- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ЗУРАГ
Сумын ИТХурлын 2019 оны 11 дүгээр сарын
1-ний өдрийн 13/02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ЗУРАГ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 7/10
Зүүнбаян-Улаан сум
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Сумын Дэвшил 6 дугаар багийн нутаг Дөлгөөн хайрханы өвөр, Их булаг, Зүүнцагааны эх, Харгиа, Захирагч, Дугантын эх, Зүүнбууц, Цагаан чулуут, Майхан уул, Ар задгай, Дэвсэг худаг, Эргэн ус, Дулаан уул, Эхэн дэрс, Улаан толгойд хамаарах 55126 га газрыг сумын байгалийн нөөц газраар тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар авсугай.
2.Тусгай хамгаалалтад авсан газруудын солбицол зураглалыг 1 дүгээр, хамгаалалтын дэглэмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга Б.Баасан, БОХУБайцаагч /Т.Цогзолмаа/, Газрын даамал /Н.Дүйнхэрдаваа/, багийн засаг дарга /П.Бямба/ нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.МӨНХТӨГС
Текст томруулах
A
A
A