- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАГИЙН Маягт ТТ-17(2) нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн
А/232 дугаар тушаалын 03 дугаар хавсралт
РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАГИЙН
Маягт ТТ-17(2) нөхөх заавар
Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.2.1-10.2.2 хүртэлх төлбөр тооцох үзүүлэлтээр ашигласан рашааны нөөцийн төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн төлөлтийн тайланг гаргана.
1.Тайлангийн маягт нь 3 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол,“В” хэсэг нь тайлант хугацааны рашааны нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
2.Төлбөр ногдох ус /багана-1/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу тодорхойлогдоно.
3.Хэмжих нэгж /багана-3/-ийг төлбөр ногдох усны хэмжих үзүүлэлтүүдийг хуульд зааснаар хүн хоног ба шоометрээр илэрхийлнэ.
4.Төлбөр төлөгчийн тоо /багана-4/ нь ТТ-17(1)Б маягтын хавсралт мэдээнд тусгагдсан төлбөр төлөгчийн давхардаагүй тоотой тэнцүү байна.
5.Ашигласан рашааны хэмжээ /багана-5/ нь ТТ-17(2) маягтын хавсралт мэдээний багана-12, багана-20-ийн дүнтэй тэнцүү байна.
6.Ногдуулсан төлбөрийн дүн /багана-6/ нь хавсралт мэдээний 13, 21-р баганын дүнтэй тэнцүү байна.
7.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана 7, 8/ нь хавсралт мэдээний харгалзан багана 14, 15, 22, 23-ын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
8.Нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана-9/ нь ТТ-17(2) хавсралт мэдээний 28-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
Текст томруулах
A
A
A