- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын ИТХ-ын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн
03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин өрх хариуцна.
1.3.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2, 2015 оны 104 дүгээр тогтоолоор батласан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:
2.1.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэх.
2.1.2.Бэлчээрийн экологийн чадавхи, бүтээмжит чанар, даацад нь суурилах;
2.1.3.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.
2.2.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараахь шаардлагыг хангасан байна.
2.2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид “фотомониторинг" гэх)-ний дүнд үндэслэсэн байх;
2.2.2.Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан
байх;
2.2.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн
байх;
2.2.4.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.
Гурав. Бэлчээрийн даац тооцох
3.1. Багийн Засаг дарга харъяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараахь тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар батлан, сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Үүнд:
3.1.1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2-т заасан итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлж тухайн багийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тооны дээд хязгаарыг дараахь аргачлалаар тогтоох;
3.2.Тавиул малыг тухайн маллаж байгаа малчин өрхийн малын тоонд оруулж тооцно.
3.3.Энэ журмын 3.1-д заасан тооцоололд дараахь мэдээллийг хавсаргана:
3.3.1.Малчин өрхийн нийт гишүүдэд ногдох малын тооноос хэтэрсэн мал бүхий малчдын нэрс;
3.3.2.Энэ журмын 1.2-т заасан зардлыг бэлчээрийн даацаас илүү гарсан малын (хонин толгойд шилжүүлсэн) тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн;
Дөрөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.Сумын Хөдөө аж ахуйн тасаг дараахь үйл ажилагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.БАХ-ийн гишүүн-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах;
4.1.2.Багийн иргэдийн Нийтийн хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.1.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах;
4.1.4.Фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах талаар зөвлөмж гаргах;
4.2.Сумын Мал эмнэлгийн тасаг дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.Малчин малаа вакцин, туулгалтанд хамруулах;
4.2.2.Малчин малаа Угаапга, ариутгалд хамруулах;
4.2.3.Малчны өрхийн эрүүл мэндийн дэвтэрийн бүртгэлийг үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулах;
4.3.Газрын даамал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.Сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;
4.3.2.Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар санал өгөх;
4.3.3.Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах;
4.3.4.Өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.3.5.Сумын хилийн маргаантай байгаа асуудлыг судлан шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх;
4.3.6.Бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр бүр дээр фотомониторингийн цэг байгуулж жил бүрийн 8 дугаар сард багтаан ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулж улсын хэмжээний нэгдсэн санд оруулах, шийдвэр гаргагчид болон малчдыг мэдээллээр хангах;
4.4.Сумын Цаг уурын ажиглагч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1.Тухайн баг, сумын саналыг үндэслэн фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүпэх арга хэмжээ авах;
4.4.2.Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыгтогтоон, ееөлжих, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 9 дүгээр сарын 10-аас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх;
4.5.Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх. төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4 5.2.Энэ журам. тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, БАХ-тэй байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянах;
4.5.3.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51.1-ийг үндэслэн бэлчээрийн санг байгуулах, энэ журмын 6.1-д заасан Бэлчээрийн сан (цаашид "Бэлчээрийн сан" гэх)-д төвлөрүүлнэ;
4.5.4.Тухайн жилд бэлчээрийн санд хуримтлагдсан хөрөнгөөр санхүүжүүлэхээр багийн иргэдийн Нийтийн хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх;
4.6.Багийн иргэдийн Нийтийн хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.6.1.Энэ журам, тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх;
4.6.2.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих;
4.6.3.Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, дараа жил хийх ажлыг төлөвлөх;
4.7.Сумын Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7.1.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
4.7.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу Бэлчээр ашиглагчдын хэсэгтэй бэлчээрийг болзол, гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага, үр дүнг тооцож ажиллах;
4.7.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;
4.7.4.Энэ журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрх, Бэлчээр ашиглагчдын хэсэгт давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.7.5.Гэрээнд заасны дагуу малын тоог бэлчээрийн даацад тохируулах нөхцөлийг удаа дараа хангаж байгаа Бэлчээр ашиглагчдын хэсгийг Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам“-д заасан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог "Ногоон гэрчилгээ" олгуулахаар холбогдох байгууллагад уламжлах;
4.7.6.Гол, горхи, булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх арга хэмжээг авах;
4.7.7.Сумын бэлчээрийн даац хүрэлцээтэй жил өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа бэлчээр ашиглагчдын хэсэг нь тухайн малчин өрхтэй байгуулсан гэрээгээр тохирсон төлбөрийг Бэлчээрийн санд оруулсны дараагаар бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;
4.7.8.Өмнөх жилийн гэрээний үүргээ биелүүлсний дараа буюу энэ журмын 1.2-т заасан зардлыг Бэлчээрийн санд төвлөрүүлснийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг сунгах;
4.7.9.Газрын тухай хуулийн 52.8-д заасныг баримтлан гантай эсхүл өвөлжилт хүндэрсэн багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах;
4.7.10.Дараахь саналыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлнэ:
4.7.10.1.Тухайн багийн бэлчээр нутагт фотомониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг нэмж тогтоох;
4.7.10.2.Жил бүрийн 8 дугаар сарын 5-наас 20-ны дотор сум, баг, бэлчээр ашиглагч-малчдын оролцоотойгоор бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажлыг зохион байгуулж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
Тав.Бэлчээрийг ашиглуулах
5.1.Иргэний хуулийн 481.1-т заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл буюу “Бэлчээр ашиглагчдын хэсэг”-ийн зохион байгуулалтад орсон малчдад сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид "Бэлчээр ашиглалтын гэрээ" гэх)-гээр ашиглуулна.
