- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ТАЙЛАН
Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх
журмын Хавсралт 2
ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ТАЙЛАН
Банкны нэр: Огноо: (yyyy.mm.dd)
Банкны код:
/нэгж.төг/
№ |
Үзүүлэлт |
Харилцах, хадгаламж |
Зээлтэй харилцах, хадгаламж |
Цэвэршүүлсэн харилцах, хадгаламж |
||||||||
Үлдэгдэл |
Хуримтлагдсан хүү |
Дансны тоо |
Эзэмшигчдийн тоо |
Зээлийн үлдэгдэл |
Хуримтлагдсан хүүгийн өр |
Дансны тоо |
Зээлдэгчдийн тоо |
Үлдэгдэл |
Дансны тоо |
Эзэмшигчдийн тоо |
||
1 |
Иргэд |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 саяас 30 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
30 саяас 40 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
40 саяас 50 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
50 саяас 100 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100 саяас дээш |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Хуулийн этгээд |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 саяас 30 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
30 саяас 40 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
40 саяас 50 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
50 саяас 100 сая хүртэл |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100 саяас дээш |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Банк |
|
|
|
|
x |
x |
x |
x |
x |
x |
x |
4 |
Төрийн байгууллага |
|
|
|
|
х |
х |
х |
х |
х |
х |
х |
5 |
Нийгмийн даатгалын сан |
|
|
|
|
x |
x |
x |
x |
x |
x |
x |
6 |
Холбогдох этгээд |
|
|
|
|
x |
x |
x |
x |
x |
x |
x |
7 |
Аудит |
|
|
|
|
х |
х |
х |
х |
х |
х |
х |
8 |
Хуулийн 7.1-т заасан этгээдүүдийн |
|
|
|
|
x |
x |
x |
x |
x |
x |
x |
Нийт |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Жич: “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА” гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.” гэж ойлгож хэрэглэнэ.
Тайлан бэлтгэсэн огноо: (yyyy.mm.dd) Хүлээн авсан огноо: (yyyy.mm.dd)
Тайлан бэлтгэсэн: гарын үсэг / албан тушаал, нэр /
Тайлан хянасан: гарын үсэг / албан тушаал, нэр / Хүлээн авсан: гарын үсэг / албан тушаал, нэр /
ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГАЧЛАЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Харилцах, хадгаламж эзэмшигчдийг сегментээр ангилан банкинд эзэмшиж буй мөнгөн дүн, банкинд төлбөл зохих зээл, тэдгээрийн зөрүү болох цэвэр эзэмшиж буй мөнгөн дүнгээр нь тус бүр тодорхой интервалд оруулан харах зорилготой тайлан юм. Харилцах, хадгаламж болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг нэгэн ижил гэж үзэн тус тусад нь салгахгүй. Хуримтлагдсан хүүгийн өглөг, авлага нь капитализэйшн хийхээс өмнөх хуримтлуулсан дүнгүүд байна. Харилцагч бүр хувийн дугаартай байх ба тэр нь дахин давтагдахгүй цор ганц байна. Мөн нэг дансанд нэг дугаар байх ба тэр нь дахин давтагдахгүй цор ганц байна. Тайланг депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл болон зээлийн дэлгэрэнгүй үлдэгдлээс бэлтгэнэ. Бүх тооцоог нэгж төгрөгийн нарийвчлалаар хийнэ.
Нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийг сегментээр нь иргэд, хуулийн этгээд, банк, төрийн байгууллага, нийгмийн даатгалын болон бусад даатгалын сан, холбогдох этгээд, аудит, хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.1-т заасан даатгалд хамаарахгүй хадгаламж гэж ангилна. Эдгээр сегментийг дараах утгаар ойлгоно:
· “Иргэд” гэдэгт Монгол улсын болон гадаад улсын иргэд орох ба холбогдох этгээд орохгүй.
· “Хуулийн этгээд” гэдэгт хувийн болон улсын өмчит байгууллагууд орох ба холбогдох хуулийн этгээд орохгүй.
· “Банк” гэдэгт Монгол улсын болон гадаад улсын банкууд орно.
