- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан Маягт ТТ-17(1)-ийн хавсралт мэдээг нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны12 дугаар сарын 12-ны өдрийн
А/231 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт
Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан
Маягт ТТ-17(1)-ийн хавсралт мэдээг нөхөх заавар
Хавсралт маягтаар гадаргын ус болон газрын доорхи усны мэдээллийг ялгаж гаргана.
1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 1-3/-д төлбөр төлөгчийн холбогдох мэдээллийг тавина.
2.Төлбөр ногдох ус /багана-4/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тодорхойлно. Тус баганын “Хүн амын унд, ахуйн зориулалт” гэдэгт Усны тухай хуулийн 3.1.28, 26.2.1-д заасан зөвхөн “ус хэрэглэгч” хамаарна.
3.Хэмжих нэгж /багана-7/-д төлбөр ногдох усыг ашиглаж буй зориулалтаас хамаарч шоометрээр ба борлуулалтын орлогын дүнгээр төгрөгөөр илэрхийлнэ.
4.Маягтын 8 дугаар баганад гадаргын болон газрын доорхи усны экологи эдийн засгийн үнэлгээний хязгаарыг тавих ба тогтоосон хэмжээг хянах харьцуулах үзүүлэлт болгон ашиглана.
5.Суурь үнэлгээ, итгэлцүүр, Засгийн газраас тогтоосон төлбөрийн хэмжээг гадаргын ус, газар доорхи ус бүрээр тавих ба хуульд заасан хэмжээ, Засгийн газраас тогтоосон төлбөрийн дүн байна.
6.Ашигласан усны хэмжээ багана-12, 20-д төлбөр төлөгчийн тайлант жилд ашигласан усны нийт хэмжээг тооцон тусгана.
7.Ногдуулсан төлбөрийг /багана-13, 21/ нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон төлбөрийн хувь, ашигласан усны хэмжээ, суурь үнэлгээ, итгэлцүүрийг ашиглан тодорхойлно.
8.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана 14, 15, 22, 23/ нь хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан ус ашигласны төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүн байна.
9.Нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана-16, 25/ нь ногдуулсан төлбөрийн дүнгээс хөнгөлөлт ба чөлөөлөлтийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.
10.Нийт дүнд /багана 25, 26, 27, 28/ гадаргын болон газрын доорхи усны харгалзах баганын дүнгүүдийн нийлбэр байна.
Текст томруулах
A
A
A