A

A

A

Бүлэг: 1979

 

ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын12-ны

өдрийн 230 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн

маягт ТТ-16-ийн хавсралт мэдээг нөхөх заавар

 

Хуульд заасны байгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулан төлүүлэх, тайлан ирүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь хавсралт мэдээг төлбөр төлөгч хувь хүн, хуулийн этгээд бүрээр бүрэн гаргаж ирүүлнэ.

1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 1-3/ хэсэгт төлбөр ногдуулан төлсөн хувь хүн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг бичнэ.

2.Тухайн төлбөр төлөгч тус бүрийн байгалийн ургамал ашиглах зөвшөөрлийн дугаар, зөвшөөрөл олгогдсон хугацааг 4-6-р баганад бөглөнө.

3.Хавсралт маягтын 8-р баганад ургамлын нэрийг оруулах ба энэ 7-р баганын ургамлын төрлийн мэдээлэлтэй уялдсан байна.

4.Хавсралт мэдээний 9-14-р баганад судалгааны, 15-20-р баганад ахуйн хэрэгцээний, 21-25-р баганад үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ургамлыг ангилан гаргана.

5.Хавсралт мэдээний 9, 15, 21-р баганад харгалзан тухайн ургамалд ИТХ-аас тогтоосон төлбөрийн хэмжээг тавина.

6.Ашигласан хэмжээг ургамлын ашиглалтын зориулалтаар ялган харгалзан 10, 16, 22-р баганад бичнэ.

6.Ногдуулсан төлбөрийн дүн /багана 11, 17, 23/-г ИТХ-аас тогтоосон хэмжээг ашигласан хэмжээгээр үржүүлэн гарган тооцно.

7.Маягтын 12-13, 18-19, 24-25-р баганад хуульд заасан чөлөөлөлт болон хөнгөлөлтийн дүнг тавина.

8.Нийт төлбөл зохих төлбөрийн дүн /багана 14, 20, 25/-г ногдуулсан төлбөрийн дүн /багана 11, 17, 23/-с хөнгөлөлт ба чөлөөлөлтийн дүнг хасаж гаргана.