A

A

A

Бүлэг: 1979

Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн

85 дугаар тогтоолын хавсралт 1

БАНКНЫ ТАЙЛАН БОЛОН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагаанд оролцож буй Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасан албан журмын даатгал төлөх үүрэг бүхий банк /цаашид “банк” гэх/ Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид “ХДК” гэх/-ийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай тайлан болон мэдээ, мэдээллээр хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.ХДК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 болон 21.1.2 дахь заалтуудад заасны дагуу банкны тайлан болон мэдээ, мэдээллийг банкнаас авах эрхтэй.

ХОЁР. БАНКНЫ ҮҮРЭГ

2.1.Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь тайланг нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн, сар бүр энэхүү журамд заасан хугацаанд ХДК-д хүргүүлнэ.

2.2.Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нь нэмэлт мэдээллийг ХДК-ийн хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу бэлтгэн хүргүүлнэ.

2.3.айлан болон мэдээ, мэдээлэл нь түүнийг боловсруулах ХДК-аас тогтоосон аргачлалтай байж болох ба энэ тохиолдолд банк тэрхүү аргачлалыг баримтлан тайлан болон мэдээ, мэдээллийг бэлтгэнэ.

2.4.Хэрэв ХДК хүсэлтээр нэмэлт тайлан, мэдээлэл авахдаа тодорхой хугацаа заагаагүй бол банк хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан гаргаж өгөх үүрэгтэй.

2.5.Банкнаас ХДК-д хүргүүлэх тайлан болон мэдээ, мэдээллийг холбогдох Гүйцэтгэх удирдлага болон түүнтэй адилтгах удирдах албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

ГУРАВ. ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ХЭЛБЭР БОЛОН ХУГАЦАА

3.1.Банк нь тайланг өмнөх сарын сүүлийн өдрийн байдлаар бэлтгэн дараа сарын 10-ны өдрийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр ХДК-д хүргүүлнэ.

3.2.Хэрэв банк энэхүү журмын 3.1-т заасан хугацаанд тайланг ирүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ тухай ХДК-д нэн даруй мэдэгдэх ба ХДК тайлан ирүүлэх хугацааг ажлын 5 хүртэл хоногоор сунгаж болно.

3.3.Хэрэв банк тайланг алдаатай хүргүүлсэн тохиолдолд энэ тухай ХДК-д яаралтай мэдэгдэх ба тухайн мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан залруулсан тайланг бичгээр болон цахим хэлбэрээр дахин хүргүүлнэ.

3.4.Банкны ирүүлсэн тайланг Монголбанкнаас ХДК-д бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлсэн тайлантай тулган баталгаажуулна. ХДК нь Монголбанкнаас бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлсэн тайланг үнэн зөвд тооцно.

Хэрэв Монголбанкнаас ирүүлсэн тайлан банкнаас ирүүлсэн тайлантай зөрүүтэй эсхүл алдаатай болохыг ХДК илрүүлбэл банкинд мэдэгдэх ба энэ тохиолдолд банк залруулсан тайланг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан ХДК-д бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

3.5.Нэмэлт тайлан болон мэдээ, мэдээлэл нь түүнийг боловсруулах аргачлалтай байж болох ба нэг удаагийн эсвэл тогтмол хугацаагаар байж болно.

3.6.Банк нь тайланг бэлтгэхдээ ХДК-иас ирүүлсэн цахим маягтын дагуу зөвхөн бөглөх бөгөөд нэмэлт тайлбар, хүснэгт хийхгүй.

3.7.Банкинд болон ХДК-д хадгалагдах тайлангийн маягт тус бүр дээр ХДК-ийн хураамж хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан огноог тэмдэглэж, гарын үсэг зурснаар тайланг ХДК хүлээн авсанд тооцно

3.8.Энэхүү журмын 3.1 болон 3.2-т заасан хугацаанаас хойш тооцож ирүүлсэн банкны тайланг хугацаа хоцорсон тайланд тооцно.

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА

4.1.Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу банк нь ХДК-д хүргүүлсэн тайлан болон мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

4.2.Хэрэв банк нь энэхүү журмын дагуу тайлан, мэдээг үнэн зөв, хугацаандаа ирүүлэх нь банкны хариуцлагыг илэрхийлэх бөгөөд тухайн банкны эрсдэлийн түвшинг тодорхойлох нэг үзүүлэлт болно.

