A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны

өдрийн А/233 дугаар тушаалын 04 дүгээр хавсралт

 

Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн

Маягт ТТ-18 нөхөх заавар

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тайланг энэхүү маягтаар дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тайлагнах үүрэгтэй. Төлбөрийн тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын тайлан үйлдэх, тушаах тухай холбогдох журмыг баримтална.

Байгалийн ойн нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан нь энэ тайлангийн маягтаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтээр ашигласан ойн нөөцөд төлбөрийг ногдуулж, төлүүлэн төлбөрийн тайланг гаргана.

1.Тайлангийн маягт нь 3 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаарх нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол, “В” хэсэг нь тайлант хугацааны ойн нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

2.Төлбөр ногдох ойн нөөцийн нэр төрөл /багана 1, 2/ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тодорхойлогдоно. Баганын “Бусад” хэсэгт төлбөр ногдуулсан маягтад нэр заагдаагүй бусад модыг оруулан тооцно.

3.Хэмжих нэгж /багана-4/ нь модыг нягт ба сийрэг шоометрээр, ойн дагалдах баялгийн хувьд хусны шүүсийг литрээр бусад нөөцийг кг-аар илэрхийлэн тусгана.

4.Төлбөр төлөгчийн тоо /багана-5/ нь ТТ-18-1 хавсралт мэдээний багана-2-4, ТТ-18-2 хавсралт мэдээний мөн 2-4-т тайлагнасан төлбөр төлөгчийн тооны нийлбэр дүнтэй тэнцүү байна. Хавсралт маягтуудад төлбөр төлөгчийг регистрийн дугаараар давхардуулахгүйгээр бүртгэсэн байна.

5.Бэлтгэсэн ойн нөөцийн хэмжээ /багана 6/ нь ТТ-18-1 хавсралт мэдээний багана 10, 17, ТТ-18-2 хавсралт мэдээний 9-р баганад тайлагнасан дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.

6.Ногдуулсан төлбөрийн дүн /багана-5/ нь ТТ-18-1 хавсралт мэдээний багана 11, 18, ТТ-18-2 хавсралт мэдээний 10-р баганад тайлагнасан дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.

7.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана 8, 9/ нь ТТ-18-1 хавсралт мэдээний багана 12-13, 19-20, ТТ-18-2 хавсралт мэдээний 11-12-р баганад тайлагнасан дүнгүүдийн нийлбэртэй тэнцүү байна.

8.Нийт ногдуулсан төлбөрийн дүнг /багана-10/ ногдуулсан төлбөрийн дүн /багана 7/-гээс хөнгөлөлт, чөлөөлөлтийн /багана 8, 9/-ийг хасаж гаргах ба ТТ-18 маягтын хавсралт мэдээний 25-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.