- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-17(1) маягт нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны12 дугаар сарын 12-ны өдрийн
А/231 дүгээр тушаалын 03 дугаар хавсралт
Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан ТТ-17(1)
маягт нөхөх заавар
Монгол Улсын байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль-ийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тайланг энэхүү маягтаар дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тайлагнах үүрэгтэй. Байгалийн нөөц ашигласан төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.1.1-10.1.3 хүртэлх төлбөр тооцох үзүүлэлтээр ашигласан усны нөөцийн төлбөрийг ногдуулж, тайлант хугацааны төлбөрийн тайланг гаргана.
1.Тайлангийн маягт нь 3 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол, “В” хэсэг нь тайлант хугацааны төлбөрийн ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
2.Төлбөр ногдох ус /багана-1/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тодорхойлогдоно.
3.Хэмжих нэгж /багана-3/ нь төлбөр ногдох усны хэмжих үзүүлэлтүүдийг шоометрээр болон төгрөгөөр илэрхийлэгдэнэ.
4.Татвар төлөгчийн тоо /багана-4/ нь хавсралт мэдээний багана 2-р баганын мөрийн дүнтэй тэнцүү байна.
5.Ашигласан усны хэмжээ /багана-5/ нь хавсралт мэдээний багана 12, багана 20-ийн нийт дүнгийн нийлбэр тэнцүү байна.
6.Ногдуулсан төлбөрийн дүн /багана-6/ нь хавсралт мэдээний багана 13, 21-ийн нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
7.Хөнгөлөлт /багана-7/ нь хавсралт мэдээний багана 14, 22-ын нийт дүнтэй, чөлөөлөлт /багана-8/ нь хавсралт мэдээний багана 15, 23-ын нийт дүнтэй тус тус тэнцүү байна.
8.Нийт ногдуулсан төлбөрийн дүнг /багана-9/ ногдуулсан төлбөрийн дүн /багана 6/-гээс хөнгөлөлт чөлөөлөлтийг /багана 7, 8 /хасаж гаргах ба хавсралт мэдээний багана 28-ын нийт дүнтэй тэнцүү байна.
Текст томруулах
A
A
A