· “Төрийн байгууллага” гэдэгт Монгол Улсын Их Хурлын харьяа байгууллага, Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллага, бүх шатны шүүхийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага гэх мэт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.” орно.
· “Нийгмийн даатгалын сан” гэдэгт нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан, тэтгэврийн сан, тэтгэмжийн сан болон бусад нийгмийн халамжийн сангууд орно.
· “Холбогдох этгээд” гэдэгт Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан этгээдүүд орно.
· “Аудит” гэдэгт сүүлийн гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудиторууд болон аудитын байгууллагууд орно.
· “Хуулийн 7.1-т заасан” гэдэгт Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.1 дүгээр хэсэгт заасан хадгаламжууд болон Монголбанкнаас татсан депозит орно.
Интервал нь 20 сая хүртэл, 20 саяас 30 сая хүртэл, 30 саяас 40 сая хүртэл, 40 саяас 50 сая хүртэл, 50 саяас 100 сая хүртэл, 100 саяас дээш гэсэн ангилалтай. Интервалын дээд хилийн утга нь дараагийн интервалын доод хилийн утганд орохгүй. Өөрөөр хэлбэл эзэмшигчийн хадгаламжийн дүн 30 сая төгрөг бол энэ нь “20 саяас 30 сая хүртэл” гэсэн интервалд орох ба “30 саяас 40 сая хүртэл” гэсэн интервалд орохгүй юм.
I ХЭСЭГ. ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ХЭСГИЙГ БОЛОВСРУУЛАХ
1-р алхам: Депозитын шаардлагатай мэдээллүүд сонгох
Депозитын дэлгэрэнгүй үлдэгдлээс харилцагчийн дугаар, эзэмшигчийн нэр, дансны дугаар, дансны үлдэгдэл, хуримтлагдсан хүү гэсэн мэдээллүүд шаардлагатай.
2-р алхам: Ханшийн тэгшитгэл хийх
Гадаад валютын харилцах, хадгаламжийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүг тооцохдоо тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн ханшийн тэгшитгэл хийнэ.
3-р алхам: Эзэмшигчийг сегментээр ангилах
Эзэмшигч бүрийг энэхүү аргачлалын сегментийн ойлголтоор ангилна.
-Банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн тоо 20, дансны тоо 30 байна гэж үзвэл 1, 2, 3-р алхамуудыг гүйцэтгэсний дараа депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл дараах жишээтэй байна:
ДЕПОЗИТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЛДЭГДЭЛ №1
4-р алхам: Депозит нийлбэрчлэх
Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №1-ээс эзэмшигч бүрийн данснуудыг тоолж, данснуудын үлдэгдэл болон хуримтлагдсан хүүг тус тус нийлбэрчилнэ.
5-р алхам: Депозит интервалчлах
Эзэмшигч бүрийг түүний данснуудын нийт үлдэгдэл дээр нийт хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээр тайланд тусгах интервалын дагуу ангилна.
-Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №1 дээр 4, 5-р алхамуудыг гүйцэтгэж Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №2-ыг гаргана.
ДЕПОЗИТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЛДЭГДЭЛ №2
-Дээрх жишээнд эзэмшигч Батцэцэг иргэний дансны үлдэгдэл 19 сая төгрөг ч хуримтлагдсан хүүг нэмсэн дүн 21.2 сая төгрөг тул “20 саяас 30 сая хүртэл” гэсэн интервалд орсон байна.
6-р алхам: Харилцах, хадгаламж хэсэгт интервалуудын нийлбэрийг оруулах
Сегмент бүрийн интервалуудад харъяалагдах эзэмшигчдийн тоо, данснуудын тоо, данснуудын үлдэгдэл болон хуримтлагдсан хүүг тус тус нийлбэрчилж, тайлангийн Харилцах, хадгаламж хэсгийн харгалзах сегмент, интервалд тусгана.
7-р алхам: Харилцах, хадгаламж хэсэгт бусад сегментийн нийлбэрийг оруулах
Банк, төрийн байгууллага, нийгмийн даатгалын сан, холбогдох этгээд, аудит, хуулийн 7.1-т заасан зэргийн дүнг интервалаар ангилахгүй, нийлбэр дүнг тайланд шууд тусгана. Мөн эдгээр сегментүүдэд тайлангийн зээлтэй харилцах, хадгаламж болон цэвэршүүлсэн харилцах, хадгаламж хэсгүүдийн тооцоог хийх шаардлагагүй.
