- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-18-1 хавсралт мэдээг нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны
Өдрийн А/233 дугаар тушаалын 05 дугаар. хавсралт
Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн
Маягт ТТ-18-1 хавсралт мэдээг нөхөх заавар
1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 2-4/-т тухайн төлбөр төлөгчийн холбогдох мэдээллийг оруулна.
2.Төлбөр ногдох ойн нөөцийн нэр /багана 5-6/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлогдоно. Бусад гэсэн мөрөнд нэр маягтад нэр заагдаагүй ойн нөөцийг нэр бүрээр нэмж тайлагнана.
3.Хэмжих нэгж /багана-1/ нь модны хувьд шоометрээр, хусны шүүсний хувьд литрээр, бусад дагалдах баялгийн хувьд кг-аар илэрхийлэн тусгана.
4.Төлбөрийн хязгаар /багана 8, 16,/ нь хуульд заасан, тухайн байгалийн нөөцийг ашигласны төлбөр тооцох хувийн дээд доод хягаарыг хэлнэ.
5.Тогтоосон төлбөрийн тоо хэмжээ /багана 9, 16/ нь эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон хэмжээ байна.
6.Бэлтгэсэн модны тоо хэмжээ /багана-10,17-д татвар төлөгчийн тайлант хугацаанд нийт бэлтгэсэн шоометрээр илэрхийлсэн модны тоо хэмжээг тусгана.
7.Ногдуулсан төлбөр /багана-11, 18/ нь тайлант хугацаанд бэлтгэсэн модны тоо хэмжээг баталсан төлбөрийн хэмжээгээр үржүүлэн гарсан дүн байна.
8.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана 12-13, 19-20/ нь хуулийн 21-р д зүйлд заасны эрх бүхий байгууллагаас тогтоосон төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүн байна
9.Нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана 14, 21/ нь харгалзан 11, 18-о баганын дүнгээс 12-13, 19-20-р баганын дүнг хассантай тэнцүү байна.
10.Хавсралт маягтын “Бүгд” гэсэн /багана 22-24/ баганын үзүүлэлтүүд нь хэрэглээний болон түлээний модны харгалзах үзүүлэлтүүдийн нийлбэртэй тэнцүү байна.
Текст томруулах
A
A
A