A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2019 оны А/263 дугаар тушаалын хавсралт

Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Татварын алба татварын ногдлыг тодорхойлох болон татвар хураах зорилгоор Татварын ерөнхий хуулийн 19, 20, 21, 22, 23, 24 дүгээр зүйлд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ журмыг баримтална.

1.2.Татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн татварын ногдлыг тодорхойлох зорилгоор тухайн чиг үүрэг хариуцсан нэгж нийтлэг ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.3.Татварын орлогын чиг үүрэг хариуцсан нэгж нь өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох зорилгоор нийтлэг ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.4.Татварын ерөнхий хуулийн 18.3.1-д заасан Монгол Улсаас бусад улстай байгуулсан татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох хэлэлцээрийн дагуу нөгөө талаас ирүүлсэн хүсэлтийг биелүүлэхэд нийтлэг ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.5.Татварын алба нь нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхдээ томилолт, татварын улсын байцаагчийн үнэмлэхийг татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлнэ.

1.6.Татварын албаны нийтлэг ажиллагаанд оролцогчид Татварын ерөнхий хуулийн 13, 76 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг ханган, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтална.

1.7.Татварын алба үзлэг, тооллого хийх явцад татвар хураалт, хяналт шалгалтад ашиглах мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах эрхтэй.

Хоёр. Татварын албанаас хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаа

2.1.Татварын алба татвар төлөгчийн харьяалалыг үл харгалзан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.2.Нийтлэг ажиллагааны ажлын цар хүрээнээс хамаарч Татварын албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан хэрэгжүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд татварын албаны хуулийн мэргэжилтэнг оролцуулна.

2.3.Татварын алба нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх татварын албаны албан хаагчид “Нийтлэг үйл ажиллагааны томилолт”-ыг олгоно.

2.4.Нийтлэг үйл ажиллагааны томилолтод дараах мэдээллүүд тусгагдсан байна:

2.4.1.томилолтын дугаар;

2.4.2.томилолт олгосон огноо

2.4.3.нийтлэг ажиллагааны зорилго;

2.4.4.татвар төлөгчийн нэр;

2.4.5.татвар төлөгчийн дугаар;

2.4.6.нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх байр, агуулахын мэдээлэл

2.4.7.татварын албаны нэр;

2.4.8.газар, хэлтэс, тасгийн нэр;

2.4.9.ажлын хэсгийн ахлагч, татварын улсын /ахлах/ байцаагчийн нэр;

2.4.10.эхлэх огноо, дуусах огноо;

2.4.11.томилолт олгосон албан тушаалтан, овог, нэр.

2.5.Татварын алба нь татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн орж энэ журамд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх явцад Татварын ерөнхий хуулийн 79.4.5-д заасан тэмдэглэл үйлдэж баталгаажуулна. Тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:

2.5.1.томилолтын дугаар;

2.5.2.байр, агуулахад нэвтэрсэн огноо

2.5.3.байр, агуулахын хаяг, ерөнхий мэдээлэл

2.5.4.байр, агуулахад нэвтрэх ажиллагааг ахлан гүйцэтгэх татварын улсын байцаагчийн овог, нэр;

2.5.5.татвар төлөгчийн нэр, дугаар, хаяг;

2.5.6.татварын албаны хүсэлтээр цагдаагийн байгууллага, бусад мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг оролцуулсан тухай;

2.5.7.татвар төлөгчийн төлөөлөл, түүний оролцогчийн мэдээлэл;

2.5.8.нийтлэг ажиллагааны явцад гарсан зөрчил, шийдвэрлэсэн байдал;

2.5.9.хэрэгжүүлсэн хугацаа;

2.5.10.ажиллагааг хэрэгжүүлэх үед татвар төлөгчөөс гаргуулан авсан баримт бичиг зэрэг зүйлсийг хүлээлгэн өгсөн эсэх;

2.5.11.нийтлэг ажиллагааны үр дүнд үйлдсэн баримт бичиг, цуглуулсан мэдээ, мэдээллийн тухай;

2.5.12.хураан авсан, битүүмжилсэн зүйлсийн тухай;

2.6.Нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах ажиллагааг дангаар нь буюу хамтад нь гүйцэтгэнэ.