II ХЭСЭГ. ЗЭЭЛТЭЙ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ХЭСГИЙГ БОЛОВСРУУЛАХ
8-р алхам: Зээлийн шаардлагатай мэдээллүүд сонгох
Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдлээс харилцагчийн дугаар, зээлдэгчийн нэр, зээлийн дансны дугаар, зээлийн өрийн үлдэгдэл, бүх төрлийн хуримтлагдсан хүүгийн өр гэсэн мэдээллүүд шаардлагатай.
9-р алхам: Хуримтлагдсан хүүгийн өр нэгтгэх
Хуримтлагдсан хүүгийн өрөнд зээлийн хүүгийн өр, нэмэгдүүлсэн хүүгийн өр, торгуулийн хүүгийн өр, коммитмент хүүгийн өр /зээлийн шугам ашиглаагүй хугацааны хүү/ зэрэг зээлийн хүүтэй холбоотой бүх төрлийн хүүгийн өр багтсан байна.
10-р алхам: Ханшийн тэгшитгэл хийх
Гадаад валютын зээлийн өрийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн өрийг тооцохдоо тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн ханшийн тэгшитгэл хийнэ.
11-р алхам: Зээлдэгч ялгах
Харилцах, хадгаламж эзэмшдэг зээлдэгчдийг бусад зээлдэгчдээс ялгаж тэмдэглэнэ.
12-р алхам: Зээлдэгчийг сегментээр ангилах
Харилцах, хадгаламж эзэмшдэг зээлдэгч бүрийг энэхүү аргачлалын сегментийн ойлголтоор буюу Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №2 дээрх сегментээр ангилна.
-Банкны зээлдэгчдийн тоо 25, дансны тоо 25 байна гэж үзвэл 8, 9, 10, 11, 12-р алхамуудыг гүйцэтгэсний дараа зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл дараах жишээтэй байна:
ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЛДЭГДЭЛ №1
13-р алхам: Зээл нийлбэрчлэх
Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл №1-ээс харилцах, хадгаламж эзэмшдэг зээлдэгчдийг ялгаж, ялгасан зээлдэгч бүрийн зээлийн данснуудыг тоолж, зээлийн данснуудын өрийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн өрийг тус тус нийлбэрчилнэ.
14-р алхам: Зээл интервалчлах
Ялгасан зээлдэгч бүрийг түүний харилцах, хадгаламжийн нийт дүнгээр тайланд тусгах интервалын дагуу буюу Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №2-ын интервалаар ангилна.
-Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл №1 дээр 13, 14-р алхамуудыг гүйцэтгэж Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл №2-ыг гаргана.
ЗЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЛДЭГДЭЛ №2
- Дээрх жишээнд зээлдэгч Ган ХХК хуулийн этгээдийн зээлийн нийт өр төлбөр 10.3 сая төгрөг ч харилцах, хадгаламжийн нийт дүн 86.7 сая төгрөг тул “50 саяас 100 сая хүртэл” гэсэн интервалд, зээлдэгч Цэрэнтогтох иргэний зээлийн нийт өр төлбөр 154.5 сая төгрөг ч харилцах, хадгаламжийн нийт дүн 17.9 сая төгрөг тул “20 сая хүртэл” гэсэн интервалд гэх мэтчилэн шилжиж орсон байна.
15-р алхам: Зээлтэй харилцах, хадгаламж хэсэгт интервалуудын нийлбэрийг оруулах
Сегмент бүрийн интервалуудад харъяалагдах зээлдэгчдийн тоо, зээлийн данснуудын тоо, зээлийн өрийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн өрийг тус тус нийлбэрчилж, тайлангийн Зээлтэй харилцах, хадгаламж хэсгийн харгалзах сегмент, интервалд тусгана.
