |
C00-D09 |
||
101 |
Бусад эрхтэний сүрьеэ |
А18 |
Тайлбар:
1. Хөгжлийн бэрхшээлтэй болон төрөлхийн эрхтэн дутуу иргэн тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөх заалтад хамаарна.
2. Эрүү, нүүр, нүд, чихний төрөлхийн гажиг, бэртэл гэмтэл, өвчин эмгэгийн улмаас үүдэлтэй гоо сайханд илт сөргөөр нөлөөлсөн гажигтай бол тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөх заалтад хамаарна.
3. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн нэг оношийн заалтаар 2 болон түүнээс дээш удаа чөлөөлөгдсөн бол иргэнийг тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлнө.
-----o0o-----
Текст томруулах
A
A
A