2.6.1.байр агуулахад нэвтрэн орох;

2.6.2.мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах;

2.6.3.үзлэг хийх;

2.6.4.тооллого явуулах;

2.6.5.ажлын зураг авалт хийх

2.7.Нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах аргачлалыг Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж мөрдүүлэнэ.

Гурав. Байр, агуулахад нэвтрэн орох

3.1.Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 20.2-д заасан зорилгоор татвар төлөгчийн байр агуулах, орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий, компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэх эрхтэй.

3.2.Татвар төлөгч болон түүнтэй харилцаа бүхий гуравдагч этгээд нь татварын албанаас нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхээр томилогдсон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан, татварын албаны хүсэлтээр оролцож буй этгээдүүдийг байр агуулахад нэвтрүүлэх, ажиллах нөхцөлөөр хангана.

3.3.Татвар төлөгч нь орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэх боломж, нэвтрэх нууц үгийг олгоно.

Дөрөв. Мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах

4.1.Татварын алба мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 21.1-д заасныг баримтлах бөгөөд татвар төлөгч, түүнтэй харилцагч, харилцаа бүхий этгээдээс холбогдох мэдээллийг шаардан үнэ төлбөргүй гаргуулан авна.

4.2.Татварын алба татвар төлөгч болон түүнтэй харилцагч гуравдагч этгээдийн байр агуулахад нэвтрэлгүй уг этгээдийг дуудан ирүүлэх болон харилцаа холбооны хэрэгсэл, цахим систем ашиглан мэдээ, мэдээлэл, баримт гаргуулан авсан тохиолдолд энэ журмын 2.3-д заасан томилолтгүйгээр гүйцэтгэж болно.

4.3.Татвар төлөгч болон түүнтэй харилцагч гуравдагч этгээд нь татварын албаны шаардсан цахим баримт, мэдээ мэдээлэл, бүртгэл, журнал, бизнесийн баримт бичиг, бусад баримт бичгийг тухай бүрд гаргаж өгнө.

4.4.Татвар төлөгч нь мэдээ, мэдээлэл, баримт бичиг, түүний дотор цахим баримт бичигт хандах боломжийг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх ажилтнуудад олгоно

Тав. Үзлэг хийх

5.1.Татварын алба Татварын ерөнхий хуулийн 22.1-д заасны дагуу өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох, татварын ногдлыг тодорхойлох зорилгоор татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийнэ.

5.2.Татварын алба нь мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг хадгалж байгаа, хадгалж байж болзошгүй гэж үзсэн компьютер, тоног төхөөрөмж, програм хангамжид үзлэг хийнэ.

5.3.Татвар төлөгч нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхээр томилогдсон татварын албаны ажилтнуудын хууль ёсны шаардлагыг биелүүлж, үзлэг хийх боломжоор хангана.

5.4.Татварын алба нь үзлэг хийхийн өмнө Татварын ерөнхий хуулийн 22.1.1-д заасан хөндлөнгийн гэрчийг тогтоон, хөндлөнгийн гэрчид холбогдох хуульд заасны дагуу эрх, үүргийг тайлбарлаж, хөндлөнгийн гэрчээс оролцох зөвшөөрлийг бичгээр авна.

5.5.Үзлэг хийх үед үзлэг хийх хөрөнгө, баримт бичиг, тэдгээрийн эзэмшигч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулна. Хэрэв татвар төлөгч эхсүл түүний хууль ёсны төлөөлөгч (эсхүл гуравдагч этгээд буюу түүний хууль ёсны төлөөлөгч)-ийг оролцуулах боломжгүй бол татварын алба тухайн нутгийн захиргааны байгууллагын дарга, удирдлагад мэдэгдэж нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг томилуулна.

5.6.Нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхээр татварын албанаас томилогдсон эрх бүхий ажилтан нь үзлэгийн явцад саад үзүүлнэ гэж үзсэн гадны хүнийг байр агуулахаас гаргахыг татвар төлөгчөөс шаардана.

