- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН /Маягт ТТ-17(2)/ -ИЙН ХАВСРАЛТ МЭДЭЭГ НӨХӨХ ЗААВАР
ТЕГ-ын даргын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн
А/232 дугаар тушаалын 04 дүгээр хавсралт
РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН
/Маягт ТТ-17(2)/ -ИЙН ХАВСРАЛТ МЭДЭЭГ НӨХӨХ ЗААВАР
Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээг халуун ба хүйтэн рашааныг ашиглалтын зориулалтаар нь төлбөр төлөгч бүрээр гаргана.
1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 1-3/-д төлбөр төлөгчийн холбогдох мэдээллийг тавина.
2.Төлбөр ногдох ус /багана-4/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу тодорхойлно.
3.Хэмжих нэгжийг /багана-7/ төлбөр ногдох рашааны ашиглалтын зориулалтаас хамааран хүн хоног ба шоометрээр илэрхийлнэ.
4.Төлбөрийн хязгаар /багана 8-т төлбөр тооцох хувийн дээд доод хязгаарыг хуульд заасан халуун ба хүйтэн рашаан тус бүрээр тавих ба энэ нь төлбөр тогтоосон хэмжээг хянах үзүүлэлт болно.
5.Суурь үнэлгээ багана-9, багана-17, итгэлцүүр багана-10, багана-18, Засгийн газраас тогтоосон төлбөрийн хэмжээ багана-11, багана-19 нь эрх бүхий байгууллагаас баталсан дүн байна.
6.Ашигласан рашааны хэмжээ /багана-12, багана-20/ нь төлбөр төлөгчийн тайлант жилд ашигласан рашааны нийт хэмжээ байна.
7.Ногдуулсан төлбөрийг /багана-13, багана-21/ нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон төлбөрийн хувь, ашигласан усны хэмжээ, суурь үнэлгээ, итгэлцүүрийг үндэслэн тодорхойлно.
8.Хөнгөлөлт ба чөлөөлөлт /багана-14, 15, 22, 23/ нь хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан рашаан ашигласны төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүн байна.
9.Нийт ногдуулсан төлбөр /багана-16, 24/ нь ногдуулсан төлбөрийн дүнгээс хөнгөлөлт, чөлөөлөлтийг хассан дүнтэй тэнцүү байна.
10.Хавсралт мэдээний бүгд буюу 25-28 дугаар баганад төлбөр төлөгчийн халуун ба хүйтэн рашааны харгалзах баганын нийлбэр дүнг тавина.
Текст томруулах
A
A
A