- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2019 оны 447 дугаар
тогтоолын хавсралт
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх ажлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2-т заасныг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Зөрчлийн тухай хууль;
-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
-Боловсролын тухай хууль;
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;
-Бага, дунд боловсролын тухай хууль;
-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль;
-Дээд боловсролын тухай хууль;
-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Инновацийн тухай хууль;
-Соёлын тухай хууль;
-Соёлын өвийг хамгаалах тухай хууль;
-Номын сангийн тухай хууль;
-Биеийн тамир, спортын тухай хууль;
-Олон улсын гэрээний тухай хууль;
-Монгол хэлний тухай хууль;
-Үндэсний их баяр наадмын тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-холбогдох бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын болон өмнөх хэрэгжсэн хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим, иргэн байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ.
Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх олон талт боломжийг бүрдүүлэх, боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг хамгаалж өвлүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инноваци, спортын ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
2.2.1. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, хуулийн болон гадаадын хөрөнгөөр санхүүжих төсөл боловсруулах, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийн нэгтгэх, үйл ажиллагааг цахимжуулах;
2.2.2. сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх;
2.2.3. боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх;
2.2.4. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах;
2.2.5. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг шинэчлэх, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, хийх, өргөжүүлэх;
2.2.6. шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, судалгааны боловсруулалтын ажлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлж, улс орны хөгжил, нийгмийн сайн сайханд чиглүүлэх;
2.2.7. хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн соёл, урлагийн олон талт үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын өвийн хамгаалал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх;
2.2.8. судалгаанд суурилсан биеийн тамир, спортын олон талт үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний биеийн тамирын үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх;
2.2.9. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, яамны төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгоход эрх зүйн дэмжлэг үзүүлэх;
2.2.10. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын болон яамны үйл ажиллагааны дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээг чанаржуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Яамны эрхэм зорилго нь хөгжлийн чиг хандлага, нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар оюуны өндөр боловсрол, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологи, инноваци, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийн, салбар хоорондын уялдааг хангаж нэгдсэн бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, бодлогын удирдамжаар хангах, статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, ухаалаг, цахим салбарыг хөгжүүлэх;
2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах;
2.4.3. боловсролын салбарын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;
2.4.4. соёл, урлагийн салбарын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг удирдлага, манлайллаар хангах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах;
2.4.5. шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах;
2.4.6. биеийн тамир, спортын хөгжлийн чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг удирдлага, манлайллаар хангах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах;
2.4.7. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах;
2.4.8. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг хангах, төсөв боловсруулах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх;
2.4.9. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах;
2.4.10. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт болон яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.4.11. хөгжлийн бэрхшээлтэй иргэнд боловсрол олгох чиглэлээр батлагдсан бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, үйл ажиллагааг удирдлага, манлайллаар хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ.
2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологи, инноваци, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, батлуулах;
2.5.1.2. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах, хуулийн төсөл боловсруулах, батлуулах;
2.5.1.3. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах;
2.5.1.4. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
2.5.1.5. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.
2.5.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах;
2.5.2.2. салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх.
2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. ерөнхий боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах,салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.4. тусгай хэрэгцээт боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээ, сурах бичиг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. соёл, урлагийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. соёлын өвийн хамгаалал, ном хэвлэл, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. шинжлэх ухааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.5.2. өндөр технологи, инновацийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. биеийн тамир, спортын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.6.2. нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах соёлыг нийгэмд төлөвшүүлэх, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах спортын тэмцээн, арга хэмжээг төлөвлөх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.
2.5.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах;
2.5.7.2. олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангах.
2.5.8. үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн жил бүрийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
2.5.8.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;
2.5.8.3. гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх.
2.5.9. үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн жил бүрийн төсвийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангах;
2.5.9.2. салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах.
2.5.10. үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
2.5.10.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох;
2.5.10.2. салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл
ажиллагааны стратегийн загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загвартай байна:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна.