5.7.Үзлэгийн явц болон үзлэгт хамрагдаж байгаа байр агуулах, хөрөнгийн байдлыг гэрэл зураг, гар зураг, дуу, дүрсний бичлэгээр баримтжуулна.

5.8.Үзлэгийн явцад хуулиар хориглосон зүйл илэрвэл, тухайн хуулиар хориглосон зүйлийн дүрсийг буулгаж тэмдэглэл үйлдсэний дараа хураан авч энэ талаар холбогдох байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх эсхүл тухайн зүйл байршиж буй байр, агуулахыг битүүмжлэх холбогдох байгууллагын ажилтан хүрэлцэн иртэл татварын албаны ажилтан тухайн зүйлийг хамгаалахын тулд байр, агуулахыг харгалзан үлдэж болно.

5.9.Үзлэгийн явцад татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой бичиг баримт, материал, данс тооцоо, бүртгэл болон бусад баримт, эд хөрөнгө, биет зүйлс, нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх зэрэг арга хэмжээг авна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ “Хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ыг баримтална.

Зургаа. Тооллого явуулах

6.1.Татварын алба татвар ногдох орлого, хөрөнгийг хадгалж байгаа татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн бараа, хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаасны хэмжээг тодорхойлох зорилгоор тооллого явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 23.1-д заасныг баримтална.

6.2.Тооллогод бараа, материал, хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаас зэргийг тоолно.

6.3.Тооллогыг дараах аргуудаар хийж гүйцэтгэнэ.

6.3.1.бараа, материал, хөрөнгө зэргийг тоолох тохиромжтой аргыг сонгож гүйцэтгэнэ.

6.3.2.бэлэн мөнгө, үнэт цаас зэргийг нэг бүрчлэн 2-оос доошгүй удаа тоолох ба Татварын ерөнхий хуулийн 23.1.1-д заасан этгээдийг заавал байлцуулан боломжтой бол дүрс бичлэг хийсэн байвал зохино.

6.4.Тооллого явуулахдаа метр, жин хэмжүүр, тоологч машин зэрэг хэмжих, хянах багаж төхөөрөмж, фото болон дүрс, дуу бичлэгийн хэрэгслийг хэрэглэнэ.

6.5.Тооллого хийх үед нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулах тохиолдолд татварын алба тухайн нутгийн захиргааны байгууллагын дарга, удирдлагад мэдэгдэж төлөөлөгчийг томилуулна.

6.6.Татвар төлөгч татварын албанаас явуулах тооллого явуулах боломжоор ханган тооллогод хамрагдах зүйлсийг бүрэн хамруулна. Үнэ, хэмжээ, стандарт зэрэг үзүүлэлтээр ялгаатай нэг төрлийн бүтээгдэхүүнийг тооллогод хамруулахад ялгааг нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримтаар нотлон харуулж тооллогын бүртгэлд тус тусад нь бүртгүүлнэ.

6.7.Тооллогод хамрагдсан бараа, хөрөнгө, түүхий эд, материалын зориулалт, бэлтгэн нийлүүлсэн буюу хадгалагдсан хугацааг тооллого явуулсан татварын албаны ажилтнууд судалж дүгнэлт хийнэ.

Долоо. Ажлын зураг авалт хийх

7.1.Татварын алба нь ажлын зураг авалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 24.1-д заасныг баримтлах бөгөөд Татварын ерөнхий хуулийн 28.1, 29.1.1, 29.1.2, 29.1.3, 41.12.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь дээрх нийтлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл болно.

7.2.Татвар төлөгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр ажлын зураг авалт хийх тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 22.1.1-д заасан шаардлага хангасан хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хөндлөнгийн гэрчтэй урьдчилан тохиролцож эрх, үүргийг тайлбарлан өгч бичгээр зөвшөөрөл авна.

7.3.Ажлын зураг авалт хийхдээ дараах хоёр аргыг хослуулан буюу дангаар нь хэрэглэнэ:

7.3.1.ажиглалтын арга;

7.3.2.асуулгын арга;

7.4.Ажиглалтын аргыг үйлдвэрлэл, ажил үйлчилгээ хэрхэн явагдаж буйг бодит байдал дээр ажиглан, тэмдэглэл хөтлөх байдлаар хийнэ.