III ХЭСЭГ. ЦЭВЭРШҮҮЛСЭН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ХЭСГИЙГ БОЛОВСРУУЛАХ
16-р алхам: Депозит цэвэршүүлэх
Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №2-ын эзэмшигч бүрийн харилцах, хадгаламжийн данснуудын үлдэгдэл дээр хуримтлагдсан хүүг нэмэх ба хэрэв тухайн эзэмшигч банкинд зээлийн өр төлбөртэй бол Зээлийн дэлгэрэнгүй үлдэгдэл №2-оос зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн өрийг хасч цэвэршүүлсэн дүнг гаргана. Хэрэв эзэмшигчийн зээлийн нийт өр төлбөрийн хэмжээ нь харилцах, хадгаламжийн данснуудын нийт мөнгөн дүнгээс их буюу цэвэршүүлсэн дүн нь сөрөг эсвэл “0” утгатай бол тухайн цэвэршүүлсэн дүнг “0” гэнэ.
17-р алхам: Дансны тоо нэмэгдүүлэх
Харилцах, хадгаламж эзэмшигч банкинд зээлийн өр төлбөртэй бол түүний харилцах, хадгаламжийн дансны тоон дээр түүний зээлийн дансны тоог нэмнэ. Хэрэв цэвэршүүлсэн дүн сөрөг эсвэл “0” утгатай бол эзэмшигчийн тоо болон данснуудын тоо тус бүрийг “0” гэнэ.
18-р алхам: Цэвэршүүлсэн депозит интервалчлах
Эзэмшигч бүрийг түүний данснуудын цэвэршүүлсэн дүнгээр тайланд тусгах интервалын дагуу дахин шинээр ангилна.
-Депозитын дэлгэрэнгүй үлдэгдэл №2 дээр 16, 17, 18-р алхамуудыг гүйцэтгэж Цэвэршүүлсэн депозитын дэлгэрэнгүй үлдэгдлийг гаргана.
ЦЭВЭРШҮҮЛСЭН ДЕПОЗИТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЛДЭГДЭЛ
-Дээрх жишээнд эзэмшигч Ган ХХК хуулийн этгээдийн харилцах, хадгаламжийн нийт мөнгөн дүн 86.7 сая төгрөгөөс зээлийн нийт өр төлбөр 10.3 сая төгрөгийг хасч цэвэршүүлсэн дүн 76.4 сая төгрөг тул “50 саяас 100 сая хүртэл” гэсэн интервалд ангилагдаж, данснуудын тоог нэмж 2 болсон байна. Мөн эзэмшигч Доржсүрэн иргэний харилцах, хадгаламжийн нийт мөнгөн дүн 39.2 сая төгрөгөөс зээлийн нийт өр төлбөр 36.5 сая төгрөгийг хасч цэвэршүүлсэн дүн 2.6 сая төгрөг тул “20 сая хүртэл” гэсэн интервалд ангилагдаж, данснуудын тоог нэмж 3 болсон байна. Харин эзэмшигч Цэрэнтогтох иргэний харилцах, хадгаламжийн нийт мөнгөн дүн 17.9 сая төгрөгөөс зээлийн нийт өр төлбөр 154.5 сая төгрөгийг хасч цэвэршүүлсэн дүн -136.6 сая төгрөг тул тухайн цэвэршүүлсэн дүн, эзэмшигчийн тоо болон данснуудын тоо тус бүр “0” болсон байна. Мөн эзэмшигч Сор ХХК хуулийн этгээдийн харилцах, хадгаламжийн нийт мөнгөн дүн 34.6 сая төгрөгөөс зээлийн нийт өр төлбөр 38.4 сая төгрөгийг хасч цэвэршүүлсэн дүн -3.7 сая төгрөг тул тухайн цэвэршүүлсэн дүн, эзэмшигчийн тоо болон данснуудын тоо тус бүр “0” болсон байна.
19-р алхам: Цэвэршүүлсэн харилцах, хадгаламж хэсэгт интервалуудын нийлбэрийг оруулах
Сегмент бүрийн интервалуудад харъяалагдах эзэмшигчдийн тоо, данснуудын тоо болон цэвэршүүлсэн дүнг тус тус нийлбэрчилж, тайлангийн Цэвэршүүлсэн харилцах, хадгаламж хэсгийн харгалзах сегмент, интервалд тусгана.
Дээрх гурван хэсгийг нэгтгэж тайлан дуусна.
Текст томруулах
A
A
A