5.2.Бэлчээр ашиглагчдын хэсэг, түүний гишүүн малчин дараахь эрхийг эдэлнэ:
5.2.1.Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох;
5.2.2.Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;
5.3.Бэлчээр ашиглалтын хэсэг түүний гишүүн малчин бэлчээр ашиглахтай холбогдсон дараахь үүргийг хүлээнэ;
5.3.1.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх;
5.3.2.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;
5.3.3..Бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг тухайн оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах;
5.3.4.Өөр баг, сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх;
5.3.5.Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх;
5.3.6.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг цэвэрлэх;
5.3.7.Малаас чөлөөлсөн өвөлжөө, хаваржааны бэлчээрт заасан хугацаанд мал оруулахгүй байх;
5.3.8.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;
5.3.9.Бэлчээрт хог хаягдал, хортой эүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх;
5.3.10.Зуслан намаржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх;
5.3.11.Бэлчээрийн даацаас илүү гарсан мапыг тухайн жилийн мал тооллого хүртэлх хугацаанд зах эээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдын нутагт отроор явах;
5.3.12.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг хашихгүй байх;
5.3.13.Нийтээр ашиглах нөөц бэлчээр бүхий уст цэгийг малчид дундын хэрэгцээнд ашиглана;
5.3.14.Өвөлжөө, хаваржааны газраас 3-5км-ээс дотогш зусаж, намаржихийг хориглоно.
5.3.15.Отроор орж ирсэн малчин тухайн бэлчээрийг Бэлчээр ашиглагчдын хэсгийн мапчидтай зөвшилцөж ашиглана.
5.3.16.Тухайн малчин өрх нь 4.2 дахь заалтыг хэрэгжүүлнэ.
Зургаа. Бэлчээрийн сан
6.1.Бэлчээр ашиглагчдын хэсэг БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ тухай хуулийн 51.1-д заасныг /Нөхөрлөл нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, гишүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор дундын сан байгуулж болно/ үндэслэн бэлчээрийг нөхөн сэргээх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон бусад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, гишүүн-малчин өрхдөө дэмжлэг үзүүлэх зорилгоор Бэлчээрийн сан байгуулж болно.
6.2.Багийн бэлчээрийн санг сумын бэлчээр ашиглагчдын холбоонд, бэлчээр ашиглагчдын хэсэг бүрийн тусгай тохиргоотой шилэн данс хэлбэрээр байршуулж болно.
6.3.Бэлчээрийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ;
6.3.1.Энэ журмын 1,2-т заасан зардал;
6.3.2.Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгө;
6.3.3.Хандив, тусламж бусад эх үүсвэр.
6.3.4.Бусад байгууллага, хамт олон хандив, тусламж.
6.3.5.Бусад эх үүсвэр.
6.4.Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараахь үйл ажиллагаанд зарцуулна:
6.4.1.Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа (бусад малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр);
6.4.2.Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх;
6.4.3.Багийн хэмжээнд ашиглах хадлан тэжээлийн талбай бий болгох;
6.4.4.Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх;
6.4.5.Бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд /түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/,
6.4.6.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий нийтээр ашиглах бэлчээрт мод, бут, сөөг тариалах,
6.5.Өөр аймаг сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлж болно.
Долоо. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох
7.1.Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт болон журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хяналт тавина.
7.2.Журмын аливаа заалтыг зөрчсөн мапчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагч хариуцлага хүлээлгэнэ
Найм. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
8.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
8.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
Ес. Журам хүчин төгөлдөр болох
9.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A