3.3.1. Стратеги, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологи, инноваци, биеийн тамир, спортын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, батлуулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Үүний тулд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын дунд, урт хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулах, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангахдаа яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, гадны байгууллага, судлаачдыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газартай харилцах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн зохион байгуулж удирдлагаар хангах, судалгаа, шинжилгээ, салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэх, цахим үйлчилгээг боловсронгуй болгох, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд мэдээллийн технологи, статистикийн асуудал хариуцсан нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх ажлын хүрээний боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын дунд, урт хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулж, түүнийг хэлэлцүүлэн батлуулах замаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Нэгж нь аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд хэрэгжихээр хандан ажиллаж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, бүх шатны төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, олон улсын чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хуулийн асуудал хариуцсан нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчаас яамны болон төрийн өмчийн соёл, шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны албан хэргийг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
3.3.3. сургуулийн өмнөх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь энэ хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний сургуулийн өмнөх боловсролын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэмтэн, судлаач, оюутан, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.4. ерөнхий боловсролын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь энэ хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд бага, суурь, ерөнхий боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний бага, суурь, ерөнхий боловсролын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, суралцагчийн хоол, хүнсний эрүүл ахуй, илчлэг, норм, нормативыг боловсруулж, батлуулах, бодлогын удирдамжаар хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд суралцагчийн хоол, үйлдвэрлэлийн асуудал хариуцсан нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, боловсролын байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.5. дээд боловсролын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь энэ хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, үнэлгээг боловсронгуй болгох, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний дээд боловсролын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.6. Тусгай хэрэгцээт боловсролын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь тусгай хэрэгцээт боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрол эзэмших эрхийг бүрэн хангах зорилгоор тусгай хэрэгцээт боловсролын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, боловсролын стандарт, анги дүүргэлтийн стандарт, тусгай хэрэгцээт сургуулиудын орчны стандартуудыг бий болгох, шинэчлэн мөрдөх, тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай байгаа ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний стандартыг тогтоож, хангамжийг сайжруулах үндсэн үүрэг хүлээж, тусгай хэрэгцээт сургалтын байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах, авьяасыг хөгжүүлэх, иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаарх бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдамжаар хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, боловсролын байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, ерөнхий болон насан туршийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.7. соёл, урлагийн бодлогын зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд соёл, урлагийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, салбарын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, соёлын өвийн хамгаалал, ном хэвлэл, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний соёл, урлаг, соёлын өвийн салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон салбарын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, соёл, урлагийн төрөлжсөн байгууллагууд, холбогдох бусад газрууд байна.
3.3.8. шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд шинжлэх ухааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, өндөр технологи, инновацийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд инновацийн асуудал хариуцсан нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь шинжлэх ухаан, инновацийн салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон салбарын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, салбарын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо, хүний нөөцийг төлөвлөн хөгжүүлэх, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг яамдаас сонгон авч холбогдох байгууллагаар батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шинжлэх ухааны байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах ажлын чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Шинжлэх ухааны академи, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төвүүд, төрийн бус байгууллага байна.
3.3.9. биеийн тамир, спортын бодлогын зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд биеийн тамир, спортын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах соёлыг нийгэмд төлөвшүүлэх, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах спортын тэмцээн, арга хэмжээг төлөвлөх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон салбарын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл, идэвхтэй амьдрах соёлыг нийгэмд төлөвшүүлэх, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах спортын тэмцээн, арга хэмжээг төлөвлөх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, биеийн тамир, спортын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь үндэсний хэмжээнд нутгийн захиргааны байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, холбогдох мэргэжлийн холбоод, клубууд, төрийн бус байгууллагууд байна.
3.3.10. Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын гадаад хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хангах, салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулах, олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн зохицуулалт, уялдааг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, иргэд байна.
3.3.11. санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн жил бүрийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, санхүүгийн (сангийн) тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын салбарын эдийн засгийн төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, улмаар холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байгууллагын эдийн засгийн үр ашгийг сайжруулах, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бий болгон бэхжүүлэх талаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон соёл, спортын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.12. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн жил бүрийн төсвийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгийн оруулалтын гүйцэтгэлд аудит хийлгэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн богино хугацааны бодлого, төлөвлөлтийг бодитой, үндэслэл сайтай боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг удирдлагаар хангах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжих төслүүдийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах, салбарын барилга байгууламжийн нөхцөл, эрсдэлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, тайлагнах чиглэлээр сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны болон соёл, спортын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
3.3.13. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох, салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж энэ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, ажиллагсдад бодлого, судалгаа, шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж, мэдээлэл, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын (ISO9001:2015 стандарт) тогтолцоог нэвтрүүлэх, баримтжуулсан журмуудыг хэрэгжүүлэх, тайлагнахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A