- Нүүр
- Сайдын тушаал
- БАЯЖУУЛСАН ХҮНС БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЗАГВАР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2020 оны А-27 тоот тушаалын хавсралт
БАЯЖУУЛСАН ХҮНС БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ,
ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЗАГВАР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэгийн загварыг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Монгол Улсын Засгийн газраас баталсан Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүнд энэхүү журам хамаарна.
Хоёр. Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг
хэрэглэхэд тавигдах шаардлага
2.1. Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэгдсэн байна.
2.2. Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэгийг www.mofa.gov.mn цахим хуудасаас татан авч, хэрэглэнэ.
2.3. Албан журмаар баяжуулсан хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь зөвхөн баяжуулсан бүтээгдэхүүний шошгод баяжуулсан болохыг илэрхийлсэн тэмдэгийг хэрэглэнэ.
2.4. Албан журмаар баяжуулсан хүнс үйлвэрлэгч нь Зураг1 бүхий тэмдэгийг хэрэглэнэ.
Зураг 1.
2.5.Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад орсон хүнс импортлогч нь Зураг1 бүхий тэмдэгийг хэрэглэнэ.
2.6. Албан журмаар баяжуулсан хүнс үйлдвэрлэгч, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад орсон хүнс импортлогч нь Зураг1 бүхий тэмдэгийг сав, баглаа, боодлын зүүн дээд буланд байрлуулна.
2.7. Шошгоны орцын хэсэгт “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу баяжуулагч бэлдмэлийн орц найрлагыг бичнэ./ХХААХҮС-ын 2023 оны А/510 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
2.8. Баяжуулсан хүнс тэмдэгийг бүтээгдэхүүний савлагааны хэмжээнээс хамааруулан томруулах буюу багасган хэрэглэж болно.
2.9. Шошгоны нүүр хэсэгт бүтээгдэхүүний оноосон нэрийн өмнө, хойно “Баяжуулсан” гэсэн үгийг хэрэглэхийг хориглоно.
2.10. Хүнсний бүтээгдэхүүн сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS CAC 1:2007 стандартад заасны дагуу байна.
Гурав. Хариуцлага
3.1. Журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---ооОоо---
Текст томруулах
A
A
A