7.5.Асуулгын аргыг үйлдвэрлэл, ажил үйлчилгээний талаар үйлчлүүлэгч, нийлүүлэгч, тухайн татвар төлөгч, ажлын байран дахь ажиллагсдаас асууж, тодруулах байдлаар хийнэ.

7.6.Татвар төлөгч ажлын зураг авалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч, татварын албаны ажилтан, гуравдагч этгээдэд байр, агуулах болон байр агуулахад явагдаж буй үйл ажиллагаатай танилцах боломж олгох.

7.7.Татвар төлөгч ажлын зураг авалтын үед тухайн үйл ажиллагаатай холбоотой асуусан асуултад хариулах, ярилцлага өгөх зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллах ба ажиллагсад болон харилцагчдаас асуулт асуух, ярилцлага хийх боломжоор хангана.

7.8.Ажлын зураг авалтад тухайн салбарын болон бусад мэргэжилтэнг оролцуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай бол урьдчилан мэргэжлийн байгууллага эсхүл мэргэжилтэнд хандан тохиролцоно. Мэргэжилтэнд ажлын зураг авалтын ажил эхлэхээс өмнө объектийн талаар мэдээлэхгүй байж болно.

7.9.Ажлын зураг авалтын үед дуу, дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураг, хэмжих багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглана.

Найм. Нийтлэг ажиллагаатай холбогдсон зөрчил, гомдлыг шийдвэрлэх.

8.1.Татвар төлөгч нь татварын албаны нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой гомдлыг Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.

 

Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах

зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаатай

холбогдсон харилцааг зохицуулах

журмын хавсралт

 

 

ТАТВАРЫН АЛБАНААС ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОЛТОЙ

МЭРГЭЖИЛТНИЙ ДҮГНЭЛТ

____ оны __ сарын __ өдөр    Дугаар ____     Улаанбаатар хот

 

Татвар төлөгчийн нэр:

 

 

 ________________

Татвар төлөгчийн дугаар:

 

 

|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

Мэргэжилтний овог, нэр:

 

 

 ________________

Мэргэжлийн байгууллагын нэр:

 

 

 ________________


Татвар төлөгчийн __________________________ үйл ажиллагаатай холбогдуулан доорх дүгнэлтийг гаргаж байна:

Дүгнэлт гаргасан:

Мэргэжилтэн ...........................  / ........................... /

                                      гарын үсэг     нэр

Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах

зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаатай

холбогдсон харилцааг зохицуулах

журмын хавсралт

Маягт НА-01

ТАТВАРЫН АЛБАНААС ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОМИЛОЛТ

____ оны __ сарын __ өдөр    Дугаар ____     Улаанбаатар хот

1.

   Томилолтын дугаар:

 

|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

 

2.

   Томилолт олгосон огноо:

 

 |_|_|_|_|_|_|_|_|

 

3.

   Нийтлэг ажиллагааны зорилго

 

_________________

 

4.

5.

    Нийтлэг ажиллагааны төрөл:

   Байр, агуулахын мэдээлэл:

 

_________________

 

6.

    Татварын албаны нэр:

 

_________________

 

7.

   Газар, хэлтэс тасгийн нэр:

 

_________________

 

8.

     Ажлын хэсгийн ахлагч

    Татварын улсын /ахлах/ байцаагчийн нэр:

 

_________________

 

9.

    Татварын улсын /ахлах/ байцаагчийн нэр:

 

         _________________

 

  10.

     Татвар төлөгчийн нэр:

 

_________________

  11.

     Татвар төлөгчийн дугаар:

 

|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

  12.

     Эхлэх огноо:

 

 |_|_|_|_|_|_|_|_|

  13.

     Дуусах огноо:

 

 |_|_|_|_|_|_|_|_|

             

 

Томилолт олгосон:

...............................  ...........................  / ........................... /

                                     албан тушаал    гарын үсэг               нэр