- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-18-2 хавсралт мэдээг нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны
өдрийн А/233 дугаар тушаалын 06 дугаар хавсралт
Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн
Маягт ТТ-18-2 хавсралт мэдээг нөхөх заавар
1.Төлбөр төлөгчийн мэдээлэл /багана 2-4/-т тухайн төлбөр төлөгчийн холбогдох мэдээллийг оруулна.
2.Төлбөр ногдох ойн нөөц /багана 5/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно. Бусад гэсэн мөрөнд нэр маягтад нэр заагдаагүй ойн нөөцийг нэр бүрээр нэмж тайлагнана.
3.Хэмжих нэгж /багана-6/-д хусны шүүсний хувьд литрээр, бусад дагалдах баялгийн хувьд кг-аар илэрхийлэн тусгана.
4.Төлбөрийн хязгаар /багана 7,/ нь хуульд заасан, тухайн байгалийн нөөцийг ашигласны төлбөр тооцох хувийн дээд доод хягаарыг хэлнэ.
5.Тогтоосон төлбөрийн тоо хэмжээ /багана 8,/ нь эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон хэмжээ байна.
6.Бэлтгэсэн ойн нөөцийн хэмжээ /багана-9/ нь тухайн байгалийн баялгийг хусны шүүсний хувьд литрээр бусад баялгийг кг-аар хэмжсэн дүн байна.
7.Ногдуулсан төлбөр /багана 10/ нь тайлант хугацаанд бэлтгэсэн ойн нөөцийн хэмжээг баталсан төлбөрийн хэмжээгээр үржүүлэн гарсан дүн байна.
8.Хөнгөлөлт, чөлөөлөлт /багана-11, 12/ нь хуулийн 21-р д зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тогтоосон төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн нийт дүн байна
9.Нийт ногдуулсан төлбөрийн дүн /багана 13/ нь 10-р баганаас 11, 12-р баганыг хассан дүнтэй тэнцүү дүн байна.
Текст томруулах
A
A
A