4.3.Хэрэв банк нь хуулийн 29 дүгээр зүйлд заасан чиг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12.6, 11.12.7, 11.12.8 болон 11.12.9 дахь заалтуудад тус тус заасны дагуу торгууль ногдуулна.

4.4.Банк нь энэхүү журмын дагуу тайлан, мэдээг үнэн зөв, хугацаандаа ирүүлээгүйн улмаас ХДК-д аливаа учирсан хохирол, зайлшгүй олох байсан орлого алдагдсан тохиолдол ХДК нь банк болон шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд банк уг нэхэмжлэлээр үүсэх хариуцлагыг хүлээнэ.

ТАВ. БУСАД

5.1.Банкны ирүүлсэн тайлан, мэдээллийн талаарх бүртгэлийг гуравдугаар хавсралтад заасны дагуу ХДК хөтөлнө.

5.2.Бүртгэлийг хөтлөхдөө ХДК нь энэхүү журмын 3.7 дугаар хэсэгт заасны дагуу тайланг бичгээр хүлээн авсан огноог мөрдлөг болгоно.

5.3.Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу ХДК нь энэхүү журмаар олж авсан банкны талаарх мэдээ, мэдээллийн нууцыг чандлан хадгална.

 

Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын

Хавсралт 1

 

ДААТГАЛЫН ХУРААМЖ ТООЦОХ ТАЙЛАН

 

Банкны нэр: Огноо: (yyyy.mm.dd)

Банкны код:

/нэгж.төг/

Үзүүлэлт

Товъёог

Үлдэгдэл

Дансны тоо

Эзэмшигчдийн тоо

A

Нийт харилцах, хадгаламж

(1+4)

 

 

 

1

Иргэд

(2+3)

 

 

 

2

 Харилцах

 

 

 

 

3

 Хадгаламж

 

 

 

 

4

Хуулийн этгээд

(5+6+7)

 

 

 

5

 Харилцах

 

 

 

 

6

 Хадгаламж

 

 

 

 

7

 Банк, СБ-аас татсан харилцах, хадгаламж

 

 

 

 

B

Албан журмын Даатгалд хамаарахгүй нийт харилцах, хадгаламж (хуулийн 7.1)

(8+…+11)

 

 

 

8

Нэргүй, дугаарласан, эсвэл хуурамч нэрээр нээсэн данс (хуулийн 7.1.1)

 

 

 

 

9

Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл (хуулийн 7.1.2)

 

 

 

 

10

Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй харилцах, хадгаламж (хуулийн 7.1.3)

 

 

 

 

11

Монголбанкнаас байршуулсан эх үүсвэр

 

 

 

 

C

Албан журмын Даатгалд хамаарахгүй буюу албан журмын даатгалын нөхөн төлбөр төлөхгүй нийт этгээд (хуулийн 7.2)

(12+...+17)

 

 

 

12

Банк (хуулийн 7.2.1)

 

 

 

 

13

Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага (хуулийн 7.2.2)

 

 

 

 

14

Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан (хуулийн 7.2.3)

 

 

 

 

15

Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд (хуулийн 7.2.4)

 

 

 

 

16

Сүүлийн гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага (хуулийн 7.2.5)

 

 

 

 

17

БУСАД ЭТГЭЭДҮҮД:

-Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч: (хуулийн 7.2.6)

-Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан; (хуулийн 7.2.6а)

-Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан; (хуулийн 7.2.6б)

-Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан. (хуулийн 7.2.6в)

 

 

 

 

 

D

АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ХУРААМЖ ТООЦОХ ХАДГАЛАМЖ

(A-B-C13-C14)

 

 

 

E

Нийт даатгагдах харилцах, хадгаламж

(A-B-C)

 

 

 

Тайлан бэлтгэсэн огноо: (yyyy.mm.dd)

Тайлан бэлтгэсэн: гарын үсэг / албан тушаал, нэр /

Тайлан хянасан: гарын үсэг / албан тушаал, нэр /

Хүлээн авсан: гарын үсэг / албан тушаал, нэр /

Хүлээн авсан огноо: (yyyy.mm.dd)